Х.Баттулга зугтсан яллагдагч мөн үү биш үү?


12-р сарын 21
6 цаг 40 минут

АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсгээс нүүрсний хулгайтай холбоотой байж болзошгүй 17 хүний нэрийг зарласан. Тэдний нэгээр Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг нэрлээд байгаа.

 Улмаар Х.Баттулгыг энэ сарын 15-нд АТГ дээр дуудаж мэдүүлэг авч, мэдүүлэг авах ажиллагаа гурван цаг орчим үргэлжилж, төгсгөлд нь мөрдөгчид түүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг танилцуулжээ. Харин Х.Баттулга “...Одоо бүгдийг нарийн санахгүй байна. Удахгүй тодруулчхаад эргэж хэлнэ” гээд тогтоолд гарын үсэг зураагүй гэх мэдээлэл хэвлэл мэдээллүүдээр гарсан.

Гэтэл өнгөрөгч амралтын өдөр Х.Баттулгыг БНСУ руу зугтсан гэх мэдээллийг Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн твиттер хуудаснаа жиргэсэн бөгөөд түүнд хилийн хориг тавьсангүй, яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа хүнийг хил давууллаа гэх  олны шүүмжлэлд өртсөн юм.

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар: Х.Баттулга өглөө 10 цагийн үед хилээр гараад зугатаажээ. Албаны хүмүүсээс тодрууллаа. Зугтаасан нь үнэн гэнэ. АТГ-д байцаалт өгч байна л гэсэн, яллагдагчаар татагдлаа л гэсэн. Нүүрсний хулгайн хэрэг? Хөгжлийн банкны хэрэг? Төмөр замын хэрэг? Энэ бүгд яах вэ?

 

Тэгвэл уг асуудлын дараачаар АН-аас мэдэгдэл гаргаад байгаа. 

 Тус мэдэгдэлд

"Нүүрсний хулгайн хэрэгт шууд болон шууд бусаар хамааралтай байж болзошгүй хэмээн АТГ-аас 17 хүний нэрийг зарласан. Тэднээс хамгийн түрүүнд буюу 2022.12.15-ны өдөр Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга АТГ-т гэрчээр очиж мэдүүлэг өгсөн.

Гэтэл өнгөрөгч амралтын өдөр Нийгмийн сүлжээнд “Х.Баттулга БНСУ руу зугтсан” гэх мэдээлэл гарлаа.

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нь оргон зайлаагүй, оргон зайлах ч шалтгаан байхгүй.

Мөн түүнд хилийн хориг тавиагүй. Гадаад улсад зорчих эрх нь нээлттэй байгаа. Гэсэн хэдий ч тэрээр энэ удаад БНСУ-д албан ажлаар зорчих болсноо АТГ-т албан ёсоор мэдэгдсэн болохыг Ардчилсан намаас мэдэгдэж байна" гэжээ.

Түүнийг дуудсан цагт ирээд, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахгүй байвал заавал биеэр хорих, хилийн хориг тавих шаардлагагүй гэж үзсэн байна. Тодруулбал хувийн баталгаа гаргах тухай Эрүүгийн хянан шийдвэрлэх хуульд доорх байдлаар заажээ.

 

Х.Нямбаатар: Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг яллагдагчаар татсан тогтоол батлагдсан байсан

Ерөнхийлөгч асан Х.Баттулга хилээр гарч зугтсан гэх мэдээлэл цацагдсан. Энэ талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар тайлбар өглөө. Тэрбээр "Хуулиар гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хэнийг ч яллаж болохгүй. Хуулиар гадуур хэнийг ч эрүүдэн шүүж болохгүй. Нэр бүхий хүмүүсийг шалгах процессын ажиллагаа явагдаж байгаа. Шалгагдаж байгаа хүмүүст хилийн хориг тавихгүй байгаа асуудлыг АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс тодруулах нь зөв.

Бидэнд ирсэн мэдээллээр Ерөнхийлөгч асан Х.Баттулгад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол батлагдсан.

Эрүүгийн хэрэг үүсгэгдсэний дараа мөрдөгч дараах хойшлуулсан арга хэмжээг авна. Таслан сэргийлэх ямар арга хэмжээ авах вэ  гэдгийг тухайн хүний хувийн байдалд тохируулж хэрэглэнэ. Нэгдүгээрт, оргон зайлж болзошгүй, дахин гэмт хэрэг хийж магадгүй үед хувийн батлан даалтад гаргах, гадаад руу зорчих эрхийг хязгаарлах, барьцаа авах гэх мэт. Х.Баттулгын тухайд өчигдөр нисэхийнхээ өмнө хувийн баталгаа гаргуулж, эмчлүүлэх шаардлагатай гэсэн баримт бичгээ өгч түүнд үндэслэж мөрдөгч таслан сэргийлэх арга хэмжээ авч явуулсан гэж ойлгосон" .

 Тэгвэл хуульд заасан таслан сэргийлэх арга хэмжээ гэж юу вэ?

14.2 дугаар зүйл.Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэвийн явагдах нөхцөлийг хангах зорилгоор яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүх, прокурор, мөрдөгчийн шийдвэрээр авна.

2.Яллагдагч шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудсан цагт хүрэлцэн ирэх, дахин гэмт хэрэг үйлдэхгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх талаар хувийн баталгааг бичгээр гаргаж, гарын үсэг зурна.

 

Эдгээр олон хөвөрсөн хоёр талын мэдээллээс олон нийт аль нь баталгаат, баталгаат бус мэдээлэл вэ гэдгийг шүүж тунгаахад тун ярвигтай бөгөөд ойлгомжгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм. Олон ойлгомжгүй асуудалд хамгийн баталгаат, үнэн зөв хариултыг олон нийтэд өгөх ёстой Авлигатай тэмцэх газар нүүрсний хэрэгтэй шууд ба шууд бусаар холбогдсон байж болзошгүй 17 хүнийг зарласнаас хойш Ерөнхийлөгч асан Х.Баттулга байцаалт өгсөн эсэх, яллагдагчаар татсан эсэх цаашлаад мөрдөгч түүнд хувийн баталгаа гаргаж явуулсан нь үнэн эсэх асуудал дээр ямарваа нэгэн мэдэгдэл, мэдээлэл хийхгүй байсаар байгаа нь хачирхалтай. Мөн Хууль зүйн сайд Х.Нямбаатарын өгсөн мэдээлэл мөн л дутуу дулимаг бөгөөд эцсийн дүндээ АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс тодруулах хэрэгтэй гэдэг хариултыг өгсөн юм.

 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



1.146.54.217боорчи   • 2022, 12 сарын 31. 8 цаг 49 минут

тангад жонхууг алаач

103.212.119.118Зочин   • 2022, 12 сарын 21. 9 цаг 14 минут

Ялтан баттулга ирж жангаа **

103.229.121.216Зочин   • 2022, 12 сарын 21. 13 цаг 11 минут

хаха яг үнэн цадаж ханахгүй хар хорхой



Шинэ мэдээ

Дэлхийн Хөдөлмөр Заслын Холбооны Ерөнхийлөгч Samantha Shann зочиллоо4 цаг 31 минутын өмнөХөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн ажилтнуудад зориулсан сургалт болж байна4 цаг 37 минутын өмнөОлон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв5 цаг 38 минутын өмнөЦ.Гарамжавыг мөнгө угаасан байж болзошгүй гэх шалтгаанаар баривчилжээ5 цаг 42 минутын өмнөХЭҮК 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Хүүхдийн марафон зохион байгуулна5 цаг 47 минутын өмнөЗөвшөөрөлгүй грашыг албадан буулгалаа5 цаг 54 минутын өмнөХоёр сэдвийн хүрээнд 5 багц асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна5 цаг 59 минутын өмнөЦэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэв6 цаг 7 минутын өмнөУИХ-ын дарга Г.Занданшатар Энхийг сахиулагчдын өдрийн арга хэмжээнд оролцлоо7 цаг 4 минутын өмнөЭлчин сайд Д.Гэрэлмаа Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн чуулганд Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэллээ9 цаг 4 минутын өмнөМонгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл зэрэг 12 асуудал хэлэлцэв9 цаг 9 минутын өмнөБиеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв9 цаг 12 минутын өмнөНийслэлийн 8 дүүргийн шилдгүүд тодорлоо9 цаг 15 минутын өмнөШивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт дууслаа9 цаг 19 минутын өмнөНотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн сонсголд 61 гэрчийг дуудсан байна9 цаг 24 минутын өмнөЭЗБХ: Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив9 цаг 26 минутын өмнөХүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд спортын салбарын хүүхдийн эрхийн хэрэгжилттэй танилцлаа9 цаг 29 минутын өмнө“Парис 2024” олимпод манай 2 дугуйчин өрсөлдөнө9 цаг 32 минутын өмнөТББХ: Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 29. 10:08УНТЭ: “Багш шавийн эрдмийн уулзалт-2024” боллоо5 сар 29. 10:04Чингэлтэй дүүргийн бяцхан тамирчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа5 сар 29. 10:01Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьлаа5 сар 29. 9:56Энхийг дэмжих ажиллагаанд 290 алба хаагч үүрэг гүйцэтгэлээ5 сар 29. 9:51Элчин сайд Атул Малхари Готсурве-г хүлээн авч уулзлаа5 сар 29. 9:48ХЗБХ: УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв5 сар 29. 9:45Архангайн зоонозын төв сорьцоо өөрсдөө шинжилдэг боллоо5 сар 29. 9:42Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 77 дугаар чуулган эхэллээ5 сар 29. 9:40Ганцмод боомт хүргэх нөхцөлтэй 320 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа5 сар 29. 9:37“НҮБ-ын төрөлжсөн байгууллагын эрх ямба, дархан эрхийн тухай конвенц"-ын XV хавсралтыг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 29. 9:32Үндэсний шинэ номын сангийн дэргэд баригдаж буй барилгын каркасыг эзэмшигчтэй нь зөвшилцөн буулгаж эхэллээ5 сар 29. 9:30
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.