Малчид: “Шинэ хоршоо” хөдөлгөөн бидэнд итгэл өглөө


5-р сарын 6
12 цаг 54 минут

     “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд төрийн албан хаагчид 21 аймгийн 330 суманд ажиллаж, малчдад зөвлөгөө, зааварчилгаа өгч байна. Өмнө нь хоршоо байгуулахад хуулиараа 30 өдөр шаардагддаг. Тэгвэл өнөөдөр “Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр бичиг, баримт нь бүрдсэн хоршоог хоёр хоногийн хугацаанд бүртгэнэ.

Хоршооны сонгон шалгарсан төсөлд нэг удаад улсаас таван га газрыг үнэгүй эзэмшүүлнэ. Энгийн нөхцөлд газар эзэмших асуудлыг хөөцөлдөхөд шат шатны хамаарлаас шалтгаалан 110 хоногийн хугацаа шаардагддаг байна. Харин “Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр хоршоо байгуулж, төсөл нь шалгарсан малчдад газар эзэмших асуудлыг  газрын албанд 15 хоногийн хугацаанд шийдвэрлэх юм байна.

Цаашлаад хоршоогоо УБЕГ-т бүртгүүлж, төслөө сонгон шалгаруулж, эзэмшлийн газраа шийдвэрлэсэн малчдын  хөрөнгө оруулалтын зээлийг  арилжааны банк 20 хоногийн хугацаанд  олгох юм байна. Хэрвээ энэ бүхэн аль нэг шатандаа тухайн хугацаанд шийдвэрлэгдэхгүй гацаанд орвол 1800-2024 дугаар руу залгаж, тодруулах юм. Дархан-Уул аймагт зохион байгуулж байгаа Төвийн бүсийн “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлтийн үеэр тавьсан илтгэлдээ Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан  дээрх мэдээллийг онцолсон юм.

БНХАУ, БНСУ-д “Шинэ тосгон” хөдөлгөөнийг өрнүүлэхдээ төрийн бүх шатныхныг дайчилснаар ард иргэдийн амьжиргаа дээшилж, орлого нэмэгдэж, амжилттай хэрэгжүүлсэн байна. Тиймээс ч Засгийн газар “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг өрнүүлж, амжилттай хэрэгжүүлэхийн тулд төрийн бүх шатанд үүрэг, чиглэл өгч ажиллаж байгаа юм.

Засгийн газрын хэрэгжүүлж байгаа Шинэ сэргэлтийн бодлогод Хот, хөдөөгийн сэргэлт туссан. “Шинэ хоршоо хөдөлгөөнөөр хөдөөгийн сэргэлтийг эхлүүлж байна.

“Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр  чинээлэг малчныг бий болгохын төлөө “Дэм дэмэндээ, дээс эрчиндээ” хамтдаа зүтгэхийг Монгол Улсын сайд Д.Амарбаясгалан уриаллаа.

Дараагаар нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр Ерөнхийлөгчийн мэндчилгээг уншиж танилцуулав. Ерөнхийлөгч мэндчилгээндээ “Манай хоршоологчид олон мянган өрхийн амьдралыг нэмэгдүүлж,  нийгэм, эдийн засгийн баталгааг хангаж байгаа юм. Уур амьсгалын өөрчлөлт Монгол Улсад нөлөөлж байна. Иймд Ерөнхийлөгчийн зүгээс  “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”,  “Эрүүл Монгол хүн”  хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Засгийн газар  “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг өрнүүлж байгаад баяртай байна. НҮБ 2025 онд Олон улсын хоршоологчдын хөдөлгөөнийг санаачиллаа. Тиймээс та бүхэн хамтын хүчээр амьдралаа дээшлүүлж, “Шинэ хоршоо” хөдөлгөөнд идэвхтэй оролцоно гэж найдаж байна” гэжээ.

Малчид хоршооны загвар хэрхэн хийх, хөрөнгө оруулалтын зээлийг авахдаа хэнд хандах, таван га газраа яаж  авах вэ гэж албаны хүмүүсээс асууж байлаа. Тиймээс бүсийн онцлогт тохирсон загвар төслийг холбогдох албаны хүмүүс танилцуулав. Дараагаар нь малчид, хоршоологчдын төлөөлөл саналаа хэлэв.

Төв аймгийн Эрдэнэсант сумын малчин Даариймаа “Манай сум байгаль цаг уурын өмнө хүчин мөхөстсөн. Тэр үед бид итгэлээ алдаж байлаа. Харин малаа алдаж, итгэлээ алдсан бидэнд төр, засгаас “Шинэ хоршоо” хөдөлгөөн  өрнүүлсэн нь цаг үеэ олсон арга хэмжээ байлаа. Бид нэгдэж, хамтарч чадна” гэсэн бол

“Дунд таван богд” хоршооны тэргүүн Т.Ууганцэцэг “Манай хоршоо 12 дахь жилдээ мал аж ахуй, газар тариалан, аялал жуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Манай хоршоо 300 гаруй гишүүн, 12 бүлгэмтэй. “Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр би хоршоогоо өргөжүүлэн шинэчлэх шаардлагатай гэж бодлоо. Залуу хүний хувьд “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг дэмжиж талархаж байна. “Шинэ хоршоо” хөдөлгөөнтэй зэрэгцээд “Шинэ залуу хоршоологч” хөдөлгөөнийг өрнүүлье гэж  залуустаа уриалъя” гэлээ.  Төвийн бүсийн “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлтэд Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн 500 гаруй малчин, хоршоо эрхлэгчдийн төлөөлөл оролцов.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Дэлхийн Хөдөлмөр Заслын Холбооны Ерөнхийлөгч Samantha Shann зочиллоо1 цаг 26 минутын өмнөХөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн ажилтнуудад зориулсан сургалт болж байна1 цаг 31 минутын өмнөОлон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв2 цаг 32 минутын өмнөЦ.Гарамжавыг мөнгө угаасан байж болзошгүй гэх шалтгаанаар баривчилжээ2 цаг 36 минутын өмнөХЭҮК 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Хүүхдийн марафон зохион байгуулна2 цаг 41 минутын өмнөЗөвшөөрөлгүй грашыг албадан буулгалаа2 цаг 48 минутын өмнөХоёр сэдвийн хүрээнд 5 багц асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна2 цаг 54 минутын өмнөЦэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэв3 цаг 1 минутын өмнөУИХ-ын дарга Г.Занданшатар Энхийг сахиулагчдын өдрийн арга хэмжээнд оролцлоо3 цаг 59 минутын өмнөЭлчин сайд Д.Гэрэлмаа Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн чуулганд Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэллээ5 цаг 58 минутын өмнөМонгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл зэрэг 12 асуудал хэлэлцэв6 цаг 3 минутын өмнөБиеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв6 цаг 6 минутын өмнөНийслэлийн 8 дүүргийн шилдгүүд тодорлоо6 цаг 9 минутын өмнөШивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт дууслаа6 цаг 13 минутын өмнөНотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн сонсголд 61 гэрчийг дуудсан байна6 цаг 18 минутын өмнөЭЗБХ: Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив6 цаг 20 минутын өмнөХүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд спортын салбарын хүүхдийн эрхийн хэрэгжилттэй танилцлаа6 цаг 23 минутын өмнө“Парис 2024” олимпод манай 2 дугуйчин өрсөлдөнө6 цаг 27 минутын өмнөТББХ: Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ7 цаг 10 минутын өмнөУНТЭ: “Багш шавийн эрдмийн уулзалт-2024” боллоо7 цаг 13 минутын өмнөЧингэлтэй дүүргийн бяцхан тамирчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа7 цаг 16 минутын өмнөМонгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьлаа7 цаг 21 минутын өмнөЭнхийг дэмжих ажиллагаанд 290 алба хаагч үүрэг гүйцэтгэлээ7 цаг 26 минутын өмнөЭлчин сайд Атул Малхари Готсурве-г хүлээн авч уулзлаа7 цаг 29 минутын өмнөХЗБХ: УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв7 цаг 33 минутын өмнөАрхангайн зоонозын төв сорьцоо өөрсдөө шинжилдэг боллоо7 цаг 35 минутын өмнөДэлхийн эрүүл мэндийн ассамблейн 77 дугаар чуулган эхэллээ7 цаг 37 минутын өмнөГанцмод боомт хүргэх нөхцөлтэй 320 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа7 цаг 41 минутын өмнө“НҮБ-ын төрөлжсөн байгууллагын эрх ямба, дархан эрхийн тухай конвенц"-ын XV хавсралтыг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв7 цаг 45 минутын өмнөҮндэсний шинэ номын сангийн дэргэд баригдаж буй барилгын каркасыг эзэмшигчтэй нь зөвшилцөн буулгаж эхэллээ7 цаг 47 минутын өмнө
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.