Хөдөө аж ахуй

Эмээлтэд үйл ажиллагаа явуулж байсан “Үүлэнгөү” ХХК-ийн шаардлага хангаагүй 15.3 тонн үхрийн махыг устгалаа2023, 7 сар 21. 14:09

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газраас Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.3. дахь, 3 дугаар хэсгийн 3.1, 5 дугаар хэсгийн 5.1, 5.2, 5.3 дах заалтад заасны дагуу “Үүлэнгөү” ХХК-ийн 2302000157 дугаартай хэрэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, үйлдвэрлэлд хэрэглэж байсан махнаас дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулсан

Улсын хэмжээнд 15.1 сая төл хүлээн аваад байна2023, 5 сар 11. 10:54

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 15 сая мал төллөөд байна. Энэ нь төллөх (27.9 сая) малын 54.7 хувь болж буйг ХХААХҮЯ-наас мэдээллээ

Төл бойжилт 95.8 хувьтай байна2023, 4 сар 9. 10:08

Улсын хэмжээнд 2023 онд нийт 27.9 сая эх мал төллөвөл зохихоос өнөөдрийн байдлаар нийт 6.1 сая буюу 22.1 хувь нь төллөөд байна. Мал төллөлтийг бүсээр авч үзвэл, баруун бүс 19.5, зүүн бүс 11.9, төвийн бүс 25.7, хангайн бүс 28.0 хувьтай байна

Тариаланчдад өгөх дулааны улирлын төлөв байдал, дүгнэлт зөвлөмж2023, 4 сар 6. 10:59

“Тариалангийн сэргэлт-2023” нэгдсэн чуулганд Цаг уур орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал Монгол орны дулааны улирлын ерөнхий төлөв байдал, дүгнэлт зөвлөмжийг хүргэж байна.   Тариалангийн төв бүс. Тариалангийн төв бүсэд багтдаг 25 сумын 20-д нь уриншилсан талбайн хөрсний 0-50 см гүний намрын чийг 60 мм-ээс их байгаагийн дээр 5-р сард 10 мм-ээс дээш, 6-р сард 40 мм-ээс их, 7-р сард 30-70мм орчим тунадас буух төлөв гарсан байна. Мөн энэ хугацаан дахь дулааны хангамж 5-р сард олон жилийн дунджаас их, 6-р сард олон жилийн дундаж орчимд байгаа болохоор үрийн соёололт хэвийн байдлаар явагдана. Өнөө жил тариалангийн төв бүсэд уринш ба гуурстай талбайд агуулагдах  хөрсний чийгийн  хэмжээ ойролцоо, зарим газарт гуурстай талбайд нь илүү байна

Улсын хэмжээнд мал тооллого эхэллээ2022, 12 сар 7. 10:38

Мал, тэжээвэр амьтдын жилийн эцсийн тооллого өнөөдөр улсын хэмжээнд эхэлж байна. Энэ сарын 17 хүртэл үргэлжлэх мал тооллогод бэлтгэн аймаг, сумдын тооллогын ажилтан, мэргэжилтнүүдийг сургалтад хамруулжээ.     ХХААХҮЯ-ны мэдээгээр энэ жил улсын хэмжээнд 21.8 мянган өрх, 9.5 сая мал отроор өвөлжиж, хаваржина.   Энэ жил улсын хэмжээнд нийт 188.6 мянган малчин өрхөд 71.2 сая, хонин толгойд шилжүүлснээр 122.5 сая толгой мал өвөлжих урьдчилсан дүн гарлаа

БНХАУ-руу хийх махны экспорт сэргэж байна2022, 11 сар 29. 10:53

Салбарын яамнаас экспортод 6.5 сая толгой мал буюу 180 мянга орчим тонныг гаргах бүрэн боломжтой гэсэн тооцоо судалгааг гаргасан байна. Монгол Улсын махны экспортын 90 орчим хувийг урд хөрш эзэлдэг юм. 

Улсын хэмжээнд өнгөрсөн сард 413.9 мянган тн үр тариа хураажээ2022, 11 сар 18. 10:47

Улсын хэмжээнд 10 дугаар сарын байдлаар 413.9 мянган тн үр тариа, 211.2 мянган тн төмс, 139.8 мянган тн хүнсний ногоо, 153.3 мянган тн таримал тэжээл, 46.7 мянган тн техникийн ургамал хурааж, 869.9 мянган тн хадлан, 28.8 мянган тн гар тэжээл бэлтгэжээ.   Тодруулбал, өмнөх оны мөн үеийнхээс төмс 33.2 (18.7 хувь) мянга, хүнсний ногоо 25.4 (22.2 хувь) мянга, техникийн ургамал 6.8 (17 хувь) мянган тонноор нэмэгдэж, харин хураасан үр тариа 152.4 (26.9 хувь) мянга, таримал тэжээл 113.9 (42.6 хувь) мянга, бэлтгэсэн хадлан 239.7 (21.6 хувь) мянган тонноор багассан байна.   Хураасан үр тарианы 4.8-41.3 хувь Хэнтий, Дархан-Уул, Дорнод, Булган, Төв, Сэлэнгэ аймагт, төмсний 2.0-63.8 хувь Өвөрхангай, Баян-Өлгий, Дархан-Уул, Ховд, Сэлэнгэ, Төв аймагт, хүнсний ногооны 5.2-35.6 хувь Орхон, Ховд, Дархан-Уул, Төв, Сэлэнгэ аймагт ногдож байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.   Хураасан үр тариа Ховд, Баян-Өлгий, Дорнод, Дархан-Уул, Хэнтий аймагт өмнөх оны мөн үеийнхээс 9.8 тонноос 7.3 мянган тонноор (0.5 хувиас-2.6 дахин) нэмэгдэж, бусад аймагт 3.7-77.9 мянган тонноор (2.4 -78.8 хувь) багаслаа. Хураасан төмс Дорноговь, Ховд, Дундговь, Өвөрхангай, Увс, Дархан-Уул, Баян-Өлгий, Улаанбаатар хот, Сэлэнгэ, Төв аймагт 16.4-31 мянган тонноор (0.3 хувиас -2.4 дахин) нэмэгдэж, бусад аймагт 37.3 тонноос 1.2 мянган тонноор (3.3 -45.8 хувь) багасжээ.   Хүнсний ногоо Өвөрхангай, Говь-Алтай, Баянхонгор, Дархан-Уул, Өмнөговь, Архангай, Завхан, Хөвсгөл аймагт 69.6-485.7 тонноор (1.2 -33.2 хувь) багасаж, бусад аймагт 16.4 тонноос 17.7 мянган тонноор (4.3 хувиас -2.4 дахин) нэмэгдсэн байна. Техникийн ургамал Өвөрхангай, Увс, Төв аймагт 155.0 тонноос 2.4 мянган тонноор (20.8 - 82.7 хувь) багасаж, бусад аймагт 68.0 тонноос 3.1 мянган тонноор (13.7 хувиас-4 дахин) нэмэгджээ.   Таримал тэжээл Говьсүмбэр, Ховд, Баян-Өлгий, Улаанбаатар хот, Сэлэнгэ аймагт 27.6 тонноос 7.4 мянган тонноор (3.9 хувиас - 43.1 дахин) нэмэгдэж, бусад аймагт 0.2 тонноос 74.4 мянган тонноор (18.2 -87.9 хувь) багасав

Өмнөх оны мөн үеэс 152.4 мянган тонноор бага үр тариа хураажээ2022, 11 сар 17. 12:29

Өмнөх оны мөн үеэс 152.4 мянган тонноор бага үр тариа хураажээ  Ургац хураалтын 10 дугаар сарын мэдээгээр улсын хэмжээнд 413.9 мянган тонн үр тариа, 211.2 мянган тонн төмс, 139.8 мянган тонн хүнсний ногоо, 153.3 мянган тонн таримал тэжээл, 46.7 мянган тонн техникийн ургамал хурааж, 869.9 мянган тонн хадлан, 28.8 мянган тонн гар тэжээл бэлтгэсэн байна. Өмнөх оны мөн үеэс төмс 33.2 (18.7%) мянган тонноор, хүнсний ногоо 25.4 (22.2%) мянган тонноор, техникийн ургамал 6.8 (17.0%) мянган тонноор тус тус өсөж, харин хураасан үр тариа 152.4 (26.9%) мянган тонноор, таримал тэжээл 113.9 (42.6%) мянган тонноор, бэлтгэсэн хадлан 239.7 (21.6%) мянган тонноор тус тус буурсан байна

Улаанбуудайн 92.8 хувийг хурааж аваад байна2022, 11 сар 2. 10:25

 ХХААХҮЯ-ны мэдээллээр, ургац хураалтын явц 325.5 мянган га-гаас 388.3 мянган  тн үр тариа, үүнээс 305.4 мянган  га-гаас 366.1 мянган тн улаанбуудай, 19.2 мянган га-гаас 208.8 мянган тн төмс, 11.5 мянган га-гаас 130.9 мянган тн хүнсний ногоо, 49.8 мянган га-гаас 129.7 мянган тн тэжээлийн ургамал, 94.9 мянган га-гаас 39 мянган тонн тосны ургамал хураан авчээ. 

Ургац хураалт 90 хувьтай байна2022, 11 сар 1. 10:03

Ургац хураалтын ажил ямар түвшинд үргэлжилж байгаа талаар албаны хүнээс болон тариалан эрхлэгчдээс тодрууллаа. -ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ. “Одоогийн байдлаар ургац хураалтын ажил үндсэндээ тариалангийн бүс нутгуудаар дуусч байна. Төмс, хүнсний ногооны ургац хураалт дууссан

Зөвхөн самнасан ноолуур экспортолно2022, 10 сар 28. 15:56

Манай улс түүхий эдийн бааз биш харин дотооддоо бүтээж чадах бүхнээ үйлдвэрлэхэд гол хөшүүрэг болохуйц чухал шийдвэрийг Засгийн газрын ээлжит хуралдаанаар гаргасан. Ирэх оноос угаасан бус харин самнасан ноолуур экспортолж эхэлснээр одоо байгаа 2200 ажлын байрыг хадгалж, 4400 ажлын байр шинээр нэмэгдэх улмаар тус салбарын борлуулалтын орлогыг 600-700 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх боломж бүрдэж байна. Манай улсын экспортолж байгаа ноолуурын 80 хувийг зөвхөн угаасан ноолуур эзэлдэг; Ноолуурыг угаах явцад ашигласан маш их хэмжээний бохир усыг байгаль орчинд гаргадаг; Дэлхийн худалдааны байгууллагад манай улс элсэхдээ ноолуурын экспортын татварыг тэглэх үүрэг хүлээсэн нь дотооддоо нэмүү өртөг шингээх, өндөр ашиг шим хүртэх стратегийн бүтээгдэхүүнээсээ олох боломжит орлогоо алдсаар байна. Иймд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас үйлдвэрүүдийн хүчин чадлыг бүрэн ашиглах, дотооддоо нэмүү өртөг шингээх, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор “Ямааны ноолуурын боловсруулалт, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт”-ын төслийг холбогдох дүрэм, журамд нийцүүлэн боловсруулж, батлууллаа. Тус техникийн зохицуулалтад “Экспорт, импортын зориулалтаар улсын хилээр нэвтрүүлэх ямааны ноолуур нь хялгас болон завсрын үсний агууламж 0.3 хувиас ихгүй байна” гэж тусгасан нь зөвхөн самнасан ноолуурыг хилээр нэвтрүүлэх гол зохицуулалт болж байна

Тариаланчдад 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл баталсан ч олгоогүй2022, 10 сар 21. 11:44

   Засгийн газрын 2022 оны гуравдугаар сарын 16-ны хуралдаанаар Эх орны эрүүл хүнс хөтөлбөрийн хүрээнд Атрын дөрөвдүгээр аян өрнүүлж, хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих тухай Засгийн газрын тогтоолыг баталсан тухай мэдээлэл өгч байсан. Хаврын газар тариалангийн эргэлтийн хөрөнгөд зориулж, тариаланчдад 3 хувийн хүүтэй 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох Засгийн газрын шийдвэр гарсан ч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн зээл олгоогүй аж

Инфляцын түвшин есдүгээр сард 13.8 хувьд хүрчээ2022, 10 сар 17. 11:58

Инфляцын түвшин энэ оны есдүгээр сард улсын хэмжээнд 13.8 хувьтай гарсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.  Наймдугаар сард инфляц 14.4 хувь байсан юм

Орхон голын гүүрний хашлага даван машинтайгаа унасан иргэнийг эрэн хайж байна2022, 10 сар 13. 13:24

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндий багийн “Орхон голын гүүр” гэдэг газар “Орхон” голын гүүрэн дээрээс “Приус-20” загварын суудлын автомашин гүүрний хашлага даван унаж, живсэн байна. Энэ тухай дуудлага аравдугаар сарын 11-ний өдрийн 08:13 цагт Цагдаагийн байгууллагаас ОБГ-т ирсэн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн өчигдөр буюу /2022.10.12/-ны өдрийн 08:00 цагаас 19:30 цаг хүртэл иргэн Ш /31 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг анх осолдсон газраас хойд зүгт 8 км-т 3 удаа, Шаамарын салаа гэдэг газар хүртэл, хойд зүгт 15 км-т Нарсан сүүл гэдэг газар хүртэл 4 удаагийн давтамжтайгаар, нийт 84 км-т явганаар болон завиар урсаж, мөн 5 метрийн гүнд 2 удаа шумбалт хийж зохион байгуулсан

Үр тарианы хураалт 60‌.7 хувьтай үргэлжилж байна2022, 10 сар 12. 10:42

ХХААХҮЯ-аас ургац хураалтын талаар мэдээлэл хийлээ

ХХААХҮЯ: Өвс тэжээлийнхээ 59 хувийг л бэлтгэсэн2022, 10 сар 6. 17:57

Улсын хэмжээнд 2021 оны эцсийн мал тооллогоор 67.3 сая толгой мал тоологдож, 2022 онд 24.0 сая толгой төл бойжуулснаар өнөөдрийн байдлаар 90.0 орчим сая мал бэлчээрлэж байна. Зуншлагын байдал муу, ургамлын ургалт, газрын гарц тааруу зэргээс шалтгаалан Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Дорноговь, Өмнөговь, Дундговь зэрэг 11 аймгийн өвөлжилт хүндрэх төлөвтэй байна.  Өнөөдрийн байдлаар малчдын түвшинд өвс 878.8 мянган тонн, сүрэл 3.4 мянган тонн, ногоон тэжээл 16.9 мянган тонн, үйлдвэрийн тэжээл 7.2 мянган тонн, гар тэжээл 23.6 мянган тонн, дарш 2.5 мянган тонн, хужир, шүү 38.9 мянган тонныг тус тус бэлтгэсэн. Энэ нь бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн 59.0 хувийг эзэлж байна. Харин аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд өвс 12.1 мянган тонн, тэжээл 3.5 мянган тонныг бэлтгэжээ

Ерөнхийлөгч газар тариалангийн бүс нутагт ажиллаж байна2022, 9 сар 28. 13:18

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллан, ургац хураалтын явцтай танилцаж, газар тариалан эрхлэгчидтэй уулзаж байна. Төв аймаг нийт төмс, хүнсний ногооны хэрэгцээний 70 хувийг хангадаг бөгөөд 7,607 га-д улаанбуудай, 256 га-д арвай, 1,967 га-д овьёос, 1, 824 га-д малын тэжээл, 6,429 га-д тосны ургамал, 238,4 га талбайд төмс, хүнсний ногоо тариалж, ургац хураалт 36 хувьтай бна. Тариаланчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний хувьсгал, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөдөлгөөнийг талархан хүлээн авч, бүх боломжоо дайчлан ажиллаж байгаагаа хэллээ. Мөн төмс, хүнсний ногоогоо зах зээлд борлуулахад хүндрэл үүсдэг учир энэ чиглэлээр дэмжлэг үзүүлэхийг хүсэж байлаа. Ирэх таван жилийн дотор хүнсний 19 нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах зорилт дэвшүүлсэн

Шинэ мэдээ

Хүүхдийн хавдрын эдгэрэлтийн хувь нэмэгдэх үйл явцад ахиц гарна6 цаг 51 минутын өмнөЦэгцрэх хөдөлгөөн5 сар 20. 12:05Энэ жил улсын хэмжээнд 11,294 ээж Алдарт эхийн нэг, хоёрдугаар зэргийн одон хүртэж байна5 сар 20. 11:57Эрүүгийн 890 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав5 сар 20. 11:52“Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг шинээр хэрэгжүүлнэ5 сар 20. 11:24СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: Нэр дэвшигчдийн материал, холбогдох байгууллагуудаас ирсэн лавлагаа хоёрыг тулгаж бүртгэх эсэхээ шийднэ5 сар 20. 11:18“Чингэлтэй цом-2024” спортын их наадам эхэллээ5 сар 20. 11:11Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулж байна5 сар 20. 11:06"Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" үндэсний сургалт Дархан-Уул аймагт боллоо5 сар 20. 10:58“Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” жилд 20 сая тонн нүүрс ачих хүчин чадалтай5 сар 20. 10:53Пара таеквондогийн тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ5 сар 20. 10:45Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ5 сар 20. 8:18“Шинэ хоршоо“ хөдөлгөөн эхэлснээс хойш 10 хоршооны 180 гишүүнд 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгожээ5 сар 20. 8:13С.Чинзориг: Д вирусийн эмчилгээг эхлүүлэхэд нэг алхам ойртлоо5 сар 20. 8:08Б.Баасанхүү Монголын жүдочдын ДАШТ-ий зургаа дахь алтан медалийг хүртлээ5 сар 20. 8:03УИХ-ын 2024 оны Хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.05.20-05.245 сар 20. 7:53Номын баяраар УИХ-ын Тамгын газар Үндсэн хууль, Парламентын боловсрол, D-parliament-ыг олон нийтэд танилцуулав5 сар 20. 7:49“Номын баяр-2024” нээлтээ хийлээ5 сар 20. 7:47Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв5 сар 20. 7:45Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай болон Малчны тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болж, Малчин өрхийн холбооны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ5 сар 20. 7:41Өнөөдөр хөх бич өдөр5 сар 20. 7:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан5 сар 20. 7:28УНТЭ: “Journal club” үргэлжилж байна5 сар 17. 15:37Баянхонгор аймагт хууль зөрчиж олгосон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо5 сар 17. 15:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Онцгой байдлын алба хаагчид бол энх цагийн эгэл баатрууд5 сар 17. 15:18Ашигт малтмалын лиценз олгохдоо орон нутгийн иргэдээс заавал зөвшөөрөл авна5 сар 17. 15:12Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа5 сар 17. 11:32ЭМДЕГ-тай гэрээ бүхий нийслэл болон орон нутгийн 47 рашаан, сувилал болон сэргээн засах төвийг танилцуулж байна5 сар 17. 11:10Залуучуудын хөгжлийн зөвлөлийн анхдугаар чуулган зохион байгуулна5 сар 17. 11:05Булган аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" сургалт эхэллээ5 сар 17. 11:02
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.