Малчид: “Шинэ хоршоо” хөдөлгөөн бидэнд итгэл өглөө


5-р сарын 6
12 цаг 54 минут

     “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд төрийн албан хаагчид 21 аймгийн 330 суманд ажиллаж, малчдад зөвлөгөө, зааварчилгаа өгч байна. Өмнө нь хоршоо байгуулахад хуулиараа 30 өдөр шаардагддаг. Тэгвэл өнөөдөр “Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр бичиг, баримт нь бүрдсэн хоршоог хоёр хоногийн хугацаанд бүртгэнэ.

Хоршооны сонгон шалгарсан төсөлд нэг удаад улсаас таван га газрыг үнэгүй эзэмшүүлнэ. Энгийн нөхцөлд газар эзэмших асуудлыг хөөцөлдөхөд шат шатны хамаарлаас шалтгаалан 110 хоногийн хугацаа шаардагддаг байна. Харин “Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр хоршоо байгуулж, төсөл нь шалгарсан малчдад газар эзэмших асуудлыг  газрын албанд 15 хоногийн хугацаанд шийдвэрлэх юм байна.

Цаашлаад хоршоогоо УБЕГ-т бүртгүүлж, төслөө сонгон шалгаруулж, эзэмшлийн газраа шийдвэрлэсэн малчдын  хөрөнгө оруулалтын зээлийг  арилжааны банк 20 хоногийн хугацаанд  олгох юм байна. Хэрвээ энэ бүхэн аль нэг шатандаа тухайн хугацаанд шийдвэрлэгдэхгүй гацаанд орвол 1800-2024 дугаар руу залгаж, тодруулах юм. Дархан-Уул аймагт зохион байгуулж байгаа Төвийн бүсийн “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлтийн үеэр тавьсан илтгэлдээ Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан  дээрх мэдээллийг онцолсон юм.

БНХАУ, БНСУ-д “Шинэ тосгон” хөдөлгөөнийг өрнүүлэхдээ төрийн бүх шатныхныг дайчилснаар ард иргэдийн амьжиргаа дээшилж, орлого нэмэгдэж, амжилттай хэрэгжүүлсэн байна. Тиймээс ч Засгийн газар “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг өрнүүлж, амжилттай хэрэгжүүлэхийн тулд төрийн бүх шатанд үүрэг, чиглэл өгч ажиллаж байгаа юм.

Засгийн газрын хэрэгжүүлж байгаа Шинэ сэргэлтийн бодлогод Хот, хөдөөгийн сэргэлт туссан. “Шинэ хоршоо хөдөлгөөнөөр хөдөөгийн сэргэлтийг эхлүүлж байна.

“Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр  чинээлэг малчныг бий болгохын төлөө “Дэм дэмэндээ, дээс эрчиндээ” хамтдаа зүтгэхийг Монгол Улсын сайд Д.Амарбаясгалан уриаллаа.

Дараагаар нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр Ерөнхийлөгчийн мэндчилгээг уншиж танилцуулав. Ерөнхийлөгч мэндчилгээндээ “Манай хоршоологчид олон мянган өрхийн амьдралыг нэмэгдүүлж,  нийгэм, эдийн засгийн баталгааг хангаж байгаа юм. Уур амьсгалын өөрчлөлт Монгол Улсад нөлөөлж байна. Иймд Ерөнхийлөгчийн зүгээс  “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”,  “Эрүүл Монгол хүн”  хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Засгийн газар  “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг өрнүүлж байгаад баяртай байна. НҮБ 2025 онд Олон улсын хоршоологчдын хөдөлгөөнийг санаачиллаа. Тиймээс та бүхэн хамтын хүчээр амьдралаа дээшлүүлж, “Шинэ хоршоо” хөдөлгөөнд идэвхтэй оролцоно гэж найдаж байна” гэжээ.

Малчид хоршооны загвар хэрхэн хийх, хөрөнгө оруулалтын зээлийг авахдаа хэнд хандах, таван га газраа яаж  авах вэ гэж албаны хүмүүсээс асууж байлаа. Тиймээс бүсийн онцлогт тохирсон загвар төслийг холбогдох албаны хүмүүс танилцуулав. Дараагаар нь малчид, хоршоологчдын төлөөлөл саналаа хэлэв.

Төв аймгийн Эрдэнэсант сумын малчин Даариймаа “Манай сум байгаль цаг уурын өмнө хүчин мөхөстсөн. Тэр үед бид итгэлээ алдаж байлаа. Харин малаа алдаж, итгэлээ алдсан бидэнд төр, засгаас “Шинэ хоршоо” хөдөлгөөн  өрнүүлсэн нь цаг үеэ олсон арга хэмжээ байлаа. Бид нэгдэж, хамтарч чадна” гэсэн бол

“Дунд таван богд” хоршооны тэргүүн Т.Ууганцэцэг “Манай хоршоо 12 дахь жилдээ мал аж ахуй, газар тариалан, аялал жуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Манай хоршоо 300 гаруй гишүүн, 12 бүлгэмтэй. “Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр би хоршоогоо өргөжүүлэн шинэчлэх шаардлагатай гэж бодлоо. Залуу хүний хувьд “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг дэмжиж талархаж байна. “Шинэ хоршоо” хөдөлгөөнтэй зэрэгцээд “Шинэ залуу хоршоологч” хөдөлгөөнийг өрнүүлье гэж  залуустаа уриалъя” гэлээ.  Төвийн бүсийн “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлтэд Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн 500 гаруй малчин, хоршоо эрхлэгчдийн төлөөлөл оролцов.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Дэлхийн Хөдөлмөр Заслын Холбооны Ерөнхийлөгч Samantha Shann зочиллоо4 цаг 30 минутын өмнөХөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн ажилтнуудад зориулсан сургалт болж байна4 цаг 35 минутын өмнөОлон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв5 цаг 36 минутын өмнөЦ.Гарамжавыг мөнгө угаасан байж болзошгүй гэх шалтгаанаар баривчилжээ5 цаг 40 минутын өмнөХЭҮК 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Хүүхдийн марафон зохион байгуулна5 цаг 45 минутын өмнөЗөвшөөрөлгүй грашыг албадан буулгалаа5 цаг 52 минутын өмнөХоёр сэдвийн хүрээнд 5 багц асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна5 цаг 58 минутын өмнөЦэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэв6 цаг 5 минутын өмнөУИХ-ын дарга Г.Занданшатар Энхийг сахиулагчдын өдрийн арга хэмжээнд оролцлоо7 цаг 2 минутын өмнөЭлчин сайд Д.Гэрэлмаа Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн чуулганд Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэллээ9 цаг 2 минутын өмнөМонгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл зэрэг 12 асуудал хэлэлцэв9 цаг 7 минутын өмнөБиеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв9 цаг 10 минутын өмнөНийслэлийн 8 дүүргийн шилдгүүд тодорлоо9 цаг 13 минутын өмнөШивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт дууслаа9 цаг 17 минутын өмнөНотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн сонсголд 61 гэрчийг дуудсан байна9 цаг 22 минутын өмнөЭЗБХ: Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив9 цаг 24 минутын өмнөХүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд спортын салбарын хүүхдийн эрхийн хэрэгжилттэй танилцлаа9 цаг 27 минутын өмнө“Парис 2024” олимпод манай 2 дугуйчин өрсөлдөнө9 цаг 31 минутын өмнөТББХ: Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 29. 10:08УНТЭ: “Багш шавийн эрдмийн уулзалт-2024” боллоо5 сар 29. 10:04Чингэлтэй дүүргийн бяцхан тамирчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа5 сар 29. 10:01Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьлаа5 сар 29. 9:56Энхийг дэмжих ажиллагаанд 290 алба хаагч үүрэг гүйцэтгэлээ5 сар 29. 9:51Элчин сайд Атул Малхари Готсурве-г хүлээн авч уулзлаа5 сар 29. 9:48ХЗБХ: УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв5 сар 29. 9:45Архангайн зоонозын төв сорьцоо өөрсдөө шинжилдэг боллоо5 сар 29. 9:42Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 77 дугаар чуулган эхэллээ5 сар 29. 9:40Ганцмод боомт хүргэх нөхцөлтэй 320 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа5 сар 29. 9:37“НҮБ-ын төрөлжсөн байгууллагын эрх ямба, дархан эрхийн тухай конвенц"-ын XV хавсралтыг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 29. 9:32Үндэсний шинэ номын сангийн дэргэд баригдаж буй барилгын каркасыг эзэмшигчтэй нь зөвшилцөн буулгаж эхэллээ5 сар 29. 9:30
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.