Ахмадуудын нас шуудай гурилын ч үнэгүй


1-р сарын 29
9 цаг 09 минут

      Цагаан сарын баяр дөхөж, банкнаас тэтгэврээ зээлсэн ахмадууд дэлгүүр хоршоог дүүргэж байна. Яг энэ үед хүнсний үнийн өсөлтийг мэдэрсэн ахмадууд толгой сэгсрэн, тэтгэврийн дансны үлдэгдэлдээ эргэлзэж байгаа нь олонтаа. Тэр дундаа буузны гурилын өртөг ахмадуудыг хамгийн ихээр бухимдуулав. Хэдийгээр хүнсний үнэ тэтгэврээс нь давсан ч жилдээ ганц удаа үр хүүхдээ цуглуулдаг уламжлалт баяраа халаасаа хоослоод тэмдэглэх нь дамжиггүй.

Дээр нь өнгөрсөн Баасан гаригаас эхлэн төсвөөс 65-аас дээш настай ахмадуудад олгодог “Насны хишиг” дансанд нь ороод эхэлжээ. Энэ нь улсаас ахмадуудын насыг хүндлэн сул өгч буй мөнгө мэт. Гэвч хачир дээрээ ахмадуудыг шуудай гурилын үнэ ч хүрэхгүй мөнгөөр хулхиддаг болоод хэдэн жилийн нүүр үзэж байгаа.

УИХ-аас 2017 онд баталсан Ахмад настны тухай хуульд 65 болон түүнээс дээш настай ахмад настанд олгохоор заасан. “Насны хишиг”-ийг жил бүрийн Цагаан сар, Баяр наадмын өмнө олгох хуваарьтай.  “Насны хишиг” олголтын хэмжээний хувьд:

  • 65-69 настай ахмадад 50 мянган төгрөг,
  • 70-79 настай ахмад 80 мянган төгрөг,
  • 80-89 настай ахмад 150 мянган төгрөг,
  • 90-ээс дээш настай ахмадуудад 250 мянган төгрөгийг олгох заалттай.

Тэгвэл хүнсний бүтээгдэхүүний үнэ 2018 оноос хойш бараг хоёр дахин өссөн болохыг  МЭК  судалгааны байгууллагаас хэд хоногийн өмнө гаргаж танилцуулсан. Зөвхөн гурилын үнэ 120 хувиар өссөн байна.

Уг тооцооллоор, монголчууд 2018 онд 25 кг-ын шуудайтай дээд гурилыг 34 мянган төгрөгөөр худалдан авч иддэг байсан бол өнөөдөр 75 мянган төгрөг зарцуулдаг болсон байна. Үүнийг шүүмжилсэн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “2022 оны нэгдүгээр сард 50 мянган төгрөг байсан 50 кг-н шуудайтай гурил өнөөдөр 120 мянган төгрөг болсон. Үнийн өсөлт иргэдийн халаасыг суйлж байна. Иргэд цагаан сараа яаж хийх вэ” гэж шүүмжилсэн юм.

Гурилын үнэ хурдацтай өссөн хугацаанд нэгэнт газар тариалан, гурилын үйлдвэрийнхэнтэй ашиг сонирхлын зөрчилтэй гэдэг нь тодорхой Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун “Монголчууд дэлхий дээр хаана ч байхгүй хямд үнэтэй гурил хэрэглэж байгаа. Гурилын үнийг хүчээр барих боломжгүй” гэх алдарт хариултаа өгсөөр байгаа юм.  Ийнхүү түүнийг 2022 оны наймдугаар сард Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар томилогдсон даруйд 50-80 хувиар өссөн гурилын үнэ ажлын үзүүлэлтийг нь илтгэв.

Монголбанкны судалгаагаар,  хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийн 20-25 хувь нь үндсэндээ гурилын үнээс хамааралтай байгаа. Гурилын үнэ 2023 онд 25 хувийн өсөлттэй гарсан нь нийт инфляцын өсөлтийн бараг 20 хувийг дангаараа бүрдүүлжээ.

Эх сурвалж: news.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

ЭЭХХЗГ: Эмийн чанар, аюулгүй байдлын хяналтыг сайжруулах сургалт явуулав1 цаг 58 минутын өмнө“Өсвөрийн парламент” хөтөлбөрийн нэрэмжит төгөлтэй боллоо2 цаг 1 минутын өмнөХовд аймагт “Малчдад туслах үйлчилгээний цэг" байгууллаа2 цаг 4 минутын өмнөЦэвэрлэгээг хэвшил болгоё2 цаг 10 минутын өмнөТ.Тулга, Э.Даваанасан нар Олимпын наадамд өрсөлдөх эрхээ авлаа2 цаг 15 минутын өмнөУНТЭ: Сувилагчид мэдлэг, ур чадвараараа өрсөлдлөө2 цаг 21 минутын өмнөУИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар “Бүсчилсэн хөгжил-Хойд бүс” нээлттэй өдөрлөгт оролцлоо2 цаг 26 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч “Нөхөрлөлийн ой” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа2 цаг 30 минутын өмнөОрхон: Олон улсын сувилагчдын өдрийн баярын хурал боллоо5 сар 10. 18:43“Цахим төр, төрийн хурдан үйлчилгээ” зөвлөгөөн боллоо5 сар 10. 18:39“Өсвөрийн парламент 2023” нэгдсэн чуулган болон Байнгын хороодын хуралдаан боллоо5 сар 10. 18:30Төрийн банк “Ажилтан бүр нэг мод” аяны хүрээнд хаврын мод тариалалтаа эхлүүллээ5 сар 10. 18:21Хүүхдийн зуслангийн ажилтнуудын үндэсний зөвлөгөөн болж байна5 сар 10. 15:24С.Чинзориг: Нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг бодлогын цөм болгон хөгжүүлэх шаардлагатай5 сар 10. 15:19УНТЭ: Ахмад ажилтнуудаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа5 сар 10. 15:10“Эрдэнэс Тавантолгой” ХК 320 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа5 сар 10. 15:05Зөвлөлдөх ардчилалд тулгуурласан Парламентын Цахим шилжилт өнгөрсөн 4 жилд ...5 сар 10. 14:59Хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг ашиглан гар утасны аппликейшнаар зээл авчээ5 сар 10. 13:16Дорноговь: “Яаралтай тусламжийг яг цагт нь" ур чадварын уралдаан боллоо5 сар 10. 13:04Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа5 сар 10. 12:56Сэрэмжлүүлэг: Бага насны хоёр хүүхэд угаартаж нас баржээ5 сар 10. 11:18Л.Оюун-Эрдэнэ: Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм5 сар 10. 11:05“Оюу толгой” ХХК 220 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 10. 10:38Налайхад “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт явуулав5 сар 10. 10:28Сонсголын бэрхшээлтэй залуус “Gold’s Gym”-д ажиллаж байна5 сар 10. 10:21Д.Амарбаясгалан: Нэг малчинд олгох 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг батлан даана5 сар 10. 10:14Нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг нээлттэй байршуулна5 сар 10. 10:07Говь-Алтай аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт боллоо5 сар 10. 9:18Солонгосын CU-д алтан гулдмайнууд талх шиг зарагдаж байна5 сар 10. 9:09Хүүхдийн эрхийн талаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцлаа5 сар 10. 9:01
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.