Москвагийн концертын танхимд халдлага үйлдсэний улмаас 60 гаруй хүн амиа алджээ


3-р сарын 23
10 цаг 42 минут

      МОСКВА, 2024 оны гуравдугаар сарын 23 /BBC/. Баасан гаргийн орой ОХУ-ын Москва мужийн Красногорск хотын “Крокус сити холл” концертын танхимд үл таних зэвсэглэсэн этгээдүүд халдлага үйлдсэний улмаас 60 гаруй хүн амиа алдаж, 100 гаруй хүн шархаджээ.

“Пикник” хамтлагийн тоглолтыг үзэхээр цугларсан хүмүүс рүү хэд хэдэн зэвсэгт этгээд автомат буугаар гал нээжээ. Оросын агентлагуудын мэдээлснээр, концертын танхимын ихэнх хэсэг галд автсан байна.

“Крокус Сити Холл”-д зэвсэгт халдлага болсон тухай эхний мэдээ Москвагийн цагаар 20.00 цагийн орчимд гарчээ. Зэвсэгт этгээдүүд гал нээсний дараа концертын танхимд дэлбэрэлт болсон гэж ТАСС агентлаг шуурхай албаны мэдээллээс эш татан мэдээлсэн бол үүнээс цаг 30 минутийн дараа “Интерфакс” агентлаг дахин дэлбэрэлт болсон гэж мэдээлжээ. Улмаар барилгын дээврийн зарим хэсэг нурсан байна.

Эрүүл мэндийн сайд Михаил Мурашкогийн мэдэгдсэнээр, 115 хүн эмнэлэгт хүргэгдсэний 5 нь хүүхэд байна. 60 хүний биеийн байдал хүнд байгаа бөгөөд шархадсан хүмүүст шаардлагатай бүх арга хэмжээ авсан гэж Шадар сайд Татьяна Голикова мэдэгджээ.

Ерөнхийлөгч Владимир Путинд халдлагын талаар илтгэсэн бөгөөд тэрбээр холбогдох бүх албаар дамжуулан тогтмол мэдээлэл авч байна гэж Оросын удирдагчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдсэн байна.

Оросын Мөрдөн байцаах хороо терроризмын хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Халдлага гарсантай холбогдуулан Москвагийн нисэх онгоцны буудал, галт тэрэгний буудлуудад аюулгүй байдлын арга хэмжээг чангатгаж, Москва болон Москва мужид олон нийтийг хамарсан бүх арга хэмжээг цуцалсан байна. Дагестан, Умард Осет, Тула муж, Ненецийн автономит тойрог зэрэг ОХУ-ын хэд хэдэн бүс нутагт аюулгүй байдлын арга хэмжээг чангатгасан гэж ТАСС агентлаг мэдээлжээ.

АНУ болон Өрнөдийн орнуудын эрх баригчид зэвсэгт халдлагыг буруушааж, эмгэнэл илэрхийлсэн байна. Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зөвлөх Михаил Подоляк энэ хэрэгт Киев ямар ч холбоогүй гэж мэдэгджээ.

Эх сурвалж: Жаргал.Д montsame.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Дэлхийн Хөдөлмөр Заслын Холбооны Ерөнхийлөгч Samantha Shann зочиллоо4 цаг 37 минутын өмнөХөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн ажилтнуудад зориулсан сургалт болж байна4 цаг 43 минутын өмнөОлон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв5 цаг 43 минутын өмнөЦ.Гарамжавыг мөнгө угаасан байж болзошгүй гэх шалтгаанаар баривчилжээ5 цаг 47 минутын өмнөХЭҮК 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Хүүхдийн марафон зохион байгуулна5 цаг 53 минутын өмнөЗөвшөөрөлгүй грашыг албадан буулгалаа5 цаг 59 минутын өмнөХоёр сэдвийн хүрээнд 5 багц асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна6 цаг 5 минутын өмнөЦэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэв6 цаг 12 минутын өмнөУИХ-ын дарга Г.Занданшатар Энхийг сахиулагчдын өдрийн арга хэмжээнд оролцлоо7 цаг 10 минутын өмнөЭлчин сайд Д.Гэрэлмаа Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн чуулганд Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэллээ9 цаг 9 минутын өмнөМонгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл зэрэг 12 асуудал хэлэлцэв9 цаг 14 минутын өмнөБиеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв9 цаг 18 минутын өмнөНийслэлийн 8 дүүргийн шилдгүүд тодорлоо9 цаг 20 минутын өмнөШивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт дууслаа9 цаг 24 минутын өмнөНотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн сонсголд 61 гэрчийг дуудсан байна9 цаг 29 минутын өмнөЭЗБХ: Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив9 цаг 31 минутын өмнөХүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд спортын салбарын хүүхдийн эрхийн хэрэгжилттэй танилцлаа9 цаг 34 минутын өмнө“Парис 2024” олимпод манай 2 дугуйчин өрсөлдөнө9 цаг 38 минутын өмнөТББХ: Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 29. 10:08УНТЭ: “Багш шавийн эрдмийн уулзалт-2024” боллоо5 сар 29. 10:04Чингэлтэй дүүргийн бяцхан тамирчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа5 сар 29. 10:01Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьлаа5 сар 29. 9:56Энхийг дэмжих ажиллагаанд 290 алба хаагч үүрэг гүйцэтгэлээ5 сар 29. 9:51Элчин сайд Атул Малхари Готсурве-г хүлээн авч уулзлаа5 сар 29. 9:48ХЗБХ: УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв5 сар 29. 9:45Архангайн зоонозын төв сорьцоо өөрсдөө шинжилдэг боллоо5 сар 29. 9:42Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 77 дугаар чуулган эхэллээ5 сар 29. 9:40Ганцмод боомт хүргэх нөхцөлтэй 320 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа5 сар 29. 9:37“НҮБ-ын төрөлжсөн байгууллагын эрх ямба, дархан эрхийн тухай конвенц"-ын XV хавсралтыг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 29. 9:32Үндэсний шинэ номын сангийн дэргэд баригдаж буй барилгын каркасыг эзэмшигчтэй нь зөвшилцөн буулгаж эхэллээ5 сар 29. 9:30
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.