Эрүүл мэнд

Хавдрын тусламж үйлчилгээнд цогц үнэлгээ хийлээ3 цаг 41 минутын өмнө

Монгол Улсын Засгийн газраас хавдрын тусламж, үйлчилгээний чиглэлээр олон улсын хөндлөнгийн үнэлгээний багт хүсэлт тавьсны дагуу Олон улсын атомын энергийн агентлаг, Олон улсын хавдар судлалын агентлаг, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамтарсан баг үнэлгээ хийхээр манай улсад энэ сарын 6-10-ны өдрүүдэд ажиллалаа.​​​​   Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат олон улсын хамтарсан үнэлгээний багийнхныг хүлээж авч уулзахдаа хавдрын тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, төвлөрлийг сааруулахад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллана гэдэгт итгэж буйгаа хэлсэн.   Манай улс хавдрын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор олон улсын хөндлөнгийн үнэлгээг хоёрдахь удаагаа хийлгэж байгаа бөгөөд тус үнэлгээний багтай гурван сарын хугацаанд 20 гаруй удаа цахимаар ажлын хэсгийн хурал хийж, хавдрын тусламж үйлчилгээний бодлого, эрх зүйн орчны өөрийн үнэлгээ болон бусад шаардлагатай мэдээллийг илгээж байсан юм.   Уулзалтын үеэр олон улсын үнэлгээний багийнхан өрхийн болон дүүргийн эрүүл мэндийн төв, "Интермед" эмнэлэг, Эмгэг судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Улсын нэг, хоёрдугаар төв эмнэлгийн хавдрын тусламж, үйлчилгээний үйл ажиллагаатай танилцсанаа дуулгалаа.   Мөн Боловсрол, шинжлэх ухааны яам, Цөмийн энергийн комиссын ажлын албатай уулзаж, цацрагийн аюулгүй ажиллагаа, хамгаалалтын чиглэлээр үнэлгээ хийсэн ба Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Монгол улсын их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн холбогдох хөтөлбөрийн эрдэмтэн, профессоруудтай хавдрын хүний нөөцийн төгсөлтийн өмнөх болон төгсөлтийн дараах сургалтын талаар санал солилцсон байна.   Олон улсын хамтарсан үнэлгээний багийн урьдчилсан зөвлөмж, дүгнэлтээр хавдрын эрсдэлт хүчин зүйлсээс сэргийлэх мэдээ мэдээллийг хүн амын зан үйлийн судалгаанд үндэслэн зохион байгуулах, эрт илрүүлгийн шинжилгээг оновчтой болгох, эрт илрүүлгээр илэрсэн тохиолдол бүрийг эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хугацаа алдалгүй хамруулах, хавдрын тусламж, үйлчилгээнд өвчтөний ар гэрийг дэмжих чиглэлийн үйл ажиллагааг бий болгож хавдрын тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдийн уялдаа холбоог сайжруулах, эрдэм шинжилгээ, судалгааг өргөжүүлэхэд анхаарах нь зүйтэй гэв.    Түүнчлэн хамтарсан үнэлгээний багт ажилласан олон улсын байгууллагууд хавдрын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.   Энэхүү хөндлөнгийн үнэлгээний эцсийн зөвлөмж арваннэгдүгээр сард гарна

ЭЭХХЗГ: Эмийн чанар, аюулгүй байдлын хяналтыг сайжруулах сургалт явуулав5 сар 12. 11:38

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар ЭМЯ-ны дэргэдэх Хүний эмийн зөвлөлийн Эм судлалын салбар зөвлөлтэй хамтран бүртгэлийн болон бүртгэлийн дараах эмийн чанар, аюулгүй байдлын хяналт, зохицуулалтыг сайжруулахад эм бүртгүүлэгчийн оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор танхимын сургалтыг өнөөдөр /2024-05-10 / зохион байгууллаа. Сургалтад тусгай зөвшөөрөл бүхий эм ханган нийлүүлэх байгууллага, гадны эм үйлдвэрлэгчийн төлөөлөгчийн газар болон үндэсний эмийн үйлдвэрийн төлөөлөл, асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг хамруулсан. Тус сургалтаар Фармаковижилансын тогтолцоог үр дүнтэй хэрэгжүүлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээ ба эмийн зохистой хэрэглээний суурь асуудал болох эмийн хэрэглэх заавар боловсруулалт, баталгаажилт болон манай улсын эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний зар сурталчилгааны зөвшөөрөл, хяналт зэрэг үндсэн гурван асуудлыг хөндөж ярилцлаа. Энэхүү сургалт нь эрх зүйн зохицуулалт болон тулгамдаж буй асуудлын талаар эм бүртгүүлэгчийг нэгдсэн мэдээллээр хангаж, төрийн үйлчилгээг ил тод, нээлттэй, үр дүнтэй хэрэгжүүлэхэд зохицуулалтын агентлаг, мэргэжлийн салбар зөвлөл, аж ахуй нэгжийн үйл ажиллагааны уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах чухал  ач холбогдолтойг мэргэжилтнүүд онцоллоо

УНТЭ: Сувилагчид мэдлэг, ур чадвараараа өрсөлдлөө5 сар 12. 11:15

Улсын нэгдүгээр төв эмнэлгээс Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан нийт сувилагчдынхаа дунд "Амилуулах үеийн суурь тусламж, хөх код идэвхжих үеийн арга хэмжээ" сэдэвт ажил мэргэжлийн уралдааныг өнөөдөр /2024-05-10 / зохион байгууллаа.Энэхүү арга хэмжээг нээж УНТЭ-ийн Ерөнхий захирал, анагаах ухааны  доктор Б.Хишигжаргал эмнэлгийн ажиллах хүчний цөм болсон сувилагч, тусгай мэргэжилтнүүддээ Олон улсын сувилагчдын өдрийн мэнд дэвшүүлж хэлсэн үгэндээ  “Өнөөдрийн байдлаар манай эмнэлэгт 400 гаруй сувилагч, тусгай мэргэжилтэн ажиллаж байна. Дэлхий нийтээр сувилагчийн орон тооны хомсдолд орж, сувилагч нарын ажлын ачаалал нэмэгдэж байгаа

Орхон: Олон улсын сувилагчдын өдрийн баярын хурал боллоо5 сар 10. 18:43

Орхон аймгийн эрүүл мэндийн газраас Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүддээ зориулж “Бидний сувилагч, Бидний ирээдүй” баярын хурлыг энэ сарын 9-нд зохион байгууллаа.Хурлыг нээж ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Орхон аймгийн засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч М.Түмэнжаргал, АЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн Эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн О.Батцэнгэл, УИХ-ын гишүүн Д.Батлутын бие төлөөлөгч Н.Оюун-Эрдэнэ, аймгийн ЭМГ-ын дарга Ц.Мөнхцэцэг нар оролцогчдод мэндчилгээ дэвшүүлж, үг хэлсэн.Энэ үеэр “Эрдэнийн дэнлүү” шилдэг сувилагч шалгаруулах арга хэмжээ болсон бөгөөд шилдэг сувилагчаар БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасгийн сувилагч Маруушийн Нямсүрэн шалгарав.Мөн эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, амжилт гаргасан сувилагч, тусгай мэргэжилтнүүдээс “Алтан гадас” одонгоор “Анхны оч” ӨЭМТ-ийн сувилагч Б.Удвал тэргүүтэй төрийн болон орон нутгийн шагналаар 50 гаруй хүн шагнагдсан юм

С.Чинзориг: Нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг бодлогын цөм болгон хөгжүүлэх шаардлагатай5 сар 10. 15:19

-БАЯНХОНГОРЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫНХАН ЧУУЛЖ БАЙНА-  ЭМЯ, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар хамтран Баянхонгор аймгийн эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулж байна.Зөвлөгөөнд тус аймгийн төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, сумдын Эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүд, сум, багийн Засаг дарга 380 гаруй хүн оролцож, эрүүл мэндийн салбарт хийж хэрэгжүүлсэн ажлуудын талаар мэдээлэл авч, орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй үйл явц, тулгамдаж буй асуудлынхаа талаар ярилцан, цаашдын зорилго зорилтоо тодорхойлж буй юм. Зөвлөгөөний нээлтийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хийж хэлсэн үгэндээ 2023 он эрүүл мэндийн салбарт үр өгөөжтэй, Тогтвортой хөгжлийн эрүүл мэндийн зорилгыг хэрэгжүүлэхэд нэг алхам ойртсон жил болж өнгөрсөн бөгөөд КОВИД-19 цар тахлын улмаас салбарт гарсан ухралтыг зогсоож, зарим талаар цар тахлын өмнөх түвшинд хүргэж чадсаныг тэмдэглэв. Сайд Монгол Улс дахь Тогтвортой хөгжлийн эрүүл мэндийн зорилгын хэрэгжилтийг “дунд зэрэг” гэж үнэлсэн ба цаашид бид олон улсын өмнө хүлээсэн амлалтаа хэрэгжүүлэхийн тулд эмнэлгийн тусламж үйлчилгээг шүтсэн хандлагаа өөрчилж, бага зардлаар олон хүний эрүүл мэндийг хамгаалах, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг бодлогын цөм болгон хөгжүүлэх шаардлагатай байгааг онцлоод “2023 онд эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгоход онцгой анхаарч, 2012 оноос хойш дорвитой өөрчлөлт хийгдээгүй байсан салбарын хуулиудыг шинэчлэх ажлыг эхлүүлж, Төсвийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай, Тусгай сангийн тухай, Дархлаажуулалтын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсны зэрэгцээ Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай анхдагч хуулийг батлууллаа. Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хууль батлагдсанаар нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нэгдсэн тогтолцоо бий болж, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг төсвөөс санхүүжүүлэх эрх зүйн орчин бүрдэж, байгууллага, иргэдийн оролцоо нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байна” гэсэн юм.Баянхонгор аймгийн эрүүл мэндийн салбарын чадавхийг бэхжүүлэх, эмчилгээ, оношлогооны тоног төхөөрөмжийг сайжруулах, эмч мэргэжилтнүүдийн мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх, тав тухтай орчинд ажиллах боломжийг бүрдүүлэхэд анхаарч, шаардлагатай хөрөнгө оруулалтыг тухай бүрт нь шийдвэрлэн ажиллаж байгааг Эрүүл мэндийн сайд хэлсэн үгэндээ дурдсан.Баянхонгор аймгийн эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнд УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож баянхонгорчуудын эрүүл мэндийн манаанд цаг наргүй зүтгэж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд талархал илэрхийлээд иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад онцгой анхаарч ажиллахыг захилаа.ЭМЯ энэ оныг “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлаж, Эрүүл мэндийн сайдын 2024 оны А/208 тоот тушаалаар Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан. Мөн Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “Эрүүл шүд”, “Иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх арга хэмжээ”-г батлуулан, ирэх дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх  цогц арга хэмжээний төлөвлөгөөг бусад яамдын оролцоотой хамтран баталж, хэрэгжүүлж эхлээд байгаа юм.Удирдах ажилтны зөвлөгөөнийг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат удирдаж, үндсэн илтгэлийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Эрүүл мэндийн шинэ сэргэлт” сэдвээр тавилаа

УНТЭ: Ахмад ажилтнуудаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа5 сар 10. 15:10

Улсын нэгдүгээр төв эмнэлэг нь ахмад ажилтнуудынхаа эрүүл мэндийг хамгаалж, дэмжих зорилгоор урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог энэ сарын 9-нд тус эмнэлгийн Эрүүл мэндийг дэмжих төвд зохион байгууллаа.Энэ үеэр УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал, Захиргаа, хүний нөөцийн албаны дарга П.Мөнхтуул, Эрүүл мэндийг дэмжих төвийн дарга Б.Доржханд нар ахмадуудаа хүлээж авч уулзсан.Эхний үзлэгт эмнэлгийн ахмад ажилтан Д.Чулуунцэцэг, Н.Оюунцэцэг, П.Тэрбиш, С.Янжмаа, Б.Буяндэлгэр, Д.Сайханцэцэг, Н.Цэрэнбадам, Н.Наранцацралт, У.Цэнд, Б.Наранцэцэг нарын 10 хүн хамрагдлаа. Цаашид эмнэлгийн зүгээс үлдсэн ахмад ажилтнуудаа үзлэг, оношилгоонд хамруулах ажлыг үе шаттай зохион байгуулах юм

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн танилцуулга5 сар 9. 14:09

Эрүүл мэндийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ нь нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, эмнэлгийн тусламж, үйлчилгээ гэсэн хоёр төрөлтэй байх бөгөөд нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тэргүүлэх чиглэл болгож төрөөс хүн амд үзүүлэх эрүүл мэндийн бодлогыг хэрэгжүүлэхээр хуульчилсан байдаг. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль 2016 онд батлагдан хэрэгжиж байгаа ч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тэргүүлэх чиглэл болгосон нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хэрэгжүүлэх нарийвчилсан зохицуулалт бүхий бие даасан хууль, эрх зүйн орчин шаардлагатай байсан юм. Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулиар дараах харилцааг зохицуулна

“Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль”-ийг танилцуулав5 сар 9. 9:31

НЭМҮТ-ийн захирал, химийн ухааны доктор, дэд профессор С.Өнөрсайхан өнөөдөр /2024-05-08/ УНТЭ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн танилцуулга" сэдвээр илтгэл тавьж, мэдээлэл өглөө.Тэрбээр, Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийг энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлснийг онцолсон

“Эх баригч хүмүүнлэгийн элч” уулзалт, хэлэлцүүлэг боллоо5 сар 6. 8:45

Олон улсын эх баригчдын өдрийг тохиолдуулан ЭМЯ, НҮБХАС, Японы Жайка олон улсын байгууллага Монголын эх баригчдын нийгэмлэгтэй хамтран "Эх баригч хүмүүнлэгийн элч" уриан дор зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлгийг "Блю Скай" зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа.   Уулзалтыг нээж ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, НҮБХАС-ын тэргүүн Халид Шарифи, Жайка ОУБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи, Монголын эх баригчдын нийгэмлэгийн тэргүүн С.Даваасүрэн нар үг хэлсэн бөгөөд эх, нярайг эсэн мэнд амаржуулж, гэр бүлд аз жаргалыг бэлэглэх хариуцлагатай бөгөөд ариун үйлсийн төлөө мэдлэг, ур чадвар, хичээл зүтгэлээ дайчлан, эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж байгаа эх баригчдад Олон улсын эх баригчдын өдрийн мэндчилгээ дэвшүүлэв.  Манай улсын эрүүл мэндийн салбарт 1127 эх баригч ажиллаж байгаагийн 39,6 хувь нь сумын ЭМТ болон сум дундын эмнэлэгт, 24,4 хувь нь НЭ, дүүргийн ЭМТ, амаржих газарт, 15,3 хувь нь төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт ажиллаж байна. Эх баригч нар нийт төрөлтийн 99,2 хувьд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд тэдний төлөөлөл 300 эх баригч энэ удаагийн зөвлөлдөх уулзалтанд оролцож байгаа юм.   Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилт болон “Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны бодлогын зорилтод тусгагдсан сэргийлэх боломжтой эх, нярайн эндэгдэл, гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ, охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд эх баригчдын гүйцэтгэх үүрэг оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх, эх баригч мэргэжлийн үнэ цэн, бие даасан байдлыг хэрэгжүүлэх зорилгоор тус уулзалт, хэлэлцүүлгийг хийсэн нь онцлог боллоо.​​​​​   Эрүүл мэндийн сайдын тушаалаар 2021 онд эх баригчид чиглэсэн төрөлжсөн мэргэшлийн сургалтын 5 чиглэл батлагдсан

“Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт боллоо5 сар 5. 13:39

ЭМЯ, ЦХХХЯ-наас эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн шинэчлэл болон мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэдэд учрах чирэгдлийг бууруулах талаар төрөөс баримталж буй бодлого чиглэлийг эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдад танилцуулах “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалтыг өнөөдөр /2024-05-04/-өөс эхлүүллээ.  Төрийн ордонд зохион байгуулсан сургалтад нийслэлийн эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүд, ЭМЯ, ЦХХХЯ, харьяа газруудын төлөөлөл 800 ггаруй хүн оролцлоо

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Глобаль санд гепатиттай тэмцэх хөтөлбөр хэрэгжүүлэх санал тавилаа5 сар 5. 12:29

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг  ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх Глобаль сангийн Монгол Улсыг хариуцсан менежер Аллан Нфамбаг хүлээж авч уулзлаа.Уулзалтаар Монгол Улс болон ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх Глобаль сангийн хамтын ажиллагаа, 2024-2026 онд хэрэгжих  ДОХ, Сүрьеэ, КОВИД-19 төслийн хэрэгжилтийн явц, Сүрьеэгийн тусламж үйлчилгээнд олон нийтээр удирдуулсан хяналтын тогтолцоог нэвтрүүлэх багц үйл ажиллагааг хэрэгжүүлэх төрийн бус байгууллагын сонгон шалгаруулалт, “Өр хөрвүүлэх” хөтөлбөрийн хүрээнд санхүүжих 2025-2026 онд хэрэгжих нэмэлт төслийн бэлтгэл ажлын талаар ярилцаж, санал бодлоо хуваалцлаа.Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Глобаль сангийн дэмжлэгт талархал  илэрхийлээд цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр саналаа хэллээ. ХБНГУ-аас Монгол Улсад зээлсэн 29.0 сая еврог “Өр хөрвүүлэх” хөтөлбөрийн хүрээнд 2025-2030 онд Глобаль сангаар дамжуулан Монгол Улсын эрүүл мэндийн салбар, тэр дундаа ХДХВ, сүрьеэ, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхэд буцалтгүй тусламжаар олгохоор болсон.С.Чинзориг сайд “Өр хөрвүүлэх” хөтөлбөрийн хүрээнд 2025-2026 онд ДОХ, сүрьеэ, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх 11.8 сая ам.долларын төслийг өргөн барихыг Глобаль сангаас мэдэгдсэн бөгөөд нэмэлт санхүүжилтийн төслийг боловсруулж, өргөн барихтай холбоотойгоор Эрүүл мэндийн сайдын тушаалаар ДОХ, сүрьеэ, гепатитын төслийг боловсруулах 3 ажлын хэсгийг байгуулан ажиллуулж байгааг дурдаад “Уг хөтөлбөрийн хүрээнд олгогдох нэмэлт санхүүжилтийн тодорхой хэсгийг Гепатитын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зарцуулах хүсэлтэй байгаагаа тус санд  тухай албан хүсэлтийг Глобаль санд явуулсан.Глобаль сангаас ХДХВ-ийн халдвартай амьдарч буй хүмүүс, эрсдэлт бүлгийн хүн ам, жирэмсэн эмэгтэйчүүд, хөдөлгөөнт бүлгийн хүн амд чиглэсэн ХДХВ-ийн хөтөлбөрийн хүрээнд Гепатитын хөтөлбөрийг хамтатган хэрэгжүүлэх боломжтой талаар мэдэгдсэн

Шинэ мэдээ

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраалаа2 цаг 59 минутын өмнө146 суманд 438 албан хаагч Шинэ хоршоо хөдөлгөөний талаар малчин бүрд хүрч ажиллаж байна3 цаг 9 минутын өмнө“Дуудлага” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө3 цаг 35 минутын өмнөХавдрын тусламж үйлчилгээнд цогц үнэлгээ хийлээ3 цаг 41 минутын өмнөЕрөнхийлөгч хашаандаа мод тарьж, ургуулж буй айлд зочиллоо3 цаг 48 минутын өмнө“Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрийн оролцогчид батламжаа гардан авлаа3 цаг 56 минутын өмнөУИХ-ын 2024 оны Хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.05.13-05.174 цаг 1 минутын өмнөӨнөөдөр улаагчин үхэр өдөр4 цаг 5 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан4 цаг 9 минутын өмнөЭЭХХЗГ: Эмийн чанар, аюулгүй байдлын хяналтыг сайжруулах сургалт явуулав5 сар 12. 11:38“Өсвөрийн парламент” хөтөлбөрийн нэрэмжит төгөлтэй боллоо5 сар 12. 11:35Ховд аймагт “Малчдад туслах үйлчилгээний цэг" байгууллаа5 сар 12. 11:32Цэвэрлэгээг хэвшил болгоё5 сар 12. 11:26Т.Тулга, Э.Даваанасан нар Олимпын наадамд өрсөлдөх эрхээ авлаа5 сар 12. 11:21УНТЭ: Сувилагчид мэдлэг, ур чадвараараа өрсөлдлөө5 сар 12. 11:15УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар “Бүсчилсэн хөгжил-Хойд бүс” нээлттэй өдөрлөгт оролцлоо5 сар 12. 11:10Монгол Улсын Ерөнхийлөгч “Нөхөрлөлийн ой” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа5 сар 12. 11:05Орхон: Олон улсын сувилагчдын өдрийн баярын хурал боллоо5 сар 10. 18:43“Цахим төр, төрийн хурдан үйлчилгээ” зөвлөгөөн боллоо5 сар 10. 18:39“Өсвөрийн парламент 2023” нэгдсэн чуулган болон Байнгын хороодын хуралдаан боллоо5 сар 10. 18:30Төрийн банк “Ажилтан бүр нэг мод” аяны хүрээнд хаврын мод тариалалтаа эхлүүллээ5 сар 10. 18:21Хүүхдийн зуслангийн ажилтнуудын үндэсний зөвлөгөөн болж байна5 сар 10. 15:24С.Чинзориг: Нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг бодлогын цөм болгон хөгжүүлэх шаардлагатай5 сар 10. 15:19УНТЭ: Ахмад ажилтнуудаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа5 сар 10. 15:10“Эрдэнэс Тавантолгой” ХК 320 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа5 сар 10. 15:05Зөвлөлдөх ардчилалд тулгуурласан Парламентын Цахим шилжилт өнгөрсөн 4 жилд ...5 сар 10. 14:59Хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг ашиглан гар утасны аппликейшнаар зээл авчээ5 сар 10. 13:16Дорноговь: “Яаралтай тусламжийг яг цагт нь" ур чадварын уралдаан боллоо5 сар 10. 13:04Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа5 сар 10. 12:56Сэрэмжлүүлэг: Бага насны хоёр хүүхэд угаартаж нас баржээ5 сар 10. 11:18
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.