Нийтлэл

Сонгуулийн ерөнхий хороонд 26 нам, 2 эвсэл УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ өглөө4 сар 29. 8:47

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороонд 26 нам, 2 эвсэл Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ өглөө. Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, гишүүн Д.Баяндүүрэн, Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ нар болон Ажлын хэсэг нам, эвслүүдийн Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлт, холбогдох баримт бичгийг хүлээн авлаа. Ингэхдээ Сонгуулийн ерөнхий хороо нам, эвслүүдтэй хуулийн хүрээнд ил тод, нээлттэй хамтарч ажиллахаа илэрхийлж, амжилт хүсэв. Нам, эвслийн удирдлагууд Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохдоо Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлсэн юм. 2024 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Үнэн ба Зөв нам, Ардчилсан нам /АН/, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам /САИНН/, Монгол Консерватив нам /МКН/, Шинэ нэгдсэн эвсэл /МУНН-ШИНЭ нам/, Монголын Социал Демократ Нам, Монголын хүний төлөө нам, Дэлхийн монголчууд нам (ДМН), Ард түмний хүч нам, Эх Орон нам, Монгол Ардын нам /МАН/, Хөгжлийн хөтөлбөр нам,  Эрх чөлөөний нэгдэл нам /Зон олны нам/, Монгол шинэчлэлт нам /МШН/-ын удирдлагууд хүсэлтээ өгөв. Зүй ёс нам Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохгүй тухайгаа мэдэгдлээ. 2024 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр  ХҮН нам /ХҮН/, Монголын Либерал нам /МЛН/, Монголын Либерал Ардчилсан нам /МоЛАН/, Иргэний хөдөлгөөний нам /ИХН/, Ардчилал шинэчлэлийн нам,  Гэр хороолол хөгжлийн нам /ГХХН/-ын удирдлагууд Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ өгсөн. 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Эх орончдын нэгдсэн нам /ЭОНН/, Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам /ИОНН/, Үндэсний эвсэл /МНН-МҮАН/, Их эв нам /ИЭН/, Иргэний зориг ногоон нам /ИЗНН/, Ард түмний олонхийн засаглал нам /АТОЗН/, Бүгд найрамдах нам /БНН/-ын удирдлагууд Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ өгсөн юм. Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 22 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэг Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслийн баримт бичгийг хүлээн авч, нягтлаад Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанд танилцуулна

Б.Нямтайшир: Баялгийн сангийн хуулийн төслийг бүхэлд нь дэмжиж байгаа ч анхаарах зүйлс нэлээд байна4 сар 18. 9:56

МАК ХХК-ийн Бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайширтай Баялгийн сангийн тухай хуулийн төслийн талаар ярилцлаа.  -УИХ Баялгийн сангийн тухай хуулийн төслийг энэ өдрүүдэд хэлэлцэж байна. Таныг стратегийн ордын тусгай зөвшөөрөл эзэмшдэг хүний хувьд биш, уул уурхайн салбарт 30 гаруй жил ажиллаж байгаа энэ салбарын мэр гэжлийн хүний тухайд со нирхох нэг асуулт байна

Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!4 сар 18. 8:28

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байна. Энэ хууль батлагдсанаар 2019 онд хуулийн 6.2-т оруулсан “…Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн. Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!4 сар 8. 8:45

Үндэсний баялгийн сангийн тухай хууль УИХ-д өргөн барьсан нь баялаг дагаж амьдардаг улс төр, биз­­несийнхний хүрээнийхнийг "амь" оруулаад байна. Учир нь тус хуульд стратегийн ордуудын 34 ху­вийг “Эрдэнэс Монгол”-д авах, то­дор­­хой хувийг нийтийн эзэмшилд шил­жүүлэх, өв залгамжилсан хувь­цаанд өндөр татвар ногдуулах зэргийг тусгажээ. Үүнээс гадна Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний баялгийн сангийн хуулийг өргөн барихтайгаа зэрэгцүүлээд уул уурхайн томоохон компаниуд, тэр дундаа стратегийн ордуудыг эзэмшдэг томоохон компаниудын асар их татвараас “бултсан” байж болзошгүй асуудалд шалгалт оруулжээ

Ц.Наранчимэг: Нам, эвсэл, нэр дэвшигчид мөрийн хөтөлбөртөө ямар нэг амлалт оруулах ёсгүй3 сар 28. 9:50

Үндэсний аудитын газрын Санхүү-нийцлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор, УИХын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслийн мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргах ажлын хэсгийн дарга Ц.Наранчимэгтэй ярилцлаа. -Энэ удаагийн парламентын сонгуульд өрсөлдөх нам, эвслийн мөрийн хөтөлбөрт аудит хийж эхэллээ. Хуулийн хугацаа нь хэзээ дуусч, дүгнэлтээ гаргах билээ? -УИХ-ын ээлжит сонгуульд оролцохоо илэрхийлж бүртгүүлсэн улс төрийн нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт орсон зорилт арга хэмжээ нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд нийцлийн аудитыг хийж гүйцэтгэж байна

Ч.Ундрам: Гурилын үйлдвэрүүд найман хувийн ашигтай ажилладаг юм бол банкинд мөнгөө хадгалуулсан нь дээр3 сар 28. 9:45

Засгийн газраас боловсруулсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл/ хэлэлцэх эсэх/-ийг УИХ-ын чуулганаар хэлэлцсэн ч МАН-ын бүлгээс завсарлага аваад байгаа. Энэхүү төсөлд гурилыг импортын татвараас хугацаа, хэмжээгүй чөлөөлж, ямар нэгэн квот тогтоохгүй байхаар заасан нь маргаан дагуулсан

Хаврын улс төр Монголоос халив3 сар 27. 14:53

Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболдын өмчлөлтэй гэх үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой иргэний нэхэмжлэл бүхий хэргийн талаар АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл цацагдаад эхэлж ээ. УИХ-ын гишүүн С.Батболдын хуульч хэвлэлд өгсөн хариу мэдэгдэлдээ "Өнөөдөр гаргасан нэхэмжлэл нь хоёр жилийн өмнө манай үйлчлүүлэгчийн эсрэг дэлхийн хэд хэдэн улсын шүүхэд маргаан үүсгэж, тухай үед няцаагдсан гомдлын хуулбар байна. Дээрх нэхэмжлэлүүд нь С.Батболдын улс төрийн өрсөлдөгч нар түүний эсрэг зохион байгуулалттайгаар гүтгэлэг тараасан ажиллагаа болохыг бид тухайн үед шүүх дээр нотолсон

Бүсчилсэн хөгжлийн тухай дэлхийн монголчуудын үг, төсөөлөл3 сар 6. 9:09

Засгийн газар Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлэх загварыг гаргаж, 2024 оныг бүсчилсэн хөгжлийн жил болгон зарлаад байна.  Өнгөрсөн он жилүүдийнхээ алдаа оноог эргэн харж дүгнээд цаашид шинэ зорилтуудыг хэрэгжүүлэх ёстой гэж үзсэн

Шинэ мэдээ

УИХ-ын дарга Г.Занданшатар ЖАЙКА-гийн Хөдөө аж ахуйн ахлах зөвлөх Ш.Накада тэрүүтэй төлөөлөгчдийг хүлээн уулзав5 сар 14. 15:37Өвөрхангайд болсон “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалтад 400 хүн оролцлоо5 сар 14. 15:32Монголын хоёр уулчин Эверестэд сураггүй болсон тул эрэн хайх ажиллагааг эхлүүлэхээр болжээ5 сар 14. 15:27Б.Хулан, Т.Тулга, Э.Даваанасан нар Олимпын эрхээ авлаа5 сар 14. 15:21Маргааш Олон улсын гэр бүлийн өдөр5 сар 14. 12:24С.Чинзориг: Сувилагч бэлтгэх, мэргэшүүлэх чиглэлээр бодлогын тодорхой шийдлийг гарган ажиллаж байна5 сар 14. 12:19Ногоон автобусны сонсголыг тавдугаар сарын 21, 22-нд явуулна5 сар 14. 12:09Улсын Их Хурлын гишүүнд бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагаа эхэллээ5 сар 14. 10:11"Сувилагч маш сайн сонсогч, өвчтөнд урам өгдөг байх ёстой"5 сар 14. 10:06“Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрийг хамтран зохион байгуулсан байгууллагуудад батламж гардууллаа5 сар 14. 9:58“Хүүхдийн хөгжил, суралцах үйл”-ийн загварыг танилцуулах сургалт хийлээ5 сар 14. 9:48Чингэлтэй дүүргийн хүүхэд багачуудыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж эхэллээ5 сар 14. 9:01Говьсүмбэр аймагт хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудын эхний нээлтүүд боллоо5 сар 14. 8:42Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив5 сар 14. 8:31Өнөөдөр хоёр хар мэнгэтэй шар бар өдөр5 сар 14. 8:27Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан5 сар 14. 8:23Бага тойруугийн авто замыг хааж, шинэчилнэ5 сар 13. 15:10“Гурван толгодын шим” хоршоо хөрөнгө оруулалтын зээлээ авсан анхны хоршоо боллоо5 сар 13. 15:03Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно5 сар 13. 14:55Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав5 сар 13. 14:50Мөнгөний бодлогын хүүг бууруулж, 11 хувь болгов5 сар 13. 14:44Соёлын биет өвийн эд зүйлсийг хууль бусаар худалдахыг завдсан хэргийг шүүхэд шилжүүллээ5 сар 13. 14:34Ховор тохиодог соронзон шуурганы нөлөөгөөр дэлхий даяар туйлын туяа үзэгдлээ5 сар 13. 14:25“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 19 дугаарын тойм5 сар 13. 14:18Төрийн банк “Банкир 2024 ” сагсан бөмбөгийн тэмцээний аваргаар тодорлоо5 сар 13. 14:10Сувилагчдын нийгмийн асуудал, сувилахуйн тусламж, үйлчилгээг сайжруулахын төлөө бүх талын дэмжлэг үзүүлнэ5 сар 13. 14:05Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраалаа5 сар 13. 9:26146 суманд 438 албан хаагч Шинэ хоршоо хөдөлгөөний талаар малчин бүрд хүрч ажиллаж байна5 сар 13. 9:16“Дуудлага” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө5 сар 13. 8:50Хавдрын тусламж үйлчилгээнд цогц үнэлгээ хийлээ5 сар 13. 8:44
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.