Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ХБНГУ-д хийж буй төрийн айлчлалын хүрээнд Берлин хотын “Galerie son” галерейд Монголын орчин үеийн дүрслэх урлагийн онцлох үзэсгэлэн гаргаж байна. Монголын керамик уран бүтээлч У.Одмаа, Н.Сүхбүрэн, каллиграфч О.Ням-Очир нар “Α ба Ω-Эхлэлээс шинэ эхлэл рүү“ хамтарсан үзэсгэлэнгээ 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн толилуулж байна.
Уран бүтээлчид түүх, соёлын сэдэв, хүн төрөлхтний оршихуй, амьдралын мөн чанар, оюун санааны ертөнцийг өөр өөрийн уран сайхны хэлээр тайлбарлан, үзэл санаа хэрхэн биет хэлбэрт шилжиж, хувьсал өөрчлөлт хэрхэн шинэ боломжийг нээдэг талаар эрэл хайгуул хийжээ.
Үзэсгэлэн нь Монгол Улсын зөвхөн түүхэн өв, өнгөрсөн цагийн сүр хүчээр бус, өнөө цагийн уран бүтээлчдийн сэтгэлгээ, бүтээлч эрэл хайгуул, шинэлэг хэлбэрээр харуулах боломж гэж тэд үзэж байна. Үзэсгэлэнг Улаанбаатар хотод төвтэй “Arts & Media Project Management & Consulting NGO” буюу «Соёл, урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө» НҮТББ, Берлин хотын “Galerie son” галерей хамтран зохион байгуулна.



Ж.Отгон
Facebook
Twitter
Youtube


УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: “Нээлттэй парламент” уулзалтыг орон нутагт хийж, иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэнэ
Франц Улсад оршин суугаа болон тус улсад зорчихоор төлөвлөж буй иргэдийн анхааралд
УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн ажлын тайлан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад төрийн айлчлал хийнэ
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо
Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Сэтгэгдэл бичих