“Эх баригч хүмүүнлэгийн элч” уулзалт, хэлэлцүүлэг боллоо


5-р сарын 6
8 цаг 45 минут
     Олон улсын эх баригчдын өдрийг тохиолдуулан ЭМЯ, НҮБХАС, Японы Жайка олон улсын байгууллага Монголын эх баригчдын нийгэмлэгтэй хамтран "Эх баригч хүмүүнлэгийн элч" уриан дор зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлгийг "Блю Скай" зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа.

 
Уулзалтыг нээж ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, НҮБХАС-ын тэргүүн Халид Шарифи, Жайка ОУБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи, Монголын эх баригчдын нийгэмлэгийн тэргүүн С.Даваасүрэн нар үг хэлсэн бөгөөд эх, нярайг эсэн мэнд амаржуулж, гэр бүлд аз жаргалыг бэлэглэх хариуцлагатай бөгөөд ариун үйлсийн төлөө мэдлэг, ур чадвар, хичээл зүтгэлээ дайчлан, эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж байгаа эх баригчдад Олон улсын эх баригчдын өдрийн мэндчилгээ дэвшүүлэв.


 
Манай улсын эрүүл мэндийн салбарт 1127 эх баригч ажиллаж байгаагийн 39,6 хувь нь сумын ЭМТ болон сум дундын эмнэлэгт, 24,4 хувь нь НЭ, дүүргийн ЭМТ, амаржих газарт, 15,3 хувь нь төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт ажиллаж байна. Эх баригч нар нийт төрөлтийн 99,2 хувьд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд тэдний төлөөлөл 300 эх баригч энэ удаагийн зөвлөлдөх уулзалтанд оролцож байгаа юм.

 
Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилт болон “Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны бодлогын зорилтод тусгагдсан сэргийлэх боломжтой эх, нярайн эндэгдэл, гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ, охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд эх баригчдын гүйцэтгэх үүрэг оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх, эх баригч мэргэжлийн үнэ цэн, бие даасан байдлыг хэрэгжүүлэх зорилгоор тус уулзалт, хэлэлцүүлгийг хийсэн нь онцлог боллоо.

​​​​​
 
Эрүүл мэндийн сайдын тушаалаар 2021 онд эх баригчид чиглэсэн төрөлжсөн мэргэшлийн сургалтын 5 чиглэл батлагдсан. Энэ хүрээнд 2023 оноос мэргэшүүлэх сургалт эхэлж, эх баригч нарыг эмнэл зүйн сургагч багш, чиглүүлэгч багшаар бэлтгэж байна.  


 
Энэ удаагийн зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлгээр эх, хүүхдийн тусламж үйлчилгээ нь эх баригчийн ур чадвартай шууд хамааралтай учраас эх баригч мэргэжилтэнд цогц чадамжийг ээзэмшүүлж, хөгжүүлэх, мэргэжилдээ эзэн байж, үндэсний болон олон улсын түвшинд ажиллах бүрэн чадамжтай, биеэ даасан мэргэжилтэн бэлтгэхийн тулд “Эх баригчийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө-2030” төслийн хэлэлцүүлгийг 6 чиглэлээр зохион байгуулах шаардлагатай гэдэгт оролцогчид санал нэгдлээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Дэлхийн Хөдөлмөр Заслын Холбооны Ерөнхийлөгч Samantha Shann зочиллоо1 цаг 24 минутын өмнөХөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн ажилтнуудад зориулсан сургалт болж байна1 цаг 29 минутын өмнөОлон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв2 цаг 30 минутын өмнөЦ.Гарамжавыг мөнгө угаасан байж болзошгүй гэх шалтгаанаар баривчилжээ2 цаг 34 минутын өмнөХЭҮК 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Хүүхдийн марафон зохион байгуулна2 цаг 39 минутын өмнөЗөвшөөрөлгүй грашыг албадан буулгалаа2 цаг 46 минутын өмнөХоёр сэдвийн хүрээнд 5 багц асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна2 цаг 52 минутын өмнөЦэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэв2 цаг 59 минутын өмнөУИХ-ын дарга Г.Занданшатар Энхийг сахиулагчдын өдрийн арга хэмжээнд оролцлоо3 цаг 57 минутын өмнөЭлчин сайд Д.Гэрэлмаа Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн чуулганд Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэллээ5 цаг 56 минутын өмнөМонгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл зэрэг 12 асуудал хэлэлцэв6 цаг 1 минутын өмнөБиеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв6 цаг 4 минутын өмнөНийслэлийн 8 дүүргийн шилдгүүд тодорлоо6 цаг 7 минутын өмнөШивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт дууслаа6 цаг 11 минутын өмнөНотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн сонсголд 61 гэрчийг дуудсан байна6 цаг 16 минутын өмнөЭЗБХ: Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив6 цаг 18 минутын өмнөХүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд спортын салбарын хүүхдийн эрхийн хэрэгжилттэй танилцлаа6 цаг 21 минутын өмнө“Парис 2024” олимпод манай 2 дугуйчин өрсөлдөнө6 цаг 25 минутын өмнөТББХ: Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ7 цаг 8 минутын өмнөУНТЭ: “Багш шавийн эрдмийн уулзалт-2024” боллоо7 цаг 11 минутын өмнөЧингэлтэй дүүргийн бяцхан тамирчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа7 цаг 14 минутын өмнөМонгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьлаа7 цаг 19 минутын өмнөЭнхийг дэмжих ажиллагаанд 290 алба хаагч үүрэг гүйцэтгэлээ7 цаг 24 минутын өмнөЭлчин сайд Атул Малхари Готсурве-г хүлээн авч уулзлаа7 цаг 27 минутын өмнөХЗБХ: УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв7 цаг 31 минутын өмнөАрхангайн зоонозын төв сорьцоо өөрсдөө шинжилдэг боллоо7 цаг 33 минутын өмнөДэлхийн эрүүл мэндийн ассамблейн 77 дугаар чуулган эхэллээ7 цаг 35 минутын өмнөГанцмод боомт хүргэх нөхцөлтэй 320 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа7 цаг 39 минутын өмнө“НҮБ-ын төрөлжсөн байгууллагын эрх ямба, дархан эрхийн тухай конвенц"-ын XV хавсралтыг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв7 цаг 43 минутын өмнөҮндэсний шинэ номын сангийн дэргэд баригдаж буй барилгын каркасыг эзэмшигчтэй нь зөвшилцөн буулгаж эхэллээ7 цаг 45 минутын өмнө
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.