Сонин хачин

Өнөөдөр амьдралаа үнэлэх өдөр2022, 10 сар 19. 10:24

Жил бүрийн 10 сарын 19-ний өдрийг “Амьдралаа үнэлэх өдөр” /Evaluate Your Life Day/ болгон тэмдэглэдэг аж. Нэг үгээр энэ өдөр та өнгөрсөн амьдралдаа юу хийж, ямар гавьяа байгуулсан, ямар алдаа гаргаснаа үнэлэхээс гадна ирээдүйгээ хэрхэн төлөвлөж байгаа, тэнд очихын тулд ямар замааря, яаж явах нь зүйтэйгээ үнэлэх өдөр ажээ. Бид зүтгээд л байдаг ч тэр болгон “үнэлгээ” хийдэггүй сул талтай гэнэ.  

Өнөөдөр дээрэмчин шиг ярих өдөр2022, 9 сар 19. 10:21

Жил бүрийн 09 сарын 19-ний өдрийг “Дээрэмчин шиг ярих өдөр” /Talk Like a Pirate Day/ болгон тэмдэглэдэг юм байна. Нэг үгээр бол эрт цагт дээрэмчдийн ашигладаг байсан өвөрмөц үг хэллэгийг /Jargon, Slang/ үндэсний өв соёлын нэг хэсэг, ардын аман зохиол ч гэж хэлж болно гэж үзээд тэр хэллэгүүдийг марталгүй хадгалж, сануулах түүгээр ч зогсохгүй тухайн этгээдүүдийн амьдралын хэв маягийг ч нэг өдөр олон түмэнд таниулж байхаар энэ өдрийг тэмдэглэдэг ажээ. Анхны санаачлага нь 1995 оны 06-р сарын 06-нд хэсэг залуучууд хананы теннис /racquetball/ тоглосноос эхтэй бөгөөд тэд тоглолтын төгсгөл гэхэд тоглоом шоглоомоор бие биерүүгээ дээрэмчдийн ашигладаг байсан хэлц үгнүүдийг ашиглан хашгирч өрсөлдөгчөө сэдэлжүүлэх, урам зориг өгөх, шар хорыг нь малтахыг хичээж байжээ

Өнөөдөр үндэсний видео тоглоомын өдөр2022, 9 сар 12. 12:05

Жил бүрийн 9 сарын 12-ыг Нэгдсэн улсад үндэсний видео тоглоомын өдөр болгон тэмдэглэдэг. Видео тоглоомын өдрийг хамгийн анх 1990 онд Кид Вик Уарриорс багийн ерөнхийлөгч Дэвид Эрл ивээн тэттгэж, тэмдэглэж байсан бол 1991 оноос видео тоглоомын түүхийн сангийн ажилтан Фрэнк Сифальди тэмдэглэсэн нь анх Chase-ийн үйл явдлын хуанлид багтаж байв

Өнөөдөр олимпийн тамирчдыг барьцаалсан өдөр2022, 9 сар 5. 13:02

1972 оны 09-р сарын 05-ны өдөр Мюнхений аллага буюу Пластины тиррорист бүлгэм Изриалийн Олимпын тамирчдыг барьцаалсан өдөр юм. Есдүгээр сарын 4-ний даваа гарагийн орой Израилийн тамирчид "Fiddler on the roof”-ын тоглолтыг үзэн, жүжгийн од Израилийн жүжигчин Шмуэл Роденскийн /Shmuel Rodensky/ хамт зоог барин нэгэн үдшийг зугаатай өнгөрүүлж байсан байна. Орон нутгийн цагаар 9-р сарын 5-ны өглөөний 4:30 цагт тамирчдыг унтаж байх үед Палестиныг чөлөөлөх байгууллагын “Black September” фракцын найман гишүүн АКМ автомат буу, Токарев гар буу, гранаттайб цүнх үүрч, Олимпийн тосгон руу сэмхэн орж байсан хэдэн тамирчдын тусламжтайгаар 2 метр гинжтэй хашааг нэвтэржээ

Өнөөдөр дэлхийн Самосаны өдөр2022, 9 сар 5. 10:09

Жил бүрийн 09-р сарын 05-ны өдрийг дэлхийн Самоса зуушны өдөр болгон тэмдэглэдэг байна. Самоса эсвэл сингара нь амтлагч төмс, сонгино, вандуй зэрэг орц найрлагатай дүүргэж чимхэсэн шарсан нарийн боов юм. Энэ нь бүс нутгаас хамааран гурвалжин, конус, хагас сар хэлбэртэй

Өнөөдөр В.И.Ленин буудуулсан өдөр2022, 8 сар 30. 13:16

1918 оны 08-р сарын 30-ны өдөр Москва дахь Мишельсоны үйлдвэрт /Michelson Plant/ ажилчидтай уулзалт хийгээд гарч явсан тухайн үеийн Зөвлөлтийн “номер нэг” хүн асан В.И.Ленинг, харааны бэрхшээлтэй Социалист хувьсгалч Фанни Каплан /Fanny Kaplan/ маш ойроос хэд, хэд буудан амь насанд нь халдахыг завдсан юм. Ленин шархадсан боловч амьд үлдэж чадсан юм. Гэвч энэхүү аллагын зохион байгуулагчид болон хамтран үйлдэгчид, мөн Фанни Каплан яг өөрөө үйлдсэн эсэх, нэг буугаар буудсан эсэх дээр одоог хүртэл маргаантай асуултууд байсаар байна. Яг энэ өглөө нь Петроградын онцгой комиссын дарга Моисей Урицкийн /Moisey Uritsky/ амь насанд халдсан байсан бөгөөд мэдээг авсан ч Москвад аюулгүй байдлыг чангатгаагүй нь сонин. 18.00 цагт товлогдсон үйлдвэрийн цуглаан дээр Ардын Комиссаруудын Зөвлөлийн гишүүдийн хэлэх үгийг цуцалсангүй

ӨНӨӨДӨР: Халим акулын өдөр2022, 8 сар 30. 10:13

2012 оноос эхлэн жил бүрийн 08-р сарын 30-ны өдрийг халим акулын өдөр /Whale Shark Day/ болгон тэмдэглэх болжээ. Уртаараа 14 метр хүрч, 12 тонн жин дартлаа өсдөг энэ аварга амьтны царай зөвхөн ээж нь л хайрлахуйц аймаар байхад жилийн нэг өдрийг яагаад түүнд зориулж байгаа юм гэж гайхдаг. Учир нь түүнийг өндөр үнэт сэрвээ, махных нь төлөө хайр найргүй агнан, хорогдуулж байгаа тул хүмүүс, улс орнуудыг түүнд анхаарлаа хандуулхыг уриалхад энэ өдрийн зорилго чиглэнэ. 2016 оноос Байгаль хамгаалах олон улсын холбоо /International Union for Conservation of Nature IUCN/ халим акулыг эмзэг төрөл зүйлээс нэн ховордсон амьтдын ангилалруу шилжүүлсэн нь үнэхээр санаа зовох ёстой асуудал болсныг илтгэнэ

Брейк бүжгийн олимпын эрх олгох форматыг баталлаа2022, 8 сар 16. 16:15

“Парис-2024” олимпын наадмын хөтөлбөрт брейкинг буюу брейк бүжгийн спортын төрөл шинээр нэмэгдсэн. Түүнчлэн ОУОХ-ноос брейк бүжигчдийн олимпын эрх авах форматыг баталлаа. Парисын олимпод эрэгтэй, эмэгтэй тус бүр 16, нийт 32 бүжигчин өрсөлдөх бөгөөд 20 нь 2024 оны 3-6 дугаар сард зохиогдох гурван үе шаттай тэмцээнээс эрхээ авах юм

Хилэнцийн ордод төрсөн хүн богино насалдаг уу2022, 8 сар 2. 13:57

Зурхайчид хүний дундаж наслалт зурхайн ямар ордод төрснөөс нь хамаардаг гэжээ. Тэдний судалгааны дүнд хамгийн богино насалдаг зурхайн ордныхон бол хилэнцийнхэн аж.

Өнөөдөр дэлхийн яст мэлхийн өдөр2022, 5 сар 23. 10:36

1990 оноос хойш жил бүрийн 5-р сарын 23-ныг “Дэлхийн яст мэлхийн өдөр” /World Turtle Day/ болгон тэмдэглэх санаачлагыг анх АНУ-ын яст мэлхийг аврах холбооныхон гаргаж байжээ. Энэ өдөр байгаль орчны өөрчлөлттэй холбоотойгоор яст мэлхийнд ирж байгаа аюул занал, хулгайн ан агнуур, өндгийг нь олноор түүх зэрэг аюулаас болж зарим зүйлүүд ховордож, бараг устах шахаж байгаатай тэмцдэг. Энэ өдөр ядаж turtle /усанд голдуу амьдардаг, хавтгайдуу хагас хатуу хуягтай, сэлүүр мэт хөлтэй, ургамал болон зарим жижиг амьтдаар ч хооллодог/ болон tortoise /газар голдуу амьдардаг, бөөрөнхийдүү маш хатуу хуягтай, хөлөндөө хуруутай, зөвхөн ургамлаар хооллодог/ хоёрыг ялгаж сурвал зүйтэй гэнэ. Хуурай газрын яст мэлхийг 300 насладаг гэдэг боловч дунджаар 150 орчим л насладаг байна

Өнөөдөр бохир аяга, сав суулгагүй өдөр2022, 5 сар 18. 10:35

Жил бүрийн 5 сарын 18-нд бохир аяга таваг, сав суулгагүй өдөр гэдэг хөгжилтөй тэмдэглэлт өдөр тохиодог. Өдрийг 2016 оны 5 сарын 18-нд анх сошиал орчинд “Бохир аяга, сав суулгагүй өдөр” хөдөлгөөн өрнөсөнөөс улбаалж, үндэсний хэмжээнд тэмдэглэдэг болсон

Өнөөдөр Хинденбург агаарын хөлөг осолдсон өдөр2022, 5 сар 6. 13:05

1937 оны 05-р сарын 06-нд АНУ-ын Нью Жерси мужийн Манчестр Товншипд /Manchester Township/ Германы зорчигч тээврийн LZ 129 Hindenburg агаарын хөлөг Лэйкхурстын /Lakehurst/ онгоцны буудалд зогсоолтой холбогдох гэж байхдаа гал гаран сүйрчээ. Ослын улмаас хөлөгт байсан 97 хүнээс /36 зорчигч, 61 багийн гишүүн/ 35 нь нас баржээ. Дуулиант ослын тухай маш олон мэдээ, гэрэл зураг маргааш өглөө нь цацагдсанаас гадна Herbert Norrison-ы радиогоор газар дээрээ юу болсон тухай нүдээр үзсэн гэрчүүдийн мэдээ ч цацагджээ. Гал гарч, осол болсон шалтгааны талаар олон төрлийн таамаг дэвшүүлж байв

Ихтиозаврын шинэ төрөл зүйлийн үлдэгдэл Хятадаас олджээ2022, 4 сар 15. 8:40

 Эрдэмтэд одоогоос 250 сая жилийн өмнө одоогийн Хятадын нутаг дэвсгэрт нутаглаж байсан ихтиозаврын шинэ төрөл зүйлийн үлдэгдлийг илрүүлсэн тухай "Жунго жибао" сонин мэдээлжээ.     Хэсэгчлэн хадгалагдан үлдсэн, далайн хэвлээр явагчийн чулуужсан ясыг Хятадын өмнөд хэсэгт орших Гуанси-Жуаны өөртөө засах орны Байсэ хотоос олжээ. Олдсон газрынх нэрээр уг амьтныг “Baisesaurus robustus” гэж нэрлэсэн байна

Амазоны ой мөхлийн ирмэг дээр2022, 4 сар 15. 7:25

Орчуулсан З.БАТЦЭЦЭГ Манай гарагийн уур амьсгал хурдацтай өөрчлөгдөж байгаа бөгөөд хүн төрөлхтөн үүнд дасан зохицож амжихгүй байна. Температурын өсөлт нь хэдэн зуун мянган жилийн хамгийн өндөр өсөлттэй байгаа

АНУ-ын Миннесота амьтны хүрээлэнд амьдарч байсан Путин нэртэй бар үхжээ2022, 3 сар 27. 13:30

АНУ-ын Миннесота амьтны хүрээлэнд амьдарч байсан Путин нэртэй бар үхжээ. ОХУ-аас Украинд цэргийн ажиллагаа явуулснаас үүдэн тус улсын ерөнхийлөгч Владимир Путинд олон улсын анхаарал төвлөрсөн

Сузуки нисдэг машин бүтээнэ2022, 3 сар 27. 10:47

Сузуки болон Японы SkyDrive стартап хамтран нисдэг машиныг хөгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ тухай тус компанийн хэвлэлийн алба мэдээлэв

36 сая жилийн настай халим загасны чулуужсан араг ясыг олон нийтэд дэлгэн харууллаа2022, 3 сар 22. 15:36

Олон улсын палеонтологичдын баг 2021 онд Перугийн Оку-кахе цөл газраас олдсон эртний халим загасны чулуужсан араг ясыг олон нийтэд дэлгэн харуулжээ. Эрдэмтдийн тооцоолж байгаагаар энэхүү чулуужсан халим нь 36 сая жилийн настай гэнэ.   Эрдэмтэд Перугийн цөл газраас олдсон халим загасыг базило-заврын устаж үгүй болсон төрлийн загас гэж үзэж байгаа юм

Өнөөдөр 4,400 жилийн настай мумми олдсон өдөр2022, 3 сар 16. 13:02

1989 оны 03-р сарын 16-нд Египетийн Хеопсийн пирамидаас /Great Pyramid of Cheops/ холгүйхэн, ердөө тавхан метрийн гүнээс 4,400 жилийн настай занданшуулсан шарил /мумми/ олдсон юм.

Наймалжууд үлэг гүрвэлийн эрин үеэс өмнө амьдарч байсныг тогтоожээ2022, 3 сар 12. 14:20

АНУ-ын Монтана муж улсаас ойролцоогоор 330 сая жилийн өмнөх үед хамаарах наймалжийн хамгийн эртний төрөл зүйлийг илрүүлжээ.    Судлаачид эртний олдворыг урьдчилан таамаглаж байснаасаа олон сая жилийн өмнө хамаарагдах болохыг тогтоосон нь наймалжууд үлэг гүрвэлийн эрин үеэс өмнө амьдарч байсныг харуулж байгаа ажээ.   Ойролцоогоор 4.7 инч буюу 12 см урттай олдвор 10 хөлтэй байсан нь орчин үеийн наймалжуудынхаас хоёроор илүү юм. Энэхүү амьтан нь гүехэн ус, халуун орны далайн эрэгт амьдардаг байсан бололтой байна.   “Тодорхой хэдхэн тооны газруудаас бусад газраас ийм олдвор олдох нь маш ховор байдаг

Шинэ мэдээ

ЭЭХХЗГ: Эмийн чанар, аюулгүй байдлын хяналтыг сайжруулах сургалт явуулав5 сар 12. 11:38“Өсвөрийн парламент” хөтөлбөрийн нэрэмжит төгөлтэй боллоо5 сар 12. 11:35Ховд аймагт “Малчдад туслах үйлчилгээний цэг" байгууллаа5 сар 12. 11:32Цэвэрлэгээг хэвшил болгоё5 сар 12. 11:26Т.Тулга, Э.Даваанасан нар Олимпын наадамд өрсөлдөх эрхээ авлаа5 сар 12. 11:21УНТЭ: Сувилагчид мэдлэг, ур чадвараараа өрсөлдлөө5 сар 12. 11:15УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар “Бүсчилсэн хөгжил-Хойд бүс” нээлттэй өдөрлөгт оролцлоо5 сар 12. 11:10Монгол Улсын Ерөнхийлөгч “Нөхөрлөлийн ой” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа5 сар 12. 11:05Орхон: Олон улсын сувилагчдын өдрийн баярын хурал боллоо5 сар 10. 18:43“Цахим төр, төрийн хурдан үйлчилгээ” зөвлөгөөн боллоо5 сар 10. 18:39“Өсвөрийн парламент 2023” нэгдсэн чуулган болон Байнгын хороодын хуралдаан боллоо5 сар 10. 18:30Төрийн банк “Ажилтан бүр нэг мод” аяны хүрээнд хаврын мод тариалалтаа эхлүүллээ5 сар 10. 18:21Хүүхдийн зуслангийн ажилтнуудын үндэсний зөвлөгөөн болж байна5 сар 10. 15:24С.Чинзориг: Нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг бодлогын цөм болгон хөгжүүлэх шаардлагатай5 сар 10. 15:19УНТЭ: Ахмад ажилтнуудаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа5 сар 10. 15:10“Эрдэнэс Тавантолгой” ХК 320 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа5 сар 10. 15:05Зөвлөлдөх ардчилалд тулгуурласан Парламентын Цахим шилжилт өнгөрсөн 4 жилд ...5 сар 10. 14:59Хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг ашиглан гар утасны аппликейшнаар зээл авчээ5 сар 10. 13:16Дорноговь: “Яаралтай тусламжийг яг цагт нь" ур чадварын уралдаан боллоо5 сар 10. 13:04Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа5 сар 10. 12:56Сэрэмжлүүлэг: Бага насны хоёр хүүхэд угаартаж нас баржээ5 сар 10. 11:18Л.Оюун-Эрдэнэ: Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм5 сар 10. 11:05“Оюу толгой” ХХК 220 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 10. 10:38Налайхад “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт явуулав5 сар 10. 10:28Сонсголын бэрхшээлтэй залуус “Gold’s Gym”-д ажиллаж байна5 сар 10. 10:21Д.Амарбаясгалан: Нэг малчинд олгох 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг батлан даана5 сар 10. 10:14Нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг нээлттэй байршуулна5 сар 10. 10:07Говь-Алтай аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт боллоо5 сар 10. 9:18Солонгосын CU-д алтан гулдмайнууд талх шиг зарагдаж байна5 сар 10. 9:09Хүүхдийн эрхийн талаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцлаа5 сар 10. 9:01
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.