Нэрд гарсан юмнуудад нэг ч өөдтэй “амьтан” байхгүй


4-р сарын 22
9 цаг 28 минут

    Монгол Улс анх удаагаа бүсчилсэн том тойргоор сонгуулиа явуулж, парламентаа 126 гишүүнтэйгээр байгуулах гэж байна. Сонгуулийг ямар дүрмээр яаж явуулах вэ гэдэг нь эрх баригч намын шийдвэр байдаг. Энэ бол бичигдээгүй хууль. Учир нь өнөөгийн эрх баригч нам сүүлийн найман жил үнэмлэхүй олонх болж төрийг жолоодлоо. Дахиад ч олонх болохын төлөө МАН ажиллах нь тодорхой. Энэ нь ч улс төрийн намын гол зорилго байдаг.

Тиймээс энэ удаагийн сонгуулийн дүрмийг эрх баригчид тогтоосон. Тэдэнд дахиад ч олонх болох шунал, тачаал туйлын их байгаа нь эргэлзээгүй. Том тойрог ашигтай гэж үзсэн учраас л тэд сонгуулийн тогтолцоог эрс өөрчилсөн гэж хэлж болно. Ард түмний хувьд тогтолцоо ямар байх нь хамаагүй, харин хэний төлөө саналаа өгөх вэ гэдэг л чухал. Тиймээс сонгууль дөхсөн энэ өдрүүдэд сонгогчид аль намаас хэн нэр дэвших бол, хэнийг нь сонгох вэ гэдгээ ойр тойрондоо ярилцацгааж байна. Энэ сонгуулиар “хуучин таньдаг хүндээ саналаа өгнө дөө” гэж байгаа хүмүүс таны ойр тойронд олон.

Гэтэл ийм хандлага нь ихэнхдээ амьдралдаа эрс өөрчлөлт хийж чаддаггүй, зориггүй, шийдвэр гаргахдаа байнга эргэлздэг, сонголт болгон нь бурууддаг, бусдын дарангуйлалд явах дуртай хүмүүсийг илэрхийлдэг аж. Тиймээс тэдний хувьд шинэ зүйл, эрс өөрчлөлтийг төдийлөн таашаадаггүй, урсгалаараа явах дуртай хүмүүс байдаг аж. Таньдаг гээд байгаа улстөрчид нь зарим сонгогчдын энэхүү хандлагыг ашиглан сонгууль болгоноор саналыг нь аваад сурчихсан, бүр системтэйгээр ажилладаг болсныг иргэд мэддэг ч таньдагаа л сонгох ёстой гэсэн хандлагаа өөрчилж чаддаггүй явсаар өдийг хүрлээ.

Нөгөөтэйгүүр таньдаг гэх өнөөгийн улстөрчдөөс өөдтэй яваа нэг ч хүн алга гэдгийг нийтээрээ бид харж, эмгэнэж сууна. Өнөөгийн парламентад тэр нь мундаг шүү, тэр нь ёстой ард түмэн, улсынхаа төлөө тийм зүйл хийчихсэн шүү гэж хэлүүлж байгаа хүн нэг ширхэг байна уу, та минь ээ. Байхгүй. Бүгд хулгайч, луйварчин, худлаа амлагч, бүлэглэл, мафи, авлигач, хүчиндэгч, дарангуйлагчид болцгоосон. Тэр ч утгаараа энэхүү парламентын бүрэн эрхийн хугацаанд хэд хэдэн удаа УИХ-ыг тараах санал, шаардлага, жагсаал зохион байгуулагдаж байсан удаатай.

Энэ парламентыг “…яах гэж сонгов, яах гэж саналаа энэ муу сайн хулгайчдад өгөв өө…” гээд толгойгоо шааж байгаа сонгогчид олон байна. Гэсэн ч тэдний хувьд энэ сонгуулиар дахиад л нөгөө хууччуулдаа саналаа өгөхөөр зэхнэ. Хуучин улстөрчдийн хувьд ард түмэн гэхээс илүү амиа л бодож өдийг хүрсэн. Цаашид ч амиа бодож, довоо шарлуулаад л явна.

Тэднээс хүлээх зүйл түй ч байхгүй гэдгийг өнгөрсөн цаг хугацаа бидэнд уг нь хангалттай ойлгууллаа. Гэхдээ л нэрд гарсан нөхдийгөө сонгоно гээд сууж байгаа таарсан таар шуудайнууд нийгэмд цөөнгүй байна. Иргэдээ халамжилж байгаад яаж дарлах уу, яаж дээрэлхэх үү гэдгээ хуучин цагийн улстөрчид андахгүй мэддэг болж. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л эмийн сонсголыг хэлж болно. Монгол Улсын хилээр жилд хэчнээн мянган тонн эм орж ирдэг юм бэ. Түүнийг нь монголчууд бүгд хэрэглэдэг гэхээр энэ улс чинь ерөөсөө үхэцгээсэн ард түмэн л оршиж байгаа юм биш үү гэлтэй. Ёстой нөгөө зомби болчихоод монголчууд амьдраад байгаа юм биш үү гэдэг үнэн болох нь. Ядаж байхад тэр орж ирж байгаа хэдэн мянган тонн эм Монголыг өвчлөлөөс нь салгаж чаддаггүй. Бүр илүү өвчлүүлээд л…

Харин ганц ашигтай нь нөгөө л нэг хуучин улстөрчдийн бизнес бүлэглэл эмийн зах зээлээс хагартлаа баяжиж, монголчуудын эрүүл мэнд, амь насыг нь мөнгө болгон хараад шулж сууна. Ингэж л Монголын ард түмэн төр засагтаа шулуулж байгаа. Энэ бол зүгээр энгийн наад захын л “шулаа”. Боловсрол олж авахдаа шулуулна, боорцог талх дээрээ шулуулна. Малчин Монгол атлаа махнаасаа шулуулна. Төр засгийн хувьд шулаад дуусдаггүй баялаг гэдэг нь ард түмэн юмдаг уу даа. Тиймээс удахгүй сонгууль болох гэж байна. Одоо хэдүүлээ улстөрчдөд шулуулдаг байдлаа больцгооё. Яаж болиулах вэ гэхээр ёстой амархан. Нэр дэвшээд орж ирж байгаа нөхдүүдийг харж байгаад боловсролтой, мэдлэгтэй, туршлагатай гэхээс илүү ерөөсөө танихгүй шинэ залууг, эсвэл нэг шинэ хүүхнийг л дугуйлчих.

Өнөө цагийн залуу улстөрчдийн хувьд тэр мэдлэг боловсрол, хэл ус, төрийг удирдах төлөвлөгөө, түмнийг жолоодох сэтгэлгээ гэдэг нь гайгүй л байгаа. Тэрэнд нь эргэлзэх хэрэггүй. Саналын хуудсаа нээж хараад л таньдаг гишүүд буюу хуучин улстөрчид байвал бүгдийг нь алгасаарай. Тэр хууччуул чинь саналын хуудасны нэрсийн эхний хэдэд л тууж явна шүү. Тиймээс жагсаалтынх нь сүүл хавьд ямар хүмүүс байна, тэднийг л сонгочих. Эхний хэсэгт байгаа хуучин улстөрчдийг сонгох л юм бол өнөөдрийн амьдрал маргааш яг л хэвээрээ байна гэдгээ санаарай. Энэ утгаараа хуучин улстөрчдийг сонговол 100 хувь алдаатай сонголтыг та хийлээ гэсэн үг. Харин эсрэгээрээ залуу нэр дэвшигчдийг сонголоо гэхэд ядаж л 50 хувьтай буюу алдаа оноо нь тэнцсэн сонголтыг хийлээ гэсэн үг. Энэ нь муу ч байж болно, бас сайн ч хүн байж болно гэсэн гаргалгаа.

Харин 50 хувийн боломжтой гэхээр нэг нь улсаасаа мөнгө идээд явж байхад нөгөөх нь ядаж хариуцлага тооцоод явах боломжтой гэж үзэхээр байгаа юм. 100 хувийн алдаатай сонголтод бол бүгд л идэж, ууцгаана. Хөгжлийн банкийг хар, Нүүрсийг хар, Ногоон автобусыг хар, сургалтын зээлийг хар, одоо энэ эмийн сонсголыг хар. Тэд төрөөс хулгайлна, эцэст нь бүгд л хариуцлагаас мултарч нэр цэвэр үлдэцгээнэ. Яг л өнөөгийн улс төр шиг. Тиймээс ирээдүйгээ шинээр зурахын тулд бид энэ сонгуулиар сонголтоо ядаж 50 хувийн боломжтойгоор хийх шаардлагатай байна. Ингэхийн тулд нэрд гарсан хуучин улстөрчдийг бус нэр цэвэр танигдаагүй горилогчдыг сонгоорой. Энэ бол энгийн математик магадлал. Бас амьдралын туршлага юм.

Эх сурвалж: Э.Мөнхтүвшин DNN.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Дэлхийн Хөдөлмөр Заслын Холбооны Ерөнхийлөгч Samantha Shann зочиллоо3 цаг 16 минутын өмнөХөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн ажилтнуудад зориулсан сургалт болж байна3 цаг 22 минутын өмнөОлон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв4 цаг 22 минутын өмнөЦ.Гарамжавыг мөнгө угаасан байж болзошгүй гэх шалтгаанаар баривчилжээ4 цаг 26 минутын өмнөХЭҮК 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Хүүхдийн марафон зохион байгуулна4 цаг 32 минутын өмнөЗөвшөөрөлгүй грашыг албадан буулгалаа4 цаг 39 минутын өмнөХоёр сэдвийн хүрээнд 5 багц асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна4 цаг 44 минутын өмнөЦэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэв4 цаг 52 минутын өмнөУИХ-ын дарга Г.Занданшатар Энхийг сахиулагчдын өдрийн арга хэмжээнд оролцлоо5 цаг 49 минутын өмнөЭлчин сайд Д.Гэрэлмаа Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн чуулганд Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэллээ7 цаг 48 минутын өмнөМонгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл зэрэг 12 асуудал хэлэлцэв7 цаг 54 минутын өмнөБиеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв7 цаг 57 минутын өмнөНийслэлийн 8 дүүргийн шилдгүүд тодорлоо8 цагийн өмнөШивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт дууслаа8 цаг 4 минутын өмнөНотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн сонсголд 61 гэрчийг дуудсан байна8 цаг 8 минутын өмнөЭЗБХ: Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив8 цаг 11 минутын өмнөХүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд спортын салбарын хүүхдийн эрхийн хэрэгжилттэй танилцлаа8 цаг 14 минутын өмнө“Парис 2024” олимпод манай 2 дугуйчин өрсөлдөнө8 цаг 17 минутын өмнөТББХ: Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ9 цагийн өмнөУНТЭ: “Багш шавийн эрдмийн уулзалт-2024” боллоо9 цаг 3 минутын өмнөЧингэлтэй дүүргийн бяцхан тамирчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа9 цаг 6 минутын өмнөМонгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьлаа9 цаг 12 минутын өмнөЭнхийг дэмжих ажиллагаанд 290 алба хаагч үүрэг гүйцэтгэлээ9 цаг 16 минутын өмнөЭлчин сайд Атул Малхари Готсурве-г хүлээн авч уулзлаа9 цаг 19 минутын өмнөХЗБХ: УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв9 цаг 23 минутын өмнөАрхангайн зоонозын төв сорьцоо өөрсдөө шинжилдэг боллоо9 цаг 26 минутын өмнөДэлхийн эрүүл мэндийн ассамблейн 77 дугаар чуулган эхэллээ9 цаг 28 минутын өмнөГанцмод боомт хүргэх нөхцөлтэй 320 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа9 цаг 31 минутын өмнө“НҮБ-ын төрөлжсөн байгууллагын эрх ямба, дархан эрхийн тухай конвенц"-ын XV хавсралтыг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв9 цаг 36 минутын өмнөҮндэсний шинэ номын сангийн дэргэд баригдаж буй барилгын каркасыг эзэмшигчтэй нь зөвшилцөн буулгаж эхэллээ9 цаг 38 минутын өмнө
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.