Африк

Сомалийн нийслэлд террорист халдлага болж, 100 гаруй хүн амь үрэгджээ2022, 10 сар 30. 17:49

Сомалийн нийслэлд террорист халдлага болж, 100 гаруй хүн амь үрэгджээАлександра Иванова Сомалийн Боловсролын яамны ойролцоо тэсрэх бөмбөг суурилуулсан хоёр машин дэлбэрсэн байна. Дэлбэрэлтийн хариуцлагыг "Аль-Каида"-тай холбоотой "Аль-Шабааб" бүлэглэл хүлээсэн байна. https://p.dw.com/p/4IqHOСомалийн нийслэл Могадишу хотод хоёр машин дэлбэрсний улмаас 100 гаруй хүн амиа алдаж, 300 гаруй хүн шархаджээ

Гаитид бослого үймээн өрнөж байна2022, 9 сар 15. 15:00

Гаити улсын иргэд шатахууны үнийг нэмэх засгийн газрынхаа шийдвэрийг эсэргүүцээ жагсаал цуглаан зохион байгуулсан байна. Тус улсад амьжиргааны өртөг нэмэгдэж, эдийн засгийн байдал хүндэрсэнтэй холбоотойгоор иргэд ийнхүү эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм. Тодруулбал, Гаити улсын Ерөнхий сайд Ариэль Хенри шатахууны үнийг дахин нэмж байгаагаа өнгөрсөн ням гарагт зарласны дараагаас олон мянган Гаитичууд Мягмар гарагт хоёр дахь өдрөө Порт-Оу Пренсийн гудамжинд жагсаалаа үргэлжлүүлжээ. Тус улсад шатахууны үнэ өсөлттэй, ажилгүйдлийн түвшин өндөр, хүчирхийлэл ихтэй байгаа энэ үед засгийн газраас зарласан шатахууны үнийг дахин нэмэх шийдвэрийг хүчингүй болгохыг тус улсын иргэд Засгийн газраасаа шаардаж байна

Нигери улсад Хятад уурхайчдыг барьцаалжээ2022, 7 сар 1. 15:02

Нигери улсад зэвсэглэсэн этгээдүүд лхагва гарагт уурхай руу халдаж, тэнд ажиллаж байсан хятадын дөрвөн уурхайчныг барьцаалсан байна.

Эртний солироос супернова тэсрэлтийн ул мөр олджээ2022, 5 сар 17. 17:55

 Геологичид "Hypatia" солироос Ia төрлийн асар хүчтэй супернова тэсрэлтээс үүссэн тоосонцор илрүүлсэн тухай Өмнөд Африкийн Йоханнесбургийн их сургууль мэдээлжээ. Эрдэмтдийн судалгааны талаарх өгүүлэл “Icarus” сэтгүүлд нийтлэгдсэн байна.   Геологичдын тооцоолсноор, "Hypatia" солир нь ойролцоогоор 25-30 сая жилийн өмнө дэлхий дээр унажээ

Афган охид сурч боловсрох эрхээ хамгаалж жагслаа2022, 3 сар 27. 11:25

Бямба гарагт Афганистаны нийслэл Кабул хотын төв талбайд хорь гаруй охид эмэгтэйчүүд эсэргүүцлийн цуглаан зохион байгуулжээ. Тэд охидын ерөнхий боловсролын сургуульд суралцах эрхийг Талибаны дэглэмээс шаардсан байна. Лхагва гарагт Талибанчууд охидын сургуулиудын хичээлийг орон даяар эхлүүлсэн юм. Гэвч хэдхэн цагийн дараа Афганистаны боловсролын яам шийдвэрээ гэнэт цуцалж, сургуулиудыг буцаан хоригложээ. Кабул хотын төв талбайд цугларсан охид “Сургуулиудыг нээ! Шударга ёсыг шаардаж байна” хэмээн хашхирч байв. Тэд гартаа “Боловсрол эзэмших нь улс төрийн бодлого биш, бидний суурь эрх” гэсэн бичигтэй цаас барьцгаажээ. Гэвч удалгүй Талибаны цэргүүд ирснээр цуглаан тарсан байна. Талибанчууд шийдвэрээсээ яагаад гэнэт буцах болсноо тайлбарлаагүй юм. Уг нь Талибаны засгийн газар удаан хөөцөлдсөний эцэст дунд сургуулийн багш нарын цалингийн асуудлыг гадаад орнуудын тусламжаар шийдвэрлээд удаагүй байгаа. Афганистаны дунд сургуулийн сурагч охид хичээлдээ суулгүй долоон сар гаруй хугацаанд завсарлаад байна. 2021 оны наймдугаар сард засгийн эрхийг авсан Талибанчууд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахаа амласан ч бодитой үр дүн гарахгүй байгаа

Африкт 13 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байна2022, 2 сар 9. 11:36

 Африк тивд сүүлийн хэдэн арван жил тохиогоогүй ган гачиг болсны улмаас Кени, Сомали, Этиоп зэрэг орны 13 сая иргэн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байна гэж Дэлхийн хүнсний хөтөлбөр байгууллагаас мэдээллээ.   Африк тивд 1981 оноос хойших цаг уурын хамгийн хуурай үе тохиож, ган гачиг болсон нь ургацыг сүйтгэж, олон тооны мал устахад хүргээд байна. Улмаар бэлчээрийн мал аж ахуй болон газар тариалан эрхэлдэг айлуудад хүнд цохилт болжээ.   Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Зүүн Африкийн бүс нутгийг хариуцсан захирал Данфорд, “ус болон бэлчээрийн хомсдол, ойрын саруудад хур тунадас багатай байна гэх зэргээс шалтгаалан бүр нөхцөл байдал улам хүндэрч болзошгүй. Тиймээс яаралтай арга хэмжээ авах шаардлагатай” гэж мэдэгдсэн байна.   Одоогийн байдлаар дээр дурдсан хүнс, тэжээлийн хомсдол ихтэй бүс нутгуудад хүнсний тусламж үзүүлж байгаа боловч энэ оны эхний улиралд 13 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг албаныхан мэдээлжээ.   Этиопийн өмнөд нутагт гэхэд 5.7 сая хүн хүнсний тусламж авах шаардлагатай байгаагаас 500 мянга нь хүүхэд, эхчүүд байна

Суданчууд Ерөнхий сайдаа огцруулав2022, 1 сар 3. 9:46

Төрийн эрх мэдлийг цэргийнхэнтэй хуваах замаар суудалдаа тогтож үлдсэн Ерөнхий сайд Амдалла Хамдокийг Суданы ард иргэд эсэргүүцсээр албан тушаалаас нь огцруулжээ. А.Хамдок өчигдөр огцорч байгаагаа зарласан байна. Суданы арми өнгөрсөн аравдугаар сард төрийн эргэлт маягийн ажиллагаа зохион байгуулж, Абдалла Хамдокийг гэрийн хорионд оруулсан юм байна. Гарцгүй байдалд орсон Абдалла Хамдок төрийн эрх мэдлийг хуваалцах тохироог цэргийн эрхтнүүдтэй хийж, гэрийн хорионоос гарчээ. Гэвч энэхүү тохироо нь ард иргэдэд таалагдсангүй

Шинэ мэдээ

ЭЭХХЗГ: Эмийн чанар, аюулгүй байдлын хяналтыг сайжруулах сургалт явуулав5 сар 12. 11:38“Өсвөрийн парламент” хөтөлбөрийн нэрэмжит төгөлтэй боллоо5 сар 12. 11:35Ховд аймагт “Малчдад туслах үйлчилгээний цэг" байгууллаа5 сар 12. 11:32Цэвэрлэгээг хэвшил болгоё5 сар 12. 11:26Т.Тулга, Э.Даваанасан нар Олимпын наадамд өрсөлдөх эрхээ авлаа5 сар 12. 11:21УНТЭ: Сувилагчид мэдлэг, ур чадвараараа өрсөлдлөө5 сар 12. 11:15УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар “Бүсчилсэн хөгжил-Хойд бүс” нээлттэй өдөрлөгт оролцлоо5 сар 12. 11:10Монгол Улсын Ерөнхийлөгч “Нөхөрлөлийн ой” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа5 сар 12. 11:05Орхон: Олон улсын сувилагчдын өдрийн баярын хурал боллоо5 сар 10. 18:43“Цахим төр, төрийн хурдан үйлчилгээ” зөвлөгөөн боллоо5 сар 10. 18:39“Өсвөрийн парламент 2023” нэгдсэн чуулган болон Байнгын хороодын хуралдаан боллоо5 сар 10. 18:30Төрийн банк “Ажилтан бүр нэг мод” аяны хүрээнд хаврын мод тариалалтаа эхлүүллээ5 сар 10. 18:21Хүүхдийн зуслангийн ажилтнуудын үндэсний зөвлөгөөн болж байна5 сар 10. 15:24С.Чинзориг: Нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг бодлогын цөм болгон хөгжүүлэх шаардлагатай5 сар 10. 15:19УНТЭ: Ахмад ажилтнуудаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа5 сар 10. 15:10“Эрдэнэс Тавантолгой” ХК 320 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа5 сар 10. 15:05Зөвлөлдөх ардчилалд тулгуурласан Парламентын Цахим шилжилт өнгөрсөн 4 жилд ...5 сар 10. 14:59Хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг ашиглан гар утасны аппликейшнаар зээл авчээ5 сар 10. 13:16Дорноговь: “Яаралтай тусламжийг яг цагт нь" ур чадварын уралдаан боллоо5 сар 10. 13:04Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа5 сар 10. 12:56Сэрэмжлүүлэг: Бага насны хоёр хүүхэд угаартаж нас баржээ5 сар 10. 11:18Л.Оюун-Эрдэнэ: Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм5 сар 10. 11:05“Оюу толгой” ХХК 220 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 10. 10:38Налайхад “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт явуулав5 сар 10. 10:28Сонсголын бэрхшээлтэй залуус “Gold’s Gym”-д ажиллаж байна5 сар 10. 10:21Д.Амарбаясгалан: Нэг малчинд олгох 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг батлан даана5 сар 10. 10:14Нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг нээлттэй байршуулна5 сар 10. 10:07Говь-Алтай аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт боллоо5 сар 10. 9:18Солонгосын CU-д алтан гулдмайнууд талх шиг зарагдаж байна5 сар 10. 9:09Хүүхдийн эрхийн талаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцлаа5 сар 10. 9:01
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.