ИРГЭД: Үр дүн гартал жагсах болно


12-р сарын 9
7 цаг 24 минут

Нүүрсний хулгайг эсэргүүцэн тав дахь өдрөө жагссан иргэд үргэжлүүлэн бухимдлаа хүчтэй  илэрхийлсээр байна. Жагсаалын тав дахь өдрийн өнгө аяс, иргэдийн дуу хоолойг тоймлог хүргэж байна.

ИРГЭД:

Хууль эрх зүйн сайд хүн ийм байж болохгүй ээ

Х.Нямбаатар сайд маань ингэж хэлсэн "Би нэрийг нь мэдэхгүй, би энд оролцох эрхгүй. Анх 48 их наяд төгрөг гэж ярьснаараа Т.Доржханд гишүүн хүмүүсээ мэдэж байгаа бол нэрлэг гэсэн. Уучлаарай хууль эрх зүйн сайд ийм байж болохгүй ээ. Нэрлээд гараад ирлээ гэхэд та юу хийх вэ? Хууль талаасаа юу хийх вэ? Монголчууд саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг юм. Би иргэн хүнийхээ хувьд таван хуулийг чангатгаад өгөөч ээ гэж хүсэж байгаа юм. Нэгдүгээр хөөн хэлэлцэх хугацааг сунгах. Хоёрдугаарт хилийн хоригийг уртасгаж сунгасан хөөн хэлэлцэх хугацаатай нь ижил хэмжээнд тавих. Тэр хүн арван жилийн хугацаагаара хэрэг нь хөөн хэлэлцэж байгаа бол 10 жил хилээр гарахгүй. Гэр бүлийн гишүүд, ойр дотны хэн ч бай. Гуравдугаарт гадаад болон дотоодынх нь дансыг нь гацааж түгжинэ гэж байгаа. Дөрөвдүээрт гадаадын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хоорондоо харилцан холбоотой улсынхаа иргэний оффшор дахь мөнгийг улсынхаа төсөвт татдаг байхаар эрх зүйн зохицуулалт хийх. Тавдугаарт эд хөрөнгийг нь бүгдийг нь битүүмжлэх. Энэ таван зүйлийг хууль эрх зүйн орчиндоо бэлдэж оруулах хэрэгтэй гэж би Х.Нямбаатар сайдад иргэн хүнийхээ хувьд зөвлөмөөр байна.  

Яг эрх тэгш л баймаар байна

Залуучуудтайгаа нэгдээд гурав дахь өдрөө зогсож байна. Манайх чинь муухай улс орон шүү дээ. Хууль нь энгийн иргэндээ хатуу үйлчилдэг.  Яг эрх тэгш л баймаар байна.  Дээр сууж байгаа нөхдүүддээ ч гэсэн хууль нь үйлчилдэг баймаар байна.  Шударгаар нүүрсний хулгайчдын нэрсийг зарламаар байна. Тэгэхгүй гарч ирээд бараг хоёр, гурван сарын дараа шийдэгдэнэ гэх юм бол хулгай луйвруудаа өөрсдөө зохицуулаад л цэвэрхэн гарчих байх гэж бодож байна. Жагсаалыг үр дүнтэй болтол залуучуудтайгаа нэгдээд зогссоор байх болно. 

 

Ард түмнийг үл тоож байна шүү дээ үнэхээр

Луйвар, хулгай хийж байгаа хүмүүсийг одоо эхнээс нь бүгдийг нь зарламаар байна шүү дээ. Бүгдийнх нь ялыг нь өгдөг юм уу, эд хөрөнгийг нь хураадаг юм уу. Нэг бол одоо цаазын ялыг сэргээмээр байна. Цаазын ялыг сэргээж баялаг тонон дээрэмдээд байгаа ичих нүүргүй, эх орноо зарж байгаа, ард түмний боломжийг хулгайлж байгаа хүмүүсийг цаазалмаар байна. Тэгж цочроо өгөх хэрэгтэй. Ард түмнийг үл тоож байна шүү дээ үнэхээр. Таван халтар төгрөгний төлөө юу ч хийхээс буцахгүй хүмүүс. Ерөнхийдөө эд нар тэр хулгайтайгаа өөрсдөө холилдчихсон болоод л арга саам хайгаад байна гэж бодож байна. Яаж зугаах вэ, яаж мултрах вэ гэдэг аргаа л хайгаад байна.  

Ирж жагсаарай. Үзэл бодлоо илэрхийл. Хойчид үлдэх үр хүүхдүүдээ бод

Би хөдөө орон нутгаас жагсаалд оролцож байна. Эд нар өөрсдөө болохоор 2020 оны сонгуулиар хүчээ нэгтгэсэн. Ард түмэн яагаад хүчээ нэгтгэж болдоггүй юм. Хөдөө орон нутгаас ард түмнээ уриалж байна. Ирж жагсаарай. Үзэл бодлоо илэрхийл. Хойчид үлдэх үр хүүхдүүдээ бод. Хүмүүс янз бүрээр ярьж байна. Засгийн газар огцор, УИХ тар гээд. Минийхээр бол хуулийн нөхцлөө өөрчилж тогтолцоог өөрчлөх хэрэгтэй гэж бодож байна. Ийм хуультай бол дээрдэнэ гэж байхгүй. Хөдөө хот гэлтгүй орон нутгийн амжиргаа ч муу байна. Дээдэх энэ хүмүүсийн хэдэн гар хөлүүд утсан хүүхэлдэйнүүд ч гэсэн орон нутгаар дүүрэн байгаа. 

 

 

 

 

 

 

 

 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



66.181.182.19Иргэд   • 2022, 12 сарын 10. 22 цаг 54 минут

Акулуудыг нэрлүүл их хурлын гишүүнийх нь эрхээс түдгэлзүүлээд хариуцлага тооцоод хөрөнгий нь хураалгаад улсыг хохиролгүй болгуулах шүүү жагсаалын үр дүн бол

202.126.90.125Ард иргэл   • 2022, 12 сарын 9. 19 цаг 42 минут

Гол нь энэ ганхуяг хэлтсийн дарга гэх мэт жараахайнуудыг баривчилсан нэрээр нүүрсний хулгайг илрүүлсэн нэр зүүх гэж бна тэхээр их хурлын гишүүд мэтийн жинхэнэ том эздийг нь нэрлэж хариуцлана тооцож тэдгээр хүмүүсийн хулгайлсан нүүрсний дүнтэй тэнцэх хөрөнгө мөнгийг төлүүлж улсын төсөвт төвлөрүүлэх ажил хийж бж үр дүнд хүрэх юм шүүү засаг төр та биднийг хуурч бна

103.212.117.109Зочин   • 2022, 12 сарын 9. 8 цаг 00 минут

Жонхуугийн гар хөл Херо Баатарын дүү Качкарыг ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭРГҮҮН-ий суудлаас зайлуулахгүй бол хулгайчдын хулгай АРГАА НАРИЙСГАНА. ЯМАРЧ ҮР ДҮНГҮЙ БОЛНО ШҮҮ



Шинэ мэдээ

УИХ-ын Тамгын газар, Азийн сан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх Санамж бичиг байгууллаа43 минут 46 секундын өмнөМонгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 99 жилийн ойн мэнд дэвшүүлье46 минут 42 секундын өмнө“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тавантолгой” ХК 12 мянган мод тарьж ургуулаад байна2 цаг 44 минутын өмнө“Төгсөлтийн аргачлалаар хэрэгжүүлэх туршилтын хөтөлбөр"-ийн явцын хяналтын уулзалт зохион байгуулагдлаа4 цагийн өмнөУГТЭ: Молекул биологийн лабораторио тоног төхөөрөмжөөр хангалаа4 цаг 10 минутын өмнөГол усаар л нэг горилогчдын гороо4 цаг 26 минутын өмнөӨнөөдөр найман цагаан мэнгэтэй хар бич өдөр4 цаг 33 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан4 цаг 37 минутын өмнө“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 2023 онд мал төхөөрөх, мах боловсруулах дөрвөн үйлдвэр ашиглалтад оржээ5 сар 7. 17:36“Шинэ хоршоо” малчны хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа5 сар 7. 17:30Тавантолгой-Ханги чиглэлийн тээвэр эхэллээ5 сар 7. 13:58ЦЕГ-ийн удирдлагууд камерын хяналтын нэгдсэн төв “Ногоон бүс”-д ажиллалаа5 сар 7. 13:53Морин хуураа түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулж, зааж сургахыг бүх талаар дэмжинэ5 сар 7. 12:25"Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр"-ийн бүртгэл эхэллээ5 сар 7. 12:20“Эрдэнэс Тавантолгой” ХК 330 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 7. 9:51Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв5 сар 7. 9:42Ургамлын тоосны харшил гэж юу вэ5 сар 7. 9:37Налайх, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэст туулах чадвар сайтай автомашинуудыг хүлээлгэн өглөө5 сар 7. 9:25Хойд бүсийн малчид “Шинэ хоршоо хөдөлгөөн”-д нэгдлээ5 сар 7. 9:16“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 18 дугаарын тойм5 сар 7. 8:46“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Энержи Ресурс” ХХК 150 мянган мод тариад байна5 сар 7. 8:43Өнөөдөр цагаагчин хонь өдөр5 сар 7. 8:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан5 сар 7. 8:30Малчин гэдэг үг мартагдахаас аврах “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр5 сар 6. 21:04“Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох” журмыг хүчингүй болголоо5 сар 6. 16:55Хүүхэд хамгааллын тухай хууль, нийгмийн даатгалын багц хуулийг сурталчлан таниулах үйл ажиллагаа зохион байгууллаа5 сар 6. 16:45“Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон” бүтээлийг номын сангуудад хүлээлгэн өгөв5 сар 6. 16:42Орхон аймгийн Жаргалант суманд Шинэ хоршоо хөдөлгөөний “Малчдад туслах үйлчилгээний цэг” нээгдлээ5 сар 6. 16:29“Эрдэнэс Тавантолгой” ХК татвар төлөлтөөр тэргүүллээ5 сар 6. 16:24Тавдугаар сарын 15-наас дулааны шугамын засвар эхэлж, халуун ус хязгаарлах хуваарь5 сар 6. 16:20
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.