Өмгөөлөгч Г.Батбаяр өөрийн нэр дээр галт зэвсэг худалдан авсан болох нь тогтоогдсон


4-р сарын 30
12 цаг 12 минут

         Цагдаагийн байгууллагаас өмгөөлөгч Г.Батбаярын амь насаа алдсан хэргийн талаар мэдээллээ.

Мэдээллийн үеэр ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр "ЧД-ын 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суух иргэн Б нь 2024 оны 4 дүгээр сарын 21-ны өдөр гэрээсээ гараад ор сураггүй алга болсон гэх гомдол мэдээлэл түүний төрсөн дүү Н-ээс 4 дүгээр сарын 25-ны өдөр ирсэн. Иргэнээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу хойшлуулшгүй арга хэмжээ авсны хүрээнд эрэн сурвалжлах ажиллагаа улсын хэмжээнд зарлаж, эхлүүлсэн.

Уг ажиллагааны хүрээнд энэ оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Богд Хан амралтын газрын гадна талын автомашины зогсоол орчмоос иргэн Б-ын унаж явсан Toyota Isis маркын автомашиныг олж илрүүлсэн. Автомашинд Монгол Улсын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон холбогдох хууль тогтоомжын дагуу хэргийн газрын үзлэг шинжилгээ хийхэд иргэн Б нь автомашины арын суудал дээр нас барсан байдалтай олдсон. 

Хэргийн газрын үзлэгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу гэрэл зураг, дуу дүрсний аргаар баримтжуулж авсан. Үзлэгийг мэргэшсэн алба хаагчид, Хан-Ууд дүүргийн прокурорын газрын прокурорууд явуулсан. Хэргийн газрын үзлэгээр хохирогчийн нэр дээрх галт зэвсэг, галт зэвсгийн сум, хонгио, гар утас зэрэг бусад эд мөрийн баримтыг бэхжүүлэн авсан. Эдгээрт шинжээч томилж дүгнэлт гаргахаар Шүүхийн шинжилгээний газар хүргүүлсэн. 

Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд амь хохирогч галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, өөрийн нэр дээр галт зэвсэг худалдан авсан болох нь тогтоогдсон. Амь хохирогчийн цогцсын үзлэгийг тогтсон хууль журмын дагуу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд мэргэшсэн шинжээчид болон эрх бүхий алба хаагчдын бүрэлдэхүүнтэй шинжилсэн. Энэхүү үйл явцыг мөн дүрс, дуу бичлэгээр бэхжүүлж авсан.

Талийгаачийн хэрэг зайлшгүй задлан шинжилгээ хийх шаардлагатай хэрэг. Тиймээс ар гэрийнхнээс зөвшөөрөл авах ёстой гэх хууль эрх зүйн зохицуулалт байхгүй. Мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт, шинжилгээ гараагүй байхад нас барсан шалтгааныг нэрлэх нь зохимжгүй. Урьдчилсан байдлаар гэх мэдээлэл олон гарч байна. Талийгаач буудагдсан байж болзошгүй шархтай нас барсан" гэлээ. 

Эх сурвалж: zindaa.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Дэлхийн Хөдөлмөр Заслын Холбооны Ерөнхийлөгч Samantha Shann зочиллоо7 цаг 23 минутын өмнөХөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн ажилтнуудад зориулсан сургалт болж байна7 цаг 29 минутын өмнөОлон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв8 цаг 29 минутын өмнөЦ.Гарамжавыг мөнгө угаасан байж болзошгүй гэх шалтгаанаар баривчилжээ8 цаг 33 минутын өмнөХЭҮК 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Хүүхдийн марафон зохион байгуулна8 цаг 39 минутын өмнөЗөвшөөрөлгүй грашыг албадан буулгалаа8 цаг 46 минутын өмнөХоёр сэдвийн хүрээнд 5 багц асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна8 цаг 51 минутын өмнөЦэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэв8 цаг 58 минутын өмнөУИХ-ын дарга Г.Занданшатар Энхийг сахиулагчдын өдрийн арга хэмжээнд оролцлоо9 цаг 56 минутын өмнөЭлчин сайд Д.Гэрэлмаа Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн чуулганд Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэллээ5 сар 29. 11:19Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл зэрэг 12 асуудал хэлэлцэв5 сар 29. 11:14Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв5 сар 29. 11:11Нийслэлийн 8 дүүргийн шилдгүүд тодорлоо5 сар 29. 11:08Шивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт дууслаа5 сар 29. 11:04Нотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн сонсголд 61 гэрчийг дуудсан байна5 сар 29. 10:59ЭЗБХ: Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив5 сар 29. 10:57Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд спортын салбарын хүүхдийн эрхийн хэрэгжилттэй танилцлаа5 сар 29. 10:54“Парис 2024” олимпод манай 2 дугуйчин өрсөлдөнө5 сар 29. 10:51ТББХ: Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 29. 10:08УНТЭ: “Багш шавийн эрдмийн уулзалт-2024” боллоо5 сар 29. 10:04Чингэлтэй дүүргийн бяцхан тамирчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа5 сар 29. 10:01Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьлаа5 сар 29. 9:56Энхийг дэмжих ажиллагаанд 290 алба хаагч үүрэг гүйцэтгэлээ5 сар 29. 9:51Элчин сайд Атул Малхари Готсурве-г хүлээн авч уулзлаа5 сар 29. 9:48ХЗБХ: УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв5 сар 29. 9:45Архангайн зоонозын төв сорьцоо өөрсдөө шинжилдэг боллоо5 сар 29. 9:42Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 77 дугаар чуулган эхэллээ5 сар 29. 9:40Ганцмод боомт хүргэх нөхцөлтэй 320 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа5 сар 29. 9:37“НҮБ-ын төрөлжсөн байгууллагын эрх ямба, дархан эрхийн тухай конвенц"-ын XV хавсралтыг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 29. 9:32Үндэсний шинэ номын сангийн дэргэд баригдаж буй барилгын каркасыг эзэмшигчтэй нь зөвшилцөн буулгаж эхэллээ5 сар 29. 9:30
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.