ГССҮТ: “Багш шавийн эрдмийн уулзалт 2024” хэлэлцүүлэг зохион байгуулав


5-р сарын 6
16 цаг 13 минут
      “Олон улсын сувилагч нарын өдөр”-ийг угтан Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс АШУҮИС-ийн Сувилахуйн сургуультай хамтран энэ сарын 03-ны өдөр “Багш шавийн эрдмийн уулзалт-2024” уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Тус үйл ажиллагаа нь сувилагч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч мэргэжилтнүүдийг төгсөлтийн дараах сургалтад тасралтгүй хамруулан хийх, мөн ажил мэргэжлийн хэрэгцээ шаардлагад үндэслэн бусад сургалтыг зохион байгуулах, тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, хэлэлцүүлэг хийх, туршлага солилцох зорилготой бөгөөд энэхүү уулзалт, хэлэлцүүлэгт сувилагч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч зэрэг 96 хүн хамрагдсан байна.



Энэ хүрээнд:
  • АШУҮИС-ийн төгсөгчдийн холбооны тэргүүн, “Энэрэл” дээд сургуулийн ахлах багш, клиникийн профессор С.Сэргэлэнчимэг “Эмнэлгийн мэргэжилтэн өөрийгөө хөгжүүлэх тухай”,                                                               
  • АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн НЭМС-ийн тэнхимийн багш, БСУ-ны доктор П.Одонжил “Сувилахуйн удирдлага манлайлал”,  
  • АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн НЭМС-ийн тэнхимийн дэд профессор, СУ-ны доктор Г.Хулан “Сувилахуйн судалгаа арга зүй”,  
  • АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн ББС-ын тэнхимийн багш, АУ-ны доктор Г.Намуун “Нотолгоонд суурилсан тусламж үйлчилгээ”,  
  • АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн ББС-ын тэнхимийн багш, АУ-ны магистр М.Эрдэнэцэцэг “Хөдөлмөр заслын тухай ойлголт”,  
  • АУ-ны магистр, клиникийн профессор Л.Сундуй-Янжмаа “Осол гэмтлийн үнэлгээ, Сувилахуйн тусламж үйлчилгээ” сэдвээр сургалт хийлээ.
“Багш шавийн эрдмийн уулзалт-2024” уулзалт, хэлэлцүүлэг гурван үе шаттай явагдсан бөгөөд Түлэнхийн мэс заслын тасгийн сувилагч О.Баасанжаргалын зүгээс ажлын гарааг нь эхлүүлэн зааж сургаж, чиглүүлсэн эрхэм багш, ТМЗТ-ийн сувилагч М.Сайнпүрэв багшдаа хүндэтгэл үзүүлсэн нь бас нэгэн онцлох үйл явдал болсон юм.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Ашигт малтмалын лиценз”-тэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн сонсголд 114 гэрчийг дууджээ48 минут 37 секундын өмнөОйрын өдрүүдэд уулархаг нутгаар бороо орж, салхи түр зуур ширүүснэ52 минут 1 секундын өмнө“Хулгайлагдсан, хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлсийн тухай” конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв1 цаг 3 минутын өмнөБаянхонгор аймгийн есөн суманд 24 хоршоо шинээр байгуулагдсан байна2 цаг 3 минутын өмнөМонгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөх тухай албан бичгийг хүргүүлэв2 цаг 11 минутын өмнөӨнөөдөр хөх морь өдөр2 цаг 17 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан2 цаг 20 минутын өмнөДэлхийн Хөдөлмөр Заслын Холбооны Ерөнхийлөгч Samantha Shann зочиллоо5 сар 29. 15:51Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн ажилтнуудад зориулсан сургалт болж байна5 сар 29. 15:46Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв5 сар 29. 14:45Ц.Гарамжавыг мөнгө угаасан байж болзошгүй гэх шалтгаанаар баривчилжээ5 сар 29. 14:41ХЭҮК 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Хүүхдийн марафон зохион байгуулна5 сар 29. 14:36Зөвшөөрөлгүй грашыг албадан буулгалаа5 сар 29. 14:29Хоёр сэдвийн хүрээнд 5 багц асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна5 сар 29. 14:23Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэв5 сар 29. 14:16УИХ-ын дарга Г.Занданшатар Энхийг сахиулагчдын өдрийн арга хэмжээнд оролцлоо5 сар 29. 13:19Элчин сайд Д.Гэрэлмаа Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн чуулганд Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэллээ5 сар 29. 11:19Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл зэрэг 12 асуудал хэлэлцэв5 сар 29. 11:14Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв5 сар 29. 11:11Нийслэлийн 8 дүүргийн шилдгүүд тодорлоо5 сар 29. 11:08Шивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт дууслаа5 сар 29. 11:04Нотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн сонсголд 61 гэрчийг дуудсан байна5 сар 29. 10:59ЭЗБХ: Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив5 сар 29. 10:57Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд спортын салбарын хүүхдийн эрхийн хэрэгжилттэй танилцлаа5 сар 29. 10:54“Парис 2024” олимпод манай 2 дугуйчин өрсөлдөнө5 сар 29. 10:51ТББХ: Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 29. 10:08УНТЭ: “Багш шавийн эрдмийн уулзалт-2024” боллоо5 сар 29. 10:04Чингэлтэй дүүргийн бяцхан тамирчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа5 сар 29. 10:01Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьлаа5 сар 29. 9:56Энхийг дэмжих ажиллагаанд 290 алба хаагч үүрэг гүйцэтгэлээ5 сар 29. 9:51
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.