Москвагийн концертын танхимд халдлага үйлдсэний улмаас 60 гаруй хүн амиа алджээ


3-р сарын 23
10 цаг 42 минут

      МОСКВА, 2024 оны гуравдугаар сарын 23 /BBC/. Баасан гаргийн орой ОХУ-ын Москва мужийн Красногорск хотын “Крокус сити холл” концертын танхимд үл таних зэвсэглэсэн этгээдүүд халдлага үйлдсэний улмаас 60 гаруй хүн амиа алдаж, 100 гаруй хүн шархаджээ.

“Пикник” хамтлагийн тоглолтыг үзэхээр цугларсан хүмүүс рүү хэд хэдэн зэвсэгт этгээд автомат буугаар гал нээжээ. Оросын агентлагуудын мэдээлснээр, концертын танхимын ихэнх хэсэг галд автсан байна.

“Крокус Сити Холл”-д зэвсэгт халдлага болсон тухай эхний мэдээ Москвагийн цагаар 20.00 цагийн орчимд гарчээ. Зэвсэгт этгээдүүд гал нээсний дараа концертын танхимд дэлбэрэлт болсон гэж ТАСС агентлаг шуурхай албаны мэдээллээс эш татан мэдээлсэн бол үүнээс цаг 30 минутийн дараа “Интерфакс” агентлаг дахин дэлбэрэлт болсон гэж мэдээлжээ. Улмаар барилгын дээврийн зарим хэсэг нурсан байна.

Эрүүл мэндийн сайд Михаил Мурашкогийн мэдэгдсэнээр, 115 хүн эмнэлэгт хүргэгдсэний 5 нь хүүхэд байна. 60 хүний биеийн байдал хүнд байгаа бөгөөд шархадсан хүмүүст шаардлагатай бүх арга хэмжээ авсан гэж Шадар сайд Татьяна Голикова мэдэгджээ.

Ерөнхийлөгч Владимир Путинд халдлагын талаар илтгэсэн бөгөөд тэрбээр холбогдох бүх албаар дамжуулан тогтмол мэдээлэл авч байна гэж Оросын удирдагчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдсэн байна.

Оросын Мөрдөн байцаах хороо терроризмын хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Халдлага гарсантай холбогдуулан Москвагийн нисэх онгоцны буудал, галт тэрэгний буудлуудад аюулгүй байдлын арга хэмжээг чангатгаж, Москва болон Москва мужид олон нийтийг хамарсан бүх арга хэмжээг цуцалсан байна. Дагестан, Умард Осет, Тула муж, Ненецийн автономит тойрог зэрэг ОХУ-ын хэд хэдэн бүс нутагт аюулгүй байдлын арга хэмжээг чангатгасан гэж ТАСС агентлаг мэдээлжээ.

АНУ болон Өрнөдийн орнуудын эрх баригчид зэвсэгт халдлагыг буруушааж, эмгэнэл илэрхийлсэн байна. Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зөвлөх Михаил Подоляк энэ хэрэгт Киев ямар ч холбоогүй гэж мэдэгджээ.

Эх сурвалж: Жаргал.Д montsame.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраалаа2 цаг 55 минутын өмнө146 суманд 438 албан хаагч Шинэ хоршоо хөдөлгөөний талаар малчин бүрд хүрч ажиллаж байна3 цаг 6 минутын өмнө“Дуудлага” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө3 цаг 31 минутын өмнөХавдрын тусламж үйлчилгээнд цогц үнэлгээ хийлээ3 цаг 38 минутын өмнөЕрөнхийлөгч хашаандаа мод тарьж, ургуулж буй айлд зочиллоо3 цаг 44 минутын өмнө“Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрийн оролцогчид батламжаа гардан авлаа3 цаг 52 минутын өмнөУИХ-ын 2024 оны Хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.05.13-05.173 цаг 57 минутын өмнөӨнөөдөр улаагчин үхэр өдөр4 цаг 1 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан4 цаг 5 минутын өмнөЭЭХХЗГ: Эмийн чанар, аюулгүй байдлын хяналтыг сайжруулах сургалт явуулав5 сар 12. 11:38“Өсвөрийн парламент” хөтөлбөрийн нэрэмжит төгөлтэй боллоо5 сар 12. 11:35Ховд аймагт “Малчдад туслах үйлчилгээний цэг" байгууллаа5 сар 12. 11:32Цэвэрлэгээг хэвшил болгоё5 сар 12. 11:26Т.Тулга, Э.Даваанасан нар Олимпын наадамд өрсөлдөх эрхээ авлаа5 сар 12. 11:21УНТЭ: Сувилагчид мэдлэг, ур чадвараараа өрсөлдлөө5 сар 12. 11:15УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар “Бүсчилсэн хөгжил-Хойд бүс” нээлттэй өдөрлөгт оролцлоо5 сар 12. 11:10Монгол Улсын Ерөнхийлөгч “Нөхөрлөлийн ой” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа5 сар 12. 11:05Орхон: Олон улсын сувилагчдын өдрийн баярын хурал боллоо5 сар 10. 18:43“Цахим төр, төрийн хурдан үйлчилгээ” зөвлөгөөн боллоо5 сар 10. 18:39“Өсвөрийн парламент 2023” нэгдсэн чуулган болон Байнгын хороодын хуралдаан боллоо5 сар 10. 18:30Төрийн банк “Ажилтан бүр нэг мод” аяны хүрээнд хаврын мод тариалалтаа эхлүүллээ5 сар 10. 18:21Хүүхдийн зуслангийн ажилтнуудын үндэсний зөвлөгөөн болж байна5 сар 10. 15:24С.Чинзориг: Нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг бодлогын цөм болгон хөгжүүлэх шаардлагатай5 сар 10. 15:19УНТЭ: Ахмад ажилтнуудаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа5 сар 10. 15:10“Эрдэнэс Тавантолгой” ХК 320 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа5 сар 10. 15:05Зөвлөлдөх ардчилалд тулгуурласан Парламентын Цахим шилжилт өнгөрсөн 4 жилд ...5 сар 10. 14:59Хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг ашиглан гар утасны аппликейшнаар зээл авчээ5 сар 10. 13:16Дорноговь: “Яаралтай тусламжийг яг цагт нь" ур чадварын уралдаан боллоо5 сар 10. 13:04Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа5 сар 10. 12:56Сэрэмжлүүлэг: Бага насны хоёр хүүхэд угаартаж нас баржээ5 сар 10. 11:18
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.