УИХ

“Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрийг хамтран зохион байгуулсан байгууллагуудад батламж гардууллаа4 цаг 9 минутын өмнө

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын санаачилгаар Улсын Их Хурал, НҮБ-ын Хүүхдийн сан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Монголын Скаутын холбоо хамтран “Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрийг амжилттай зохион байгууллаа.   Уг хөтөлбөрийг гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн хөтөлбөр “Эрүүл орчин-Эрүүл хүүхэд” сэдвийн  дор зургаан сарын хугацаанд 150 оролцогчтой болж өндөрлөсөн юм. Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга М.Үнэнбат, Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга, “Парламентын боловсрол” хөтөлбөрийн үндэсний зөвлөх Ц.Батбаатар, Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа нар өнөөдөр (2024.05.13) “Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрийг хамтран зохион байгуулсан байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзаж, талархал илэрхийллээ.   Улс орон бүр өөрийн онцлогт тохирсон өсвөр үе, залуучуудад зориулсан парламентын боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Зөв мэдлэг, мэдээлэлтэй, оролцоотой, хариуцлагатай иргэдийг төлөвшүүлэхэд “Өсвөрийн парламент” хөтөлбөр чухал үүрэгтэй бөгөөд жилээс жилд цар хүрээгээ тэлж, хөтөлбөрт оролцох хүсэлтэй хүүхдийн тоо нэмэгдэж байгааг Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга М.Үнэнбат хэлсэн үгэндээ онцлов.   Мөн Улсын Их Хурлын Тамгын газраас “Өсвөрийн парламент” хөтөлбөрийг улам сайжруулахыг эрмэлзэж байгааг тэмдэглээд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулж, парламентын боловсролыг олгох нарийвчилсан зохицуулалтыг тусгахаар ажиллаж байгааг хэллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив5 цаг 36 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай болон Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр (2024.05.13) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.   Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаар Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 5-д Монгол Улсын иргэн нь “хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”  гэж тус тус заасан. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд “энэ хуулийн үйлчлэлд дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн, бага хүүхэд нь 1 нас хүрсэн, энэ хуулийн 4.1.1, 4.1.2-т заасан нөхцөлийг хангасан эх” хамаарна гэж, 3.2-т “Энэ хуулийн 3.1.1-д заасан "дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн" гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхэд хамаарах ба харин эхийн төрүүлж бусдад үрчлүүлсэн хүүхэд хамаарахгүй.” гэж тус тус  заасан. Уг зохицуулалтын дагуу зургаан хүүхэд төрүүлж, өсгөсөн эхэд “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одон, дөрвөн хүүхэд төрүүлж, өсгөсөн эхэд “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонг олгодог

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 19 дугаарын тойм5 сар 13. 14:18

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт “Засгийн газарт чиглэл өгөх тухай”  Монгол Улсын Их Хурлын тогтоолыг  нийтэлсэн бөгөөд тус тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу Улсын Их Хурлын нийт гишүүний тоо 126 болж нэмэгдсэнтэй холбогдуулан Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдах Улсын Их Хурлын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл, боломжоор хангах зайлшгүй шаардлагыг харгалзан холбогдох хууль тогтоомжийн хүрээнд дараах арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан. Үүнд: 1/Улсын Их Хурлын хэвийн ажиллах нөхцөлийг хангах зорилгоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрыг Тагнуулын ерөнхий газрын одоогийн байрлаж байгаа байранд шилжүүлэн байршуулах, Тагнуулын ерөнхий газрыг Хөшигийн хөндий дэх “Шинэ Зуунмод” хотын бүтээн байгуулалтын хүрээнд шинээр төлөвлөгдөж байгаа Засгийн газрын байгууллагуудын нэгдсэн байрны цогцолборт байршуулахаар зохион байгуулах; 2/Засгийн газрын байгууллагуудын нэгдсэн байрны цогцолборын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг холбогдох дэд бүтэц, Их тэнгэрийн болон Номтын амны ерөнхий төлөвлөлттэй нягт уялдуулсан цогц төсөл байхаар төлөвлөж, барилга угсралтын ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу Тагнуулын ерөнхий газарт хариуцуулан хэрэгжүүлэх; 3/энэ тогтоолын 1 дэх заалтын 2 дахь дэд заалтад заасан цогц төслийг улсын төсвийн хөрөнгийн эх үүсвэрээр зохих журмын дагуу гүйцэтгүүлэхээр тооцож, эх үүсвэрийг жил бүрийн улсын төсвийн төсөлд үе шаттай тусгаж байх; 4/цогц төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай Засгийн газрын баталгаа, төрөөс үзүүлэх бодлогын бусад дэмжлэг, туслалцааг холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллагад тухай бүрд тавьж шийдвэрлүүлэх. Түүнчлэн эмхэтгэлийн тус дугаарт “Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэлсэн байна

“Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрийн оролцогчид батламжаа гардан авлаа5 сар 13. 8:29

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын санаачилгаар гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Өсвөрийн парламент-2023” хөтөлбөр өнөөдөр (2024.05.11) хаалтаа хийж, оролцогч хүүхдүүд, багш нар, хамтран ажилласан байгууллагуудад батламж гардуулах ёслолын ажиллагаа Төрийн ордонд боллоо.     “Өсвөрийн парламент-2023” хөтөлбөрийн Монгол Улсын Их Хурал, НҮБ-ын Хүүхдийн сан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Монголын Скаутын холбоо хамтран үндэсний хэмжээнд амжилттай зохион байгууллаа. Мөн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, “Парламентын боловсрол” хөтөлбөрийн сургагч багш нар хөтөлбөрийг дэмжин ажиллав.   Батламж гардуулан ёслолын ажиллагаанд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат, Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга М.Үнэнбат, Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга, “Парламентын боловсрол” хөтөлбөрийн үндэсний зөвлөх Ц.Батбаатар, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Шадар суурин төлөөлөгч Ян Му, Швейцарын хөгжлийн агентлагийн дарга, Ерөнхий Консул Стефани Бурри, Улсын Их Хурлын Тамгын газрын Судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Ихтамир, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал С.Өнөрсайхан, Монголын Скаутын холбооны хөтөлбөрийн дарга М.Мөнхдорж, “Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрийн зохицуулагч С.Бадмаараг болон албаны бусад хүмүүс оролцлоо.     Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, “Ардчилал бол хүн төрөлхтний олон мянганы түүхэн сорилтоор бий болж, цаг хугацааны шалгарлын давсан хамгийн үнэ цэнтэй зүйл юм

УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар “Бүсчилсэн хөгжил-Хойд бүс” нээлттэй өдөрлөгт оролцлоо5 сар 12. 11:10

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар өнөөдөр (2024.05.09) Хөвсгөл аймгийн Мөрөн хотод зохион байгуулагдсан “Бүсчилсэн хөгжил-Хойд бүс” нээлттэй өдөрлөгт Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Ц.Анандбазар, Ж.Бат-Эрдэнэ нарын хамт оролцлоо. Тус аймгийн эдийн засгийн тулгуур хөгжлийг аялал жуулчлал, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбар хэмээн тодорхойлж, “Бүсчилсэн хөгжил-Хойд бүс” нээлттэй өдөрлөгийн хүрээнд Хөвсгөл аймгийн “Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл” эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг боллоо.   Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар уулзалт, хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, нөхөн сэргээгдэж, ургаж, төлжиж байдаг энэхүү салбар бол хойд бүс нутгийн хөгжлийн нэгэн хөдөлгөгч хүч юм хэмээгээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын Их Хурал “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 36 дугаар тогтоолыг баталж, хүнс, хөдөө аж ахуйн салбарт ирэх таван жилийн хугацаанд 1,7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт, санхүүжилт хийх үүргийг Засгийн газарт өгч, Монгол Улсын 2023 оны төсөвт 223 тэрбум төгрөг, 2024 оны төсөвт 123 тэрбум төгрөгийн санхүүжилт хүнс, хөдөө аж ахуйн салбарт хийгдэж байгааг тэмдэглэв.   Түүнчлэн хүнс, хөдөө аж ахуйн салбарт оруулж буй хөрөнгө оруулалт Хөвсгөл аймагт багагүй хэмжээнд хийгдэж байгааг дурдсан юм. Тухайлбал, тус аймагт “Шинэ хөдөө” төслийг санаачлан хэрэгжүүлж иргэд, аж ахуй нэгж, хоршоодод хадлангийн нөөц бүрдүүлэх, ногоон тэжээл тариалах иж бүрдэл 6 ширхэг, төмс хүнсний ногоо тариалах иж бүрдэл 2 ширхэг, хүлэмж 121 ширхэгийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосон байна

“Өсвөрийн парламент 2023” нэгдсэн чуулган болон Байнгын хороодын хуралдаан боллоо5 сар 10. 18:30

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар,  Монголын Скаутын холбоо хамтран үндэсний хэмжээнд зохион байгуулж буй “Өсвөрийн парламент-2023” хөтөлбөрийн нэгдсэн чуулган болон Байнгын хороодын хуралдаан өнөөдөр (2024.05.10) Гадаад харилцааны яаманд боллоо.   Өсвөр үеийнхэнд ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль тогтоох үйл ажиллагаа, парламентын боловсролын талаар мэдлэг олгох, тогтвортой хөгжлийн зорилго, байгаль орчинд ээлтэй амьдралын хэв маягийг хэвшүүлэх, орчны эрүүл мэндийн талаарх мэдлэг мэдээллээр дамжуулан шийдвэр гаргах түвшинд өсвөр үеийнхний оролцоог дэмжих зорилготой "Өсвөрийн парламент - 2023" хөтөлбөрт 150 сурагч хамрагдсан юм.   “Өсвөрийн парламент-2023” хөтөлбөр “Эрүүл орчин-Эрүүл хүүхэд” сэдвийн хүрээнд зургаан сарын турш өрнөж, оролцогчид орчны эрүүл мэнд, парламентын боловсролын талаарх мэдлэг мэдээлэлтэй болсны зэрэгцээ өөрсдийн сурч мэдсэн бүхнээрээ дүүрэг, аймаг, сумандаа нөлөөллийн ажлуудыг хийсэн.   Монгол Улсын өнцөг булан бүрээс сонгогдон ирсэн оролцогчид Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Төсөв, эдийн засгийн байнгын хороо, Хууль зүй, цахим хөгжлийн байнгын хороонд тус тус хуваарилагдаж, дөрвөн үндсэн асуудлыг хэлэлцэв.   Оролцогчид нэгдсэн болон Байнгын хороодын хуралдааныг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу явуулж, санал дүгнэлтээ гаргалаа. Тодруулбал, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар “Хүүхдийн цэвэр, эрүүл, тогтвортой орчинд амьдрах эрх болон бусад эрхийг хамгаалах тухай” асуудлыг хэлэлцэж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сангийн Цэвэр агаар, уур амьсгалын өөрчлөлтийн хөтөлбөрийн мэргэжилтэн Б.Хишигжаргал танилцуулга хийв.     Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар “Парламентын боловсрол хөтөлбөрт өсвөр үеийнхний оролцоог нэмэгдүүлэхэд анхаарах асуудлын тухай” асуудлыг хэлэлцэж, Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ц.Батбаатар мэдээлэл хийв.       Харин Төсөв, эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Эрүүл орчин-Эрүүл хүүхэд сэдвийн хүрээнд Улсын төсөвт хэрхэн тусгагдсан талаарх мэдээлэл болон, цаашид анхаарах асуудлын тухай” асуудлыг хөндөж, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа улсын төсвийг хэлэлцэх дэг, үйл явцын талаар мэдээлэл өгсөн бол Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтэн н.Жавхлантөгс хөтөлбөрийн оролцогчдын хийсэн үнэлгээний үр дүнгийн талаар танилцуулав.   Хууль зүй, цахим хөгжлийн байнгын хорооны хуралдаанаар “Эрүүл орчин бүрдүүлэхэд хүүхэд, өсвөр насныхны оролцоог дэмжих тухай” асуудлыг хэлэлцэж, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Орчны эрүүл мэнд, нөлөөллийн үнэлгээний албаны дарга Л.Нямсүрэн мэдээлэл хийсэн юм

Хүүхдийн эрхийн талаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцлаа5 сар 10. 9:01

Монгол Улсын Их Хурлын даргын 2023 оны 205 дугаар захирамжаар байгуулагдсан Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Б.Жаргалмаа нар өнөөдөр (2024.05.09) Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт ажиллалаа. УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнхцэцэг, Гэр бүлийн тухай хууль нь хувийн эрх зүйн асуудлуудыг зохицуулж байгаа суурь хуулиудын нэг юм. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль 1999 онд батлагдсан бөгөөд хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд тус хуульд нийт найман удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн танилцуулга5 сар 9. 14:09

Эрүүл мэндийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ нь нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, эмнэлгийн тусламж, үйлчилгээ гэсэн хоёр төрөлтэй байх бөгөөд нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тэргүүлэх чиглэл болгож төрөөс хүн амд үзүүлэх эрүүл мэндийн бодлогыг хэрэгжүүлэхээр хуульчилсан байдаг. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль 2016 онд батлагдан хэрэгжиж байгаа ч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тэргүүлэх чиглэл болгосон нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хэрэгжүүлэх нарийвчилсан зохицуулалт бүхий бие даасан хууль, эрх зүйн орчин шаардлагатай байсан юм. Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулиар дараах харилцааг зохицуулна

НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бан Ки Мүн” сангийн тэргүүн Бан Ки Мүн талархлын захидал ирүүлжээ5 сар 8. 14:55

Монгол Улсын Их Хурал, Америкийн Нэгдсэн Улсын Стэнфордын Их сургууль, Бүгд Найрамдах Солонгос Улсын “Бан Ги Мүн” сан хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ - 2024” олон улсын чуулга уулзалтыг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулсан билээ. Энэ удаагийн “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ - 2024” олон улсын чуулга “Тогтвортой хөгжлийн зорилго 16: Энх тайван, шударга ёс, тогтуурьтай тогтолцоо” сэдвийн дор 2024 оны 04 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болсон бөгөөд уг чуулга уулзалтад "Илүү сайн ирээдүйн төлөө” уриатай “Бан Ги Мүн” сангийн тэргүүн, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиев, Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Лежак Шандор, Бүгд Найрамдах Казахстан Улсын Парламентын Сенатын гишүүн, Казахстан-Монголын парламентын найрамдлын бүлгийн гишүүн  Рахметова Асем Калашбаева, АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Ази-Номхон далайн Судалгааны төв, Солонгос судлалын хөтөлбөрийн захирал, Социологийн ухааны профессор Жи Вук Шин зэрэг 11 улсын 300 гаруй төлөөлөгч оролцсон юм. Чуулга уулзалтад хүндэт зочноор оролцсон НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бан Ки Мүн” сангийн тэргүүн Бан Ки Мүн Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хаягласан талархлын захидлыг бүрэн эхээр хүргэж байна.     Монгол Улсын Их Хурлын дарга Эрхэмсэг ноён Гомбожавын Занданшатар Танаа   Эрхэм хүндэт Занданшатар дарга аа,   Саяхан Улаанбаатар хотноо хоёр дахь жилдээ зохион байгуулагдсан “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтад оролцох үеэр намайг болон манай төлөөлөгчдийг найрсгаар хүлээн авсанд Тань чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлье.   Энэхүү чуулга уулзалтад оролцсондоо сэтгэл нэн хангалуун байгаа бөгөөд тус арга хэмжээ үр бүтээлтэй болсныг тэмдэглэхэд таатай байна. Таны манлайлал дор чуулга уулзалтын бэлтгэл ажил бүрэн хангагдаж, олон улсын өндөр түвшний төлөөлөгч оролцож, хэлэлцүүлгүүд агуулгын хувьд ач холбогдолтой болж өндөрлөлөө.   Алтайн улс орнуудад Тогтвортой Хөгжлийн Зорилтуудыг хэрэгжүүлэх эрмэлзэл, чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн Таны санаа бодол, хичээл чармайлт өндрөөр үнэлэгдэж, үр дүн авчирна гэдэгт итгэлтэй байна

УИХ-ын Тамгын газар, Азийн сан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх Санамж бичиг байгууллаа5 сар 8. 12:06

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат өнөөдөр (2024.05.08) Азийн сангийн дэд ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх ерөнхий захирал Сюзанне Сискел, тус сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Сара Тэйлор нарыг хүлээн авч уулзав.   Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат, хатагтай Сюзанне Сискел тэргүүтэй хүндэт зочидтой уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд Азийн сан нь Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойших хугацаанд засаглалыг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг сааруулах, жендэрийн эрх тэгш байдлыг хангах, авлигатай тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр үр дүнтэй ажлуудыг амжилттай зохион байгуулж ирснийг тэмдэглэв. Энэ ташрамд Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат Улсын Их Хурлаас “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтыг хоёр дахь жилдээ зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан Азийн санд талархал илэрхийллээ. Улсын Их Хурлын Тамгын газар, Азийн сантай хамтран 2017 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар анхдугаар Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж байсан бөгөөд 2021 онд Хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулсан юм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 18 дугаарын тойм5 сар 7. 8:46

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай, Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хоршооны тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай, Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай Монгол Улсын хуулиудыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой байна. Тухайлбал, Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай Монгол Улсын хуулийн зорилт нь уламжлалт мал аж ахуйн салбарыг уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллөөс хамгаалах, малчдад учирсан эрсдэлийг бууруулах арга хэмжээг онцгой журмаар шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино

Хүүхэд хамгааллын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн танилцуулга5 сар 6. 13:03

Хуулийн зорилго нь хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоо, хүүхэд хамгаалалд оролцогч талуудын эрх, үүргийг тодорхойлох, хүүхдийг эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхдэд шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлэх замаар хүүхдийн аюулгүй байдал, хүүхдийн хамгаалуулах эрх, хүүхдийн сайн сайхан байдлыг хангахад оршино. Хүүхэд хамгааллын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д дараах онцлог зохицуулалтыг нэмж тусгалаа.Үүнд: 1) Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийг үл хайхарсны улмаас хүүхэд бие махбод, сэтгэл санаа, бэлгийн дарамт, бэлгийн хүчирхийлэлд өртөх, гэмт хэргийн улмаас хохирсон, нас барсан хүүхдийн тоо жил бүр нэмэгдэж, түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвөөр үйлчлүүлсэн иргэдийн 68 хувийг хүүхэд эзэлж байна. Хүүхэд хамгааллын үйлчилгээг эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд бүрд чанартай, хүртээмжтэй хүргэх, эцэг, эх хүүхдээ үл хайхрахыг хориглосон заалтыг тусгасан. 2) Эцэг, эхийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлж, хүүхдийн дэргэд согтууруулах ундаа хэрэглэх, эсхүл хэрэглэсэн үедээ хүүхдийн амьдарч, суралцаж байгаа орчин, орон байранд нэвтэрснийг хүүхдийг эрсдэлт нөхцөлд оруулсантай адилтгаж үзэхээр болов. 3) Боловсролын орчин дахь хүүхэд хамгааллын хүрээг өргөжүүлж, боловсролын сургалтын байгууллага, сүм хийдийн дэргэдэх шашны сургуульд суралцаж байгаа хүүхдийн эрхийг хамгаалах асуудлыг тусгасан

Сангийн сайд Б.Жавхлан Татварын суурийг багасгах тухай олон талт конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 5. 14:01

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр (2024.05.03) “Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон талт конвенц”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг холбогдох материалын хамт Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Уг хуулийн төсөл нь 2 зүйлтэй бөгөөд хуулийн төслийн 1 дүгээр зүйлд "Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон талт конвөнц"-ыг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон батлахаар тусгасан. Тус конвенцод нэгдэн орсноор татвар төлөхөөс зайлсхийх явдлын эсрэг ерөнхий дүрмийг нэвтрүүлэх, төлөөний газар, ногдол ашиг, хөрөнгийн татвартай холбоотойгоор давхар татварын гэрээ ашиглан татвараас зайлсхийх эрсдэлийг бууруулах, харилцан тохиролцох үйл ажиллагааг идэвхжүүлэх зэрэг олон өөрчлөлтийг Монгол Улсын бусад улсуудтай байгуулсан 26 давхар татварын гэрээнд нэвтрүүлэх боломж бүрдэх юм гэж Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.   Тэрбээр, хуулийн төслийн 2 дугаар зүйлд Конвенцод заасан сонголт бүхий зүйлүүдээс алийг сонгож хэрэглэхийг тусгасан. Монгол Улс дотоодын хууль тогтоомжийг олон улсын шаардлагад нийцүүлэн шинэчилсэн хэдий ч 1991-2003 оны хооронд бусад улс орнуудтай байгуулсан 26 хоёр талт давхар татварын гэрээнүүдийг Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдалтай тэмцэх (цаашид “BEPS" гэх) 15 үйл ажиллагааны 6, 14 дүгээр үйл ажиллагаанд нийцүүлэх шаардлагатай

Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв5 сар 5. 13:27

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр (2024.05.03) Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд дэвшүүлсэн зорилтын дагуу төрийн тусгай хамгаалалтын үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг нийгмийн хөгжил, олон улсын харилцаа, хамтын ажиллагааны өөрчлөлтийг харгалзан Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийг шинэчлэх шаардлагатай байна гэж Шадар сайд С.Амарсайхан танилцуулав. Тэрбээр, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайланд үндэслэн хуулийн хэрэгжилттэй холбоотой хүндрэл бэрхшээлийг арилгах, төрийн тусгай хамгаалалтын зорилго, хамрах хүрээг Монгол Улсын Үндсэн хууль болон Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн оновчтой тогтоож, төрийн тусгай хамгаалалтын байгууллагын чиг үүрэг, удирдлага, зохион байгуулалтыг эрх зүйн зохицуулалтыг шинэчилж, албан хаагчид тавих мэргэжлийн чадвар, шаардлага, хариуцлагыг өндөржүүлэх, эрх зүйн баталгааг бүрдүүлэх зорилгоор Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төслийг боловсруулсан гэлээ.   Улсын Их Хурлаас 1995 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр баталсан Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд 10 удаа нэмэлт, өөрчлөлт орсон бөгөөд үүнээс 2 удаагийн нэмэлт, өөрчлөлтөөс бусад нь нь тус хуулийн зохицуулалттай холбоотой тулгарч байгаа бэрхшээлийг шийдвэрлэхэд биш харин салбарын бусад хуулиуд шинэчлэгдсэн, эсхүл тэдгээрт нэмэлт, өөрчлөлт орсонтой холбоотой байна. Төрийн тусгай хамгаалалтын байгууллага нь 1995 онд анх байгуулагдсанаас хойш 25 жилийн хугацаанд Тагнуулын ерөнхий газрын харьяа байгууллагын хүрээнд чиг үүргээ хэрэгжүүлэн ажилласан бөгөөд 2020 оноос Засгийн газрын тохируулах чиг үүрэг бүхий агентлаг болж, чиг үүргээ бие даан хэрэгжүүлж эхлээд байна. 2020 онд хуульд оруулсан өөрчлөлтөөр Төрийн тусгай хамгаалалтын газрыг Засгийн газрын тохируулагч агентлаг болгон зохион байгуулалтын хувьд өөрчилсөн боловч үүнтэй уялдуулан байгууллагын чиг үүрэгтэй холбоотой хуулийн зохицуулалтыг шинэчлээгүй нь тус агентлагаас хариуцсан чиглэлийн хүрээнд бодлого тодорхойлох болон салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, хяналт тавих, үүрэг чиглэл өгч, гүйцэтгэлийг хангуулах зэрэг эрх хэмжээг хэрэгжүүлэхэд бэрхшээл учруулж байна. Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 8.2-т хуульд зааснаас гадна төрийн тусгай хамгаалалтад авах зайлшгүй шаардлагатай бусад зүйлийн жагсаалтыг Засгийн газраас тогтоохоор заасны дагуу 1995 онд Засгийн газрын 127 дугаар тогтоолоор хуульд заасан Төрийн ордон, Ерөнхийлөгчийн ордон, өргөө, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдын зориулалтын орон сууцнаас гадна Их тэнгэрийн ам, Их тэнгэрийн амны гүүр, Төрийн тусгай хамгаалалтын газрын гарааш, хүнсний агуулах зэрэг обьектуудийг төрийн тусгай хамгаалалтад авахаар тогтоож байсан бол Засгийн газрын 2012 оны 65 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан жагсаалтын дагуу Төрийн тусгай хамгаалалтын байгууллага нь яам, агентлаг, орон нутгийн захиргааны байгууллага, хууль сахиулах болон шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллага, улсын төсөвт үйлдвэрийн газар зэрэг 28 төрлийн барилга, байгууламжийг хамгаалалтаар хангах болжээ.    Ийнхүү 1995 онд тогтоосон төрийн тусгай хамгаалалтад байх обьектыг хэт өргөжүүлж, 7 дахин нэмэгдүүлсэн нь төрийн тусгай хамгаалалтын үндсэн чиг үүрэгт хамаарах биечилсэн хамгаалалтыг хэрэгжүүлэхэд хүндрэл учруулахын зэрэгцээ тусгай хамгаалалтын ач холбогдол, мэргэшсэн байх чадварыг бууруулж, харуул хамгаалалтын чиг үүрэгтэй адилтган үзэхэд хүргэсэн байна. Түүнчлэн Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулиар тогтоосон төрийн тусгай хамгаалалтын үйл ажиллагааг бусад хуулиар өргөжүүлэн тогтоодог хуулийн гажуудал бий болж байна. Тухайлбал, Эрдэнэсийн сангийн тухай хууль, Геодези, зураг зүйн тухай хууль, Монгол Улсын Их хурлын тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хууль зэрэг болно. Дээр дурдсан хуулийн хэрэгжилтийн хүрээнд үүсээд байгаа гажуудал нь хуулийн зохицуулалтын хийдэлтэй байдал буюу төрийн тусгай хамгаалалтын зорилго, онцлог, хамрах хүрээг төрийн бусад төрлийн хамгаалалтаас зааглан тодорхойлж чадаагүй, хамгаалалт тогтоох шалгуурыг хэт ерөнхий тогтоосон зэрэг нь хамгаалалтад авах обьектыг тухайн цаг үеийн нөхцөл байдлаас хамаарч харилцан адилгүй байдлаар тогтоох нөхцөлийг бүрдүүлжээ. Түүнчлэн төрийн тусгай хамгаалалтын алба хаагчид тавих шаардлага, эрх зүйн баталгаатай холбоотой зохицуулалт нь төрийн албаны эрх зүйн шинэчлэлээс хоцорсон төдийгүй сонгон шалгаруулах, томилох журмыг улс төрийн нөлөөллөөс ангид байх зарчимд нийцүүлэн нарийвчлан зохицуулах шаардлага тулгарч байгаа аж.   Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүтцийн хувьд дараах агуулга бүхий 7 бүлэг 60 зүйлтэй байхаар боловсруулжээ

Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив5 сар 5. 12:04

Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2024.05.03) үдээс хойших хуралдаанаар Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Засгийн газраас 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн төслүүдийн талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд С.Даваасүрэн танилцууллаа.   Нийслэл Улаанбаатар хотын хөгжил, хүн амын өсөлт нь хот байгуулалт, төлөвлөлт, байгаль орчин, экологийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, төлөвлөлтгүй суурьшил бий болох, замын хөдөлгөөнд хэт түгжрэл үүсэх, орчны бохирдол нэмэгдэх зэргээр эдийн засаг, нийгмийн харилцаанд хүндрэл учирч байгаатай холбоотойгоор бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, орон зайн оновчтой төлөвлөлт бүхий дагуул хот байгуулах, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлыг тогтоох, хотын бүтээн байгуулалт, тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулжээ.   Шинэ Зуунмод хотыг олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн Төв аймгийн Сэргэлэн, Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт байгуулах бөгөөд 32 мянган га эдэлбэр газартай байх аж

Шинэ мэдээ

Маргааш Олон улсын гэр бүлийн өдөр1 цаг 43 минутын өмнөС.Чинзориг: Сувилагч бэлтгэх, мэргэшүүлэх чиглэлээр бодлогын тодорхой шийдлийг гарган ажиллаж байна1 цаг 48 минутын өмнөНогоон автобусны сонсголыг тавдугаар сарын 21, 22-нд явуулна1 цаг 58 минутын өмнөУлсын Их Хурлын гишүүнд бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагаа эхэллээ3 цаг 56 минутын өмнө"Сувилагч маш сайн сонсогч, өвчтөнд урам өгдөг байх ёстой"4 цаг 1 минутын өмнө“Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрийг хамтран зохион байгуулсан байгууллагуудад батламж гардууллаа4 цаг 9 минутын өмнө“Хүүхдийн хөгжил, суралцах үйл”-ийн загварыг танилцуулах сургалт хийлээ4 цаг 19 минутын өмнөЧингэлтэй дүүргийн хүүхэд багачуудыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж эхэллээ5 цаг 6 минутын өмнөГовьсүмбэр аймагт хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудын эхний нээлтүүд боллоо5 цаг 25 минутын өмнөОлон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив5 цаг 36 минутын өмнөӨнөөдөр хоёр хар мэнгэтэй шар бар өдөр5 цаг 40 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан5 цаг 44 минутын өмнөБага тойруугийн авто замыг хааж, шинэчилнэ5 сар 13. 15:10“Гурван толгодын шим” хоршоо хөрөнгө оруулалтын зээлээ авсан анхны хоршоо боллоо5 сар 13. 15:03Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно5 сар 13. 14:55Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав5 сар 13. 14:50Мөнгөний бодлогын хүүг бууруулж, 11 хувь болгов5 сар 13. 14:44Соёлын биет өвийн эд зүйлсийг хууль бусаар худалдахыг завдсан хэргийг шүүхэд шилжүүллээ5 сар 13. 14:34Ховор тохиодог соронзон шуурганы нөлөөгөөр дэлхий даяар туйлын туяа үзэгдлээ5 сар 13. 14:25“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 19 дугаарын тойм5 сар 13. 14:18Төрийн банк “Банкир 2024 ” сагсан бөмбөгийн тэмцээний аваргаар тодорлоо5 сар 13. 14:10Сувилагчдын нийгмийн асуудал, сувилахуйн тусламж, үйлчилгээг сайжруулахын төлөө бүх талын дэмжлэг үзүүлнэ5 сар 13. 14:05Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраалаа5 сар 13. 9:26146 суманд 438 албан хаагч Шинэ хоршоо хөдөлгөөний талаар малчин бүрд хүрч ажиллаж байна5 сар 13. 9:16“Дуудлага” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө5 сар 13. 8:50Хавдрын тусламж үйлчилгээнд цогц үнэлгээ хийлээ5 сар 13. 8:44Ерөнхийлөгч хашаандаа мод тарьж, ургуулж буй айлд зочиллоо5 сар 13. 8:37“Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрийн оролцогчид батламжаа гардан авлаа5 сар 13. 8:29УИХ-ын 2024 оны Хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.05.13-05.175 сар 13. 8:24Өнөөдөр улаагчин үхэр өдөр5 сар 13. 8:20
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.