Европын хиймэл дагуул агаар мандалд орж шатжээ


2-р сарын 22
11 цаг 22 минут

     БРЮССЕЛЬ, 2024 оны хоёрдугаар сарын 22 /DW/. Тэртээ 1995 онд дэлхийг ажиглахаар хөөргөсөн Европын “ERS-2” хиймэл дагуул лхагва гарагт дэлхийн агаар мандалд орж шатсан гэж Европын Сансар судлалын агентлаг /ESA/ мэдээллээ. Хиймэл дагуулын ашиглалтын хугацааг анх гурван жилээр тооцоолсон байсан хэдий ч өдгөөгөөс 13 жилийн өмнө буюу 2011 онд даалгавраа дуусгажээ.

“ERS-2”-ын үлдэгдэл орон нутгийн цагаар 18:17 цагийн орчимд Номхон далайн хойд хэсэгт унасан гэж ESA мэдээлсэн байна. Хиймэл дагуулыг ашиглалтаас гаргахаар шийдвэрлэснээс хойш аажмаар доошилсоор байжээ. Улмаар лхагва гарагт дэлхийн гадаргуугаас 80 км өндөрт хүрсэн бөгөөд энэ үед агаар мандлын таталцал маш хүчтэй байсан тул олон хэсэгт хуваагдаж эхэлсэн гэж сансрын агентлаг цахим хуудсандаа мэдээлсэн байна.

Дэлхийн  тойрог замд ажиллаж буй идэвхтэй хиймэл дагуулууд болон Олон улсын сансрын станцад аюул учруулж болзошгүй сансрын хог хаягдлыг бий болгохгүйн тулд 2.5 орчим тонн жинтэй хиймэл дагуулыг зориудаар, аажмаар буулгасан байна. ESA-ийн мэдээлснээр, түүний ихэнх хэсэг нь дэлхийн агаар мандалд нэвтрэх үедээ шатаж, үлдсэн хэсгүүд нь далайн ёроолд унажээ.

“ERS-2” хиймэл дагуул нь түлшээ шавхсаны дараах байдлаар 2294 кг жинтэй бөгөөд энэ нь дэлхийн агаар мандалд долоо хоног бүр нэвтэрдэг сансрын бусад хог хаягдалтай ижил хэмжээтэй байна. Хиймэл дагуул дэлхийн агаар мандалд шатсаны дараа дэлхийд унах үлдэгдэл нь хүмүүст хор хөнөөл учруулах магадлал бараг байхгүй гэж ESA-ийн мэргэжилтнүүд өмнө нь мэдэгдсэн юм.

“ERS-2”-ыг лэлхийг алсаас тандан судлах Европын хиймэл дагуул болох “ERS-1”-ийг хөөргөснөөс дөрвөн жилийн дараа 1995 онд тойрог замд оруулсан бөгөөд энэ үед дэлхийг ажиглах зориулалт бүхий Европын хамгийн боловсронгуй хиймэл дагуул байлаа гэж ESA-аас мэдээлжээ. Уг хиймэл дагуулаар 16 жилийн турш дэлхийг тандан судлах явцад уур амьсгалын өөрчлөлтийн талаар гүнзгий ойлголтыг өгсөн мэдээллүүдийг цуглуулсан байна. Мөн алслагдсан бүс нутгуудад нүүрлэж буй байгалийн гамшиг, тэр дундаа үер, газар хөдлөлтийг ажиглаж байжээ.

Эх сурвалж: Э.Хулан montsame.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

ЭЭХХЗГ: Эмийн чанар, аюулгүй байдлын хяналтыг сайжруулах сургалт явуулав5 сар 12. 11:38“Өсвөрийн парламент” хөтөлбөрийн нэрэмжит төгөлтэй боллоо5 сар 12. 11:35Ховд аймагт “Малчдад туслах үйлчилгээний цэг" байгууллаа5 сар 12. 11:32Цэвэрлэгээг хэвшил болгоё5 сар 12. 11:26Т.Тулга, Э.Даваанасан нар Олимпын наадамд өрсөлдөх эрхээ авлаа5 сар 12. 11:21УНТЭ: Сувилагчид мэдлэг, ур чадвараараа өрсөлдлөө5 сар 12. 11:15УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар “Бүсчилсэн хөгжил-Хойд бүс” нээлттэй өдөрлөгт оролцлоо5 сар 12. 11:10Монгол Улсын Ерөнхийлөгч “Нөхөрлөлийн ой” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа5 сар 12. 11:05Орхон: Олон улсын сувилагчдын өдрийн баярын хурал боллоо5 сар 10. 18:43“Цахим төр, төрийн хурдан үйлчилгээ” зөвлөгөөн боллоо5 сар 10. 18:39“Өсвөрийн парламент 2023” нэгдсэн чуулган болон Байнгын хороодын хуралдаан боллоо5 сар 10. 18:30Төрийн банк “Ажилтан бүр нэг мод” аяны хүрээнд хаврын мод тариалалтаа эхлүүллээ5 сар 10. 18:21Хүүхдийн зуслангийн ажилтнуудын үндэсний зөвлөгөөн болж байна5 сар 10. 15:24С.Чинзориг: Нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг бодлогын цөм болгон хөгжүүлэх шаардлагатай5 сар 10. 15:19УНТЭ: Ахмад ажилтнуудаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа5 сар 10. 15:10“Эрдэнэс Тавантолгой” ХК 320 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа5 сар 10. 15:05Зөвлөлдөх ардчилалд тулгуурласан Парламентын Цахим шилжилт өнгөрсөн 4 жилд ...5 сар 10. 14:59Хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг ашиглан гар утасны аппликейшнаар зээл авчээ5 сар 10. 13:16Дорноговь: “Яаралтай тусламжийг яг цагт нь" ур чадварын уралдаан боллоо5 сар 10. 13:04Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа5 сар 10. 12:56Сэрэмжлүүлэг: Бага насны хоёр хүүхэд угаартаж нас баржээ5 сар 10. 11:18Л.Оюун-Эрдэнэ: Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм5 сар 10. 11:05“Оюу толгой” ХХК 220 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 10. 10:38Налайхад “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт явуулав5 сар 10. 10:28Сонсголын бэрхшээлтэй залуус “Gold’s Gym”-д ажиллаж байна5 сар 10. 10:21Д.Амарбаясгалан: Нэг малчинд олгох 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг батлан даана5 сар 10. 10:14Нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг нээлттэй байршуулна5 сар 10. 10:07Говь-Алтай аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт боллоо5 сар 10. 9:18Солонгосын CU-д алтан гулдмайнууд талх шиг зарагдаж байна5 сар 10. 9:09Хүүхдийн эрхийн талаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцлаа5 сар 10. 9:01
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.