Малчин гэдэг үг мартагдахаас аврах “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр


5-р сарын 6
21 цаг 04 минут

      

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлт”-ийн бодлогын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо” хөдөлгөөн өрнүүлнэ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд таван их наяд төгрөгийн “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ” гэж мэдэгдсэн нь олон нийтийн дунд трэнд сэдэв болж байна. Сошиал орчинд эерэг, сөрөг үзэл бодлын мэтгэлцээн ид өрнөж байна. Өөнтөгч зарим нь “Энэ ёстой бүтэхгүй ээ. Юун хоршоо. Буцаад социализм руугаа марш” гэх нь үү” гэж байгаа бол хөдөө нутгийн амьдралыг мэддэг хэрсүү хүмүүс “Алийн болгон малын түүхий эдээ хог дээр хаях вэ. Өвөрмонголчууд малын түүхий эд, цагаан идээгээр төрөл бүрийн брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Сар шинийн үеэр Монголд ааруул, цагаан идээний үнэ тэнгэрт хадаж байхад ард иргэд “Цагаан идээгээ Өвөрмонголоос импортолъё” гэцгээсэн нь хэдхэн сарын өмнө биз дээ. Тэр ч бүү хэл нэгэн эмэгтэй сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Ааруул үнэтэй байна. Гэвч асуух нь байтугай авчихсан байвал яах вэ” гэсэн бичлэг олон нийтийн сүлжээнд “од” болсон нь саяхан” гэлцэх.

            Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Хүнсний хувьсгал” орон даяар өрнөж байна. Харин үүн дээр “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр хүч нэмнэ. Таван их наяд төгрөг! Энэ бол малчид, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид, хоршоодын хүч, нөөц бололцоонд тулгуурлаж Монголд эдийн засгийн реформ хийх хөдөлгөөн юм. Монголчууд урд хөршид алба, амины хэргээр зорчихдоо “Хятад улс яаж ингэж хурдацтай хөгжиж байна вэ. Манай улс хэзээ хөгжих бол” гэлцдэг. Турк улсаар аялаад ирэхдээ “Хүмүүс нь их хөдөлмөрч юм. Тэнд хүн бүр шахам үйлдвэрлэгч байна” гэж гайхширдаг. Үүний шалтгааныг зарим нь “Хүний олондоо байгаа юм” гэж тайлбарладаг. Хүний олон... Хятад, Турк зэрэг хүн ам олонтой улс хүний олноор үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлж буй нь нууц биш. Харин тэр бүхний цаана төрийн бодлого бий. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан орон нутагт иргэдтэй уулзахдаа “Анхан шатны хоршоо бол малчны хот, сум, багт өртөг шингээх зорилготой. Анхан шатны хоршоог төр бодлогоор дэмжихгүй бол малчны гараас түүхий эдийг хямдхан авдаг тогтолцоо арилахгүй байна. Харин одоо малчид анхан шатандаа боловсруултаа хийж, нэмүү өртөг шингээгээд хэнд зарахаа өөрсдөө шийдье” гэж хэлээд байгаа нь ийм учиртай. Нэг ёсондоо, малчид хот хотоороо нэгдэж үйлдвэрлэл эрхэлнэ. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлнэ. Бүтээгдэхүүн борлуулахынхаа хэрээр эдийн засгийн эх үүсвэртэй болно. Эдийн засгийн эх үүсвэртэй болсноор тэд үйлдвэрлэлээ өргөжүүлж, ажлын байр шинээр бий болгоно. Хөдөөд ажлын байр олноор бий болсноор Улаанбаатар хот руу нүүдэллэх их урсгал саарна гэсэн үг.

            “Хөдөө нутаг эзгүйрлээ. Мал маллах хүнгүй боллоо. Иргэд үнээгээ ч саахаа болж, сүү, цагаан идээгээ боловсруулахаа больсон” гэх яриа бий. Энэ ортой. Шалтгаан нь ч тодорхой. Хөдөөд ажлын байр хомс учраас иргэд Улаанбаатар, Дархан-Уул, Эрдэнэт зэрэг томоохон хот, суурин газрууд руу шилжин суурьшиж байна. Үүний улмаас нийслэл хотод хүн амын төвлөрөл дээд цэгтээ хүрсэн. Малчид малын түүхий эд, сүү, цагаан идээгээ боловсрууллаа гэхэд тэдгээрийг борлуулах дэд бүтэц хомс учраас хангалттай орлого олж чаддаггүй. Энэ мэт шалтгаан байгаа учир хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг XXI зууны хөгжилд нийцүүлэн хөгжүүлэх нэн шинэ шаардлага урган гарсан. Монгол Улсын Засгийн газраас “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээ мэдэгдэж, яг одоо аймаг бүрт ард иргэдтэй уулзаж, сургалт явуулж буй нь хөдөө аж ахуйн салбарт шинэ сэргэлт авчрах зорилготой. Энэ бүхнийг улстөржүүлэх санаархал бүхий хэсэг бүлэг байгаа ч хөдөө нутагт мал малладаг, өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг, хоршоологчдын хувьд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн хийсэн дээрх мэдэгдэл БАЯРТ МЭДЭЭ! Булган аймгийн Хангал сумын малчин Х.Эрдэнэбулган “Малчдад зээл өгдөг юу юм бэ” гэх тулга тойрсон маргаан өрнөж байна. Сошиал дайралт ч их байна. “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр бол үндэсний сэргэн мандлын нэгэн суурь юм. Малчдыг “Та нар зургаан хувийн хүүтэй хөрөнгө оруулалтын зээлийг ав” гэж байна. Энэ бол асар их итгэл. “Та нар хоршоо болоод нэгд” гэж байна. Малчид нэг нэгэндээ итгэнэ гэсэн үг. Монголын дөрвөн иргэн тутмын нэг нь малчин. Нэг ёсондоо, нийгмийн асар том бүлэг, хүч юм. Сүүлийн жилүүдэд жижиг, дунд үйлдвэрлэл яагаад хөгжөөгүй вэ гэвэл, малчдаас бүтээгдэхүүн авдаг кластер байгаагүй. Энэ дэд бүтцийг огт анхаарч, хөрөнгө оруулаагүй. Монгол Улс нийт хүнсний бүтээгдэхүүний 70-90 хувийг импортолдог. Хэдийгээр энэхүү зээлийг хөдөөгийнхөнд өгч байгаа нэртэй ч хамгийн том ялагч нь хот суурин газрын иргэд. Өөрөөр хэлбэл, тэд шинэ сүү, мах, чанартай, найдвартай бүтээгдэхүүн худалдаж авдаг болно. Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд малчид бүтээгдэхүүн нийлүүлснээр бизнесийн тогтвортой орчин бүрдэнэ” гэлээ. Энэ бол ганцхан Х.Эрдэнэбулганы үг биш, Монголын дөрвөн зүг, найман зовхист мал маллаж, өрхийн үйлдвэрлэл эрхэлж буй олон мянган малчны бодол, сэтгэгдэл юм. Малчин гэдэг үг мартагдахаас аврах “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр хөдөөгийнхөнд итгэл өгч байна.

                                                                                                                                                    Л.Болор  



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Дэлхийн Хөдөлмөр Заслын Холбооны Ерөнхийлөгч Samantha Shann зочиллоо1 цаг 26 минутын өмнөХөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн ажилтнуудад зориулсан сургалт болж байна1 цаг 32 минутын өмнөОлон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв2 цаг 33 минутын өмнөЦ.Гарамжавыг мөнгө угаасан байж болзошгүй гэх шалтгаанаар баривчилжээ2 цаг 37 минутын өмнөХЭҮК 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Хүүхдийн марафон зохион байгуулна2 цаг 42 минутын өмнөЗөвшөөрөлгүй грашыг албадан буулгалаа2 цаг 49 минутын өмнөХоёр сэдвийн хүрээнд 5 багц асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна2 цаг 55 минутын өмнөЦэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэв3 цаг 2 минутын өмнөУИХ-ын дарга Г.Занданшатар Энхийг сахиулагчдын өдрийн арга хэмжээнд оролцлоо3 цаг 59 минутын өмнөЭлчин сайд Д.Гэрэлмаа Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн чуулганд Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэллээ5 цаг 59 минутын өмнөМонгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл зэрэг 12 асуудал хэлэлцэв6 цаг 4 минутын өмнөБиеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв6 цаг 7 минутын өмнөНийслэлийн 8 дүүргийн шилдгүүд тодорлоо6 цаг 10 минутын өмнөШивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт дууслаа6 цаг 14 минутын өмнөНотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн сонсголд 61 гэрчийг дуудсан байна6 цаг 19 минутын өмнөЭЗБХ: Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив6 цаг 21 минутын өмнөХүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд спортын салбарын хүүхдийн эрхийн хэрэгжилттэй танилцлаа6 цаг 24 минутын өмнө“Парис 2024” олимпод манай 2 дугуйчин өрсөлдөнө6 цаг 27 минутын өмнөТББХ: Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ7 цаг 10 минутын өмнөУНТЭ: “Багш шавийн эрдмийн уулзалт-2024” боллоо7 цаг 14 минутын өмнөЧингэлтэй дүүргийн бяцхан тамирчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа7 цаг 17 минутын өмнөМонгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьлаа7 цаг 22 минутын өмнөЭнхийг дэмжих ажиллагаанд 290 алба хаагч үүрэг гүйцэтгэлээ7 цаг 27 минутын өмнөЭлчин сайд Атул Малхари Готсурве-г хүлээн авч уулзлаа7 цаг 30 минутын өмнөХЗБХ: УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв7 цаг 33 минутын өмнөАрхангайн зоонозын төв сорьцоо өөрсдөө шинжилдэг боллоо7 цаг 36 минутын өмнөДэлхийн эрүүл мэндийн ассамблейн 77 дугаар чуулган эхэллээ7 цаг 38 минутын өмнөГанцмод боомт хүргэх нөхцөлтэй 320 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа7 цаг 41 минутын өмнө“НҮБ-ын төрөлжсөн байгууллагын эрх ямба, дархан эрхийн тухай конвенц"-ын XV хавсралтыг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв7 цаг 46 минутын өмнөҮндэсний шинэ номын сангийн дэргэд баригдаж буй барилгын каркасыг эзэмшигчтэй нь зөвшилцөн буулгаж эхэллээ7 цаг 48 минутын өмнө
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.