Түүхэн товчоон: Тамгатай хутагт


12-р сарын 19
6 цаг 40 минут
Номун хан Самади багш Жалханз хутагт Содномын Дамдинбазар, Дэмчиг бурханы хувилгаан
Дөвчин Дилова хутагт Баашлуугийн Жамсранжав нар 1920-иод он
 
Манжийн засаг захиргаанаас 500-гаас дээш шавь бүхүй зарим хутагтад онцгойлон үзэж шавь нараа захирах тамга олгосноор Тамгатай хутагт нар буй болов. Хожим энэ шалгуур нь 700-гаас дээш шавьтай болж нэмэгджээ. Тамгатай хутагт нарын бусад хутагт хувилгаадаас ялгагдах нь тэд тодорхой газар эзэмшилтэй байсан бөгөөд уг гарсан хошуунаас нь эсвэл хэд хэдэн хошууны нутгаас эзэмшил газар таслан өгчээ. Тамгатай хутагт нарын нутаг дэвсгэр нь хэмжээгээрээ төдийлэн их биш боловч засаг хошуудын нэгэн адил тодорхой хил заагтай байжээ. Халх Монголд 13 тамгатай хутагт байж тэдгээрийн зарим нь 8 үе, зарим нь 2 ба түүнээс дээш дүр хувилан тодорч байжээ.

 Манжийн төрөөс Тамгатай хутагт нарыг буй болгосон гол зорилго нь засаг захиргааны нэгжийг улам бүр жижигрүүлэх, эрх мэдлийг олон хүнд хувааж олгосноор нэгдэн нийлэх боломжийг нь хязгаарлахтай холбоотой байв. Хошууны хүн ам, шавь нарын хооронд газар нутгийн маргаан тэмцэл үргэлжид гарч байсан болон Засаг ноёндоо захирагдахыг хүсэхгүй бие даан тусгаарлахыг хүссэн хутагтуудын явууллага ч мөн нөлөөлж тамгатай хутагт үүсэх гол шалтгаан болжээ.             

Шашны хутагт нарыг язгууртан сурвалжит гэр бүлээс тодруулдаг байсныг Манжийн төрөөс хориглож 1758 онд Манжийн Тэнгэрийн тэтгэсэн хаан II богд Жавзандамба хутагтаас хойшхи  бүх хойд дүрийг Төвдөөс тодруулан залах, бусад хутагт, хувилгаадыг энгийн ардын гэрээс тодруулж   байхаар зарлиг буулгажээ. Энэ нь II Богд Жавзундамба манжийн түрэмгийллийг эсэргүүцсэн Чингүнжавын бослогыг  дэмжсэнээс үүдэн  тийнхүү шийдвэр гаргажээ.

 ХХ зууны эхэнд Тамгатай хутагт нарын мэдэлд  Халх дөрвөн аймгийн өрх амын  20-иод хувь, мал сүргийн 10 гаруй хувь байжээ. Тамгатай хутагтуудын шавь нар нь хошууны ардуудын нэгэн адил тус тусын хутагт нарын нутаг дэвсгэрт оршиж түүнээс гадагш гарах эрхгүй байжээ. Тамгатай хутагт нь Жавзандамба хутагтад захирагдахгүй, харин Засаг ноёдын адил аймгийн чуулгандаа захирагдах ба тэдний давуу тал нь алба  татвар авах эрх нь засаг ноёны адил хязгаарлагдмал бус юм.

Тамгатай хутагтын шавийн хэргийг шанзудбын газар эрхэлж харьяат шавь нарын аливаа хэрэг заргыг таслан шийдвэрлэх, тэдний өрх ам, хөрөнгө чинээний данс бүртгэлийг хөтлөж тэднээс алба, гувчуур татварлах асуудлыг гүйцэтгэнэ.

Хутагтуудын шавь нь цэрэг харуул, өртөөний албанаас чөлөөлөгдөж өөрийн харьяат хутагт нар, хүрээ хийд ном бурхан тахил шавийн ба орон нутгийн засаг захиргааны  алба залгуулж байсан нь сум ардын албан татвараас арай хөнгөн байжээ.

Монголын 13 тамгатай хутагт нь: 1.Шашныг мандуулагч, амьтныг жаргуулагч  Жавзундамба хутагт (Монголд хувилан төрсөн 8 дүр), 2.Эрдэнэ зая бандида Лувсан пэрэнлэй, 3. Чин сүжигт номун хан Лувсанноровшарав, (4 дүр), Хамба шива ширээ хутагт Лувсанцэвээн, 5. Сэцэн хан аймгийн Ялгуулсан хутагт (7 дүр) , 6. Самади багш Номун хан түгээмэл сайтай Гүжир хамба Жалханз (8 дүр), 7. Эрдэнэ мэргэн бандид Номун хан Жамъян (Монголд хувилан төрсөн 7 дүр) 8. Ялгуулсан хутагт Тугандамбийням (6 дүр), 9. Нар банчин хутагт Бадамдорж(6 дүр), 10. Бигэрийн хутагт Номун хан (5дүр), 11.Егүзэр ачит Эрдэнэ мэргэн хамба,Ялгуулсан чин зүтгэлт үнэн сүжигт хутагт(4 дүр) 12. Хамба хутагт номун хан (2 дүр),13.Наран хутагт (4 дүр) нар байжээ.

Тамгатай хутагт нараас Жалханз хутагт С.Дамдинбазар 1921 оны 1-3 сарын хооронд Барон Унгерний сэргээн тогтоосон Монголын Засгийн газрын Ерөнхий сайд, 1922 оны 2-р сараас 1923 оны 5сар хүртэл Ардын Засгийн газрын Ерөнхий сайдын албыг тус тус  хашиж байв. (С.Цолмон)

Ашигласан ном зохиол

Дагвадорж Д.,  Монголын шашин суртахууны тайлбар толь. УБ.1995

Дашбадрах Д.,  Монголын хутагтууд, УБ.2004

Нацагдорж Ш., Халхын түүх, УБ.,1963

Очир А., Гэрэлбадрах Ж.,  Халхын Засагт хан аймгийн түүх, УБ.2003

Пүрэвжав С., Монгол дахь шарын шашны хураангуй түүх. УБ.1978

Хүрэлбаатар Л., Хоёр их хутагт, УБ.,1995

Хүрэлбаатар Л.,Огторгуйн цагаан гарди, УБ.,2008

Цэдэв Д., Их шавь, УБ.,2013

Майский И.М.  Монголия  накануне Революции, М.,1960



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Их засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа8 цаг 24 минутын өмнөЗөвлөлдөх санал асуулгын ойлголт, хэрэгжүүлэх арга зүй сургалт боллоо9 цаг 16 минутын өмнөНэр бүхий албан тушаалтанд хахууль өгсөн иргэдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв11 сар 9. 16:49УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог11 сар 9. 16:45УИХ-ын дарга С.Бямбацогтын “Их Засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг нээж хэлсэн үг11 сар 9. 16:41Төрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээ11 сар 9. 16:29АТГ: Туулын хурдны замын төсөл дээр Х.Нямбаатараас гадна таван хүнийг яллагдагчаар татсан11 сар 9. 14:01ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно11 сар 9. 13:53Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурлаа11 сар 9. 12:54ГЕГ: 2026 оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсчээ11 сар 9. 12:51“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ11 сар 9. 12:46Дэлхийн хамгийн хуурай цөл цэцэгсээр хучигджээ11 сар 9. 11:56АТГ: Тэнэмэл болон архины хамааралтай иргэдийн нэр дээр мөнгө угаадаг сүлжээг илрүүлж прокурорт хүргүүлэв11 сар 9. 11:52Хууль бусаар олсон хөрөнгийг хураахыг шаардсан нийтийн өргөдөлд 100 мянга гаруй иргэн гарын үсэг зуржээ11 сар 9. 9:58Монгол Улсын хэлэлцээний баг COP31-ийн бэлтгэл хуралдаанд оролцлоо11 сар 9. 9:51Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав11 сар 9. 9:10“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно11 сар 9. 9:04Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан11 сар 9. 8:47УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо11 сар 8. 9:01Улсын Их Хурал энэ долоо хоногт: 2026.11.02-11.0611 сар 8. 8:47“Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв11 сар 7. 10:47“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ11 сар 7. 9:57Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа11 сар 7. 9:54Баянгол дүүрэг сүүлийн таван жилд 915 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийжээ11 сар 6. 17:51Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ11 сар 6. 17:44Гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хахуулийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ11 сар 6. 14:49Улаанбаатар хотод олимпын эрхийн оноо олгох тэмцээн болно11 сар 6. 13:43Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв11 сар 6. 13:39Монголын даамчид өсвөр, залуучуудын ДАШТ-д багаараа таван жил дараалан түрүүллээ11 сар 6. 10:55“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна11 сар 6. 10:47
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.