Түүхэн хүн: "ӨЭЛҮН"


11-р сарын 24
8 цаг 00 минут
 
Их Монгол улсын үеийн төр байгуулалцаж явсан гавьяат эх.

 

Өэлүн эх бол Есүхэй баатрын эхнэр бөгөөд Тэмүжин, Хасар, Хачигун, Тэмүгэ зэрэг дөрвөн хөвгүүн Тэмүлэн нэрт нэгэн охин төрөв. 1170 онд Есүхэй баатар 9 настай Тэмүжинг дагуулан Өэлүн эхийн төрхөм Хонгирад аймгаас бэр гуйхаар явах замдаа Дай Сэцэнтэй тааралдаж түүний охин Бөртэ үжинг бэр гуйн тогтоожээ. Есүхэй баатар буцах замдаа Татар иргэний хуриманд тааралдаж хортой ундаа уугаад гэртээ ирээд удалгүй нас нөгчив. Есүхэй баатрыг нас нөгчмөгц Тайчууд тэргүүтэй хураасан улс нь нүүн явсанд Өэлүн эх Есүхэй баатрын тугийг барьж нэг бүлэг иргэдийг хураан авчрав. Гэтэл эцэстээ “Цээлийн ус ширгэжцэгээн чулуу хагарав” хэмээн олонх иргэд Тайчуудыг даган нүүж Өэлүн эхийг өнчин хэдэн хүүхэдтэй нь нутагт нь хаяжээ. Ингээд Өэлүн эх өнчин хэдэн хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхийн төлөө өвсний үндэс, үрэл мойл түүж өдөр хоногийг өнгөрөөж өл хоол залгаж явжээ. Тэмүжин, Хасар нар Есүхэй баатрын нөгөө хатан Сочигил эхээс төрсөн Бэгтэр, Бэлгүдэй нартай эв түнжин муутай байсныг Өэлүн эх мэдэж эв найртай байх хэрэгтэй хэмээн удаа дараа сургаж байжээ. Гэтэл Тэмүжин, Хасар нар эхийн сургаалийг огоорч нэгэн болжмороос болж Бэгтэрийг хөнөөв. Үүнийг мэдсэн Өэлүн эх өвгөдийн үгийг эс болгож эв найртай байхын чухал чанарыг гүнзгий таниулсан байдаг юм.

Өэлүн эх өөрийн хөвгүүддээ хань түшиг болог хэмээн дайны хөлд хаягдсан Борохул, Хөгэчү, Хүчү, Шихихутаг нарыг үрчлэн тэжээж өөрийн хүүхдүүдийн адил сайтар сурган хүмүүжүүлжээ. Өэлүн эхийн хүмүүжлээр Тэмүжин, Хасар, Бэлгүдэй нар цөм алсын хараатай ухаантай зарчимтай улс төрч болж хүмүүжсэн юм. Өэлүн эхийн чармайлтаар өнчин хэдэн хүүхэд нь өндийн тэнхэрч 1189 онд ТэмүжинХамаг Монголын хаанд өргөмжлөгдөв. 1190 онд Жамуха Чингис хааныг гэнэдүүлэн дайрсан 13 хүрээний байлдаанд Өэлүн эх нэгэн хүрээ болж цэрэг удирдан дайны ялалтыг баталж байжээ. Их Монгол улс байгуулагдсаны сүүлээр Өэлүн эх санаа амар суусангүй  Их Монгол улсын төлөө санаа сэтгэлээ чилээсээр байжээ. Жишээ нь: Хөхчү бөө Тэмүжин, Хасар нарын хооронд яс хаяж Хасарыг цааш хандуулахгүй бол Тэмүжинд халтай хэмээн өдөөн хатгасны улмаас Тэмүжин Хасарыг барьж аман өчгийг нь авч шүүж байлаа. Үүнийг мэдсэн Өэлүн эх шөнөжингөө аялж Чингис хааны хүрээнд ирж Чингис хааныг хатуу донгодож үнэн худлыг ялгахгүй өөрийн үүрээ эвдсэн явдлыг шүүмжилж гарч мэдэх нэгэн удаагийн улс төрийн хямралыг амжилттай давсан билээ. Өэлүн эх өөрийн авьяас чадвар, оюун билиг бүхнээ Монгол улсын хөгжил мандлын төлөө зориулжээ. Хубилай сэцэн хаан 1266 онд өндөр эмэг Өэлүн хатныг Сюань-и хуанхоу хатнаар нэхэн өргөмжилжээ. (А.Пунсаг)

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Дэлхийн Хөдөлмөр Заслын Холбооны Ерөнхийлөгч Samantha Shann зочиллоо42 минут 21 секундын өмнөХөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн ажилтнуудад зориулсан сургалт болж байна48 минут 10 секундын өмнөОлон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв1 цаг 49 минутын өмнөЦ.Гарамжавыг мөнгө угаасан байж болзошгүй гэх шалтгаанаар баривчилжээ1 цаг 53 минутын өмнөХЭҮК 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Хүүхдийн марафон зохион байгуулна1 цаг 59 минутын өмнөЗөвшөөрөлгүй грашыг албадан буулгалаа2 цаг 6 минутын өмнөХоёр сэдвийн хүрээнд 5 багц асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна2 цаг 11 минутын өмнөЦэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэв2 цаг 19 минутын өмнөУИХ-ын дарга Г.Занданшатар Энхийг сахиулагчдын өдрийн арга хэмжээнд оролцлоо3 цаг 16 минутын өмнөЭлчин сайд Д.Гэрэлмаа Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн чуулганд Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэллээ5 цаг 15 минутын өмнөМонгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл зэрэг 12 асуудал хэлэлцэв5 цаг 21 минутын өмнөБиеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв5 цаг 24 минутын өмнөНийслэлийн 8 дүүргийн шилдгүүд тодорлоо5 цаг 26 минутын өмнөШивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт дууслаа5 цаг 30 минутын өмнөНотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн сонсголд 61 гэрчийг дуудсан байна5 цаг 35 минутын өмнөЭЗБХ: Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив5 цаг 38 минутын өмнөХүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд спортын салбарын хүүхдийн эрхийн хэрэгжилттэй танилцлаа5 цаг 40 минутын өмнө“Парис 2024” олимпод манай 2 дугуйчин өрсөлдөнө5 цаг 44 минутын өмнөТББХ: Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ6 цаг 27 минутын өмнөУНТЭ: “Багш шавийн эрдмийн уулзалт-2024” боллоо6 цаг 30 минутын өмнөЧингэлтэй дүүргийн бяцхан тамирчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа6 цаг 33 минутын өмнөМонгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьлаа6 цаг 38 минутын өмнөЭнхийг дэмжих ажиллагаанд 290 алба хаагч үүрэг гүйцэтгэлээ6 цаг 43 минутын өмнөЭлчин сайд Атул Малхари Готсурве-г хүлээн авч уулзлаа6 цаг 46 минутын өмнөХЗБХ: УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв6 цаг 50 минутын өмнөАрхангайн зоонозын төв сорьцоо өөрсдөө шинжилдэг боллоо6 цаг 53 минутын өмнөДэлхийн эрүүл мэндийн ассамблейн 77 дугаар чуулган эхэллээ6 цаг 55 минутын өмнөГанцмод боомт хүргэх нөхцөлтэй 320 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа6 цаг 58 минутын өмнө“НҮБ-ын төрөлжсөн байгууллагын эрх ямба, дархан эрхийн тухай конвенц"-ын XV хавсралтыг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв7 цаг 2 минутын өмнөҮндэсний шинэ номын сангийн дэргэд баригдаж буй барилгын каркасыг эзэмшигчтэй нь зөвшилцөн буулгаж эхэллээ7 цаг 5 минутын өмнө
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.