ЗАЛУУС: Бид дахиж 7 сарын 1-нийг хүсэхгүй байна


12-р сарын 6
7 цаг 30 минут

 

Эх орондоо сайхан амьдрахын төлөө, авлигал хулгайд идэгдсэн нийгмийг өөрчлөхийн төлөө залуус жагсаж байна. Залуусын ихэнх нь нүүрсний хулгайч нарт хариуцлага тооцох нь нэн түрүүний асуудал хэмээн хуваалцлаа. Жагсагчдын төлөөлөл болсон залуусын  төрийн түшээдэд тавьж буй шаардлага, үзэл бодлыг уншигч та бүхэнд хүргэж байна.

Бид дахиж 7 сарын 1-нийг хүсэхгүй байна. Одоо байгаа нийгмийн тогтолцоог нь өөрчлөөсэй гэж хүсэж байна. Миний ээж аав татвар төлж байгаа тэр татвар нь хаана наалдаж байгаа нь мэдэгдэхгүй, бүгд ижил тэгш боловсрол чадаж байгаа юу? Яг үнэндээ 76 гишүүнийг тансаглуулах гэж ээж, аавууд маань татвар төлөөгүй. Гишүүдийн хүүхдүүд гадаадад боловсрол эзэмшиж байхад бид нар улсдаа хангалттай хэмжээний боловсрол эзэмшиж чадаж байна уу гэдэг асуудал байна. Дээрээс нь 44 их наядын нүүрсний хулгай гээд тэр 44 их наяд төгрөг хаана байгаа юм бэ. Залуучуудын дунд гадагшаа л гарчих шиг юм бол сайхан амьдрах юм шиг ойлголт байгаа. Яг үнэндээ бид эх орондоо сайхан амьдармаар л байна шүү дээ.  Хүний газар бол хүний л газар. Улсдаа л сайхан амьдармаар байна. Шударга тогтолцоог л хүсэж байна.

Үндсэн шаардлага бол нүүрсний хулгайтай холбоотой хүмүүсийн нэрсийг зарлах хэрэгтэй гэж үзэж байгаа. Үүний дараагаас шат дараатай асуудлуудаа иргэд маань шийдээсэй гэж хүсэж байна. Бид наад захын Үндсэн хууль дээр олгогдсон амар тайван, эрүүл орчинд, ижил тэгш эрхтэйгээр амьдрах эрхээ эдэлж чадахгүй байна. Улсдаа сайхан амьдарч, ирээдүй хойчдоо стрессгүй, амар тайван нийгмийг үлдээмээр байна. Өнөөдөр чинь 21-р зуун шүү дээ. Бид утаа, түгжрэл гэх мэт зүйлс уг нь ярих ёсгүй байх ёстой үе. Улс орон бидний татвараас авсан мөнгийг бид нарын амьдралд зарцуулдаг байсан бол сургууль, эмнэлэг, цахилгаан станц нь хүртээмжтэй байх байсан. Гуравхан сая хүн амтай улсын иргэдийг боломжтой амьдруулж чадахгүй байгаад төр засагт үнэхээр гомдож байна. 

Жагсаалын эхний өдөр харзнаж байгаад өнөөдөр буюу хоёр дахь өдөр нь оролцож байна. Асуудлууд ярих юм бол маш олон асуудлууд байгаа. Тэр дундаас онцлоход энэ нүүрсний хулгайгаа илчлээд өгөөч, нэр холбогдсон хүмүүст хариуцлага тооцооч ээ гэдэг товч бөгөөд тодорхой асуудлаар ирчихсэн зогсож байна. Энэ том хулгайг бид нар илчлэх юм бол үүний араас том, том хулгайг  мянга мянган Ундармааг илчлэх боломжтой. Мянга, мянган Маралмааг, мянга мянган ЖДҮ-чдийг илчлэх боломжтой. Тэгээд миний хэлэх гэсэн зүйл бол энэ нүүрсний хулгайгаасаа авхуулаад илчлээд өгөөч ээ гэсэн байр суурьтай зогсож байна даа. 

Нүүрсний хулгай энэ жагсаалд ирэх гол шалтгаан боллоо. Нүүрсний хулгайн 40 их наяд бол, жишээ нь 10 их наяд төгрөг бол Монгол Улсын нэг жилийн татварын төсөв гэсэн үг. 40 их наяд гэдэг бол төрийн алба ороод монголын бүх аж ахуй нэгжүүдийн бүтэн нэг жилийн орлого. Дээрээс нь Солонгос улсын 50 мянган ажилчидтай “KIA” автомашины тэр компанийг үнэлбэл 16 их наяд вон. Тэр мөнгийг төгрөг рүү шилжүүлбэл 41 их наядад хүрэхгүй. Тэр компанийн хамгийн бага цалинтай ажилчин нь жилдээ 50 сая воны цалин авдаг. Мөн энэ компани 50 сая ам.долларын татвар төлдөг. Ийм байгаа юм. Тэгэхэд 40 их наяд төгрөгөөр манай улс “KIA”-г худалдаж авахад 50 мянган залуучуудыг 50 сая воны цалинтай, ажиллуулах боломжтой байгаа жишээ нь. Энэ их мөнгө тооны машинд багтахгүй санаанд буухгүй байна. Утгаа алдлаа. Цөөхөн хэдхэн хүний гадаад дахь дансны хөрөнгө  Монгол Улсын төсвөөс давчихаад байна шүү дээ. Энэ дээр төрийн албан тушаалтнууд тайлбар өгөх ёстой.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын Тамгын газар, Азийн сан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх Санамж бичиг байгууллаа3 минут 26 секундын өмнөМонгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 99 жилийн ойн мэнд дэвшүүлье6 минут 22 секундын өмнө“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тавантолгой” ХК 12 мянган мод тарьж ургуулаад байна2 цаг 4 минутын өмнө“Төгсөлтийн аргачлалаар хэрэгжүүлэх туршилтын хөтөлбөр"-ийн явцын хяналтын уулзалт зохион байгуулагдлаа3 цаг 20 минутын өмнөУГТЭ: Молекул биологийн лабораторио тоног төхөөрөмжөөр хангалаа3 цаг 30 минутын өмнөГол усаар л нэг горилогчдын гороо3 цаг 45 минутын өмнөӨнөөдөр найман цагаан мэнгэтэй хар бич өдөр3 цаг 52 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан3 цаг 57 минутын өмнө“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 2023 онд мал төхөөрөх, мах боловсруулах дөрвөн үйлдвэр ашиглалтад оржээ5 сар 7. 17:36“Шинэ хоршоо” малчны хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа5 сар 7. 17:30Тавантолгой-Ханги чиглэлийн тээвэр эхэллээ5 сар 7. 13:58ЦЕГ-ийн удирдлагууд камерын хяналтын нэгдсэн төв “Ногоон бүс”-д ажиллалаа5 сар 7. 13:53Морин хуураа түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулж, зааж сургахыг бүх талаар дэмжинэ5 сар 7. 12:25"Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр"-ийн бүртгэл эхэллээ5 сар 7. 12:20“Эрдэнэс Тавантолгой” ХК 330 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 7. 9:51Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв5 сар 7. 9:42Ургамлын тоосны харшил гэж юу вэ5 сар 7. 9:37Налайх, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэст туулах чадвар сайтай автомашинуудыг хүлээлгэн өглөө5 сар 7. 9:25Хойд бүсийн малчид “Шинэ хоршоо хөдөлгөөн”-д нэгдлээ5 сар 7. 9:16“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 18 дугаарын тойм5 сар 7. 8:46“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Энержи Ресурс” ХХК 150 мянган мод тариад байна5 сар 7. 8:43Өнөөдөр цагаагчин хонь өдөр5 сар 7. 8:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан5 сар 7. 8:30Малчин гэдэг үг мартагдахаас аврах “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр5 сар 6. 21:04“Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох” журмыг хүчингүй болголоо5 сар 6. 16:55Хүүхэд хамгааллын тухай хууль, нийгмийн даатгалын багц хуулийг сурталчлан таниулах үйл ажиллагаа зохион байгууллаа5 сар 6. 16:45“Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон” бүтээлийг номын сангуудад хүлээлгэн өгөв5 сар 6. 16:42Орхон аймгийн Жаргалант суманд Шинэ хоршоо хөдөлгөөний “Малчдад туслах үйлчилгээний цэг” нээгдлээ5 сар 6. 16:29“Эрдэнэс Тавантолгой” ХК татвар төлөлтөөр тэргүүллээ5 сар 6. 16:24Тавдугаар сарын 15-наас дулааны шугамын засвар эхэлж, халуун ус хязгаарлах хуваарь5 сар 6. 16:20
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.