Нүүрс тойрсон баривчилгаа 2.5 тэрбум долларын оффтейк гэрээтэй холбоотой юу?!


10-р сарын 31
7 цаг 13 минут

Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагийн ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоосон. Мөн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилж, түүнд тус компанийн удирдлагыг хэрэгжүүлэх эрхийг олгосон байдаг.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан энэ талаар “... “Эрдэнэс Тавантолгой” компани оффтейк гэрээ буюу урьдчилсан нөхцлөөр зарж, борлуулах зарим төслийг нүүрсний борлуулалтаар бартер хэлбэрээр санхүүжүүлэх ажлуудыг зохион байгуулж ирсэн. Оффтейк гэрээнүүдийг ирэх сардаа багтаан Засгийн газар холбогдох бичиг баримтыг нууцаас гаргаж, олон нийтэд ил тод болгох үүрэг хүлээсэн. ...Олон нийтийн дунд хардалт төрүүлээд буй нүүрсний хулгай болон бусад зүйлийг шалгаж ил тод болгоно” гэж мэдээлсэн.

Энэ үйл явдлын маргааш нь ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг чөлөөлж, нөгөөдөр нь АТГ-ынхан  Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дарга Х.Нурлат, Худалдан авалтын хэлтсийн дарга Б.Отгонжаргал нарыг баривчилжээ. Үүнээс гадна “Тавантолгой төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалын асуудал бас яригдаж эхэлсэн. Тэрбээр Солонгост томилолтоор ажиллаж байгаагаа мэдэгджээ.  Гэхдээ хэзээ Монголд ирэхээ хэлээгүй байна. Ямартай ч Солонгост нэлээд хугацаанд ажиллаж байгаа аж.

Ер нь бол “Эрдэнэс Тавантолгой” компанийн газрын дарга нарыг ямар учраас саатуулсан, гүйцэтгэх захиралд нь яагаад хариуцлага тооцсон нь Засгийн газар хийгээд хууль хяналтын байгууллагынхны мэдэх хэрэг юм.

Гэвч эх сурвалжуудын мэдээллээс харахад тус компанийн оффтейк гэрээтэй холбоотой ноцтой асуудлууд ил болж болзошгүй байна.

Хэдхэн хоногийн өмнө чуулган дээр энэ талаар яригджээ. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “...ОУВС-гийн энэ намрын хуралдаан дээр манайхыг хариуцсан захирал нь Монгол Улсад ам.долларын ханш огцом өсөх, валютын нөөцийн хомсдолд ороход нөлөөлсөн нэг хүчин зүйл нь Монголд төсөл хэрэгжүүлэх Хятадын барилгын компаниуд руу  “Эрдэнэс Тавантолгой” компани их хэмжээний мөнгө шилжүүлдэг гэсэн мэдээлэл хийсэн. Үүнийг Монголбанк мэдэж байгаа юу. Ер нь ямар банкуудаар дамжаад Хятадын ямар компаниуд руу хаана хэрэгжих төслүүд рүү ийм их мөнгөний урсгал “Эрдэнэс Тавантолгой”-гоос гарсан юм бол” гэхэд “...Хятадын барилгын компаниудаар дамжиж байгаа энэ эх үүсвэрийн талаар ОУВС ч гэсэн өөрийн дүрмийн дөрөвдүгээр заалтын дагуу хийсэн ажлын хэсгийнхээ дүгнэлт дотор дурдсан. Ялангуяа “Эрдэнэс Тавантолгой” компанийн борлуулалтын орлогыг урьдчилж авах, оффтейк гэрээ байгуулах замаар экспортын орлогын ихээхэн хэсгийг Хятадын барилгын компаниудаар Монгол Улсад хөрөнгө оруулалтын томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд зарцуулж байна гээд дүгнэлтэд бичсэн байна. Монголбанкны зүгээс ч гадагшаа хийгдэж байгаа бүх төлбөр тооцоон дээр мониторинг хийж байгаа. Ер нь энэ нь Монголд орж ирсэн мөнгө буцаж гарч байгаа юм биш. Нүүрс гараад орлого нь мөнгө болж орж ирэлгүйгээр бүтээн байгуулалтын төслийн бараа материал болоод Хятадад үлдчихээд байгаа юм. Энэ нь хэчнээн хэмжээний мөнгө болж байгааг нарийн тооцоолохоор Засгийн газраас ажлын хэсэг гараад ажиллаж байна.Төлбөрийн балансыг тооцдог манай аргачлалаар бол 2-2.5 тэрбум ам.долларын хэмжээнд яригдаж байна” гэжээ.

Дашрамд дурдахад дээр нэр дурдсан хүмүүс МАН-ын Шинэчлэл, хөгжлийн хорооны гишүүд бөгөөд бүгдээрээ “Эрдэнэс Тавантолгой”-г тойрон ажилд оржээ. Тухайлбал, Б.Ганхуяг, Н.Удаанжаргал нар МАН-ын Шинэчлэл, хөгжлийн хорооны дэд дарга, Б.Отгонжаргал Ерөнхий нарийн бичгийн дарга, Х.Нурлат Удирдах зөвлөлийн гишүүн юм байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



202.126.89.74Иргэд   • 2022, 11 сарын 7. 22 цаг 50 минут

Ажнай Бат эрдэнэ хулгайч гэсээ муу юм бүхнийг хийдэг гэдэг

66.181.181.234T.Galbadrakh   • 2022, 11 сарын 5. 19 цаг 02 минут

Bugd l shaasan adilhan l idseer bgaa er ni medne

202.126.88.121зочин   • 2022, 11 сарын 1. 11 цаг 45 минут

Монголын Улс маш их өрөнд орж бгаа нь Манангийн мафи эдийн засгийн бүх боломжийг хулгайлж алт зэс нүүрс бүх ашигт малтмалыг 30 жил хулгайллаа хулгайлсан мөнгөөрөө цёмэнтэн хөшөө барьж улсын эдийн засгийг самарч дууслаа Манан цаашид улс орныг хөгжүүлэх ямар ч найдвар алга

192.82.83.104Зочин   • 2022, 11 сарын 1. 10 цаг 08 минут

МАФИ МАФИТАЙГАА ҮЗЭЖ БАЙНА

66.181.178.113Зочин   • 2022, 10 сарын 31. 11 цаг 53 минут

Шалгах нь зөв.Гэхдээ их нууцлалтай байх.Тэгэхгүй бол хятадууд тоглрлт хийгээд мах шиг болгочих вий.Олной хөгарвал тогоон дотроо шүү

192.82.85.178шаабар   • 2022, 10 сарын 31. 10 цаг 33 минут

Жараахайнууд л торонд орчихсон харагдаж байна. Алтан загас нь их л өндөрт байгаа даа. Дараагийн ээлжинд ганц нэг тул орвол ч учиг тайлагдах эхлэл тавигдах болов уу даа. Замхарчихгүй бол шүү.

103.57.93.239Зочин   • 2022, 10 сарын 31. 8 цаг 08 минут

Б.Ганхуяг энэ том хулгайн гол гогцоо томоохон хулгай ил болно доо



Шинэ мэдээ

Дэлхийн Хөдөлмөр Заслын Холбооны Ерөнхийлөгч Samantha Shann зочиллоо5 цаг 38 минутын өмнөХөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн ажилтнуудад зориулсан сургалт болж байна5 цаг 44 минутын өмнөОлон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв6 цаг 45 минутын өмнөЦ.Гарамжавыг мөнгө угаасан байж болзошгүй гэх шалтгаанаар баривчилжээ6 цаг 49 минутын өмнөХЭҮК 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Хүүхдийн марафон зохион байгуулна6 цаг 54 минутын өмнөЗөвшөөрөлгүй грашыг албадан буулгалаа7 цаг 1 минутын өмнөХоёр сэдвийн хүрээнд 5 багц асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна7 цаг 6 минутын өмнөЦэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэв7 цаг 14 минутын өмнөУИХ-ын дарга Г.Занданшатар Энхийг сахиулагчдын өдрийн арга хэмжээнд оролцлоо8 цаг 11 минутын өмнөЭлчин сайд Д.Гэрэлмаа Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн чуулганд Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэллээ5 сар 29. 11:19Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл зэрэг 12 асуудал хэлэлцэв5 сар 29. 11:14Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв5 сар 29. 11:11Нийслэлийн 8 дүүргийн шилдгүүд тодорлоо5 сар 29. 11:08Шивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт дууслаа5 сар 29. 11:04Нотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн сонсголд 61 гэрчийг дуудсан байна5 сар 29. 10:59ЭЗБХ: Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив5 сар 29. 10:57Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд спортын салбарын хүүхдийн эрхийн хэрэгжилттэй танилцлаа5 сар 29. 10:54“Парис 2024” олимпод манай 2 дугуйчин өрсөлдөнө5 сар 29. 10:51ТББХ: Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 29. 10:08УНТЭ: “Багш шавийн эрдмийн уулзалт-2024” боллоо5 сар 29. 10:04Чингэлтэй дүүргийн бяцхан тамирчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа5 сар 29. 10:01Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьлаа5 сар 29. 9:56Энхийг дэмжих ажиллагаанд 290 алба хаагч үүрэг гүйцэтгэлээ5 сар 29. 9:51Элчин сайд Атул Малхари Готсурве-г хүлээн авч уулзлаа5 сар 29. 9:48ХЗБХ: УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв5 сар 29. 9:45Архангайн зоонозын төв сорьцоо өөрсдөө шинжилдэг боллоо5 сар 29. 9:42Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 77 дугаар чуулган эхэллээ5 сар 29. 9:40Ганцмод боомт хүргэх нөхцөлтэй 320 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа5 сар 29. 9:37“НҮБ-ын төрөлжсөн байгууллагын эрх ямба, дархан эрхийн тухай конвенц"-ын XV хавсралтыг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 29. 9:32Үндэсний шинэ номын сангийн дэргэд баригдаж буй барилгын каркасыг эзэмшигчтэй нь зөвшилцөн буулгаж эхэллээ5 сар 29. 9:30
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.