Орон нутаг

Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр сурагчдын амралтыг 7 хоногоор наашлуулах захирамж гаргав3 сар 19. 19:22

Орон нутагт хаваржилт хүндэрч, малчид цаг агаарын нэн хүнд нөхцөлд буй

Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал үүрэгт ажлаа хүлээлгэж өгөхөөр болжээ2023, 12 сар 12. 10:02

Эрдэнэтчүүддээ өглөөний мэнд хүргэе! Миний бие 2020 онд Орхон аймгийн Засаг даргын үүрэгт ажлыг хүлээн авснаас хойш баг хамт олноороо Эрдэнэт хотынхоо төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж ирлээ. Монгол Улсын Засгийн газрын бодлого шийдвэрийг орон нутгийнхаа зорилт төлөвлөлттэй уялдуулан ажилласны үр дүнд аймгийн ИТХ-ын ээлжит 17-р хуралдаанаар Орхон аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг 91,1 хувьтай, Орхон аймаг, Эрдэнэт хотын 2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг 89,9 хувьтай дүгнүүллээ. Мөн ирэх оны төсвийг батлуулж аймаг орон нутагт тулгамдаж байсан бүхий л асуудлыг цаг тухай бүрт нь шийдвэрлэж ажиллалаа. Сүүлийн саруудад миний эрүүл мэнд сайнгүй байсан учраас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд чөлөөлөгдөх хүсэлтээ уламжилсны дагуу захирамж гарч үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байна. Төрийн залгамж халааг үргэлжлүүлэн, бодлого шийдвэрийг хэрэгжүүлж хамтран ажилласан баг хамт олон, нийт төрийн албан хаагчиддаа баярлалаа

Завхан аймгийн Баянтэс суманд 220 хүүхдийн сургууль шатжээ2023, 12 сар 12. 9:47

Завхан аймгийн Баянтэс сумын Ерөнхий боловсролын сургууль өнгөрсөн шөнө шатаж, онцгой байдлын алба хаагчид галыг унтраахаар ажиллаж байна.  Тодруулбал, тус аймгийн Баянтэс сумын Бужир багт байрлах 220 хүүхдийн хичээлийн байр шатаж байна гэсэн дуудлагө өнгөрсөн шөнийн 01:59 цагт онцгой байдлын газарт иржээ

Уруйн үер буусны улмаас 32 настай эмэгтэй хүүтэйгээ үерт урсаж, амиа алджээ2023, 8 сар 2. 10:07

Өвөрхангай аймагт 32 настай эмэгтэй хүүтэйгээ үерт урсаж, амиа алджээ. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Эмээлт багийн “Баатарын даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 70 км-т, сумын төвөөс зүүн зүгт 30 км-т/08.01-ний өдрийн 18:00-20:00 цагийн хооронд усархаг аадар бороо орж уруйн үер буусны улмаас 2 хүн (үүнээс 1 хүүхэд), гэртэйгээ үерийн усанд урсаж нас барсан тухай дуудлагыг 20:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход иргэн Б /32 настай, эмэгтэй/, Б/2 настай, эрэгтэй/ нар гэртэйгээ урсаж нас барсан тул Хайрхандулаан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн ажиллаж иргэн Б /32 настай, эмэгтэй/-ийн цогцсыг 20:30 цагт /гэрээс нь урд зүгт 300 метрээс/ олсон

Шадар сайд өвөлжилт хүндэрч буй аймаг сумдад ажиллаж байна2022, 12 сар 23. 14:35

Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Ц.Туваан болон бусад холбогдох албаныхан өвөлжилт хүндэрч буй аймаг, сумуудад ажиллаж байна.  Энэ ажлын хүрээнд Төв аймгийн Эрдэнэ суманд ажиллаж, тус сумын 1 дүгээр багийн малчин өрх н.Даваасүрэнгийн аж байдалтай танилцжээ.

Булган аймаг: 2023 онд агнах, барих амьтдын тоонд халиун буга, саарал чоно шинээр нэмэгдсэн2022, 12 сар 17. 11:00

Булган аймагт ирэх онд ахуйн зориулалтаар 15 саарал чоно агнуулахаар төлөвлөсөн байна. Мөн 25 зэрлэг гахай, 50 бор гөрөөс агнуулж, 1700 загас бариулан ан амьтны нөөц ашигласны төлбөрийн орлогод 10,0 сая төгрөгийн орлого оруулахаар аймгийн ИТХ шийдвэрлэжээ.           Харин тусгай зориулалтаар агнуурын 30 шувуу, гурван халиун буга агнуулж, 30 тул загас бариулж буцаан тавиулан төлбөрийг ам.доллараар тооцохоор төсөвлөөд байна

Сүхбаатар аймагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдөллөө2022, 12 сар 16. 15:49

Хүчтэй хөдлөлийн талаарх мэдээлэл: Газар хөдлөлт болсон хугацаа (Улаанбаатарын цагаар) : 2022-12-16 12:46:01 Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 47.21 113.16 Газар хөдлөлтийн хүч (магнитуд) : 4.4 Болсон газар: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын төвөөс баруун хойд зүгт 73 километрийн зайд боллоо.

Өнөөдөр өглөө Увс аймагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө2022, 12 сар 16. 10:14

Увс аймгийн Сагил сумын төвөөс баруун зүгт 40 километрийн зайд 4.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө.  Газар хөдлөлт өнөөдөр Улаанбаатарын 8.27 цагт болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв. Мөн газар энэ сарын 12-ны 19.56 цагт 4.8 магнитудын хүчтэй газар хөдөлсөн юм.   Монгол Улс төв Азийн газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог

Говьсүмбэр аймгийн Засаг даргаар Г.Батсуурийг томиллоо2022, 12 сар 14. 16:43

Говьсүмбэр аймгийн ИТХ-ын хуралдаанаас нэр дэвшүүлсний дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж гарч, Гомбодоржийн Батсуурийг тус аймгийн Засаг даргаар томиллоо. Г.Батсуурь нь 1971 онд төрсөн

Өвөрмонголд нүүрстэй холбоотой авлигын хэрэгт 1163 хүнийг шалгажээ2022, 12 сар 8. 15:09

БНХАУ-ын ӨМӨЗО нүүрстэй холбоотой 789 авилгын хэрэгт газрын даргын түвшний 73, хошуу хэлтсийн даргын түвшний 286 сэжигтнийг багтаасан 1163 хүний хэргийг шалгаж шийдвэрлэсэн бөгөөд төрийн өмчийн 60.8 тэрбум юанийн алдагдлыг нөхөж, 29.9 тэрбум тонн нүүрсний нөөцийг эргүүлэн татсан талаар Өвөрмонголын “Өдрийн сонин” мэдээллээ

Нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна2022, 12 сар 5. 10:11

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч олон жилийн дундаж болон 2021 оны мөн үеийнхээс 10-30 см нимгэн, нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.

Шинэ мэдээ

Төрийн банк “Банкир 2024 ” сагсан бөмбөгийн тэмцээний аваргаар тодорлоо31 секундын өмнөСувилагчдын нийгмийн асуудал, сувилахуйн тусламж, үйлчилгээг сайжруулахын төлөө бүх талын дэмжлэг үзүүлнэ5 минут 48 секундын өмнөСэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраалаа4 цаг 45 минутын өмнө146 суманд 438 албан хаагч Шинэ хоршоо хөдөлгөөний талаар малчин бүрд хүрч ажиллаж байна4 цаг 56 минутын өмнө“Дуудлага” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө5 цаг 21 минутын өмнөХавдрын тусламж үйлчилгээнд цогц үнэлгээ хийлээ5 цаг 27 минутын өмнөЕрөнхийлөгч хашаандаа мод тарьж, ургуулж буй айлд зочиллоо5 цаг 34 минутын өмнө“Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрийн оролцогчид батламжаа гардан авлаа5 цаг 42 минутын өмнөУИХ-ын 2024 оны Хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.05.13-05.175 цаг 47 минутын өмнөӨнөөдөр улаагчин үхэр өдөр5 цаг 51 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан5 цаг 55 минутын өмнөЭЭХХЗГ: Эмийн чанар, аюулгүй байдлын хяналтыг сайжруулах сургалт явуулав5 сар 12. 11:38“Өсвөрийн парламент” хөтөлбөрийн нэрэмжит төгөлтэй боллоо5 сар 12. 11:35Ховд аймагт “Малчдад туслах үйлчилгээний цэг" байгууллаа5 сар 12. 11:32Цэвэрлэгээг хэвшил болгоё5 сар 12. 11:26Т.Тулга, Э.Даваанасан нар Олимпын наадамд өрсөлдөх эрхээ авлаа5 сар 12. 11:21УНТЭ: Сувилагчид мэдлэг, ур чадвараараа өрсөлдлөө5 сар 12. 11:15УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар “Бүсчилсэн хөгжил-Хойд бүс” нээлттэй өдөрлөгт оролцлоо5 сар 12. 11:10Монгол Улсын Ерөнхийлөгч “Нөхөрлөлийн ой” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа5 сар 12. 11:05Орхон: Олон улсын сувилагчдын өдрийн баярын хурал боллоо5 сар 10. 18:43“Цахим төр, төрийн хурдан үйлчилгээ” зөвлөгөөн боллоо5 сар 10. 18:39“Өсвөрийн парламент 2023” нэгдсэн чуулган болон Байнгын хороодын хуралдаан боллоо5 сар 10. 18:30Төрийн банк “Ажилтан бүр нэг мод” аяны хүрээнд хаврын мод тариалалтаа эхлүүллээ5 сар 10. 18:21Хүүхдийн зуслангийн ажилтнуудын үндэсний зөвлөгөөн болж байна5 сар 10. 15:24С.Чинзориг: Нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг бодлогын цөм болгон хөгжүүлэх шаардлагатай5 сар 10. 15:19УНТЭ: Ахмад ажилтнуудаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа5 сар 10. 15:10“Эрдэнэс Тавантолгой” ХК 320 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа5 сар 10. 15:05Зөвлөлдөх ардчилалд тулгуурласан Парламентын Цахим шилжилт өнгөрсөн 4 жилд ...5 сар 10. 14:59Хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг ашиглан гар утасны аппликейшнаар зээл авчээ5 сар 10. 13:16Дорноговь: “Яаралтай тусламжийг яг цагт нь" ур чадварын уралдаан боллоо5 сар 10. 13:04
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.