Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Лежак Шандор тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа


4-р сарын 25
15 цаг 29 минут

     Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2024.04.25) Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Лежак Шандор, тус улсын Үндэсний Ассамблей дахь Унгар-Монголын парламентын найрамдлын бүлгийн дэд дарга Арпад Потапи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар хүндэт зочдыг “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтад оролцон, манай улсад ажлын айлчлал хийж байгаад талархал илэрхийлээд Монгол Улсад тавтай зочлохыг хүсэв.

Унгар Улс нь Монгол Улсын хувьд Зүүн Европ дахь чухал түнш бөгөөд хүндрэл, бэрхшээлтэй үед ч харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй идэвхтэй өрнөж ирснийг онцлоод хоёр улсын дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамж хадгалагдаж байгаад сэтгэл хангалуун байдаг. Монгол Улсын Их Хурлын даргын хувиар өнгөрсөн гуравдугаар сард Унгар Улсад хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд олон чухал асуудлыг хөндөн хэлэлцэж, харилцан ойлголцолд хүрч, хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулсныг эргэн дурсахад таатай байна гэв. Энэхүү айлчлал нь монголын талаас 17 жилийн дараа хууль тогтоох байгууллагын тэргүүний түвшинд хийсэн айлчлал болсноор чухал бөгөөд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг харилцан сонирхсон бүхий л салбарт өргөжүүлэхэд чиглэсэн санал, санаачилгуудыг Монгол Улсын Их Хурлын зүгээс дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Лежак Шандор “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” хоёр дахь удаагийн чуулга уулзалтад оролцох урилга илгээсэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт талархал илэрхийлээд Монгол Улсад анх удаа ирж буйгаа дурдав.

Тэрбээр, Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласлогийн мэндчилгээг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт уламжлаад Тогтвортой хөгжлийн зорилгыг амжилттай хэрэгжүүлэх, ардчиллыг бэхжүүлэх үйлсэд олон талт хамтын ажиллагааны оролцоог нэмэгдүүлэхийн төлөө чухал санаачилга гарган ажиллаж байгаад баяр хүргэв.

Дэлхий нийтээр геополитикийн хүндрэлтэй нөхцөл байдалд байгаа энэ цаг үед энх тайвныг цогцлооход олон улсын болон бүс нутгийн түвшинд хамтын ажиллагаагаа нягтаршуулж, хамтын хүчээр аливаа хүндрэл бэрхшээлийг даван туулахын чухлыг тэмдэглэсэн юм.

Хоёр улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэхэд парламент болон парламентын бүлэг хоорондын харилцаа чухал үүрэг гүйцэтгэхийг талууд санал нэгтэй онцлоод ирэх зургаадугаар сард болох Монгол Улсын Их Хурлын болон Европын холбооны сонгуулийн талаар ярилцаж, санал солилцлоо.

Монгол, Унгар улс 1950 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай билээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.  



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Говь-Алтай аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт боллоо33 минут 51 секундын өмнөСолонгосын CU-д алтан гулдмайнууд талх шиг зарагдаж байна43 минут 24 секундын өмнөХүүхдийн эрхийн талаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцлаа51 минут 23 секундын өмнөГовь-Алтай аймгийн Дэлгэр суманд анхны Шинэ хоршоог байгуулжээ1 цаг 11 минутын өмнөӨнөөдөр нохой өдөр1 цаг 26 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан1 цаг 29 минутын өмнөБНСУ-ын Сөүл, Бусан, Дэгү, Чонжу, Муан гэсэн таван хот руу шууд нислэг үйлддэг боллоо5 сар 9. 14:16Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн танилцуулга5 сар 9. 14:09Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийж үржүүлэхийн хүрдээр арвижуулна5 сар 9. 14:03Үнэт ховор номын музей тавдугаар сарыг дуустал иргэдэд үнэгүй үйлчилнэ5 сар 9. 11:53Ашиглалтаас гарсан хар тугалганы батарейг дахин боловсруулдаг боллоо5 сар 9. 11:45Хачгаар дамжих халдвараас сэргийлье5 сар 9. 9:52“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хамт олон шинэ техникүүдээ хүлээн авлаа5 сар 9. 9:48Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа5 сар 9. 9:35“Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль”-ийг танилцуулав5 сар 9. 9:31Хөвсгөл, Төв аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг бүрэн унтраалаа5 сар 9. 9:25Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 10 дахь ялалтаа авлаа5 сар 9. 9:21Чингэлтэйн аманд автобусны шинэ 19 буудлыг ашиглалтад орууллаа5 сар 9. 9:18Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны ээлжит хурал боллоо5 сар 9. 9:15УГТЭ: Нүүдлийн эмнэлэг Ховд аймгийн 1000 иргэнд тусламж үйлчилгээ үзүүллээ5 сар 9. 9:11“Цахим орчинд хүүхдийг хориотой болон хүүхдэд хортой агуулгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах" журам боловсруулах ажлын хэсэг хуралдлаа5 сар 9. 9:07Өнөөдөр долоон улаан мэнгэтэй харагчин тахиа өдөр5 сар 9. 8:42Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан5 сар 9. 8:38Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Эрхийг Хамгаалах Агентлагийн даргаар М.Маргад-Эрдэнийг томиллоо5 сар 8. 15:13НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бан Ки Мүн” сангийн тэргүүн Бан Ки Мүн талархлын захидал ирүүлжээ5 сар 8. 14:55Хүүхэд хамгааллын тухай хуулийн танилцуулга, уулзалт боллоо5 сар 8. 14:50УНТЭ: Олон улсын хамтарсан баг хавдрын хяналтын үнэлгээ хийлээ5 сар 8. 14:46УИХ-ын Тамгын газар, Азийн сан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх Санамж бичиг байгууллаа5 сар 8. 12:06Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 99 жилийн ойн мэнд дэвшүүлье5 сар 8. 12:03“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тавантолгой” ХК 12 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 8. 10:06
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.