Оюуны спорт

Их мастер, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул дэлхийн шилдэг 50 шатарчинтай өрсөлдөж, дөрөвдүгээр байр эзлэв2023, 11 сар 6. 11:25

Их Бриатнийн Мен арлын Дуглас хотод шатрын “FIDE Women grand swiss” тэмцээн аравдугаар сарын 25-наас арваннэгдүгээр сарын 5-ны өдрүүдэд боллоо. Тэмцээнд нийт 50 тамирчин (дэлхийн чансааны 40-д жагсаж байгаа болон тивийн төлөөлөл болсон 10 шатарчин) өрсөлдсөн бол манай улсаас дасгалжуулагч, Их мастер Б.Гүндаваагийн удирдлага дор Үндэсний шигшээ багийн тамирчин, Их мастер, гавьяат тамирчин Батхуягийн Мөнгөнтуул оролцож, дөрөдүгээр байрт орлоо

Азийн пара наадамд спортын хоёр төрөлд оролцсон анхны Монгол тамирчин Б.Хашцэцэг2023, 10 сар 24. 14:06

БНХАУ-ын Ханжоу хотод болж буй Азийн зуны спортын пара наадмын шатрын тэмцээн хоёр дахь өдрөө өрнөж байна. Долоон өрөг тоглох тус тэмцээнд манай улсаас Б.Хашцэцэг, Г.Дэлгэрдалай, Г.Гончигсүрэн, Ө.Мөнхтөр, Ц.Өлзий, С.Сундуй, Х.Хишигбаяр нар оюун ухаанаа сорин өрсөлдөж байгаа юм. Тус тэмцээнд оролцож буй Монголын шатарчин Б.Хашцэцэг нь “Инчён-2014” Азийн зуны спортын пара наадмын жүдо бөхийн төрөлд хүрэл, багийн төрөлд хүрэл медаль хүртэж байсан бөгөөд Азийн зуны спортын пара наадамд хоёр спортын төрлөөр оролцсон анхны монгол тамирчин болж байна

Аав, хүү Азийн наадамд анх удаа оролцож байна2023, 10 сар 24. 13:32

БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын пара наадам гурав дахь өдрөө өрнөж байна. Өнөөдөр го даамын тэмцээн өчигдөр эхэлсэн бөгөөд манай улсаас дасгалжуулагч Ц.Хатанбаатарын удирдлага дор залуучуудын улсын аварга Х.Амарбаясгалан гурав дахь учраатайгаа өрсөлдөж байна. Тус тэмцээнд таван орны есөн тамирчин өрсөлдөж байгаа ба го даамын спорт нь энэ удаагийн Азийн наадамд анх удаа нэгдэж буй юм

Грекийн Родест болсон шатрын ДАШТ-ээс Монголын өсвөрийн тамирчид 6 медаль хүртжээ2023, 4 сар 24. 8:49

Грек улсын Родес хотноо 4 дүгээр сарын 13-23-ны өдрүүдэд 2023 оны шатрын сурагчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагджээ.   Тус тэмцээнд 53 орны 530 орчим тамирчид 6 насны 12 ангилалд бүтээлч сэтгэлгээ, ур чадвараа сорин өрсөлдсөний дотор Монгол Улсаас 30 тамирчин Родесийн дэвжээнд эх орноо төлөөлөн тулалдсан байна.   Монгол Улсын багийн ахлагчийн үүргийг Олон улсын шатрын холбооны шүүгч Э.Номин гүйцэтгэсэн бол 5 дасгалжуулагч тамирчдаа бэлтгэж ажиллажээ

Өсвөрийн шатарчид Бангкок хотноо 21 медаль хүртлээ2022, 11 сар 15. 9:40

Тайландын Бангкок хотноо 11 дүгээр сарын 04-13-нд болсон Зүүн Азийн 2022 оны аварга шалгаруулах тэмцээнд Монголын өсвөрийн баг тамирчид амжилттай оролцож 21 медаль хүртлээ.  Тус тэмцээнд Ази тивийн 12 орны 180 өсвөрийн шатарчид оюун ухааны цар, ур чадвараа сорин өрсөлдөж шилдгүүдээ шалгаруулав.  Монгол Улсаас "Их мастер" шатрын академийн дасгалжуулагч, Их мастер Б.Хатанбаатар ахалж, Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч  Ц.Батболд, Их мастер Г.Мөнхгал нарын дасгалжуулагчтай 16 өсвөрийн тамирчин өндөр амжилттай оролцлоо.  Монгол улсын тамирчид хувийн дүнгээр 10 медаль, багийн төрөлд 11 медаль нийт 21 медаль хүртэж 2022 оны АСЕАН-ы орнуудын аварга шалгаруулах тэмцээнийг өндөрлүүлэв.  "Их Заргач" клубын тамирчин  Б.Дүүрэнхишиг стандарт буюу сонгодог төрөлд Зүүн Азийн аварга цол хүртлээ.  Стандарт төрөлд медаль хүртсэн Монголын 4 тамирчдаас Б.Дүүрэнхишиг - FM, Б.Амин-Эрдэнэ - WFM, Н.Галт - CM, Б.Ану - WCM цолны болзлыг тус тус хангалаа.

Шагайн харвааны “УУХАЙ” наадам болно2022, 11 сар 1. 13:39

 Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын шагайн харвааны холбоо ТББ-тай хамтран 2022 оны 11 дүгээр сарын 5, 6-нд “Скай резорт” цанын баазад “Уухай” шагайн харвааны наадам хийнэ. Наадмыг Нийслэл хотын 383 жилийн ойн хүрээнд Монгол улсыг олон улсад сурталчлах, Юнескогийн хүн төрөлхтний соёлын өвд бүртгэгдсэн Монголын үндэсний спорт тоглоом шагайн харвааг өргөн дэлгэр хөгжүүлэх, уламжлалт ёс жаягийг залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх, харваачдын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулж байна. Шагайн харвааны наадмын бүртгэлийг цахим хэлбэрээр явуулах бөгөөд https://shagainkharvaa.mn/meduuleg хаягаар хүлээн авна. Шагайн харваа нь Монголчуудын эртнээс нааш өв уламжлагдан ирсэн уламжлалт тоглоомын нэг төрөл бөгөөд 2001 оноос эхлэн үндэсний их баяр наадмын нэгэн төрөл болж албан ёсны дүрэмтэй болжээ. Зурхайгаас 9 тохой буюу 4.72 метр зайнаас харвадаг

Монголын 3 шатарчин сонирхогчдын “Дэлхийн аварга” боллоо2022, 10 сар 31. 12:14

Шатар сонирхогчдын ДАШТ-д өрсөлдсөн Монголын баг тамирчдаас дэлхийн 3 аварга цолтон төрж Монголынхоо шатрын түүхэнд нэгэн шинэ алтан хуудас нэмлээ.   Мальта улсын Мелльеха хотноо 2022 оны 10 дугаар сарын 20-30-ны өдрүүдэд "Шатар сонирхогчдын 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн" амжилттай зохион байгуулагдаж өчигдөр дүнгээ гарган, шагналаа гардууллаа .   Энэ жилийн ДАШТ-ээс Монголын баг тамирчдаас W 1700 ангилалд Э.Маргадгуа, U 1700 ангилалд С.Төгөлдөр, U 2000 ангилалд Н.Содбилэгт дэлхийн аварга болж алтан медаль, цом хүртлээ

16 хүртэлх насны Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг наймдугаар байрт шалгарлаа2022, 10 сар 12. 12:30

Азербейджан улсын Нахчивян хотноо 16 хүртэлх насны дэлхийн шатрын олимпиад аравдугаар сарын 1-11-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн олимпиадад дэлхийн 22 орны 34 багийн 206 өсвөрийн шилдэг тамирчид оролцсон байна

Эрдэнэт хотын нутгийн зөвлөлөөс Б.Мөнгөнзулд хоёр өрөө орон сууцны батламж гардуулав2022, 9 сар 21. 12:08

Монголын шатрын Үндэсний шигшээ багийн тамирчин, Дэлхийн шатрын холбооны мастер Б.Мөнгөнзулд Эрдэнэт хотын нутгийн зөвлөлөөс хоёр өрөө орон сууцны батламж гардуулжээ. Энэтхэгийн Ченнай хотноо болсон дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад манай улсын Үндэсний шигшээ багийнхан амжилттай оролцсон. Тус олимпиадын эмэгтэйчүүдийн төрөлд Үндэсний шигшээ багийн тамирчин, дэлхийн шатрын холбооны дэд мастер Б.Мөнгөнзул алтан медалийн эзэн болсон юм

Монголын Дота 2-ын Лилган баг дэлхийн тавцанд2022, 9 сар 14. 11:48

Дэлхий ертөнцөд техник технологи хөгжихийн хэрээр цахим спортын хөгжил хурдацтай урагшилж, түүнийг дагасан шагналын сан ч бусад спортын төрлүүдийг илүүрхэж эхэлсэн. Дэлхийд маш хурдацтай хөгжиж байгаа цахим спортын төрөл манай улсад ч мөн адил хурдацтай хөгжиж байна

Д.Мөнхзул өсвөрийн ДАШТ-ийг өнгөлж байна2022, 9 сар 13. 10:53

Румыний Мамаиа хотод болж буй шатрын өсвөр үеийн ДАШТ-ий охидын 16 насны ангилалд дэлхийн шатрын холбооны мастер Даваахүүгийн Мөнхзул тэргүүлж байна. Тэрээр долоон өргийн дараах байдлаар зургаан хожил, нэг тэнцээтэй, 6.5 оноогоор хошуучилж байна

Т.Мөнхзул & Анна Крамлинг2022, 9 сар 8. 10:16

Хорвоо дээр орших долоон тэрбум гаруй хүн арьс өнгө, үзэл бодол, хүсэл сонирхол, соёл уламжлалаас эхлээд сонсдог хөгжим, уншдаг ном, үздэг киногоороо харилцан адилгүй. Тэр дундаа нас чацуу хүмүүс ч өссөн орчин, хувь хүний хандлага, төрсөн улсаасаа шалтгаалан тэс өөр байх нь бий

Б.Мөнгөнзул тэргүүтэй өсвөрийн шатарчид Румынд өрсөлдөж байна2022, 9 сар 7. 11:33

 Шатрын 14, 16, 18 хүртэлх нас буюу өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Румыний Мамаиа хотод өчигдөр эхэллээ

Олимпиадын аварга Б.Мөнгөнзул тэргүүтэй шатарчид Румынд өрсөлдөж байна2022, 9 сар 7. 8:54

Шатрын 14, 16, 18 хүртэлх нас буюу өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Румыний Мамаиа хотод өчигдөр эхэллээ

Отгон их мастер Т.Мөнхзулыг 30 сая төгрөгөөр шагнав2022, 8 сар 26. 13:58

Энэтхэгийн Ченнай хотод дэлхийн шатрын 44 дүгээр олимпиад долдугаар сарын 26-наас наймдугаар сарын 10-нд болж, үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Батсайханы удирдлага дор эрэгтэйчүүдийн шигшээ багт Д.Батсүрэн, Г.Амартүвшин, Б.Гүндаваа, С.Билгүүн, С.Ган-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн шигшээ багт А.Энхтуул, Б.Баярмаа, Т.Мөнхзул, Б.Мөнгөнзул, Д.Мөнхзул нар онцгой амжилт байгуулсан билээ. Баг тамирчдыг өнөөдөр Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан хүлээн авч уулзан шагнал гардууллаа

Stalwart Esports” багийнхан “PUBG Mobile World Invitational 2022” тэмцээний 3 дугаар байрын эзэн болов2022, 8 сар 14. 11:14

 Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотод болсон “PUBG Mobile World Invitational 2022” тэмцээнд Монгол Улсаас “Stalwart Esports” баг өрсөлдөв. Нийт 18 баг оролцож, 18 үе өрсөлдсөний эцэст “Stalwart Esports” 180 оноогоор гуравдугаар байр эзэлж, шагналд 185 мянган ам.доллар хүртсэн байна.  Тайландын “Vampire Esports” баг 220 оноотой тэмцээний ялагч болж 525 мянган ам.доллар, Саудын Арабын “Team Falcons” баг хоёрт шалгарч, 325 мянган ам.доллар хүртжээ. Харин тус тэмцээний “Үнэ цэнтэй тоглогч”-оор Монголын “Stalwart Esports” багийн “Action” Г.Сүхбат тодорч, 10 мянган ам.долларын эзэн болжээ. “Stalwart Esports” багийн бүрэлдэхүүн: IGL, Scout – Э.Өнөболд (Pika) Support – Б.Билгүүтэй (Skryyy) Attacker – Г.Сүхбат (Action) Fragger – А.Бүрэнбаяр (Top) Coach – Б.Жаргалсайхан (Senator) "Stalwart Esports" багийнхан цахим хуудаснаа "PUBG WORLD INVITATIONAL 2022 тэмцээний гуравдугаар байрын шагналт хэмээн дуудуулахаар болж байна

Их мастер А.ЭНХТУУЛ-д Франц улсын өмнөөс тоглох урилга иржээ2022, 8 сар 11. 11:16

Франц улсын хамгийн олон жилийн түүхтэй, мэргэжлийн буюу өндөр зэрэглэлийн шатарчид харьяалагддаг Филидор-Мулхаус шатрын клубээс Франц улсын нэрийн өмнөөс болон тус клубын нэрийн өмнөөс тоглох санал Монголын Их мастер А.Энхтуулд ирсэн байна. 

188 орноос Монголын эрэгтэй баг 35, эмэгтэй баг 15 дугаар байрт шалгарав2022, 8 сар 10. 10:00

Дэлхийн шатрын багийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох XXXXIV олимпиад 2022 оны 7 дугаар сарын 28-наас 8 дугаар 9-нд Энэтхэгийн Ченнай хотод болж өндөрлөв.  

Б.Мөнгөнзул Дэлхийн шатрын олимпиадаас алтан медаль авсан анхны Монгол хүн олов2022, 8 сар 10. 9:53

Энэтхэгийн Ченнай хотод үргэлжилж байгаа дэлхийн 188 орон оролцсон шатрын 44 дүгээр олимпиадад Орхон аймгийн Хангарьд спорт клубын тамирчин Б.Мөнгөнзул монголын түүхэнд бичигдэх амжилт гаргаж, анх удаа олимпиадын алтан медалийг эх орондоо авчирч байна.  

Шинэ мэдээ

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраалаа2 цаг 11 минутын өмнө146 суманд 438 албан хаагч Шинэ хоршоо хөдөлгөөний талаар малчин бүрд хүрч ажиллаж байна2 цаг 21 минутын өмнө“Дуудлага” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө2 цаг 47 минутын өмнөХавдрын тусламж үйлчилгээнд цогц үнэлгээ хийлээ2 цаг 53 минутын өмнөЕрөнхийлөгч хашаандаа мод тарьж, ургуулж буй айлд зочиллоо3 цагийн өмнө“Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрийн оролцогчид батламжаа гардан авлаа3 цаг 7 минутын өмнөУИХ-ын 2024 оны Хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.05.13-05.173 цаг 12 минутын өмнөӨнөөдөр улаагчин үхэр өдөр3 цаг 17 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан3 цаг 20 минутын өмнөЭЭХХЗГ: Эмийн чанар, аюулгүй байдлын хяналтыг сайжруулах сургалт явуулав5 сар 12. 11:38“Өсвөрийн парламент” хөтөлбөрийн нэрэмжит төгөлтэй боллоо5 сар 12. 11:35Ховд аймагт “Малчдад туслах үйлчилгээний цэг" байгууллаа5 сар 12. 11:32Цэвэрлэгээг хэвшил болгоё5 сар 12. 11:26Т.Тулга, Э.Даваанасан нар Олимпын наадамд өрсөлдөх эрхээ авлаа5 сар 12. 11:21УНТЭ: Сувилагчид мэдлэг, ур чадвараараа өрсөлдлөө5 сар 12. 11:15УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар “Бүсчилсэн хөгжил-Хойд бүс” нээлттэй өдөрлөгт оролцлоо5 сар 12. 11:10Монгол Улсын Ерөнхийлөгч “Нөхөрлөлийн ой” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа5 сар 12. 11:05Орхон: Олон улсын сувилагчдын өдрийн баярын хурал боллоо5 сар 10. 18:43“Цахим төр, төрийн хурдан үйлчилгээ” зөвлөгөөн боллоо5 сар 10. 18:39“Өсвөрийн парламент 2023” нэгдсэн чуулган болон Байнгын хороодын хуралдаан боллоо5 сар 10. 18:30Төрийн банк “Ажилтан бүр нэг мод” аяны хүрээнд хаврын мод тариалалтаа эхлүүллээ5 сар 10. 18:21Хүүхдийн зуслангийн ажилтнуудын үндэсний зөвлөгөөн болж байна5 сар 10. 15:24С.Чинзориг: Нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг бодлогын цөм болгон хөгжүүлэх шаардлагатай5 сар 10. 15:19УНТЭ: Ахмад ажилтнуудаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа5 сар 10. 15:10“Эрдэнэс Тавантолгой” ХК 320 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа5 сар 10. 15:05Зөвлөлдөх ардчилалд тулгуурласан Парламентын Цахим шилжилт өнгөрсөн 4 жилд ...5 сар 10. 14:59Хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг ашиглан гар утасны аппликейшнаар зээл авчээ5 сар 10. 13:16Дорноговь: “Яаралтай тусламжийг яг цагт нь" ур чадварын уралдаан боллоо5 сар 10. 13:04Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа5 сар 10. 12:56Сэрэмжлүүлэг: Бага насны хоёр хүүхэд угаартаж нас баржээ5 сар 10. 11:18
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.