Төрийн банк: “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдааг зохион байгуулна


4-р сарын 18
11 цаг 03 минут

     Төрийн банк байгальд ээлтэй дэвшилтэт технологийг нэвтрүүлж буй бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээг иргэд, харилцагчдад таниулах нөгөө талаас иргэдийн  байгаль орчинд ээлтэй худалдан авалтыг дэмжих зорилго бүхий “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдааг зохион байгуулах гэж байна.

Бид дундаж давхаргыг дэмжигч банк байхаар зорихын зэрэгцээ гадагшаа болон дотооддоо чиглэсэн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээнүүдээ Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулан нийт харилцагч, ажилтнуудын хамтаар байгаль орчин, нийгэмд ээлтэй, эерэг нөлөөллийг үзүүлэхэд анхаарал хандуулсаар ирсэн билээ.

Тогтвортой хөгжилд чиглэсэн банкны бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд шинээр нэвтрүүлэн харилцагчдын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тогтмол сайжруулах замаар байгаль орчин нийгэмд ээлтэй байдлыг манлайлан ажиллах зорилтынхоо дагуу бизнес эрхлэгч,  хэрэглэгчийг холбох гүүр нь болж энэ төрлийн үзэсгэлэн худалдааг салбартаа анхлан санаачлан хэрэгжүүлж байгаагаараа онцлог юм.

Энэ удаагийн үзэсгэлэн худалдаагаар эрчим хүчний хэмнэлттэй эко амины орон сууц, тээврийн хэрэгсэл, цахилгаан бараа, тоног төхөөрөмж гэх мэт хэрэглэгчдийн гарт шууд хүрэх бэлэн бүтээгдэхүүнүүд борлуулагдах бөгөөд харилцагч та дараах зээлүүдийг шуурхай шийдүүлэн авах боломж бүрдэнэ. Үүнд:

  • Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны зээл;
  • Сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийн зээл;
  • Эко бохирын систем, дулаалгын материалын зээл;
  • Эко тээврийн хэрэгслийн зээл;
  • Эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан барааны зээл;
  • Унадаг дугуй, скүүтерийн зээл;

Мөн энэ удаагийн үзэсгэлэн худалдаагаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнесийг дэмжихэд онцгой анхаарал хандуулан нийт оролцогчдын 30-аас багагүй хувийг эзэлсэн байхаар зорин ажиллаж байна.

Хэзээ: 2024 оны 04-р сарын 22-28-ныг дуустал долоо хоногийн турш өдөр бүр 11:00-19:00 цагт

Хаана: МҮЭСТО

Эрхэм харилцагч таныг  “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаагаар зочлон байгаль орчинд ээлтэй сонголт хийхийг уриалж байна.

 

Дундаж давхаргыг дэмжигч Төрийн банк



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Орхон: Олон улсын сувилагчдын өдрийн баярын хурал боллоо3 цаг 34 минутын өмнө“Цахим төр, төрийн хурдан үйлчилгээ” зөвлөгөөн боллоо3 цаг 38 минутын өмнө“Өсвөрийн парламент 2023” нэгдсэн чуулган болон Байнгын хороодын хуралдаан боллоо3 цаг 47 минутын өмнөТөрийн банк “Ажилтан бүр нэг мод” аяны хүрээнд хаврын мод тариалалтаа эхлүүллээ3 цаг 56 минутын өмнөХүүхдийн зуслангийн ажилтнуудын үндэсний зөвлөгөөн болж байна6 цаг 53 минутын өмнөС.Чинзориг: Нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг бодлогын цөм болгон хөгжүүлэх шаардлагатай6 цаг 58 минутын өмнөУНТЭ: Ахмад ажилтнуудаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа7 цаг 7 минутын өмнө“Эрдэнэс Тавантолгой” ХК 320 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа7 цаг 12 минутын өмнөЗөвлөлдөх ардчилалд тулгуурласан Парламентын Цахим шилжилт өнгөрсөн 4 жилд ...7 цаг 17 минутын өмнөХэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг ашиглан гар утасны аппликейшнаар зээл авчээ9 цаг 1 минутын өмнөДорноговь: “Яаралтай тусламжийг яг цагт нь" ур чадварын уралдаан боллоо9 цаг 13 минутын өмнөХамтран ажиллах санамж бичиг байгууллаа9 цаг 21 минутын өмнөСэрэмжлүүлэг: Бага насны хоёр хүүхэд угаартаж нас баржээ5 сар 10. 11:18Л.Оюун-Эрдэнэ: Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм5 сар 10. 11:05“Оюу толгой” ХХК 220 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 10. 10:38Налайхад “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт явуулав5 сар 10. 10:28Сонсголын бэрхшээлтэй залуус “Gold’s Gym”-д ажиллаж байна5 сар 10. 10:21Д.Амарбаясгалан: Нэг малчинд олгох 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг батлан даана5 сар 10. 10:14Нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг нээлттэй байршуулна5 сар 10. 10:07Говь-Алтай аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт боллоо5 сар 10. 9:18Солонгосын CU-д алтан гулдмайнууд талх шиг зарагдаж байна5 сар 10. 9:09Хүүхдийн эрхийн талаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцлаа5 сар 10. 9:01Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд анхны Шинэ хоршоог байгуулжээ5 сар 10. 8:42Өнөөдөр нохой өдөр5 сар 10. 8:27Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан5 сар 10. 8:24БНСУ-ын Сөүл, Бусан, Дэгү, Чонжу, Муан гэсэн таван хот руу шууд нислэг үйлддэг боллоо5 сар 9. 14:16Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн танилцуулга5 сар 9. 14:09Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийж үржүүлэхийн хүрдээр арвижуулна5 сар 9. 14:03Үнэт ховор номын музей тавдугаар сарыг дуустал иргэдэд үнэгүй үйлчилнэ5 сар 9. 11:53Ашиглалтаас гарсан хар тугалганы батарейг дахин боловсруулдаг боллоо5 сар 9. 11:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.