Эм чанартай, үнэ хямд, хүртээмжтэй болоход нэг том алхам ойртлоо


5-р сарын 2
8 цаг 36 минут

      Улсын Их Хурлын “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Түр хороо эмийн хүртээмж, үнэ, чанарын асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг 2024 оны 04 дүгээр сарын 15-наас 17-ны өдрүүдэд зохион байгуулсан. Сонсголын үр дүнгийн талаар болон өнгөрсөн хугацаанд Түр хороо хэрхэн ажилласан талаар Хянан шалгах Түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, тус Түр хорооны гишүүн, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Б.Жаргалмаа нар (2024.05.01) сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Ж.Чинбүрэн: Үнэ дагаж чанар тогтдог зарчим Монгол Улсын эмийн салбарт эсрэгээрээ үйлчилж, эм үнэтэй хэрнээ чанаргүй байгааг иргэд гэрчилсэн

    Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16.6-д иргэд эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй. Иргэдэд эмнэлгийн төлбөргүй тусламж үзүүлэх болзол, журмыг хуулиар тогтооно гэж заасан. Энэ заалтыг иргэд зайлшгүй мэдэж, мэдэрч байх ёстой. Тийм ч учраас энэ сонсголын онцлог нь иргэдээ сонссон. Сонсголын эхний өдөр өвчин зовлонг үзэж туулж яваа ард иргэдийн төлөөллийг гэрчээр оролцууллаа. Тэр тусмаа архаг хууч өвчтэй, удаан хугацаагаар эм хэрэглэж буй бүлэг хүмүүсийн төлөөллийг оролцуулж, тэдгээр иргэдийн дуу хоолойг төр сонссон. Тухайлбал, В, Д вирустэй, чихрийн шижинтэй, таталт уналттай, хорт хавдраар өвчилж, даван туулагсдын төлөөлөл сонсголд ирж үг, саналаа хэлсэн. Гэрчээр оролцсон иргэд эрүүл мэндийн салбарын тогтолцооны зарим гажуудал иргэдийн нуруун дээр хүндрэл болж бууж байгаа тухай хэлсэн. Үнэ дагаж чанар тогтдог зарчим Монгол Улсын эмийн салбарт эсрэгээрээ үйлчилж, эм үнэтэй хэрнээ чанаргүй байна гэдэг гэрчлэлийг иргэд хэлсэн. Тухайлбал, “Үнийн хөнгөлөлтөд хамруулаагүй байхад 15 мянган төгрөгөөр авдаг байсан эм хөнгөлөлтөд хамрагддаг болсноор 45 мянган төгрөг болчихлоо” гэж в, д вирустэй иргэдийн төлөөлөл хэлсэн. Уналт таталттай иргэдийн төлөөлөл “Байнга хэрэглэдэг эм нь Монголд ороод ирсэн хэрнээ эмийн бүртгэлд бүртгээгүйгээс болоод авч чадахгүй байна” гэдэг зүйлийг ярьсан нь анхаарал татсан. Өөрөөр хэлбэл, иргэд эрүүл мэндийн салбарын удирдамж нь чанартай эмийн хүртээмжийг бий болгож чадахгүй байгаа жишээг гэрчилсэн.

    Сонсголоор хөндөгдсөн заавал тэмдэглэж хэлэх ёстой асуудлын нэг нь эмийн чанар шалгадаг лабораторийн үйл ажиллагаа тоног төхөөрөмжийн эвдрэлээс болоод доголдсон. Нөхцөл байдал хүнд байхад Эрүүл мэндийн үе үеийн сайдууд нэг ч удаа очиж танилцаагүй нь харамсмаар байсан. Сайн мэдээ нь гадны хөрөнгө оруулалт буюу ДЭМБ-аас лабораторийн тоног төхөөрөмжийг шинэчлэх гэж буй тухай салбарын удирдлагууд сонсголд оролцохдоо хэллээ. Түүнчлэн, эмийн чанарыг шалгахдаа  улсын мэдлийн нэг лабораторид шинжлүүлээд тэнцэхгүй гэсэн хариу гарахаар нөгөө лабораторид нь шинжлүүлээд тэнцүүлчихдэг, ингэж шинжилгээний хариу зөрж байхад Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэж авдаг буруу тогтолцооны жишгийг баримт нотолгоотойгоор гаргаж ирсэн.

    Сонсголоос харагдсан бас нэг асуудал, гаальд мэдүүлж байгаа ханган нийлүүлэгч байгууллагын эмийн үнийг жижиглэнгээр зарж байгаа үнийн нэгжээр мэдүүлдэг болгох тогтолцоог хэрэгжүүлдэг болох шаардлага тулгарч байна. Ингэснээр ард иргэд  жижиглэнгээр буюу эмийн сангаас авч байгаа үнэ хилээр оруулж ирж буй үнээс хэд дахин илүү болж нугарсан бэ гэдгийг мэдэх, хянах боломж бүрдэнэ. Иргэдийн энэ хяналт тухайн эмийн үнийн өсөлтөд бодитой хяналт болно гэдэгт Түр хорооны гишүүд санал нэгтэй байна.

    Заавал тэмдэглэж хэлэх өөр нэг асуудал бол Улсын Их Хурлын “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Түр хороо эмийн үнийн өсөлт, чанарын хяналтын асуудлаар сонсгол хийсэн. Эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээ, эмч нарын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хөндөөгүй. Өнөөдөр Монгол Улсад эмчийн ур чадвар дутсан зүйл хараахан байхгүй. Эмч нар, эрүүл мэндийн салбарынхан хичээн ажиллаж, дэлхийд нэвтэрч буй олон олон эмчилгээг Монгол Улсдаа нэвтрүүлж, эмчилдэг болсон. Гэтэл энэ салбарт ашиг сонирхлын нэгдмэл байдлаар сүлбэлдсэн тогтолцоо цагаан халаадтай эмч нарын араар “нуугдаж”, эмч нар, эрүүл мэндийн салбарынхны ажлыг сулруулж, харлуулж байна.

    Түр хорооноос Авлигатай тэмцэх газарт  200 гаруй албан тушаалтан эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний ханган нийлүүлэлтэд хамаарал бүхий, нэгдмэл ашиг сонирхолтой байж болзошгүй талаар мэдээ материалыг өгч байна. Энэ нь гэм буруутай гэж шууд тогтоож байгаа гэсэн үг биш ээ. Харин шийдвэр гаргахдаа тухайн нэгдмэл сонирхолтой байгууллагынхаа эрх ашгийн төлөө асуудалд ханддаг уу гэдгийг шалгаарай гэж өгч байна. Илт гэмт хэргийн шинж чанартай материалыг ч хууль хяналтын байгууллагуудад шалгуулахаар өглөө.  

М.Оюунчимэг: Монгол хүний эрүүл мэндээр бизнес хийдэг үйлдлийг таслан зогсооно гэдэгт итгэлтэй байна

    Салбарын бодлогыг зохицуулах ёстой яам нь өөрөө компанийн эрх ашиг, нэгдмэл сонирхлын төвлөрөл болчихсон, цөөхөн компани эм хангах нийлүүлэх чиглэлд монополь тогтоочихсон, энэ аалзны тор бэхжих тал руугаа явж байхад Түр хорооны сонсголоор үүнийг задлах баримт нотолгоог гаргаж тавилаа. Цаашид ямар үр дүн гарах вэ гэдэг иргэн бүрийн хүлээлт байна. Эхнээсээ үр дүн гарч байгаа. Тухайлбал, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн төслөө яаралтай батлуулах ёстой байсан. Засгийн газрын өнгөрсөн лхагва гарагийн хуралдаанаар  хэлэлцээд, Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ. Нөгөө талаар эмийн чанар шалгадаг, шинжилдэг лабораторийн санхүүжилт шийдэгдэж, тоног төхөөрөмж засварлах ажил эхэлж байгааг Эрүүл мэндийн сайд мэдэгдлээ.

    Одоо эмийн үнийн өсөлт, чанартай холбоотой асуудалд мэргэжлийн байгууллагууд, Эмийн агентлаг анхаарал хандуулж, ажиллах хэрэгтэй. Монгол хүний эрүүл мэндээр бохир бизнес хийдэг энэ үйлдэлд хууль хяналтын байгууллагууд анхаарал хандуулж, таслан зогсооно гэдэгт итгэлтэй байна. Иргэдээс сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд бид ч байнга анхаарал тавьж, явна. Улсын Их Хурлын “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Түр хороо үүргээ гүйцэтгэсэн.

Б.Жаргалмаа: Монополь компаниудын олсон 4-5 дахин цэвэр ашиг иргэдийн халаасыг тэмтэрсэн үнийн өсөлт байсан нь харагдлаа

    “Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэж байгаа эм, зайлшгүй шаардлагатай хөнгөлттэй эмийн жагсаалтыг гаргаж байгаа албан тушаалтнууд бүгд буруу нөлөөлөл үзүүлсэн,  хамаарал бүхий байсан гэж Түр хороо үзээгүй. Тодорхой хэмжээнд нөлөө бүхий албан тушаалтнууд байна гэдгийг гаргаж тавьсан. Одоо хууль хяналтын байгууллага шалгаж, тогтоох ёстой. Нөгөө талаар эмийн салбарт төрийн бодлого үгүйлэгдэж байна. Эмийг хэрхэн бүртгэх, хуваарилах, үнийн дээд хязгаарыг хэрхэн тогтоох вэ гэдэгт төр бодлогоо гаргах зайлшгүй шаардлага байгаа нь тодорхой болсон. Ганцхан жишээ хэлэхэд, эмийн салбарт ажиллаж байгаа монополь компаниудын олсон 4-5 дахин цэвэр ашиг иргэдийн халаасыг тэмтэрсэн эмийн үнийн өсөлт байсан нь тодорхой харагдлаа.

    Одоо Эрүүл мэндийн яам болон энэ салбарт ажиллаж буй албан тушаалтнууд нөлөө бүхий хамааралтай асуудлаа цэгцлэх, Авлигатай тэмцэх газар болон хууль хяналтын байгууллага арга хэмжээ авах асуудал үлдлээ. Энэ шаардлага хангагдсанаар ард иргэд чанартай эм хэрэглэх, хууль бус үнийн өсөлтөд нэрвэгдэхгүй байх боломжийг нээж өгнө.

Мэдээллийн төгсгөлд Улсын Их Хурлын гишүүд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Дэлхийн Хөдөлмөр Заслын Холбооны Ерөнхийлөгч Samantha Shann зочиллоо4 цаг 36 минутын өмнөХөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн ажилтнуудад зориулсан сургалт болж байна4 цаг 41 минутын өмнөОлон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв5 цаг 42 минутын өмнөЦ.Гарамжавыг мөнгө угаасан байж болзошгүй гэх шалтгаанаар баривчилжээ5 цаг 46 минутын өмнөХЭҮК 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Хүүхдийн марафон зохион байгуулна5 цаг 51 минутын өмнөЗөвшөөрөлгүй грашыг албадан буулгалаа5 цаг 58 минутын өмнөХоёр сэдвийн хүрээнд 5 багц асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна6 цаг 4 минутын өмнөЦэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэв6 цаг 11 минутын өмнөУИХ-ын дарга Г.Занданшатар Энхийг сахиулагчдын өдрийн арга хэмжээнд оролцлоо7 цаг 8 минутын өмнөЭлчин сайд Д.Гэрэлмаа Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн чуулганд Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэллээ9 цаг 8 минутын өмнөМонгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл зэрэг 12 асуудал хэлэлцэв9 цаг 13 минутын өмнөБиеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв9 цаг 16 минутын өмнөНийслэлийн 8 дүүргийн шилдгүүд тодорлоо9 цаг 19 минутын өмнөШивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт дууслаа9 цаг 23 минутын өмнөНотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн сонсголд 61 гэрчийг дуудсан байна9 цаг 28 минутын өмнөЭЗБХ: Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив9 цаг 30 минутын өмнөХүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд спортын салбарын хүүхдийн эрхийн хэрэгжилттэй танилцлаа9 цаг 33 минутын өмнө“Парис 2024” олимпод манай 2 дугуйчин өрсөлдөнө9 цаг 37 минутын өмнөТББХ: Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 29. 10:08УНТЭ: “Багш шавийн эрдмийн уулзалт-2024” боллоо5 сар 29. 10:04Чингэлтэй дүүргийн бяцхан тамирчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа5 сар 29. 10:01Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьлаа5 сар 29. 9:56Энхийг дэмжих ажиллагаанд 290 алба хаагч үүрэг гүйцэтгэлээ5 сар 29. 9:51Элчин сайд Атул Малхари Готсурве-г хүлээн авч уулзлаа5 сар 29. 9:48ХЗБХ: УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв5 сар 29. 9:45Архангайн зоонозын төв сорьцоо өөрсдөө шинжилдэг боллоо5 сар 29. 9:42Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 77 дугаар чуулган эхэллээ5 сар 29. 9:40Ганцмод боомт хүргэх нөхцөлтэй 320 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа5 сар 29. 9:37“НҮБ-ын төрөлжсөн байгууллагын эрх ямба, дархан эрхийн тухай конвенц"-ын XV хавсралтыг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 29. 9:32Үндэсний шинэ номын сангийн дэргэд баригдаж буй барилгын каркасыг эзэмшигчтэй нь зөвшилцөн буулгаж эхэллээ5 сар 29. 9:30
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.