Орон сууцтай хаяа залгасан шатахуун түгээх станцуудаа нүүлгэе!


1-р сарын 25
10 цаг 03 минут

      “Улаанбаатар хотын 1.7 сая иргэн дарьтай торхон дээр амьдарч байна” гэдэг асуудлыг хэвлэлүүд хөндсөөр ирсэн ч орон сууц, гэр хороолол дунд баригдсан энэ олон Шатахуун түгээх станц/ШТС/-уудыг цэгцлэлгүй өнөөдрийг хүргээд буй. Нефть импортлогчдынхоо эрхшээлд төр нь орсон байдаг уу, эсвэл юу л болдог юм гэж алгуурладаг уу арга хэмжээ авсангүй.

Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа барилгын норм дүрэмд ШТС-ыг дараах зайд барихаар заажээ.

  • Хувийн гарааш ба автомашины ил зогсоолоос 18-30 метр зайд,
  • Орон сууц, олон нийтийн газар барилгаас 25-80 метр зайд,
  • Ерөнхий сүлжээний төмөр замаас 25-30 метр зайд,
  •  ТҮЦ, мухлагуудаас 20-25 метрийн зайд,
  • Хатуу түлшээр галладаг байрнаас 50-150 метрийн зайд барихаар заасан аж.

Гэхдээ албаныхан энэхүү норм стандартыг шинэчлэх цаг болсныг сануулдаг. Үнэндээ ч байгалийн гамшигт үзэгдлийн давтамж ихсэж байгаа, мөн өнгөрсөн Лхагва гаригт гарсан осол зэрэг нь энэхүү норм стандартыг өөрчлөх шаардлагатайг харуулаад байна.

Болсон явдлыг тодруулбал, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзварт газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрснээс Онцгой байдлын албаны гурван гал сөнөөгч амь насаа алдсаны зэрэгцээ арван хүн түлэгдэж, гурвынх нь бие маш хүнд байна.

Мөн 60 айлын орон сууц галд өртсөнөөр 200 гаруй иргэн орон гэргүй болоод буй. Хэрэв осол хүний хөл хөдөлгөөн ихтэй үеэр болсон бол маш олон хүний амь нас эрсдэлд орох байв.

Дээрх осолтой холбогдуулан өчигдөр /2024.01.24/ Шадар сайд С.Амарсайхан  мэдээлэл хийх үеэрээ “Улсын хэмжээнд шатах, тослох материал, бензин шатахуун, хийн түлшний үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, иргэний үйл ажиллагаанд шалгалт хийх комисс байгуулагдан ажилдаа орлоо. Комисс сургууль, эмнэлэг, олон нийтийн барилга байгууламж, хүн олноор суурьшдаг орон сууцны орчимд үйл ажиллагаа явуулж буй ШТС-уудыг шалгана. Хууль дүрэм зөрчсөн бол үйл ажиллагааг зогсоох, нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг авна” гэдгээ мэдэгдэв.

Гэвч энэхүү шалгалт нефть түгээгчдийн толгойг илээд өнгөрөх вий гэдэг болгоомжлолыг төрүүлж эхлээд байна.

Учир нь, 2022 оны сүүлээр Дархан-Уул аймагт “Петровис” компанийн шатахууны агуулах дэлбэрч гурван хүн амиа алдсан ноцтой осол болсон.

Энэ төрлийн осол болохоос сэргийлж, олон нийт “Улаанбаатар хотын хэмжээнд гэр хороолол, орон сууцны дунд байршиж буй ШТС, автогаз түгээх цэгүүдийг нүүлгэн шилжүүлж, аюулгүй байдлыг хангахад анхаарах шаардлагатай” гэдэг асуудлыг хөндсөн юм.

Үүнээс өмнө мөн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан энэ тухай анхааруулга өгч байв. Тэрбээр “Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуультай тулгаж барьсан бензин колонк байна. Энэ бол тоглоом биш, аюултай бүс. ШТС ямар нэг обьектоос дор хаяж 500 метр хол байх ёстой. Сургууль цэцэрлэгээс бүр 2 км хол байх ёстой. Газар олголт, зөвшөөрөл олгодог нь ч тэр, бизнес хийж байгаа нь ч тэр хаана юу барихаа бодмоор байна" гэж анхааруулсан. Гэвч жил гаруйн хугацаа өнгөрөхөд нийслэлийн 14 дүгээр сургуультай зэрэгцэн орших “Шунхлай” группын ШТС нүүгээгүй, тус сургуулийн багш, ажилчид уг станцыг буулгахыг шаардан тэмцэл өрнүүлж байна.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас гаргасан мэдээгээр өнөөдрийн байдлаар нийслэлийн 13 сургуулиас 200 метр дотогш зайд 16 ШТС, автогаз түгээх цэг байрлажээ.

Дүүргээр нь авч үзвэл Баянголд 2, Баянзүрхэд 5, Сүхбаатарт 1, Багануурт 2, Хан-Уулд 3, Чингэлтэйд 2, Сонгинохайрханд 1 байна. Мөн төрийн өмчийн бус 9 сургуулиас 200 метрээс дотогш зайд 9 ШТС байрлаж буй аж.

Харин албаны хүний тайлбараар Улаанбаатар хотын хэмжээнд 80 орчим ШТС ажиллахад хангалттай ч энэ тоо хэд дахин нэмэгджээ.

2023 оны мэдээгээр нийслэлийн хэмжээнд 35 аж ахуйн нэгжийн 278 ШТС үйл ажиллагаа явуулж байна.

Эдгээр нь хаана байршиж буйг нийслэлчүүд андахгүй. Орон сууцны хороолол, гэр хороололтойгоо хаяа залган байршсаны зэрэгцээ эмнэлэг, сургуулийн дэргэд ч бий.

Иймээс орон сууц, гэр хороолол, сургууль цэцэрлэг, эмнэлэг, зах худалдааны төв зэрэг хүн олноор цуглардаг газруудтай ойр орших ШТС, автогазын цэгүүдийн судалгааг нарийвчлан гаргаж, нүүлгэхийг нь нүүлгэж, буулгахыг нь буулгаж арга хэмжээ авахгүй бол нийслэлчүүд хэзээ ч дэлбэрч болзошгүй дарьтай торхон дээр л амьдарч байна.

Ядахад, онцгой байдлын албанд ашигладаг техник хэрэгсэл нь 30 метрийн өндөр буюу 9 хүртэлх давхарт гарсан галыг л унтраах хүчин чадалтай байгаа нь хэдэн аврагчдаа “торгуулийн суман” болгож, амь насыг нь эрсдэлд оруулсаар байгаадаа ч дүгнэлт хийн өөрчлөх цаг нь болжээ.

                                                                                                                                Г.ХОРОЛ



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

ЭЭХХЗГ: Эмийн чанар, аюулгүй байдлын хяналтыг сайжруулах сургалт явуулав5 цаг 3 минутын өмнө“Өсвөрийн парламент” хөтөлбөрийн нэрэмжит төгөлтэй боллоо5 цаг 6 минутын өмнөХовд аймагт “Малчдад туслах үйлчилгээний цэг" байгууллаа5 цаг 10 минутын өмнөЦэвэрлэгээг хэвшил болгоё5 цаг 16 минутын өмнөТ.Тулга, Э.Даваанасан нар Олимпын наадамд өрсөлдөх эрхээ авлаа5 цаг 20 минутын өмнөУНТЭ: Сувилагчид мэдлэг, ур чадвараараа өрсөлдлөө5 цаг 26 минутын өмнөУИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар “Бүсчилсэн хөгжил-Хойд бүс” нээлттэй өдөрлөгт оролцлоо5 цаг 31 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч “Нөхөрлөлийн ой” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа5 цаг 36 минутын өмнөОрхон: Олон улсын сувилагчдын өдрийн баярын хурал боллоо5 сар 10. 18:43“Цахим төр, төрийн хурдан үйлчилгээ” зөвлөгөөн боллоо5 сар 10. 18:39“Өсвөрийн парламент 2023” нэгдсэн чуулган болон Байнгын хороодын хуралдаан боллоо5 сар 10. 18:30Төрийн банк “Ажилтан бүр нэг мод” аяны хүрээнд хаврын мод тариалалтаа эхлүүллээ5 сар 10. 18:21Хүүхдийн зуслангийн ажилтнуудын үндэсний зөвлөгөөн болж байна5 сар 10. 15:24С.Чинзориг: Нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг бодлогын цөм болгон хөгжүүлэх шаардлагатай5 сар 10. 15:19УНТЭ: Ахмад ажилтнуудаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа5 сар 10. 15:10“Эрдэнэс Тавантолгой” ХК 320 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа5 сар 10. 15:05Зөвлөлдөх ардчилалд тулгуурласан Парламентын Цахим шилжилт өнгөрсөн 4 жилд ...5 сар 10. 14:59Хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг ашиглан гар утасны аппликейшнаар зээл авчээ5 сар 10. 13:16Дорноговь: “Яаралтай тусламжийг яг цагт нь" ур чадварын уралдаан боллоо5 сар 10. 13:04Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа5 сар 10. 12:56Сэрэмжлүүлэг: Бага насны хоёр хүүхэд угаартаж нас баржээ5 сар 10. 11:18Л.Оюун-Эрдэнэ: Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм5 сар 10. 11:05“Оюу толгой” ХХК 220 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 10. 10:38Налайхад “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт явуулав5 сар 10. 10:28Сонсголын бэрхшээлтэй залуус “Gold’s Gym”-д ажиллаж байна5 сар 10. 10:21Д.Амарбаясгалан: Нэг малчинд олгох 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг батлан даана5 сар 10. 10:14Нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг нээлттэй байршуулна5 сар 10. 10:07Говь-Алтай аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт боллоо5 сар 10. 9:18Солонгосын CU-д алтан гулдмайнууд талх шиг зарагдаж байна5 сар 10. 9:09Хүүхдийн эрхийн талаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцлаа5 сар 10. 9:01
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.