Хүүхдүүдийн дунд тархсан өвчний мэдээллийг Хятадаас шаардав


11-р сарын 23
14 цаг 18 минут

     Хятадын хойд хэсгээр уушгины хатгалгаа олноор бүртгэгдэх болжээ. Ялангуяа, хүүхдүүд ихэвчлэн шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгааг тусах болсон тул ДЭМБ Бээжингээс дэлгэрэнгүй мэдээлэл хүсч байна. НҮБ-ын Эрүүл мэндийн агентлаг Лхагва гаригт мэдэгдэл хийхдээ "Хятадад хүүхдүүдийн дунд уушгины хатгалгааны олон тохиолдол нэг дор бүртгэгдэж, амьсгалын замын өвчлөл нэмэгдсэн тул нарийн мэдээлэл авах албан ёсны хүсэлтийг ДЭМБ гаргасан" гэв.

Хэвлэлд мэдээлснээр, Бээжин, Ляонин болон хойд нутгийн бусад газрын хүүхдийн эмнэлгүүд ачаалал ихтэй байна. Тиймээс эрх баригчид ямар нэг тахал өвчнийг нуун дарагдуулж байна уу гэх асуулт эцэг эхчүүдийн дунд үүсчээ.

Хятад улс Covid-19-ийг тэглэх стратегийн хүрээнд хатуу арга хэмжээ авч байсан. Энэ үетэй харьцуулахад томуу төст өвчний тохиолдол нэмэгдэх болжээ. Covid-19-өөр тогтохгүй томуу, микоплазма, синцитиал вирус зэрэг эмгэг төрүүлэгч бичил биетүүд тархаж байгаа тул амьсгалын замын өвчлөл нэмэгджээ. Хятадаас гадна өөр олон оронд Covid-19-ийн хязгаарлалтыг цуцалсны дараа амьсгалын замын өвчлөлийн тоо ихэссэн байна. 

Амьсгалын замын өвчлөл нэмэгдэж байгаа нь Covid-19-ийн хязгаарлалтыг цуцалсантай холбоотой гэж Хятадын Эрүүл мэндийн үндэсний комисс тайлбарлав.

Covid-19 анх дэгдэх үед буюу 2019 оны арванхоёрдугаар сард анхны тохиолдлуудыг тайлбарлах боломжгүй уушгины хатгалгаа гэж мэдээлж байв. Улмаар 2020 оны нэгдүгээр сард анхны нас баралт бүртгэгдэж, Хятад улс Covid-19-ийн генетикийн дарааллыг олон нийтэд дэлгэсэн. Вирусийн хурдацтай тархалт, ноцтой байдалд түгшсэн ДЭМБ мөн оны гуравдугаар сард Covid-19-ийг тахал өвчин гэж зарлаж байв.

Эх сурвалж: news.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраалаа2 цаг 8 минутын өмнө146 суманд 438 албан хаагч Шинэ хоршоо хөдөлгөөний талаар малчин бүрд хүрч ажиллаж байна2 цаг 19 минутын өмнө“Дуудлага” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө2 цаг 45 минутын өмнөХавдрын тусламж үйлчилгээнд цогц үнэлгээ хийлээ2 цаг 51 минутын өмнөЕрөнхийлөгч хашаандаа мод тарьж, ургуулж буй айлд зочиллоо2 цаг 58 минутын өмнө“Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрийн оролцогчид батламжаа гардан авлаа3 цаг 5 минутын өмнөУИХ-ын 2024 оны Хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.05.13-05.173 цаг 10 минутын өмнөӨнөөдөр улаагчин үхэр өдөр3 цаг 14 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан3 цаг 18 минутын өмнөЭЭХХЗГ: Эмийн чанар, аюулгүй байдлын хяналтыг сайжруулах сургалт явуулав5 сар 12. 11:38“Өсвөрийн парламент” хөтөлбөрийн нэрэмжит төгөлтэй боллоо5 сар 12. 11:35Ховд аймагт “Малчдад туслах үйлчилгээний цэг" байгууллаа5 сар 12. 11:32Цэвэрлэгээг хэвшил болгоё5 сар 12. 11:26Т.Тулга, Э.Даваанасан нар Олимпын наадамд өрсөлдөх эрхээ авлаа5 сар 12. 11:21УНТЭ: Сувилагчид мэдлэг, ур чадвараараа өрсөлдлөө5 сар 12. 11:15УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар “Бүсчилсэн хөгжил-Хойд бүс” нээлттэй өдөрлөгт оролцлоо5 сар 12. 11:10Монгол Улсын Ерөнхийлөгч “Нөхөрлөлийн ой” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа5 сар 12. 11:05Орхон: Олон улсын сувилагчдын өдрийн баярын хурал боллоо5 сар 10. 18:43“Цахим төр, төрийн хурдан үйлчилгээ” зөвлөгөөн боллоо5 сар 10. 18:39“Өсвөрийн парламент 2023” нэгдсэн чуулган болон Байнгын хороодын хуралдаан боллоо5 сар 10. 18:30Төрийн банк “Ажилтан бүр нэг мод” аяны хүрээнд хаврын мод тариалалтаа эхлүүллээ5 сар 10. 18:21Хүүхдийн зуслангийн ажилтнуудын үндэсний зөвлөгөөн болж байна5 сар 10. 15:24С.Чинзориг: Нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг бодлогын цөм болгон хөгжүүлэх шаардлагатай5 сар 10. 15:19УНТЭ: Ахмад ажилтнуудаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа5 сар 10. 15:10“Эрдэнэс Тавантолгой” ХК 320 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа5 сар 10. 15:05Зөвлөлдөх ардчилалд тулгуурласан Парламентын Цахим шилжилт өнгөрсөн 4 жилд ...5 сар 10. 14:59Хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг ашиглан гар утасны аппликейшнаар зээл авчээ5 сар 10. 13:16Дорноговь: “Яаралтай тусламжийг яг цагт нь" ур чадварын уралдаан боллоо5 сар 10. 13:04Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа5 сар 10. 12:56Сэрэмжлүүлэг: Бага насны хоёр хүүхэд угаартаж нас баржээ5 сар 10. 11:18
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.