Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 99 жилийн ойн мэнд дэвшүүлье


5-р сарын 8
12 цаг 03 минут

       Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 99 жилийн ойн өдрийн мэндийг нийт хүүхдүүд, эцэг, эх асран хамгаалагчид, үе үеийн хүүхдийн байгууллагын ажилтан, албан хаагчид, хүүхдийн сайн сайхны төлөө хамтран ажиллагч, дэмжигч олон улсын болон дотоодын байгууллага хамт олондоо хүргэж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье.

Монгол Улсад залуучуудын санаачилгаар 1925 онд “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” нэртэй хөдөлгөөн зохиолч Д.Нацагдоржоор удирдуулан байгуулагдсанаар хүүхдийн байгууллага үүсэн түүхтэй.

Монголын Хүүхдийн байгууллага нь 1925-1940 онуудад Монголын пионерын байгууллагын төв товчоо, 1940-1949 онд МХЗЭ-ийн төв хорооны сургууль, пионерын байгууллагын төв зөвлөл, 1991-2016 онуудад Хүүхдийн төлөө Үндэсний газар, 2016-2023 онд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, 2023 оноос Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар нэртэйгээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн явуулсаар байна.

Тус байгууллага нь ирээдүйн хүмүүнлэг, ёс зүйтэй, чадварлаг Монгол иргэн, гэр бүлийг бэлтгэх эрхэм зорилгоо амжилттай хэрэгжүүлж, хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоог бэхжүүлж, цогцлуулан хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна.

Түүхэн энэ өдрийн мэндийг хүүхдийн байгууллагад залуу нас, эрдэм мэдлэгээ зориулсан ахмад буурлууд, өнөөдөр энэхүү салбарт ажиллаж буй нийт албан хаагч, ажиллагсад Та бүхэндээ хүргэн талархал илэрхийлж, цаашдын ажилд тань амжилт хүсье.

Монголын үрс маш олон болтугай.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Дэлхийн Хөдөлмөр Заслын Холбооны Ерөнхийлөгч Samantha Shann зочиллоо4 цаг 37 минутын өмнөХөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн ажилтнуудад зориулсан сургалт болж байна4 цаг 43 минутын өмнөОлон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв5 цаг 43 минутын өмнөЦ.Гарамжавыг мөнгө угаасан байж болзошгүй гэх шалтгаанаар баривчилжээ5 цаг 47 минутын өмнөХЭҮК 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Хүүхдийн марафон зохион байгуулна5 цаг 53 минутын өмнөЗөвшөөрөлгүй грашыг албадан буулгалаа6 цагийн өмнөХоёр сэдвийн хүрээнд 5 багц асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна6 цаг 5 минутын өмнөЦэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэв6 цаг 13 минутын өмнөУИХ-ын дарга Г.Занданшатар Энхийг сахиулагчдын өдрийн арга хэмжээнд оролцлоо7 цаг 10 минутын өмнөЭлчин сайд Д.Гэрэлмаа Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн чуулганд Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэллээ9 цаг 9 минутын өмнөМонгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл зэрэг 12 асуудал хэлэлцэв9 цаг 15 минутын өмнөБиеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв9 цаг 18 минутын өмнөНийслэлийн 8 дүүргийн шилдгүүд тодорлоо9 цаг 20 минутын өмнөШивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт дууслаа9 цаг 24 минутын өмнөНотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн сонсголд 61 гэрчийг дуудсан байна9 цаг 29 минутын өмнөЭЗБХ: Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив9 цаг 32 минутын өмнөХүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд спортын салбарын хүүхдийн эрхийн хэрэгжилттэй танилцлаа9 цаг 34 минутын өмнө“Парис 2024” олимпод манай 2 дугуйчин өрсөлдөнө9 цаг 38 минутын өмнөТББХ: Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 29. 10:08УНТЭ: “Багш шавийн эрдмийн уулзалт-2024” боллоо5 сар 29. 10:04Чингэлтэй дүүргийн бяцхан тамирчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа5 сар 29. 10:01Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьлаа5 сар 29. 9:56Энхийг дэмжих ажиллагаанд 290 алба хаагч үүрэг гүйцэтгэлээ5 сар 29. 9:51Элчин сайд Атул Малхари Готсурве-г хүлээн авч уулзлаа5 сар 29. 9:48ХЗБХ: УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв5 сар 29. 9:45Архангайн зоонозын төв сорьцоо өөрсдөө шинжилдэг боллоо5 сар 29. 9:42Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 77 дугаар чуулган эхэллээ5 сар 29. 9:40Ганцмод боомт хүргэх нөхцөлтэй 320 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа5 сар 29. 9:37“НҮБ-ын төрөлжсөн байгууллагын эрх ямба, дархан эрхийн тухай конвенц"-ын XV хавсралтыг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 29. 9:32Үндэсний шинэ номын сангийн дэргэд баригдаж буй барилгын каркасыг эзэмшигчтэй нь зөвшилцөн буулгаж эхэллээ5 сар 29. 9:30
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.