ТӨСӨВ: 2023 оноос иргэдэд ямар дарамтууд ирэх вэ


11-р сарын 16
7 цаг 00 минут

Монгол Улсын Засгийн газар 2023 оны төсвийн төслөө батлаад долоо ч хоноогүй байна. 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай, 204.4 тэрбум төгрөгийг 2023 ондоо хэмнэж инфляц нэг оронтой тоонд шилжинэ гэж өөдрөг төсөөлсөн ирэх жил айсуй. Төрийн албаны хэмнэлтийн горимын тоо баримтаас гадна нийгэм, иргэдийн амьдралд 2023 оноос шууд бодитоор нөлөөлж эхлэх шийдвэрүүдийг тоймлон хүргэе.

 

Иргэд ирэх жилээс ипотекийн зээлээ өөрсдөө төлж эхэлнэ.

Цар тахлын хуулийг сунгаагүй. Энэ хууль сунгагдаагүй болохоор ирэх оноос тухайн хуулийн дагуу хойшлуулсан ипотекийн зээлийн төлбөрийг иргэд төлж эхэлнэ. Энэ төрлийн орон сууцны зээлтэй айл өрхүүд шууд утгаараа сүүлийн 2 жил тулгараагүй санхүүгийн дарамттайгаа нүүр тулна гэсэн үг.

Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг 2020 оны 4 дүгээр сараас 2022 оныг дуустал 5 удаа хойшлуулсан. Дурдсан хугацаанд нийт 195.12 тэрбум төгрөг (77.9 тэрбум үндсэн төлбөр, 117.3 тэрбум төгрөгийн хүүгийн төлбөр)-ийн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулсан байдаг.  Ипотекийн зээлийн 5 дахь удаагийн буюу 2022 оны 12 дугаар сарын 31 өдрийг хүртэл хойшлуулахад 63,171 зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн 3.4 их наяд гаруй төгрөгийн зээлийн үлдэгдлийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр шийдэж байжээ. 

 

Хүүхдийн мөнгийг 2023 онд нийт хүүхдийн 91 хувьд олгоно.

Хүүхдийн мөнгөн тэтгэмж болох 100.0 мянган төгрөгийг  Үндэсний статистикийн хорооноос гаргасан өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаанд үндэслэн өрхийн амьжиргааны түвшинг харгалзан Монгол Улсын 0-18 насны нийт хүүхдийн 91 хувьд хамаарах хүүхэд бүрт сар бүр улсын төсвөөс олгохоор тооцсон. Үлдсэн 9 хувь нь өндөр хэрэглээтэй өрхөд хамаарч байгаа юм. Хүүхэд бүрийг хамруулдаг мөнгөн тэтгэмжээ Засгийн газар эцэг эх, гэр бүлийнх нь орлогоос хамаарч 100-ны 9 хувийг хасаж байгаа нь эдийн засгаа тогтворжуулна гэсэн төсөөлөлрүүгээ тэмүүлэх Засгийн газрын ядмагхан алхам юм шиг...

 

1.4 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв батлав.

2023 оны улсын төсвийн зардал 20.5 их наяд төгрөг. Энэ нь 1995 оноос хойш 150 дахин, 2019 оныхоос 70 хувиар өссөн үзүүлэлт. Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогыг 19 их наяд 049.6 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 34.9 хувь, нийт зарлагыг 20 их наяд 475.3 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 37.6 хувь, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 1 их наяд 425.7 тэрбум төгрөг хэмээн тооцож батлав.

Товчхондоо ирэх жилд Монгол Улсын зарлага нь орлогоосоо 1.4 их наяд төгрөгөөр их байна гэсэн үг. Гэтэл Засгийн газрын төсөөллөөр 2023 оны төсвийн бодлого хэрэгжсэнээр эдийн засаг тогтворжиж, инфляц оны эцэст нэг оронтой тоонд шилжинэ гэж байгаа нь өөрийнхөө ярьсан зүйлээ хормын дараа өөрөө үгүйсгэхтэй агаар нэг болж байна.

 

 Төсвийн урсгал зардлын 2 төгрөг тутмын 1 нь халамж.

Улсын төсвийн нийт урсгал зардал 15 их наяд төгрөг.

Төрөөс иргэдэд олгодог тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө, эрүүл мэнд, боловсролын салбарын цалин хөлс 61 хувь.

Төсвийн байгууллагын хэвийн үйл ажиллагаатай холбоотой зардал 15 хувь.

Бусад салбарын цалин хөлс нэмэгдэл, урамшууллын зардал 12 хувь.

Гадаад, дотоод зээлийн хүүгийн төлбөр 8 хувь.

Төрөөс иргэн, аж ахуйн нэгжид олгох хөнгөлөлтийн татаас 4 хувь.

Уг нь нийгэмд ажлын байр нэмэгдүүлж, ард иргэдийг тогтвортой орлоготой болгож, мөнгөний урсгалыг нэмэгдүүлж эдийн засгаа сэргээх нь Засгийн газрын үндсэн үүрэг бас ажил. Монгол төгрөгийн ханш он гарсанаас хойш ам.долларын эсрэг 20 хувь, 2012 оноос хойш бол 98 хувиар суларсан. Энгийнээр бол 10 жилийн өмнөх 1000 төгрөг одоо чанарын хувьд 20 төгрөгтэй тэнцэж байгаа ийм үед урсгал зардлын 50 хувь нь халамж байна гэдэг бол өнөө маргаашаа ч аргацааж дөнгөхгүй арга гэдэг нь хэнд ч илэрхий.

 

Түгжрэл буурахгүй, нийтийн тээврийн үйл ажиллагаа доголдох нөхцөлийг төсвийн төсөл бүрдүүлсэн.

 Засгийн газраас Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад чиглэсэн төсөл, арга хэмжээнд жил бүр 420 тэрбум төгрөгөөс доошгүй байхаар 2021 онд шийдвэрлэсний дагуу 2023 оны төсвийн төсөлд нийт 339.7 тэрбум төгрөгийг тусгасан. Ингэснээр иргэдийн нийтийн тээврээр зорчих боломж, сонголтыг нэмэгдүүлж, түгжрэлийг бууруулахад дэмжлэг үзүүлнэ гэж үзэж байна” хэмээн Төсвийн төсөлд дурджээ. 

Гэвч энэхүү мөнгөн дүнг харвал Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргын хөрөнгийн зардалд 339,743.2 сая төгрөг тусгасан ба тайлбарт бичсэнээр нийтийн тээврийн авто паркийг шинээр байгуулахад 21.7 тэрбум төгрөг,автобус худалдан авахад 318 тэрбум төгрөгийг нь зарцуулахаар тусгасан байна.

Өөрөөр хэлбэл, 339.7 тэрбум төгрөг зөвхөн автобус худалдан авахад зарцуулагдахаар хуульчлагдах гэж байгаа ба түгжрэлийг бууруулах бусад ажилд зарцуулах нь хууль бус болно гэж ойлгож болно.  

Энэ нь мөн түгжрэлийг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлж эхэлсэн, он дамжин санхүүжих 420 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээ бүрэн зогсох эрсдэл үүсгэж байна. 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Ашигт малтмалын лиценз”-тэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн сонсголд 114 гэрчийг дууджээ43 минут 48 секундын өмнөОйрын өдрүүдэд уулархаг нутгаар бороо орж, салхи түр зуур ширүүснэ47 минут 12 секундын өмнө“Хулгайлагдсан, хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлсийн тухай” конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв57 минут 28 секундын өмнөБаянхонгор аймгийн есөн суманд 24 хоршоо шинээр байгуулагдсан байна1 цаг 58 минутын өмнөМонгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөх тухай албан бичгийг хүргүүлэв2 цаг 7 минутын өмнөӨнөөдөр хөх морь өдөр2 цаг 12 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан2 цаг 16 минутын өмнөДэлхийн Хөдөлмөр Заслын Холбооны Ерөнхийлөгч Samantha Shann зочиллоо5 сар 29. 15:51Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн ажилтнуудад зориулсан сургалт болж байна5 сар 29. 15:46Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв5 сар 29. 14:45Ц.Гарамжавыг мөнгө угаасан байж болзошгүй гэх шалтгаанаар баривчилжээ5 сар 29. 14:41ХЭҮК 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Хүүхдийн марафон зохион байгуулна5 сар 29. 14:36Зөвшөөрөлгүй грашыг албадан буулгалаа5 сар 29. 14:29Хоёр сэдвийн хүрээнд 5 багц асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна5 сар 29. 14:23Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэв5 сар 29. 14:16УИХ-ын дарга Г.Занданшатар Энхийг сахиулагчдын өдрийн арга хэмжээнд оролцлоо5 сар 29. 13:19Элчин сайд Д.Гэрэлмаа Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн чуулганд Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэллээ5 сар 29. 11:19Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл зэрэг 12 асуудал хэлэлцэв5 сар 29. 11:14Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв5 сар 29. 11:11Нийслэлийн 8 дүүргийн шилдгүүд тодорлоо5 сар 29. 11:08Шивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт дууслаа5 сар 29. 11:04Нотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн сонсголд 61 гэрчийг дуудсан байна5 сар 29. 10:59ЭЗБХ: Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив5 сар 29. 10:57Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд спортын салбарын хүүхдийн эрхийн хэрэгжилттэй танилцлаа5 сар 29. 10:54“Парис 2024” олимпод манай 2 дугуйчин өрсөлдөнө5 сар 29. 10:51ТББХ: Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 29. 10:08УНТЭ: “Багш шавийн эрдмийн уулзалт-2024” боллоо5 сар 29. 10:04Чингэлтэй дүүргийн бяцхан тамирчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа5 сар 29. 10:01Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьлаа5 сар 29. 9:56Энхийг дэмжих ажиллагаанд 290 алба хаагч үүрэг гүйцэтгэлээ5 сар 29. 9:51
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.