Нүүрсний хулгайн нэрс зарлагдсаны дараа...


12-р сарын 14
7 цаг 20 минут

АТГ-ын дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал, Мөрдөн шалгах хэлтсийн дарга Х.Буянтүмэн, Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга М.Даваатогтох, Гүйцэтгэх ажлын хэлтсийн нэгдүгээр орлогч Р.Лхагвасүрэн нар мэдээлэл хийж нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон 17 хүнийг зарласан.

  Нэр дурдагдсан зарим гишүүн өөрсдийн албан ёсны сошиал хуудас болон албан ёсоор мэдэгдэл хийж дараах тайлбарыг хийлээ.

 

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:

- Миний нэрийг нүүрсний хулгайтай холбогдуулж зарлалаа. Надад нүүрстэй холбогдсон ямар ч бусармаг зүйл байхгүй. Манай нутгийнхан мэднэ. Надаас хууль, хяналтын байгууллага нэг ч удаа дуудаж мэдүүлэг аваагүй. Тиймээс би холбогдох байгууллагуудаас тодруулахаар хүсэлт гаргаж байгаа.

"ҮНЭН ХУДЛЫГ ЦАГ ХУГАЦАА ДЭНСЛЭХ БИЗ ДЭЭ" 

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

 Өөрөөс нь байтугай ах дүү, найз нөхөд, гэр бүлээс нь ч асууж тодруулахгүй мэдэгдэхгүйгээр нэр зарласан нь жагсагчдад ямар нэгэн байдлаар нэр гаргаж өгч хаяж тайвшруулах гэсэн оролдлого. Тэрний золиос нь бид хэд юм шиг байна. Номхон тэмээ ноолоход амар гэдэг ийм зарчмаар явж байна. Нүүрсний хэрэгтэй холбоотой хүмүүс бол өмнө нь энэ засгийн газарт ажиллаж байсан хүмүүс. Эрдэнэс Таван толгойг удирдаж байсан хүмүүс бол УИХ биш Засгийн газар. Тийм учраас эндээс хулгайч нарыг хайх ёстой. Тэр үед энэ засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан хүн энэ дотор нэг ширхэг ч алга. Хулгайч нар өөрсдөө зүгээр золиосонд бид нарыг нохой шиг хаяж өгчихөж байна. Шаардлагатай бол УИХ-ын гишүүнээс татгалзаж байгаад шалгуулъя.

- Гэнэт нэг өдөр өөрөө ч мэдэлгүй нүүрсний хэрэг хийсэн гэж нэр зарлагдах юм. Өөр юм олдоогүй юм байх даа. Үнэн худлыг цаг хугацаа дэнслэх биз дээ.

 

"НҮҮРС ТҮЛЖ ҮЗСЭНЭЭС НҮҮРС ТЭЭВЭРЛЭЖ ЯВСАНГҮЙ ЭЭ"

 

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Ө.Шижир:

 - Заа нүүрсчин болоодох лоо.

 Өнөөдөр өрнөж байгаа энэ улстөрийн тэмцэлд нь миний нэр их хэрэг болоод байгаа юм байлгүй дээ.

Миний бие Олимпын хорооны урилгаар Катар улсад болж байгаа хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг дуустал уригдан ирсэн. Уг урилгыг талархан хүлээн авч очсон хэдий ч улс оронд үүссэн асуудлаас үүдэн хуваарьт ажил, зарим арга хэмжээг цуцлахаас өөр аргагүй байдалд орж байна.

 Монгол орны эдийн засагт өгөөжөө өгч, иргэдийн ахуй амьдралыг сайжруулахад зарцуулагдах учиртай баялаг цөөн хэдэн хүмүүсийн гараар орж, өнөөдрийн нөхцөл байдал үүссэнд бусдын адил сэтгэл зовниж, энэ хэрэгт оролцоотой хүмүүс нийтэд ил болж, зохих ёсны шийтгэл хүлээх ёстой гэсэн иргэдийн шаардлагатай 100 хувь санал нийлж байна. Энэ хэргийг нээлттэй, ил тод, иргэдийн хатуу хяналт дор шалган шийдвэрлэх ёстой.

 Миний бие өнөөг хүртэл нүүрсний салбартай холбоотой ажил эрхэлж байгаагүй тул өөрт холбоотой мэдээлэлд эмзэглэж байгаа ч шаардлагатай гэвэл хууль хүчний байгууллагын мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлж, бүх талаар хамтран ажиллахаа илэрхийлье ээ. Намайг ажиллаж байсан өнгөрсөн хугацаанд бүх зүйлийн өмнө ганцаардаж байсан Ерөнхийлөгчийн Тамгын даргаар 1 жил 3 сар ажиллахдаа гадаад байтугай дотооддоо явахад УОК-оос зөвшөөрөл авдаг, ордны зүүн жигүүрийн гурван давхрын коридор битүү “хяналттай” байсан үе шүү...

 Гагцхүү энэ нүүрсний гэх хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхийн тулд иргэдийн оролцоог ханган, мөрдөн шалгах ажиллагааг нээлттэй явуулах нь нүүрсний гэх хэргээр хэн нэгнийг хэлмэгдүүлэхгүй байх, буруутай этгээдэд ял завших боломж олгохгүй байх тул бүх шатандаа ил тод байхыг уриалж байна.

 Нүүрсний гэх хэрэг удахгүй эцэслэн шийдэгдэж, үүнтэй зэрэгцэн дахин хулгай нүүрлэдэггүй, хулгайлах боломж ч олгодоггүй тогтолцоо болон системийн өөрчлөлт, хяналт бүрэлдэн тогтоно гэдэгт итгэлтэй байна. Бас юунд яаж холбогдож байгаагаа ч бас мэдмээр байна.

 Нүүрс түлж үзсэнээс нүүрс тээвэрлэж явсангүй ээ.

 “ИЛ ДАЛД ДАЙРАЛТУУД ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭНД  ГАЗАР АВСАН. ҮҮНД ХАРИУЛТ ӨГЬЕ”

 

"Эрхэт Монгол" группийн үүсгэн байгуулагч Х.Мандахбаяр:

- Хуулийн байгууллагад өөрийн бизнестэй холбоотой бүх асуудлыг шалгуулахаа мэдэгдэж байна. Өнөөдөр АТГ-аас нэр бүхий 17 хүнийг нүүрсний хулгайн хэрэгтэй холбогдуулан шалгаж байгаа гэж мэдээлсэн бөгөөд үүнд миний нэрийг дурджээ. Сүүлийн өдрүүдэд бизнесийн эх үүсвэрээ ямар мөнгөөр эхэлсэн тухай зарла, нүүрсний хулгай хийсэн үү, мөнгө угаасан уу, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үү гэх мэт ил далд дайралтууд олон нийтийн цахим орчинд газар авсан. Үүнд хариулт өгье.

 Ямар нэгэн авлига албан тушаалын хэрэгт холбогдоогүй бөгөөд ийм үйлдэл, эс үйлдэл гаргаагүй.

  1. Нүүрсний хулгайтай холбоотой аливаа үйл ажиллагаанд оролцоогүй.
  2. Аливаа хэлбэрээр хууль бусаар хөрөнгөжсөн болон ийм үйл ажиллагаанд оролцоогүй.
  3. Миний бие Их шижир баялаг ХХК-ийн 50%-ийн хувьцааг эзэмшиж, 2017-2019 оны хооронд хөрс хуулалтын бизнес эрхэлж байсан. Энэхүү компанийн үйл ажиллагааг шалгуулна.

5.Барилгын бизнестэй холбоотой бүх үйл ажиллагаагаа шалгуулж, төслүүдийн хөрөнгийн эх үүсвэрүүдээ тайлбарлана.

 Хуулийн хүрээнд тодорхой цаг хугацааны дараа эдгээртэй холбоотой баримтуудыг олон нийтэд ил болгоно. Ер нь миний бие өөрийн эрхэлж байсан аливаа бизнес, компанийн үйл ажиллагааг нууж байгаагүй. Бүх зүйлийг ил тод, нээлттэй явуулж ирсэн. Мөн миний бие төрд ямар нэгэн шийдвэр гаргах албан тушаалд нэг өдөр ч ажиллаж байгаагүй.

 Дахин хэлэхэд миний бие ямар нэгэн хууль бус үйл ажиллагаанд оролцсон, хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй бөгөөд хуулиа дээдэлж, зохих албан байгууллага, ажилтнуудын тавьсан шаардлагыг биелүүлж, хянан шалгах үйл ажиллагаанд хүндэтгэлтэй оролцохоо албан ёсоор мэдэгдэж байна.

 МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн эхлүүлсэн нүүрсний хулгайн эсрэг тэмцлийг тууштай дэмжиж, шударга үнэний талд хатуу зогсох болно.

 

 

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн

 Сая нэр зарласантай холбоотой хүн юм болохоор юм бодогдож байна. Зүгээр байхад зүүгээр хатгалаа. Яасан гэж тэгж байгаа юм. Би улстөрд удаан яваагүй хүн. Нуулгүй хэлэхэд улстөрийг сайн мэдэх ч үгүй. Улстөрийн өшөө авагч, улстөрийн өрсөлдөгч гэдэг утгаар нь янз бүрийн юм зохион байгуулж байгаа юм болов уу гэж бодож байна. Би янз бүрийн асуудлын араас сэтгүүлчид рүү гүйж очоод байдаггүй. Надад тийм зан ч байхгүй, хүмүүжил ч байхгүй. Мөрөөрөө явсан хүнийг ингэж Монгол төр оролдож болдог юм бол оролдог. Үнэн ялна гэдэгт итгэлтэй байна. Би харин дараа нь нэр төрөө өндрөөр үнэлж сэргээлгэнэ.

 

 

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар

УИХ дээр нүүрсний хулгайг илрүүлэх асуудлаар ажлын хэсэг байгуулагдсан. Тэр ажлын хэсгийн нэг гишүүн нь би байгаа юм. Ажлын хэсэг ажлаа хийж дуусаагүй байхад ийм сөрөг мэдээлэл цацаж байгаа нь ажлын хэсгийг ажиллуулахгүй гэсэн нүүрсний хулгайч нарын ажил байнаа гэж үзэж байна. Миний бие нүүрсний компанийн нэг ч хувьцаа эзэмшдэггүй. Нэг ч ширхэг уурхайн лиценз байхгүй. Нүүрсний хулгайч нар бүх юм нь тодорхой болох дөхөөд ирэнгүүт бүх хулгайгаа өөрөөсөө займчуулж алга болгох гэж оролдож байна гэж үзэж байна. Би одоо 7-р ангид нүүрс гэртээ оруулж байснаа санадаг. Тэрнээс хойш нүүрсэнд хүрч үзээгүй. Хүрз нүүрс гаргаж үзээгүй хүнийг нүүрсний хулгайд гүтгэж байгаа нь өөрсдийнхөө хулгайг баллуурдах гэж байгаа ийм л ажил байгаа юм. Ийм увайгүй юм хийж байгаа хүмүүс удахгүй тодорно.

 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр

Монгол Улсад маш их далд эдийн засаг явагдаад байна. Энэ дотор нүүрсний хулгай явж байгаа гэж анх шүгэл үлээсэн хүн бол би. Нүүрсний хулгай яагаад гарав гэж би байр сууриа маш тодорхой илэрхийлж ирсэн. Гэтэл өнөөдөр би өөрөө нүүрсний хулгайч болчихсон явж байдаг. Таван толгой гэдэг газар хаана байдаг юм би мэдэхгүй. Оффис нь хаана байдаг юм мэдэхгүй. Яагаад миний нэрийг зарласныг гайхаж байна. Намайг дуугуй болгоно гэж бодсон бол тийм юм байхгүй. Би цаашдаа нүүрсний хулгайтай тэмцдгээрээ тэмцэнэ. Нүүрсний хулгайг шүүмжилсний төлөө энэ хэргийг тохох гэж оролдлоо. АТГ энийгээ нотлох ёстой байх. Ард иргэддээ хэлэхэд надад нэг машин, нэг портер нүүрс гаргасан тохиолдол байх юм бол би ямар ч хариуцлага хүлээхэд бэлэн.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УНТЭ: “Journal club” үргэлжилж байна5 сар 17. 15:37Баянхонгор аймагт хууль зөрчиж олгосон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо5 сар 17. 15:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Онцгой байдлын алба хаагчид бол энх цагийн эгэл баатрууд5 сар 17. 15:18Ашигт малтмалын лиценз олгохдоо орон нутгийн иргэдээс заавал зөвшөөрөл авна5 сар 17. 15:12Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа5 сар 17. 11:32ЭМДЕГ-тай гэрээ бүхий нийслэл болон орон нутгийн 47 рашаан, сувилал болон сэргээн засах төвийг танилцуулж байна5 сар 17. 11:10Залуучуудын хөгжлийн зөвлөлийн анхдугаар чуулган зохион байгуулна5 сар 17. 11:05Булган аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" сургалт эхэллээ5 сар 17. 11:02Онцгой байдлын байгууллага үүсэн байгуулагдсан түүхт 20 жилийн ойд зориулсан цэргийн ёслол, хүндэтгэлийн жагсаал Сүхбаатарын талбайд болж байна5 сар 17. 10:56Ахмад настны тухай болон Банкны тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжлээ5 сар 17. 10:50Ажил олгогчдын зөвлөгөөн боллоо5 сар 17. 8:59БОХХААБХ: Хууль тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа5 сар 17. 8:55"Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" сургалт Орхон аймагт боллоо5 сар 17. 8:52Төрийн банк “Хоршооны гишүүн малчдыг дэмжих зээл”-ийг олгож байна5 сар 17. 8:37“Илүү их уншъя” уриатай 35 дахь удаагийн Номын баяр5 сар 17. 8:32Өнөөдөр найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр5 сар 17. 8:24Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан5 сар 17. 8:18“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа5 сар 16. 16:42Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалт ирэх онд бүрэн дуусна5 сар 16. 16:34УИХ-ын дарга Г.Занданшатар төрийн албан хаагчдыг парламентын “D-petition” цахим системийг сурталчилж ажиллахыг хүслээ5 сар 16. 15:42Монгол улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн төсөлд өгсөн дүгнэлт, зөвлөмжийг танилцуулав5 сар 16. 15:33Шүхрийн буулт, эрэлч нохойн үзүүлбэр, нисдэг тэрэгтэй алба сурталчлах өдөрлөгийг зохион байгууллаа5 сар 16. 15:28Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 16. 15:14Сургалт зохион байгууллаа5 сар 16. 15:09Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын бүрэн хэмжээний ярилцлага өнөө орой гарна5 сар 16. 15:05УГТЭ: “Шинэ санаа-2024” өдөрлөгөөр 20 шинэ санаа танилцуулав5 сар 16. 15:02Шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилт, хүний нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай5 сар 16. 14:57Г.Занданшатар: Орон нутгийн иргэд татгалзаад байхад ашигт малтмалын лиценз олгодог байдлыг хална5 сар 16. 14:49ГССҮТ: Үндсэн мэргэшлийн төгсөгчид болон резидентүүд ногоон төгөл байгууллаа5 сар 16. 10:13ЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив5 сар 16. 10:08
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.