НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бан Ки Мүн” сангийн тэргүүн Бан Ки Мүн талархлын захидал ирүүлжээ


5-р сарын 8
14 цаг 55 минут

     Монгол Улсын Их Хурал, Америкийн Нэгдсэн Улсын Стэнфордын Их сургууль, Бүгд Найрамдах Солонгос Улсын “Бан Ги Мүн” сан хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ - 2024” олон улсын чуулга уулзалтыг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулсан билээ.

Энэ удаагийн “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ - 2024” олон улсын чуулга “Тогтвортой хөгжлийн зорилго 16: Энх тайван, шударга ёс, тогтуурьтай тогтолцоо” сэдвийн дор 2024 оны 04 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болсон бөгөөд уг чуулга уулзалтад "Илүү сайн ирээдүйн төлөө” уриатай “Бан Ги Мүн” сангийн тэргүүн, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиев, Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Лежак Шандор, Бүгд Найрамдах Казахстан Улсын Парламентын Сенатын гишүүн, Казахстан-Монголын парламентын найрамдлын бүлгийн гишүүн  Рахметова Асем Калашбаева, АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Ази-Номхон далайн Судалгааны төв, Солонгос судлалын хөтөлбөрийн захирал, Социологийн ухааны профессор Жи Вук Шин зэрэг 11 улсын 300 гаруй төлөөлөгч оролцсон юм.

Чуулга уулзалтад хүндэт зочноор оролцсон НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бан Ки Мүн” сангийн тэргүүн Бан Ки Мүн Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хаягласан талархлын захидлыг бүрэн эхээр хүргэж байна.

Монгол Улсын Их Хурлын дарга Эрхэмсэг ноён Гомбожавын Занданшатар Танаа

Эрхэм хүндэт Занданшатар дарга аа,

Саяхан Улаанбаатар хотноо хоёр дахь жилдээ зохион байгуулагдсан “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтад оролцох үеэр намайг болон манай төлөөлөгчдийг найрсгаар хүлээн авсанд Тань чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлье.

Энэхүү чуулга уулзалтад оролцсондоо сэтгэл нэн хангалуун байгаа бөгөөд тус арга хэмжээ үр бүтээлтэй болсныг тэмдэглэхэд таатай байна. Таны манлайлал дор чуулга уулзалтын бэлтгэл ажил бүрэн хангагдаж, олон улсын өндөр түвшний төлөөлөгч оролцож, хэлэлцүүлгүүд агуулгын хувьд ач холбогдолтой болж өндөрлөлөө.

Алтайн улс орнуудад Тогтвортой Хөгжлийн Зорилтуудыг хэрэгжүүлэх эрмэлзэл, чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн Таны санаа бодол, хичээл чармайлт өндрөөр үнэлэгдэж, үр дүн авчирна гэдэгт итгэлтэй байна. Манай хоёр улсын хамтын ажиллагаа бат бэх найрамдалт харилцаа, харилцан ашигтай байх зарчмын үндсэн дээр хөгжинө гэдэгт миний бие итгэлтэй байна. Харилцаагаа цаашид улам бэхжүүлэх зарчмыг миний бие байнга анхаарал хандуулж ажиллахаа үүгээр нотолж байна.

Үүнтэй холбогдуулан Элчин сайд Ким Сүкийн санаачилсан Солонгос-Монголын алсын хараа чуулга уулзалт нь энэ зорилгын төлөө тулах цэг болно гэдэгт итгэлтэй байна. Энэ чуулга уулзалт нь ирэх наймдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Таныг чуулга уулзалтын амжилтын нэг хэсэг болно гэдэгт итгэлтэй байна.

Эцэст нь 2030 он хүртэлх ТХЗ-ын мөрийн хөтөлбөрийн эрхэм зорилгын төлөө Тантай хамтран ажиллахаа амлаж байгаагаа дахин баталгаажуулахын зэрэгцээ Танд эрүүл энх, цаашдын ажил үйлсэд тань өндөр амжилт хүсэн ерөөе.

НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга,

“Бан Ки Мүн” сангийн тэргүүн Бан Ки Мүн



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Ашигт малтмалын лиценз”-тэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн сонсголд 114 гэрчийг дууджээ46 минут 37 секундын өмнөОйрын өдрүүдэд уулархаг нутгаар бороо орж, салхи түр зуур ширүүснэ50 минут 1 секундын өмнө“Хулгайлагдсан, хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлсийн тухай” конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв1 цаг 1 минутын өмнөБаянхонгор аймгийн есөн суманд 24 хоршоо шинээр байгуулагдсан байна2 цаг 1 минутын өмнөМонгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөх тухай албан бичгийг хүргүүлэв2 цаг 9 минутын өмнөӨнөөдөр хөх морь өдөр2 цаг 15 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан2 цаг 18 минутын өмнөДэлхийн Хөдөлмөр Заслын Холбооны Ерөнхийлөгч Samantha Shann зочиллоо5 сар 29. 15:51Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн ажилтнуудад зориулсан сургалт болж байна5 сар 29. 15:46Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв5 сар 29. 14:45Ц.Гарамжавыг мөнгө угаасан байж болзошгүй гэх шалтгаанаар баривчилжээ5 сар 29. 14:41ХЭҮК 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Хүүхдийн марафон зохион байгуулна5 сар 29. 14:36Зөвшөөрөлгүй грашыг албадан буулгалаа5 сар 29. 14:29Хоёр сэдвийн хүрээнд 5 багц асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна5 сар 29. 14:23Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэв5 сар 29. 14:16УИХ-ын дарга Г.Занданшатар Энхийг сахиулагчдын өдрийн арга хэмжээнд оролцлоо5 сар 29. 13:19Элчин сайд Д.Гэрэлмаа Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн чуулганд Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэллээ5 сар 29. 11:19Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл зэрэг 12 асуудал хэлэлцэв5 сар 29. 11:14Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв5 сар 29. 11:11Нийслэлийн 8 дүүргийн шилдгүүд тодорлоо5 сар 29. 11:08Шивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт дууслаа5 сар 29. 11:04Нотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн сонсголд 61 гэрчийг дуудсан байна5 сар 29. 10:59ЭЗБХ: Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив5 сар 29. 10:57Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд спортын салбарын хүүхдийн эрхийн хэрэгжилттэй танилцлаа5 сар 29. 10:54“Парис 2024” олимпод манай 2 дугуйчин өрсөлдөнө5 сар 29. 10:51ТББХ: Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 29. 10:08УНТЭ: “Багш шавийн эрдмийн уулзалт-2024” боллоо5 сар 29. 10:04Чингэлтэй дүүргийн бяцхан тамирчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа5 сар 29. 10:01Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьлаа5 сар 29. 9:56Энхийг дэмжих ажиллагаанд 290 алба хаагч үүрэг гүйцэтгэлээ5 сар 29. 9:51
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.