Үнэ ханш

Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрт гарын үсэг зурлаа3 сар 13. 8:46

Сангийн сайд Б.Жавхлан, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксел Никейз, Европын хөрөнгө оруулалтын банкны Дэд Ерөнхийлөгч Тереса Червинска нар /2024.3.12/ “Аймаг, сумдын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн эхний санхүүжилт болох 54.4 сая еврогийн зээл, буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Аймаг сумдын дэд бүтцийг сайжруулах, худалдааг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, боловсруулалтыг дэмжихэд чиглэсэн хөрөнгө оруулалтын эхний ээлжийн 54.4 сая еврогоор аймаг, сумдын төвийн дэд бүтцийг шинэчилнэ. Тухайлбал бохир ус цэвэрлэх байгууламж барих, орон сууц барих, сургууль, эмнэлгүүдийн эрчим хүчний хэмнэлтийг сайжруулж, үерээс хамгаалах байгууламжийг барина

Сангийн сайд Б.Жавхлан: 2024 оны улсын төсвийн нөөц хөрөнгийг бүхэлд нь цас, зудны гамшигт зарцуулна2 сар 23. 13:12

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлантай зудын нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Засгийн газрын гишүүд багт хуваарилагдан зудтай аймаг, сумдаар явж, малчдад тусламж үзүүлж байна. Таны хувьд саяхан Төв аймгийн сумдаар явлаа

ЖДҮ эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох төслийн материал хүлээн авч байна1 сар 29. 10:31

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас энэ онд хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, санхүүжүүлэхэд ХХААХҮ-ийн сайдын тушаалаар нийт 36,1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор баталлаа.   ЖДҮХС-гийн зээлийн эргэн төлөлтийн эх үүсвэрээс олгох хөнгөлөлттэй зээлийн зориулалтаар 29 тэрбум төгрөгийг 21 салбар, чиглэлд үндсэн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхээр 5 жилийн хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй, үндсэн төлбөрөөс 1 жил хүртэл чөлөөлөх нөхцөлөөр олгоно. Төслийн материалыг энэ сарын 24-нөөс хоёрдугаар сарын 23 хүртэл 30 хоногийн хугацаанд цахимаар хүлээн авч байна.     Сангийн яам, ХХААХҮЯ яам хооронд байгуулсан гэрээний дагуу “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төсөл”-ийн эх үүсвэрээс орон нутагт түүхий эд бэлтгэн нийлүүлэх тогтолцоог хөгжүүлэх, ажлын байр нэмэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихээр 4,2 тэрбум төгрөгийг “Загвар хоршоо”-ны үндсэн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхэд жилийн 5 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай, үндсэн төлбөрөөс 1 жил хүртэл чөлөөлөх нөхцөлөөр олгох аж

Төсвийн хөрөнгө оруулалт 92 хувийн гүйцэтгэлтэй гарчээ1 сар 29. 10:11

Сангийн яамнаас Улсын төсвийн хөрөнгө оруулалт, түүний удирдлагын талаар Нээлттэй нийгэм форумд сэтгүүлчид болон ТББ-ын төлөөлөлд танилцууллаа. Тодруулбал, 2023 оны төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл, 2024 оны төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг мэдээллээ.   Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын дарга Ж.Дэлгэржаргалын мэдээлснээр, өнгөрсөн онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 7,917.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 1143 төсөл, арга хэмжээг 2,857.4 тэрбум төгрөгөөр санхүүжүүлснээр гүйцэтгэл 96.4 хувьтай гарчээ. Гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалтаар 24,476.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 140 төсөл, үйл ажиллагаа, арга хэмжээнд 1,522.7 тэрбум төгрөгийн санхүүжүүлт олгосноос гүйцэтгэл 84.8 хувьтай гарсан байна.   2023 онд нийт 1283 төслийг 4,380.1 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж, 92 хувийн гүйцэтгэлтэй гарчээ.   2024 онд нийт 1430 төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс: 1300-ыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, 130-ыг гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлэх нь. Эдгээрийн нийт төсөвт өртөг 36,510.5 тэрбум төгрөг, нийт санхүүжүүлэх дүн 5,167.4 тэрбум төгрөг болж байгаа аж. Нийт төслийн 55.5 хувийг ашиглалтад оруулахаар төлөвлөж буйг тэрбээр мэдээллээ.     Манай улсад жилд дунджаар ДНБ-ний 4 хувьтай тэнцэх төсвийн хөрөнгө оруулалт хийж байна.   Уулзалт, хэлэлцүүлгийн үеэр Сангийн яамнаас мөн Төсвийн мэдээллийн цахим сангуудыг танилцуулав

Сангийн сайд Б.Жавхлан эдийн засгийн тэргүүлэх салбаруудад Японы хувийн хэвшлийнхнийг хөрөнгө оруулж, хамтарч ажиллахыг уриалав1 сар 17. 12:56

Монгол Улсаас Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайханыг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай холбогдуулан Гадаад харилцааны яамнаас хоёр улсын эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, манай улс руу чиглэсэн жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор энэ сарын 15-нд Токио хотноо хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээнд Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан оролцож Монгол Улсын Засгийн газар болон Монгол Улсын Хөгжлийн банк Япон улсын хөрөнгө оруулагчдаас хүлээлгэсэн итгэлийг хариуцлагатайгаар ухамсарлаж, Монгол Улсын Хөгжлийн банкнаас Япон улсын санхүүгийн зах зээлд гаргасан 30 тэрбум иений “Самурай” бондын эргэн төлөлтийг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр банкны өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж барагдуулсныг танилцуулав. Уг бондын эх үүсвэрээр Монгол Улсын Хөгжлийн банк зам тээвэр, барилга байгууламж, хөдөө аж ахуйн томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж, Монгол Улсын хөгжилд томоохон хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэсэн юм. Сангийн сайд Б.Жавхлан 50 гаруй жилийн түүхэн харилцаатай манай хоёр улсын хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах, Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийн тэргүүлэх салбаруудад Японы хувийн хэвшлийнхнийг хөрөнгө оруулж, хамтарч ажиллахыг уриалав

“Аймаг сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг санхүүжүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурлаа1 сар 12. 6:47

Сангийн сайд Б.Жавхлан, Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Шаннон Ковлин нар /2024.01.11/ “Аймаг сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн 1-р үе шатыг санхүүжүүлэх 140.2 сая ам.долларын зээл, 28.0 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Энэхүү хөтөлбөр нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсал” хөтөлбөр МУЗГ-ын “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх үндсэн бааз суурийг бэхжүүлэхэд чиглэж байна

Сангийн сайд Б.Жавхлан Элчин сайд ноён Хэльмут Рудольф Кулитцийг хүлээн авч уулзлаа1 сар 10. 12:52

Сангийн сайд Б.Жавхлан Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Хэльмут Рудольф Кулитцийг өнөөдөр /2024.01.09/ хүлээн авч уулзан, хоёр улс хоорондын Техникийн хамтын ажиллагаанд хялбарчилсан журам хэрэгжүүлэх талаар санал солилцлоо. Монгол Улс болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улс техник туслалцааны төсөл тус бүрд гааль,татварын хөнгөлөлт үзүүлэхэд заавал баримт бичиг солилцож, олон улсын гэрээ байгуулдаг байсан

Шинэ мэдээ

Хүүхдийн хавдрын эдгэрэлтийн хувь нэмэгдэх үйл явцад ахиц гарна5 цаг 34 минутын өмнөЦэгцрэх хөдөлгөөн9 цаг 9 минутын өмнөЭнэ жил улсын хэмжээнд 11,294 ээж Алдарт эхийн нэг, хоёрдугаар зэргийн одон хүртэж байна9 цаг 17 минутын өмнөЭрүүгийн 890 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав9 цаг 23 минутын өмнө“Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг шинээр хэрэгжүүлнэ9 цаг 51 минутын өмнөСЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: Нэр дэвшигчдийн материал, холбогдох байгууллагуудаас ирсэн лавлагаа хоёрыг тулгаж бүртгэх эсэхээ шийднэ9 цаг 56 минутын өмнө“Чингэлтэй цом-2024” спортын их наадам эхэллээ5 сар 20. 11:11Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулж байна5 сар 20. 11:06"Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" үндэсний сургалт Дархан-Уул аймагт боллоо5 сар 20. 10:58“Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” жилд 20 сая тонн нүүрс ачих хүчин чадалтай5 сар 20. 10:53Пара таеквондогийн тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ5 сар 20. 10:45Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ5 сар 20. 8:18“Шинэ хоршоо“ хөдөлгөөн эхэлснээс хойш 10 хоршооны 180 гишүүнд 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгожээ5 сар 20. 8:13С.Чинзориг: Д вирусийн эмчилгээг эхлүүлэхэд нэг алхам ойртлоо5 сар 20. 8:08Б.Баасанхүү Монголын жүдочдын ДАШТ-ий зургаа дахь алтан медалийг хүртлээ5 сар 20. 8:03УИХ-ын 2024 оны Хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.05.20-05.245 сар 20. 7:53Номын баяраар УИХ-ын Тамгын газар Үндсэн хууль, Парламентын боловсрол, D-parliament-ыг олон нийтэд танилцуулав5 сар 20. 7:49“Номын баяр-2024” нээлтээ хийлээ5 сар 20. 7:47Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв5 сар 20. 7:45Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай болон Малчны тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болж, Малчин өрхийн холбооны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ5 сар 20. 7:41Өнөөдөр хөх бич өдөр5 сар 20. 7:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан5 сар 20. 7:28УНТЭ: “Journal club” үргэлжилж байна5 сар 17. 15:37Баянхонгор аймагт хууль зөрчиж олгосон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо5 сар 17. 15:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Онцгой байдлын алба хаагчид бол энх цагийн эгэл баатрууд5 сар 17. 15:18Ашигт малтмалын лиценз олгохдоо орон нутгийн иргэдээс заавал зөвшөөрөл авна5 сар 17. 15:12Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа5 сар 17. 11:32ЭМДЕГ-тай гэрээ бүхий нийслэл болон орон нутгийн 47 рашаан, сувилал болон сэргээн засах төвийг танилцуулж байна5 сар 17. 11:10Залуучуудын хөгжлийн зөвлөлийн анхдугаар чуулган зохион байгуулна5 сар 17. 11:05Булган аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" сургалт эхэллээ5 сар 17. 11:02
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.