Цагдаагийн байгууллагад 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 19 цаг 20 минутын үед иргэн “Н”-аас өөрийн төрсөн ах “Б”-г оршин суух хаягандаа ирээгүй тул эрэн сурвалжлуулах талаар өргөдөл гаргасан.
Өргөдлийн дагуу цагдаагийн байгууллагаас тухайн иргэнийг олж тогтоох чиглэлээр шуурхай эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулахад Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Богд хаан" амралтын газрын автомашины зогсоолд байрлуулсан автомашинд нас барсан байдалтай олдсон тул мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Сэтгэгдэл бичих