Нүүрсний хэргийг “нууц”-аар шүүсэн нь нууц хэвээр үлдэх үү


2-р сарын 2
8 цаг 41 минут

      “...Ганхуягийн асуудал хийсэн хэрэгтээ биш хэлэх үгэндээ байсан юм биш үү” гээд сүүлийн хоёр хоногт их ярьж байна. Учир нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарыг хагас сарын турш хаалттай шүүгээд уржигдар шийдвэрээ гаргасан. Уг нь, шүүх хурлын өмнө, ер нь өнгөрсөн хугацаанд тэдэнтэй холбоотой нэлээд олон үйлдэл, маш их мөнгөний дүн яригдсан. Гэтэл шүүхээс оноосон ял нь олон нийтэд ихэд “гологдсон” юм. Нийгмийн шүүмжлэл байсаар байна.

Хамгийн гол нь Б.Ганхуяг нарын асуудал нь нүүрсний гэх бүлэг хэргийн нэлээд голлох байр суурьтай. Гэтэл шүүх хуралдаан хаалттай явагдсан. Шүүх анхнаасаа ингэж шийдээд, хуралдааныг “хаахад” олон нийт эргэлзээд эхэлсэн. Шүүх хуралдаан дуусаж, шийдвэр гарсаны дараа ч “...Яагаад, юунаас болоод вэ” гэдэгт хариулт алга байна.

Ямартай ч өнгөрсөн намар нэгэн шүүх хуралдааны өмнө прокурор нь "...Урьдчилсан хэлэлцүүлгийг хаалттай явуулах, гэм бурууг шүүх хурлыг тухайн үед нь шийдвэрлэх, шүүх хурлыг үргэлжлүүлэх боломжтой" гэж байсан. Түүгээр болсон уу. Эсвэл сая, өнгөрсөн сарын дундуур шүүгдэгч Д-ийн өмгөөлөгч Л.Очбаяр “...Нотлох баримтыг шинжлэн судлах үеэр хувийн байдалтай холбоотой зүйл яригдах учраас шүүх хуралдааныг хаалттай явуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан. Түүнийг хүлээж авсан уу. Шүүхээс албан ёсны тайлбар мэдээлэл алга.

“...Шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой” гэх тодотгол бүхий тойм мэдээндээ “...НПГ-аас нэр бүхий 11 хүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны нэгдүгээр сарын 15-31-ний өдрүүдэд хянан хэлэлцлээ” гээд тэднийг бууруутгасан Эрүүгийн хуулийн зүйл заалтуудыг жагсаажээ.

Тэр дунд нь “...Төрийн нууцтай холбоотой” гэх зэрэг жирийн иргэдэд ойлгогдохоор хаалттай хэлэлцэх зүйл заалт алга. Гэтэл Б.Ганхуяг нарын тухайд “...Шүүх хуралдааны нээлттэй явуулаач” гэдэг хүсэлтийг удаа дараа тавьж байв. Тэр ч байтугай “...Үгээ хэлмээр байна” гэдэг. Тэрбээр өнгөрсөн намрын нэг шүүх хуралдааны үеэр маш ноцтой зүйлсийг ярьсан байдаг. Тухайлбал, “...Оффтейк гэрээ, нүүрсний хулгай, нэг тонн нүүрс 40 доллар байхад 400 ам.доллараар гаргаад 12 тэрбум завшсан гэх хэрэг хаана байна вэ. Зүгээр нэг хашаа ярилаа, нэг тендер тойрсон хэрүүл ярилаа. Нотлох баримтыг дандаа гэрчийн үгээр хүн ялласан процедурын алдаа ярьж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн алдаа маш их хийсэн. Жишээлбэл, намайг 10 дахь сардаа хорьж байна. Шалгаагүй, эрүүдэн шүүгээгүй хамаатан садан, найз нөхөд байхгүй. 68 хүнийг барьж шалгасан. Үүнд гомдоллоод байх юм алга. Шалгах ёстой бол шалгаад яв. ...Нүүрсний хэрэгт тээвэр, хил гааль, тендер гээд яриад байсан. Бүгд хэрэг биш болчихсон юм уу. Тэгвэл УИХ дээр ажлын хэсэг яг юу хийгээд байгаа юм. Шалгаж байгаа юм бол надаас юу ч асуудаггүй юм бэ. Жорлон, нүүрс, оффтейк гээд над дээр хэрэг тохох гэж байгаа бол би бараг 100 гаруй жилийн ял авах юм байна. ...Маш ноцтой юм энд яригдаж байна. МАН-ын асуудал яригдаад байна энд. 220 мянган гишүүнийг энд авчраад шүүж байна. ...Өөрийн болон ар гэр, хамаатан садныхаа аюулгүй байдлыг хамгаалах хүсэлт тавьж байна. МАН-ын асуудал яригдаж байгаа учраас намаас заавал ирэх ёстой. Би эрх бүхий байгууллагын шийдвэрээр явсан. Энд нэг ч байцаалт намын Удирдах зөвлөлийн гишүүдээс аваагүй ирсэн. Тэднээс аваач ээ. ...Үлдсэн 40 их наядын хэрэг чинь хаана байна. Үнэхээр хэргээ олохгүй байгаад байна. Эсвэл олчихоод нуугаад байгаа юм уу. Би ил байгаа юмыг нь хэлээд өгье. Хэрэв бид Монгол Улсад шударга ёс тогтоох гэж байгаа бол хамаагүй, зөвшөөрч байна. МАН-ын асуудлаа ч, нүүрсний хэргээ ч ярья. Хамт дагуулаад ороод ир. Надад баталгаа гаргаж өгвөл бүгдийг нь ярьж өгье” гэсэн юм.

Чухамдаа энэ л эхэнд хэлсэн “...Ганхуягийн асуудал хийсэн хэрэгтээ биш хэлэх үгэндээ байсан юм биш үү” гэх ярианы үндэс болж буй бололтой. Түүнчлэн он солигдох үеэр болсон нүүрсний сонсголоор хамгийн нэхэгдэж байсан гэрч бол Б.Ганхуяг байсан. УИХ-аас бичиг явуулдаг. Прокурор нь шүүх рүү, шүүх нь хууль руу чихээд түүнийг сонсголд оролцуулаагүй байдаг.

Гэвч, нүүрсний хэргийг “нууц”-аар шүүсэн нь нууц хэвээр үлдэхгүй л дээ. Бүх зүйл цаг хугацаатай. Б.Ганхуяг нэг л өдөр бүгдийг ярина. Тэр цагт түүний амнаас “...Намынхаа тухай”, “...Журмын нөхдийнхөө талаар”, “...Шүүхтэй холбоотой” гээд олон үнэн ил болох биз ээ.

Эх сурвалж: Б.ДАМДИН-ОЧИР “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын Тамгын газар, Азийн сан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх Санамж бичиг байгууллаа1 цаг 55 минутын өмнөМонгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 99 жилийн ойн мэнд дэвшүүлье1 цаг 58 минутын өмнө“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тавантолгой” ХК 12 мянган мод тарьж ургуулаад байна3 цаг 55 минутын өмнө“Төгсөлтийн аргачлалаар хэрэгжүүлэх туршилтын хөтөлбөр"-ийн явцын хяналтын уулзалт зохион байгуулагдлаа5 цаг 11 минутын өмнөУГТЭ: Молекул биологийн лабораторио тоног төхөөрөмжөөр хангалаа5 цаг 21 минутын өмнөГол усаар л нэг горилогчдын гороо5 цаг 37 минутын өмнөӨнөөдөр найман цагаан мэнгэтэй хар бич өдөр5 цаг 44 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан5 цаг 48 минутын өмнө“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 2023 онд мал төхөөрөх, мах боловсруулах дөрвөн үйлдвэр ашиглалтад оржээ5 сар 7. 17:36“Шинэ хоршоо” малчны хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа5 сар 7. 17:30Тавантолгой-Ханги чиглэлийн тээвэр эхэллээ5 сар 7. 13:58ЦЕГ-ийн удирдлагууд камерын хяналтын нэгдсэн төв “Ногоон бүс”-д ажиллалаа5 сар 7. 13:53Морин хуураа түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулж, зааж сургахыг бүх талаар дэмжинэ5 сар 7. 12:25"Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр"-ийн бүртгэл эхэллээ5 сар 7. 12:20“Эрдэнэс Тавантолгой” ХК 330 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 7. 9:51Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв5 сар 7. 9:42Ургамлын тоосны харшил гэж юу вэ5 сар 7. 9:37Налайх, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэст туулах чадвар сайтай автомашинуудыг хүлээлгэн өглөө5 сар 7. 9:25Хойд бүсийн малчид “Шинэ хоршоо хөдөлгөөн”-д нэгдлээ5 сар 7. 9:16“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 18 дугаарын тойм5 сар 7. 8:46“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Энержи Ресурс” ХХК 150 мянган мод тариад байна5 сар 7. 8:43Өнөөдөр цагаагчин хонь өдөр5 сар 7. 8:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан5 сар 7. 8:30Малчин гэдэг үг мартагдахаас аврах “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр5 сар 6. 21:04“Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох” журмыг хүчингүй болголоо5 сар 6. 16:55Хүүхэд хамгааллын тухай хууль, нийгмийн даатгалын багц хуулийг сурталчлан таниулах үйл ажиллагаа зохион байгууллаа5 сар 6. 16:45“Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон” бүтээлийг номын сангуудад хүлээлгэн өгөв5 сар 6. 16:42Орхон аймгийн Жаргалант суманд Шинэ хоршоо хөдөлгөөний “Малчдад туслах үйлчилгээний цэг” нээгдлээ5 сар 6. 16:29“Эрдэнэс Тавантолгой” ХК татвар төлөлтөөр тэргүүллээ5 сар 6. 16:24Тавдугаар сарын 15-наас дулааны шугамын засвар эхэлж, халуун ус хязгаарлах хуваарь5 сар 6. 16:20
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.