Үндэсний үйлдвэрлэгчид ард түмнээ бодож, үнээ буулгах хэрэгтэй гэв


3-р сарын 11
15 цаг 58 минут

     Бизнес эрхлэгч С.Алтансүх, сэтгүүлч Болдко нар “Үнийн хөөрөгдлөөс гарах гарц” сэдвээр мэдээлэл хийлээ.

Энэ үеэрээ тэд: "Сүүлийн жилүүдэд Монгол улсад үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, хөгжүүлье гэдэг уриалгууд явагдсан. Үүний үр дүнд иргэд бараг бүгдээрээ ямар ч үед дэлгүүрээс бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа эхлээд үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ худалдаж авья гэдэг зүрх сэтгэлтэй болж хэдий нь амжсан.

Гэтэл өнөөдөр та бүхэн дэлгүүрт ороод үзэх юм бол хамгийн үнэтэй бараа, бүтээгдэхүүн юу вэ? гэхээр монголын бараанууд байна. Үндэсний үйлдвэрлэл хөгжиж байгаа нь сайхан боловч бидний бүтээсэн үндэсний үйлдвэрлэл яагаад ийм их үнэтэй байна вэ?

Гадаадад очоод худалдан авалт хийхэд тухайн улс орны үндэсний үйлдвэрлэл нь хямд үнэтэй байдаг. Сүү, гурил, талх гээд 3 бүтээгдэхүүн дээр ярихад л үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнүүд хамгийн үнэтэй байна. Европын холбооны ихэнх улс тариа буудайгаа өөрсдөө тариалдаггүй, гадны улс орноос авдаг хэр нь Монгол улсад үйлдвэрлэсэн гурилнаас илүү хямдаар зардаг юм байна. Европын холбооны улсуудад 1кг гурилын үнэ дунджаар 40-50 цент буюу Монгол төгрөгөөр 1700-1800 төгрөг болж байгаа юм. Гэтэл Монголын маань гурил яагаад 2700-3100 төгрөгийн үнэтэй байгаа юм бэ? Монгол улс 70 сая малтай гэсэн хэр нь 1литр сүү яагаад 4000-5000 төгрөг байгаа юм бэ? Гуравхан сая монголчууд яагаад нэгнээ шулж, тонож, дээрэмдэж амьдраад байгаа юм бэ?

Бид хамгийн хямд сүүг уух, хамгийн хямд талх идэх, хамгийн хямд гурил хэрэглэх боломжтой шүү дээ. Зардал өндөр байна гэж тайлбар хийж магадгүй. Хэрэв тийм өндөр өртгөөр үйлдвэрлэж байгаа юм бол үйлдвэрлэх шаардлага байгаа юм уу? Бусад орноос сүүгээ 1700 төгрөгөөр худалдаад авчихая л даа. Гурилаа 1800 төгрөгөөр худалдаад авчихая. Ийм учраас уриалга гаргаж байна. Ард түмнээ дэмжээчээ. Ард түмнээ хайрлаачээ.

Ард түмэн чинь та бүхний төлөө олон жил бараа бүтээгдэхүүнийг чинь худалдаж авлаа. Тийм учраас та бүхэн нэг удаа ч болов зуд турхантай хүнд хэцүү цаг үед ард түмнээ хайрлаж, дэмжиж ажиллаачээ. Ард түмнээ бодож бараа бүтээгдэхүүнийхээ үнийг бууруулаачээ.

Үндэсний үйлдвэрлэгчдийн бараа, гурил, сүү, талх өндөр үнэтэй байх нь иргэдэд маш хүнд тусаж байна. Европчуудаас өндөр үнээр үйлдвэрлээд байгаа юм бол тийм ашиггүй үйлдвэрээр яах гээд байгаа юм бэ? Та нарын гурилыг Европчууд 3060 төгрөгөөр худалдаж авах уу? Авахгүй байх. 1 литр сүүг Японд ч юм уу 5000 төгрөгөөр худалдаж авахгүй байх. Европын оронд 1 литр сүү 2000 гаруй төгрөгийн үнэтэй байхад Монгол улс 5000 төгрөгөөр нийлүүлж байна. Үүнийгээ үндэсний үйлдвэрлэл гэж яриад байгаа бол бид мангар болчихсон юм уу? Үйлдвэрлэгчид маань мангар болчихсон юм уу?" гэв.

Эх сурвалж: М.Чой sonin.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

ЭЭХХЗГ: Эмийн чанар, аюулгүй байдлын хяналтыг сайжруулах сургалт явуулав1 цаг 33 минутын өмнө“Өсвөрийн парламент” хөтөлбөрийн нэрэмжит төгөлтэй боллоо1 цаг 36 минутын өмнөХовд аймагт “Малчдад туслах үйлчилгээний цэг" байгууллаа1 цаг 40 минутын өмнөЦэвэрлэгээг хэвшил болгоё1 цаг 46 минутын өмнөТ.Тулга, Э.Даваанасан нар Олимпын наадамд өрсөлдөх эрхээ авлаа1 цаг 50 минутын өмнөУНТЭ: Сувилагчид мэдлэг, ур чадвараараа өрсөлдлөө1 цаг 57 минутын өмнөУИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар “Бүсчилсэн хөгжил-Хойд бүс” нээлттэй өдөрлөгт оролцлоо2 цаг 1 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч “Нөхөрлөлийн ой” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа2 цаг 6 минутын өмнөОрхон: Олон улсын сувилагчдын өдрийн баярын хурал боллоо5 сар 10. 18:43“Цахим төр, төрийн хурдан үйлчилгээ” зөвлөгөөн боллоо5 сар 10. 18:39“Өсвөрийн парламент 2023” нэгдсэн чуулган болон Байнгын хороодын хуралдаан боллоо5 сар 10. 18:30Төрийн банк “Ажилтан бүр нэг мод” аяны хүрээнд хаврын мод тариалалтаа эхлүүллээ5 сар 10. 18:21Хүүхдийн зуслангийн ажилтнуудын үндэсний зөвлөгөөн болж байна5 сар 10. 15:24С.Чинзориг: Нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг бодлогын цөм болгон хөгжүүлэх шаардлагатай5 сар 10. 15:19УНТЭ: Ахмад ажилтнуудаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа5 сар 10. 15:10“Эрдэнэс Тавантолгой” ХК 320 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа5 сар 10. 15:05Зөвлөлдөх ардчилалд тулгуурласан Парламентын Цахим шилжилт өнгөрсөн 4 жилд ...5 сар 10. 14:59Хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг ашиглан гар утасны аппликейшнаар зээл авчээ5 сар 10. 13:16Дорноговь: “Яаралтай тусламжийг яг цагт нь" ур чадварын уралдаан боллоо5 сар 10. 13:04Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа5 сар 10. 12:56Сэрэмжлүүлэг: Бага насны хоёр хүүхэд угаартаж нас баржээ5 сар 10. 11:18Л.Оюун-Эрдэнэ: Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм5 сар 10. 11:05“Оюу толгой” ХХК 220 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 10. 10:38Налайхад “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт явуулав5 сар 10. 10:28Сонсголын бэрхшээлтэй залуус “Gold’s Gym”-д ажиллаж байна5 сар 10. 10:21Д.Амарбаясгалан: Нэг малчинд олгох 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг батлан даана5 сар 10. 10:14Нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг нээлттэй байршуулна5 сар 10. 10:07Говь-Алтай аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт боллоо5 сар 10. 9:18Солонгосын CU-д алтан гулдмайнууд талх шиг зарагдаж байна5 сар 10. 9:09Хүүхдийн эрхийн талаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцлаа5 сар 10. 9:01
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.