Хүүхдүүдийн дунд дэгдсэн хатгалгааны талаар Хятад улс мэдээлэл өгчээ


11-р сарын 24
16 цаг 10 минут

      БЭЭЖИН, 2023 оны арваннэгдүгээр сарын 24 /AP/. Хүүхдүүдийн дунд амьсгалын замын өвчлөл, уушгины хатгалгааны өвчлөл нэмэгдэж болзошгүй байгаатай холбоотой мэдээлэл өгөх Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ албан ёсны хүсэлтэд Хятадын холбогдох албаныхан хариу өглөө.

Тодруулбал, тус улсад “үүсгэгч нь тодорхойгүй эсвэл шинэ өвчин” илрүүлээгүй байна гэж мэдэгджээ.

Хятадын хойд нутагт хүүхдүүдийн дунд онош нь тодорхойгүй уушгины хатгалгааны өвчлөл нэмэгдэж байгаа талаарх нэр нь тодорхойгүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан мэдээ, дэлхийн халдварт өвчний хяналтын албыг эш татан ДЭМБ энэ долоо хоногийн эхээр Хятад талаас дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг албан ёсоор хүссэн байна.

Гадаадын эрдэмтдийн хувьд нөхцөл байдлыг сайтар хянах шаардлагатай гэж мэдэгдсэн боловч Хятадад сүүлийн үед амьсгалын замын өвчлөл нэмэгдэж байгаа нь дэлхий даяар шинэ дэгдэлт эхэлснийг илтгэнэ гэж үзэхгүй байна.

Цар тахал дэгдээж болзошгүй томуугийн шинэ омгууд болон бусад вирусүүд ихэвчлэн амьсгалын замын өвчний онош нь тодорхойгүй кластеруудаас /багц өвчлөл/ эхэлдэг. Тухайлбал, SARS, COVID-19-ийг анх мэдээлэхдээ үүсгэгч нь тодорхойгүй уушгины хатгалгааны төрөл гэж тодорхойлж байсан юм.

Энэ сарын 13-нд Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооны удирдлагууд амьсгалын замын өвчлөл нэмэгдэж байгааг COVID-19-ийн үеэр тогтоож байсан хөл хорионы хязгаарлалтыг цуцалсантай холбон тайлбарлаж байсныг ДЭМБ тэмдэглэжээ. Цар тахлын үеэр тогтоож байсан хязгаарлалтыг цуцалсны дараа бусад улс оронд амьсгалын замын синцитиал вирус /RSV/ зэрэг амьсгалын замын өвчлөл нэмэгдэж байсан билээ.

Түүнээс долоо орчим хоногийн дараа ДЭМБ Хятадын хойд нутагт хүүхдүүдийн дунд онош нь тодорхойгүй уушгины хатгалгааны өвчлөл бүртгэгдэж байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг эш татан мэдээлжээ.

НҮБ-ын харьяа тус агентлаг пүрэв гарагт Хятадын эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчидтэй теле хурал хийж, хүссэн мэдээллээ авсан байна. Тэдгээрээс дурдвал, 10 дугаар сараас хойш бактерийн гаралтай халдвар, RSV, томуу, ханиадны вирус зэрэг өвчний улмаас эмнэлэгт хэвтэх хүүхдүүдийн тоо нэмэгдсэн байна.

“Хятадын эрүүл мэндийн байгууллагуудын өвчний танилцуулгад ямар нэгэн өөрчлөлт байгаагүй” гэж ДЭМБ мэдэгджээ. Түүнчлэн Хятадын албаны хүмүүс өвчтөнүүдийн тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор тус улсын эмнэлгүүдэд хэт ачаалал үүсээгүй гэдгийг мэдээлсэн байна.  

Эх сурвалж: montsame.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Бага тойруугийн авто замыг хааж, шинэчилнэ5 цаг 19 минутын өмнө“Гурван толгодын шим” хоршоо хөрөнгө оруулалтын зээлээ авсан анхны хоршоо боллоо5 цаг 25 минутын өмнөОйрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно5 цаг 33 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав5 цаг 38 минутын өмнөМөнгөний бодлогын хүүг бууруулж, 11 хувь болгов5 цаг 45 минутын өмнөСоёлын биет өвийн эд зүйлсийг хууль бусаар худалдахыг завдсан хэргийг шүүхэд шилжүүллээ5 цаг 55 минутын өмнөХовор тохиодог соронзон шуурганы нөлөөгөөр дэлхий даяар туйлын туяа үзэгдлээ6 цаг 3 минутын өмнө“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 19 дугаарын тойм6 цаг 11 минутын өмнөТөрийн банк “Банкир 2024 ” сагсан бөмбөгийн тэмцээний аваргаар тодорлоо6 цаг 18 минутын өмнөСувилагчдын нийгмийн асуудал, сувилахуйн тусламж, үйлчилгээг сайжруулахын төлөө бүх талын дэмжлэг үзүүлнэ6 цаг 24 минутын өмнөСэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраалаа5 сар 13. 9:26146 суманд 438 албан хаагч Шинэ хоршоо хөдөлгөөний талаар малчин бүрд хүрч ажиллаж байна5 сар 13. 9:16“Дуудлага” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө5 сар 13. 8:50Хавдрын тусламж үйлчилгээнд цогц үнэлгээ хийлээ5 сар 13. 8:44Ерөнхийлөгч хашаандаа мод тарьж, ургуулж буй айлд зочиллоо5 сар 13. 8:37“Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрийн оролцогчид батламжаа гардан авлаа5 сар 13. 8:29УИХ-ын 2024 оны Хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.05.13-05.175 сар 13. 8:24Өнөөдөр улаагчин үхэр өдөр5 сар 13. 8:20Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан5 сар 13. 8:16ЭЭХХЗГ: Эмийн чанар, аюулгүй байдлын хяналтыг сайжруулах сургалт явуулав5 сар 12. 11:38“Өсвөрийн парламент” хөтөлбөрийн нэрэмжит төгөлтэй боллоо5 сар 12. 11:35Ховд аймагт “Малчдад туслах үйлчилгээний цэг" байгууллаа5 сар 12. 11:32Цэвэрлэгээг хэвшил болгоё5 сар 12. 11:26Т.Тулга, Э.Даваанасан нар Олимпын наадамд өрсөлдөх эрхээ авлаа5 сар 12. 11:21УНТЭ: Сувилагчид мэдлэг, ур чадвараараа өрсөлдлөө5 сар 12. 11:15УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар “Бүсчилсэн хөгжил-Хойд бүс” нээлттэй өдөрлөгт оролцлоо5 сар 12. 11:10Монгол Улсын Ерөнхийлөгч “Нөхөрлөлийн ой” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа5 сар 12. 11:05Орхон: Олон улсын сувилагчдын өдрийн баярын хурал боллоо5 сар 10. 18:43“Цахим төр, төрийн хурдан үйлчилгээ” зөвлөгөөн боллоо5 сар 10. 18:39“Өсвөрийн парламент 2023” нэгдсэн чуулган болон Байнгын хороодын хуралдаан боллоо5 сар 10. 18:30
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.