Боловсрол

“Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрийн оролцогчид батламжаа гардан авлаа5 сар 13. 8:29

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын санаачилгаар гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Өсвөрийн парламент-2023” хөтөлбөр өнөөдөр (2024.05.11) хаалтаа хийж, оролцогч хүүхдүүд, багш нар, хамтран ажилласан байгууллагуудад батламж гардуулах ёслолын ажиллагаа Төрийн ордонд боллоо.     “Өсвөрийн парламент-2023” хөтөлбөрийн Монгол Улсын Их Хурал, НҮБ-ын Хүүхдийн сан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Монголын Скаутын холбоо хамтран үндэсний хэмжээнд амжилттай зохион байгууллаа. Мөн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, “Парламентын боловсрол” хөтөлбөрийн сургагч багш нар хөтөлбөрийг дэмжин ажиллав.   Батламж гардуулан ёслолын ажиллагаанд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат, Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга М.Үнэнбат, Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга, “Парламентын боловсрол” хөтөлбөрийн үндэсний зөвлөх Ц.Батбаатар, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Шадар суурин төлөөлөгч Ян Му, Швейцарын хөгжлийн агентлагийн дарга, Ерөнхий Консул Стефани Бурри, Улсын Их Хурлын Тамгын газрын Судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Ихтамир, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал С.Өнөрсайхан, Монголын Скаутын холбооны хөтөлбөрийн дарга М.Мөнхдорж, “Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрийн зохицуулагч С.Бадмаараг болон албаны бусад хүмүүс оролцлоо.     Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, “Ардчилал бол хүн төрөлхтний олон мянганы түүхэн сорилтоор бий болж, цаг хугацааны шалгарлын давсан хамгийн үнэ цэнтэй зүйл юм

“Өсвөрийн парламент 2023” нэгдсэн чуулган болон Байнгын хороодын хуралдаан боллоо5 сар 10. 18:30

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар,  Монголын Скаутын холбоо хамтран үндэсний хэмжээнд зохион байгуулж буй “Өсвөрийн парламент-2023” хөтөлбөрийн нэгдсэн чуулган болон Байнгын хороодын хуралдаан өнөөдөр (2024.05.10) Гадаад харилцааны яаманд боллоо.   Өсвөр үеийнхэнд ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль тогтоох үйл ажиллагаа, парламентын боловсролын талаар мэдлэг олгох, тогтвортой хөгжлийн зорилго, байгаль орчинд ээлтэй амьдралын хэв маягийг хэвшүүлэх, орчны эрүүл мэндийн талаарх мэдлэг мэдээллээр дамжуулан шийдвэр гаргах түвшинд өсвөр үеийнхний оролцоог дэмжих зорилготой "Өсвөрийн парламент - 2023" хөтөлбөрт 150 сурагч хамрагдсан юм.   “Өсвөрийн парламент-2023” хөтөлбөр “Эрүүл орчин-Эрүүл хүүхэд” сэдвийн хүрээнд зургаан сарын турш өрнөж, оролцогчид орчны эрүүл мэнд, парламентын боловсролын талаарх мэдлэг мэдээлэлтэй болсны зэрэгцээ өөрсдийн сурч мэдсэн бүхнээрээ дүүрэг, аймаг, сумандаа нөлөөллийн ажлуудыг хийсэн.   Монгол Улсын өнцөг булан бүрээс сонгогдон ирсэн оролцогчид Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Төсөв, эдийн засгийн байнгын хороо, Хууль зүй, цахим хөгжлийн байнгын хороонд тус тус хуваарилагдаж, дөрвөн үндсэн асуудлыг хэлэлцэв.   Оролцогчид нэгдсэн болон Байнгын хороодын хуралдааныг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу явуулж, санал дүгнэлтээ гаргалаа. Тодруулбал, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар “Хүүхдийн цэвэр, эрүүл, тогтвортой орчинд амьдрах эрх болон бусад эрхийг хамгаалах тухай” асуудлыг хэлэлцэж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сангийн Цэвэр агаар, уур амьсгалын өөрчлөлтийн хөтөлбөрийн мэргэжилтэн Б.Хишигжаргал танилцуулга хийв.     Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар “Парламентын боловсрол хөтөлбөрт өсвөр үеийнхний оролцоог нэмэгдүүлэхэд анхаарах асуудлын тухай” асуудлыг хэлэлцэж, Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ц.Батбаатар мэдээлэл хийв.       Харин Төсөв, эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Эрүүл орчин-Эрүүл хүүхэд сэдвийн хүрээнд Улсын төсөвт хэрхэн тусгагдсан талаарх мэдээлэл болон, цаашид анхаарах асуудлын тухай” асуудлыг хөндөж, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа улсын төсвийг хэлэлцэх дэг, үйл явцын талаар мэдээлэл өгсөн бол Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтэн н.Жавхлантөгс хөтөлбөрийн оролцогчдын хийсэн үнэлгээний үр дүнгийн талаар танилцуулав.   Хууль зүй, цахим хөгжлийн байнгын хорооны хуралдаанаар “Эрүүл орчин бүрдүүлэхэд хүүхэд, өсвөр насныхны оролцоог дэмжих тухай” асуудлыг хэлэлцэж, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Орчны эрүүл мэнд, нөлөөллийн үнэлгээний албаны дарга Л.Нямсүрэн мэдээлэл хийсэн юм

Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа5 сар 10. 12:56

  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Лоринэт сан 2024-2025 онд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэхүү санамж бичгийн хүрээнд бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих цогц бодлогыг хэрэгжүүлж, залуу гэр бүлийг дэмжих, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх бодлоготой уялдуулж, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг сайжруулан боловсуулахад талууд хамтран ажиллахаар тохиролцлоо. Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг шинэчлэн боловсруулж, хүүхэд асран халамжлах хувилбарт үйлчилгээг бий болгох эрх зүйн шинэчлэлийг хийнэ

Сонсголын бэрхшээлтэй залуус “Gold’s Gym”-д ажиллаж байна5 сар 10. 10:21

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй сайн жишээ №26 “Gold’s Gym Ulaanbaatar” -Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй сайн жишээ- Монгол Улс 2009 онд НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод нэгдэн орж, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах, нийгмийн оролцоог дэмжихэд чиглэсэн “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль”-ийг 2016 онд батлан хэрэгжүүлж байна. 2017 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлыг үндэсний хөтөлбөрт оруулж, хууль эрх зүйн тогтолцоог хангаснаар 2021 онд Монгол Улсын Засгийн газар Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-тай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл (DPUB2)”-ийг хэрэгжүүлж байна. Энэхүү цуврал нийтлэлээр дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллаж буй байгууллага, гэр бүл, хамт олны төлөөлөл зэрэг олон талын байр суурийг онцлон тэмдэглэж, Монгол Улс дахь хөдөлмөр эрхлэлтийн сайн жишээг түгээхийг зорьж байна. “Ажилтнууд болон гишүүд үйлчлүүлэгчдэдээ саадгүй орчин бүрдүүлэн ажиллахыг зорьж байна”   ”Gold’s Gym Ulaanbaatar” фитнес клубын зохион байгуулагч Б.Батчимэг /баруун гар тал/, Хүний нөөцийн менежер Б.Гомбодорж /зүүн гар тал/, үйлчилгээний ажилтан О.Хувьтөгөлдөр /голд/ нар

“Цахим орчинд хүүхдийг хориотой болон хүүхдэд хортой агуулгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах" журам боловсруулах ажлын хэсэг хуралдлаа5 сар 9. 9:07

УИХ-ын 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар баталсан Хүүхэд хамгааллын тухай хуулиар /шинэчилсэн найруулга/ Хэвлэл мэдээлэл, өргөн нэвтрүүлэг, цахим орчны хүүхэд хамгааллыг өргөжүүлж, үүнтэй уялдуулан Зөрчлийн тухай хуульд холбогдох шийтгэлийг оногдуулсан. Тухайлбал, тус хуульд дараах зохицуулалтууд шинээр туссан. -Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч гэр бүлийн орчинд, боловсролын сургалтын байгууллага сургуулийн болон дотуур байрны орчинд, хүн, хуулийн этгээд хуульд заасан эрх эдэлж, үүргээ хэрэгжүүлэхдээ хүүхдийг эрүүл мэнд, оюун санаа, хүмүүжил, төлөвшилд нь сөргөөр нөлөөлөх бүх төрлийн хориотой, хүүхдэд хортой агуулгаас хамгаална. -Хүн, хуулийн этгээд хүүхдийг цахимаар урхидах, дээрэлхэх, дарамтлахыг хориглоно. Хэвлэл мэдээлэл, өргөн нэвтрүүлэг, цахим орчны үйлчилгээ эрхлэгч  өөрийн үйлчилгээнд хориотой агуулгыг түгээхгүй байх, хүүхдэд хортой агуулгыг хянах, хязгаарлах, хаах арга хэмжээ авах үүрэгтэй. -Интернэтийн үйлчилгээ эрхлэгч нь эрх бүхий байгууллагын дүгнэлт, шийдвэрийн дагуу цахим орчинд түгээсэн хүүхдэд хортой болон хориотой контентыг өөрийн сүлжээнд хязгаарлалт хийх технологийн арга хэмжээг авна. -Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч контент, бүтээлийг олон нийтэд түгээхийн өмнө насны ангиллын тэмдэглэгээг байршуулна. Хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажлын хүрээнд өнөөдөр /2024-05-07/ ХНХЯ, ХЗДХЯ, ЦХХХЯ хамтран ажлын хэсгийн хурлыг зохион байгууллаа

Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Эрхийг Хамгаалах Агентлагийн даргаар М.Маргад-Эрдэнийг томиллоо5 сар 8. 15:13

Засгийн газрын өнөөдрийн хурлаас гаргасан шийдвэрийг ХНХ-ын сайд Х.Булгантуяа танилцууллаа. Тэрбээр “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Эрхийг Хамгаалах Агентлагийн даргын томилгоог хийлээ. Өнгөрсөн онд сонгон шалгаруулалт зарласан байсан юм. Ингээд Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Эрхийг Хамгаалах Агентлагийн даргаар н.Маргад-Эрдэнэ гэж залууг томиллоо

Хүүхэд хамгааллын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн танилцуулга5 сар 6. 13:03

Хуулийн зорилго нь хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоо, хүүхэд хамгаалалд оролцогч талуудын эрх, үүргийг тодорхойлох, хүүхдийг эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхдэд шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлэх замаар хүүхдийн аюулгүй байдал, хүүхдийн хамгаалуулах эрх, хүүхдийн сайн сайхан байдлыг хангахад оршино. Хүүхэд хамгааллын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д дараах онцлог зохицуулалтыг нэмж тусгалаа.Үүнд: 1) Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийг үл хайхарсны улмаас хүүхэд бие махбод, сэтгэл санаа, бэлгийн дарамт, бэлгийн хүчирхийлэлд өртөх, гэмт хэргийн улмаас хохирсон, нас барсан хүүхдийн тоо жил бүр нэмэгдэж, түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвөөр үйлчлүүлсэн иргэдийн 68 хувийг хүүхэд эзэлж байна. Хүүхэд хамгааллын үйлчилгээг эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд бүрд чанартай, хүртээмжтэй хүргэх, эцэг, эх хүүхдээ үл хайхрахыг хориглосон заалтыг тусгасан. 2) Эцэг, эхийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлж, хүүхдийн дэргэд согтууруулах ундаа хэрэглэх, эсхүл хэрэглэсэн үедээ хүүхдийн амьдарч, суралцаж байгаа орчин, орон байранд нэвтэрснийг хүүхдийг эрсдэлт нөхцөлд оруулсантай адилтгаж үзэхээр болов. 3) Боловсролын орчин дахь хүүхэд хамгааллын хүрээг өргөжүүлж, боловсролын сургалтын байгууллага, сүм хийдийн дэргэдэх шашны сургуульд суралцаж байгаа хүүхдийн эрхийг хамгаалах асуудлыг тусгасан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ахмад настны үндэсний төвд ажиллалаа5 сар 3. 13:54

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт байрлах, халамжийн салбарын ууган байгууллага-Ахмад настны үндэсний төвд ажиллалаа. Тэрбээр төр, засгаас ахмадуудын тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн хамгаалал  зэрэгт онцгой анхаарч байгааг хэлээд, удахгүй тохиох тус төвийн 100 жилийн ойн баярын мэнд хүргэж, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөв. Ахмад настны үндэсний төв нь асран хамгаалах, харгалзан дэмжих төрөл садангүй, бие даан амьдрах чадваргүй, ганц бие, байнгын эмчилгээ, асаргаа шаардлагатай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг байрлуулж, хоол, хувцас, эрүүл мэнд, асаргаа сувилгаа, нөхөн сэргээх, сэтгэл зүй, соёл зэрэг үйлчилгээг хуульд заасны дагуу үзүүлдэг. Өнөөдрийн байдлаар 14 аймаг, нийслэлийн 182 ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байгаагийн 117 нь эрэгтэй, 65 нь эмэгтэй юм. Батсүмбэр сумын төвөөс Ахмад настны үндэсний төв хүртэл хатуу хучилттай зам тавих хөрөнгөөс гадна барилгын дээвэр, уурын зуухыг шинэчлэх, ахмадуудад нэн шаардлагатай автобус зэргийг худалдан авах 500 гаруй сая төгрөгийг 2024 оны төсөвт тусгажээ. "Хүний Эрхийн Үндэсний Комиссын 2022 оны тайлангаас үзвэл, ахмад настны гэр бүл болон хууль ёсны үр хүүхэд, ах дүү нар нь харж хандах үүргээ биелүүлэхээс зайлсхийх, үр хүүхэд нь эцэг, эхээ ялгаварлан гадуурхах, гэрээсээ хөөх, эд хөрөнгө, тэтгэврийг нь завших, хүчээр авах зэргээр эрхийг зөрчих тохиолдол цөөнгүй байна.      Цаашид аймгуудад ахмадуудад зориулсан асрамжийн газар, өдөр өнжүүлэх төв байгуулах, энэ чиглэлээр төрийн бус байгууллага, хувийн хэвшил, иргэдийн санаачилгыг дэмжих, ахмадуудын хөдөлмөр эрхлэлт, гэр бүл дэх сэтгэл санаа, бие махбод, үл хайхрах хүчирхийлэлд өртөхөөс сэргийлэх зэргийг тусгасан Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцүүлэх гэж байгаа"-г ХНХ-ын сайд Х.Булгантуяа хэллээ. Засгийн газрын тогтоолоор 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс ажилтнуудын үндсэн цалин,  орон нутагт ажилласны нэмэгдлийг тодорхой хувиар нэмсэнд төвийн удирдлага, ажилтнууд талархалтай байна. Одоогоор нарийн мэргэжлийн эмч, сувилагч дутмаг байгаа тухай төвийн дарга Л.Эрдэнэхүү ярилаа. 1924 онд маршал Х.Чойбалсан санаачилга гарган Нийслэл хүрээнд “Өнчин ядуусыг тэтгэх газар” байгуулсан нь өнөөгийн үндэсний төвийн суурь болсон түүхтэй

Элчин сайд Зоан Хань Дамд талархал илэрхийллээ5 сар 3. 8:33

Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд ноён Зоан Хань Дамын манай улсад ажиллах бүрэн эрхийн хугацаа дуусаж, нутаг буцах болсонтой холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар хүлээн авч уулзан үр дүнтэй хамтын ажиллагаанд талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүслээ. Ноён Элчин сайд томилгоот хугацаандаа хөдөө аж ахуй, аж үйлдвэр, батлан хамгаалах зэрэг олон чиглэлд хоёр орны хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан томхон ажлуудыг амжилттай хэрэгжүүлсэн. Тухайлбал, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын Комиссын 18 дугаар хуралдааныг 2022 оны 9 дүгээр сард Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан

Тавдугаар сарын халамжийн мөнгөний хуваарь5 сар 2. 16:16

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн олголтын энэ сарын хуваарийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас танилцууллаа.   Тус хуваарь ёсоор хүүхдийн мөнгөн тэтгэмжийг тавдугаар сарын 20-нд олгоно

“Хөдөлмөр эрхлэлт 2024” арга хэмжээ амжилттай боллоо5 сар 2. 11:41

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас “Хөдөлмөр, эрхлэлт 2024” өдөрлөг арга хэмжээг Олон Улсын хөдөлмөрчдийн өдрийг тохиолдуулан Мишээл Экспо төвд 5 дугаар сарын 1-ний өдөр зохион байгууллаа. Арга хэмжээг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар нээж хэлсэн үгэндээ, Улсын хэмжээнд хөдөлмөрийн зах зээлийн үндсэн үзүүлэлтүүд ковидоос хойш буюу 2021-2023 онд эерэг үр дүнтэй гарсан. Тухайлбал, 2023 оны 4 дүгээр улирлын байдлаар ажилгүйдлийн түвшин 3.9 хувь болж, 2022 оны мөн үеэс 1.4 пунктээр буурсан бол ажилгүй хүний тоо 48.0 мянга болж өмнөх оны мөн үеэс 15.8 мянган хүнээр буурсан үзүүлэлттэй байна

"Монголдоо сайхан ажиллаж амьдаръя" уриатай өдөрлөгт оролцож, мэндчилгээ дэвшүүллээ5 сар 2. 8:52

Жил бүрийн тавдугаар сарын 1-нд “Олон улсын хөдөлмөрчдийн эрхийг хамгаалах өдөр” тохиодог. Хөдөлмөрчдийн дуу хоолойг сонсох энэхүү өдөр Олон улсын ҮЭ-ийн байгууллагаас дэвшүүлсэн “Нийгмийн шударга гэрээ - Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” зорилтын хүрээнд Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос “Монголдоо сайхан ажиллаж, амьдаръя” уриан дор өдөрлөг зохион байгууллаа

Шинэ мэдээ

Бага тойруугийн авто замыг хааж, шинэчилнэ3 цаг 43 минутын өмнө“Гурван толгодын шим” хоршоо хөрөнгө оруулалтын зээлээ авсан анхны хоршоо боллоо3 цаг 49 минутын өмнөОйрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно3 цаг 57 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав4 цаг 2 минутын өмнөМөнгөний бодлогын хүүг бууруулж, 11 хувь болгов4 цаг 9 минутын өмнөСоёлын биет өвийн эд зүйлсийг хууль бусаар худалдахыг завдсан хэргийг шүүхэд шилжүүллээ4 цаг 19 минутын өмнөХовор тохиодог соронзон шуурганы нөлөөгөөр дэлхий даяар туйлын туяа үзэгдлээ4 цаг 27 минутын өмнө“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 19 дугаарын тойм4 цаг 35 минутын өмнөТөрийн банк “Банкир 2024 ” сагсан бөмбөгийн тэмцээний аваргаар тодорлоо4 цаг 42 минутын өмнөСувилагчдын нийгмийн асуудал, сувилахуйн тусламж, үйлчилгээг сайжруулахын төлөө бүх талын дэмжлэг үзүүлнэ4 цаг 48 минутын өмнөСэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраалаа9 цаг 26 минутын өмнө146 суманд 438 албан хаагч Шинэ хоршоо хөдөлгөөний талаар малчин бүрд хүрч ажиллаж байна9 цаг 37 минутын өмнө“Дуудлага” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө5 сар 13. 8:50Хавдрын тусламж үйлчилгээнд цогц үнэлгээ хийлээ5 сар 13. 8:44Ерөнхийлөгч хашаандаа мод тарьж, ургуулж буй айлд зочиллоо5 сар 13. 8:37“Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрийн оролцогчид батламжаа гардан авлаа5 сар 13. 8:29УИХ-ын 2024 оны Хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.05.13-05.175 сар 13. 8:24Өнөөдөр улаагчин үхэр өдөр5 сар 13. 8:20Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан5 сар 13. 8:16ЭЭХХЗГ: Эмийн чанар, аюулгүй байдлын хяналтыг сайжруулах сургалт явуулав5 сар 12. 11:38“Өсвөрийн парламент” хөтөлбөрийн нэрэмжит төгөлтэй боллоо5 сар 12. 11:35Ховд аймагт “Малчдад туслах үйлчилгээний цэг" байгууллаа5 сар 12. 11:32Цэвэрлэгээг хэвшил болгоё5 сар 12. 11:26Т.Тулга, Э.Даваанасан нар Олимпын наадамд өрсөлдөх эрхээ авлаа5 сар 12. 11:21УНТЭ: Сувилагчид мэдлэг, ур чадвараараа өрсөлдлөө5 сар 12. 11:15УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар “Бүсчилсэн хөгжил-Хойд бүс” нээлттэй өдөрлөгт оролцлоо5 сар 12. 11:10Монгол Улсын Ерөнхийлөгч “Нөхөрлөлийн ой” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа5 сар 12. 11:05Орхон: Олон улсын сувилагчдын өдрийн баярын хурал боллоо5 сар 10. 18:43“Цахим төр, төрийн хурдан үйлчилгээ” зөвлөгөөн боллоо5 сар 10. 18:39“Өсвөрийн парламент 2023” нэгдсэн чуулган болон Байнгын хороодын хуралдаан боллоо5 сар 10. 18:30
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.