Халуун цэг

"Их 20":Оросыг Украины нутаг дэвсгэрээс болзолгүйгээр гарахыг шаардлаа2022, 11 сар 17. 14:25

G20-ийн удирдагчдын Бали арлын дээд уулзалтын тунхаглал нийтлэв 14 жилийн өмнө G20-ийн удирдагчид олон улсын санхүүгийн хямралын үеэр анх удаа уулзаж байсан. Дэлхийн хамгийн том эдийн засагтай гүрний хувьд "Их 20"-ийн гишүүд дэлхийн эдийн засгийн сэргэлтийг ахиулах, дэлхийн сорилтуудыг шийдвэрлэх, хүчирхэг, тогтвортой, тэнцвэртэй, хүртээмжтэй хөгжлийн үндэс суурийг тавихын тулд хамтын хариуцлага хүлээх, хамтран арга хэмжээ авах шаардлагатай болоод байна гэж үзжээ

Ши Жиньпин Их 20-ийн уулзалтад “Нүүрлээд буй сорилтыг туулж сайн сайхан ирээдүйг хамтаар байгуулъя” сэдвээр илтгэл тавив2022, 11 сар 16. 15:36

Ши Жиньпин Их 20-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтад илтгэл тавив Их 20-ийн удирдагчдын 17-р дээд хэмжээний уулзалт Индонезийн Бали аралд эхлэв. Ши Жиньпин Их 20-ийн удирдагчдын 17-р дээд хэмжээний уулзалтын эхний хуралд “Нүүрлээд буй сорилтыг туулж сайн сайхан ирээдүйг хамтаар байгуулъя” сэдвээр илтгэл тавив. Ши Жиньпин илтгэлдээ: "Эдүгээ дэлхий ертөнц зуун жилд байгаагүй томоохон өөрчлөлтийг туулж байна. Энэ бол дэлхийн өөрчлөлт, эрин цагийн өөрчлөлт, түүхийн өөрчлөлт юм

“COP27”-д оролцож буй Германы төлөөлөгчдийг Египетийн тагнуулынхан тагнасан уу2022, 11 сар 14. 16:06

 Дэлхийн уур амьсгалыг хамгаалах дээд хэмжээний уулзалт болох “COP27” Египет улсад  болж байна. Энэхүү уулзалтад оролцож байгаа ХБНГУ-ын канцлер Шольц тус улсад хүний ​​эрх зөрчигдөж байна гэсэн мэдэгдэл хийсний дараа Египетийн аюулгүй байдлын алба Германы төлөөлөгчдийг тагнаж эхэлсэн тухай дэлхийн хэвлэлүүд мэдээлэв. ХБНГУ-ын Холбооны Эрүүгийн албанаас Египетэд болж буй НҮБ-ын уур амьсгалыг хамгаалах дээд хэмжээний уулзалтад (COP27) оролцож буй Германы төлөөлөгчдөд орон нутгийн аюулгүй байдлын хүчнийхэн тагнуул, өдөөн хатгаж байж болзошгүй тохиолдлуудын талаар анхааруулжээ

ДЭМБ-аас анхааруулга гаргалаа2022, 10 сар 7. 11:43

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Гамби (Бүгд Найрамдах Гамби) улсад гарсан 66 хүүхдийн үхлийг ханиадны сиропноос үүдэлтэй гэж үзэн дэлхий нийтэд анхааруулга өглөө. Энэтхэг улсын Maiden эм зүйн байгууллагаас гаргасан тус сироп нь бөөрний үйл ажиллагаанд гэмтэл үзүүлдэг байж болзошгүй гэж үзэж буй. Одоогоор тус компаниас ямар нэгэн тайлбар өгөөгүй байна

Дэлхий даяар мөсөн голууд алга болж байна. Энэ нь хүн төрөлхтөнд хэр хортой вэ?2022, 8 сар 25. 7:27

Туйлуудад тархсан асар том мөсөн хэсгүүд нь манай гаригийн хамгийн чухал температур зохицуулагчдын нэг юм. Мөсөн голууд нь гадаргууг хэт халалтаас хамгаалж, далайг үерлэхээс хамгаалдаг

НҮБ: Орос, Украины дайны улмаас дэлхий дахин өлсгөлөнд нэрвэгдэж болзошгүй2022, 5 сар 20. 10:29

ОХУ Украин руу халдан довтолсноос хойш хэдхэн сарын дараа дэлхий дахинд олон жил үргэлжлэх хүнсний хямрал үүсэж болзошгүй талаар НҮБ анхаарууллаа.

Оросын армийн командлагч Яков Резанцев цохилтын үеэр амь үрэгджээ2022, 3 сар 27. 11:50

Украины Батлан ​​хамгаалах яам Оросын дэслэгч генерал Яков Резанцев өмнөд хэсгийн Херсон хотын ойролцоо болсон цохилтын үеэр амиа алдсан гэж мэдэгдэв. Резанцев Оросын 49 дүгээр нэгдсэн армийн командлагч байжээ. Барууны албаны хүн Резанцев нь Украинд нас барсан долоо дахь генерал, хоёр дахь дэслэгч генерал ба  хамгийн дээд тушаалын офицер байсан гэж мэдэгдэв

Хятадад осолдсон онгоцны ослын шалтгааныг тогтоогоогүй байна2022, 3 сар 27. 8:24

Хятадын өмнөд нутагт осолдсон “Boeing 737” нисэх онгоцны нислэгийн мэдээллийг бүртгэгч (FDR) болох хоёр дахь “хар хайрцаг”-ийг ослын газраас олсон тухай тус улсын Иргэний нисэхийн удирдах газрын "Жунго миньхан ван" хэвлэл мэдээлжээ.   Эхний "хар хайрцаг" буюу бүхээгийн дуу хураагч (CVR)-ийг лхагва гарагт олсон бөгөөд мэдээллийг тайлах, дүн шинжилгээ хийх зорилгоор Бээжин дэх код тайлах лабораторид хүргэжээ.   Куньмин хотоос Гуанжоу руу “MU5735” дугаартай нислэг үйлдэж байсан, “China Eastern Airlines” компанийн “Boeing 737” зорчигч тээврийн нисэх онгоц энэ сарын 21-нд Хятадын өмнөд нутгийн Гуанси-Жуаны өөртөө засах орны Ужоу хотын Тэн хошуунд осолдсон юм.   Уг онгоцонд 123 зорчигч, багийн есөн гишүүн байжээ

Умард Солонгос тив алгасагч пуужин туршжээ2022, 3 сар 25. 16:15

Умард Солонгосын төрийн мэдлийн “KCNA” агентлаг тус улсын зэвсэгт хүчин тив алгасагч “Hwasong-17” пуужинг амжилттай туршсан талаар мэдээллээ. БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун пуужингийн туршилтыг өөрийн биеэр удирдсан бөгөөд “Энэхүү стратегийн шинэ зэвсэг нь Умард Солонгосын хүч чадлыг дэлхий дахинд тодорхой харуулах болно” гэж мэдэгдсэн байна. Тэгвэл Өмнөд Солонгосын “Yonhap” агентлагийн мэдээлснээр тив алгасагч пуужинг Умард Солонгосын нийслэл Пхеньян хотын Сунан олон улсын нисэх онгоцны буудлын ойролцоох талбайгаас хөөргөсөн аж. Пуужин 1090 километр гаруй зай туулан Япон тэнгисийн баруун хэсэг дэх байг амжилттай устгасан байна

Европын холбоо Украины дүрвэгсдийг хүлээж авахаар бэлдэж байна2022, 2 сар 28. 12:07

Европын зөвлөл Украинаас дүрвэгсдийг хүлээж авахаар бэлтгэж байна. Ингэхдээ үйл явдлын өрнөлөөс шалтгаалж хэд, хэдэн хувилбараар төлөвлөгөө гаргаж байгаа юм байна. Еврокомиссын тэргүүн Урсула фон дер Ляйен “Euronews” сувагт өгсөн ярилцлагадаа энэ талаар ярьжээ. “Бид олон хувилбартай төлөвлөгөө бэлдэж байгаа. Бид мэдээж дүрвэгчдийг хүлээж авна. Европын холбоонд онцгой нөхцөл байдалд баримтлах дүрэм журам гэж байдаг. Түүнийхээ дагуу ажиллана. Зөвхөн гишүүн орнууд гэхгүй, дүрвэгч хүлээж авахад бэлэн байгаа бусад улстай ч хамтарна” гэж тэрээр онцолсон байна. Нөхцөл байдлаас шалтгаалаад 20 000-аас нэг сая хүртэлх дүрвэгч Украинаас Европын холбоо руу дүрвэнэ гэсэн таамаглал гараад байгаа билээ.   

Барууны орнууд Оросын банкуудыг SWIFT-ээс хасахаар тохиролцжээ2022, 2 сар 27. 13:00

Их Британи, Герман, Итали, Канад, АНУ, Франц, түүнчлэн Европын Комисс олон улсын банк хоорондын мэдээлэл дамжуулах, төлбөр тооцоо хийх SWIFT системээс зарим банкийг нь хасах зэргээр ОХУ-д шинээр "санхүүгийн хатуу хориг арга хэмжээ" авахаар тохиролцсоныг ХБНГУ-ын Засгийн газрын албан ёсны төлөөлөгч Штеффен Хебештрайт бямба гарагт сэтгүүлчдэд мэдээлжээ.   “Олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс хориг тавьсан Оросын банкуудыг, хэрэв шаардлагатай бол бусад банкуудыг ч SWIFT-ээс хасна” гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ. Үүнээс гадна, барууны түншүүд "олон улсын санхүүгийн гүйлгээгээр рублийн ханшийг дэмжих Оросын Төв банкны боломжийг цаашид хязгаарлахаар шийдсэн" гэж Хебештрайт хэлсэн байна.     “Хэлэлцэн тохиролцсон хориг арга хэмжээ нь мөн Украинд дайныг дэмжиж буй Оросын иргэн, байгууллагуудын эсрэг чиглэгдсэн

ГХЯ: Украинд байгаа 21 оюутныг татан авах ажлыг хойшлуулахаас өөр аргагүй боллоо2022, 2 сар 25. 15:47

Гадаад харилцааны яамнаас өнөөдөр /2022.02.25/ Украин дахь Монгол Улсын иргэдийг татан авах, нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Тус яамнаас өдөр бүр 15:00 цагаас мэдээлэл хийхээр болов

Владимир Зеленский: Украин улс 137 цэргээ алдаж, 316 хүн шархадлаа2022, 2 сар 25. 9:42

Оросын цэрэг пүрэв гарагт довтолсноос хойш Украин улс 137 цэргээ алдаж, 316 хүн шархадлаа гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгджээ.  Тэрээр өөрийн Фэйсбүүк хуудастаа хийсэн видео мэдэгдэлдээ "Змеиный аралд манай хил хамгаалагчид бүгд амь үрэгдсэн" гэж хэлсэн байна.  Владимир Зеленский "Би олон улсын удирдагч нартай яриа хэлэлцээр хэчнээн хийсэн ч ганц л зүйл сонсож байна. Украиныг гадны улс орнууд дэмжиж байгаа гэсэн. Бидэнд тусалж байгаад баяртай байна

Украины нөхцөл байдлаас үүдэн газрын тосны үнэ 103.03 ам.долларт хүрлээ2022, 2 сар 24. 16:41

Украинд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өслөө. Лондонгийн түүхий эдийн биржийн өнөөдрийн арилжааны эхэнд 2022 оны 4-р сард нийлүүлэх Брент газрын тосны фьючерс үнэ 103.03 ам.долларт хүрч 6,39 хувиар өссөн бол 30 минутын дараа баррель нь 103.63 ам.доллар болжээ

Шинэ мэдээ

ЭЭХХЗГ: Эмийн чанар, аюулгүй байдлын хяналтыг сайжруулах сургалт явуулав5 сар 12. 11:38“Өсвөрийн парламент” хөтөлбөрийн нэрэмжит төгөлтэй боллоо5 сар 12. 11:35Ховд аймагт “Малчдад туслах үйлчилгээний цэг" байгууллаа5 сар 12. 11:32Цэвэрлэгээг хэвшил болгоё5 сар 12. 11:26Т.Тулга, Э.Даваанасан нар Олимпын наадамд өрсөлдөх эрхээ авлаа5 сар 12. 11:21УНТЭ: Сувилагчид мэдлэг, ур чадвараараа өрсөлдлөө5 сар 12. 11:15УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар “Бүсчилсэн хөгжил-Хойд бүс” нээлттэй өдөрлөгт оролцлоо5 сар 12. 11:10Монгол Улсын Ерөнхийлөгч “Нөхөрлөлийн ой” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа5 сар 12. 11:05Орхон: Олон улсын сувилагчдын өдрийн баярын хурал боллоо5 сар 10. 18:43“Цахим төр, төрийн хурдан үйлчилгээ” зөвлөгөөн боллоо5 сар 10. 18:39“Өсвөрийн парламент 2023” нэгдсэн чуулган болон Байнгын хороодын хуралдаан боллоо5 сар 10. 18:30Төрийн банк “Ажилтан бүр нэг мод” аяны хүрээнд хаврын мод тариалалтаа эхлүүллээ5 сар 10. 18:21Хүүхдийн зуслангийн ажилтнуудын үндэсний зөвлөгөөн болж байна5 сар 10. 15:24С.Чинзориг: Нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг бодлогын цөм болгон хөгжүүлэх шаардлагатай5 сар 10. 15:19УНТЭ: Ахмад ажилтнуудаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа5 сар 10. 15:10“Эрдэнэс Тавантолгой” ХК 320 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа5 сар 10. 15:05Зөвлөлдөх ардчилалд тулгуурласан Парламентын Цахим шилжилт өнгөрсөн 4 жилд ...5 сар 10. 14:59Хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг ашиглан гар утасны аппликейшнаар зээл авчээ5 сар 10. 13:16Дорноговь: “Яаралтай тусламжийг яг цагт нь" ур чадварын уралдаан боллоо5 сар 10. 13:04Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа5 сар 10. 12:56Сэрэмжлүүлэг: Бага насны хоёр хүүхэд угаартаж нас баржээ5 сар 10. 11:18Л.Оюун-Эрдэнэ: Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм5 сар 10. 11:05“Оюу толгой” ХХК 220 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 10. 10:38Налайхад “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт явуулав5 сар 10. 10:28Сонсголын бэрхшээлтэй залуус “Gold’s Gym”-д ажиллаж байна5 сар 10. 10:21Д.Амарбаясгалан: Нэг малчинд олгох 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг батлан даана5 сар 10. 10:14Нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг нээлттэй байршуулна5 сар 10. 10:07Говь-Алтай аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт боллоо5 сар 10. 9:18Солонгосын CU-д алтан гулдмайнууд талх шиг зарагдаж байна5 сар 10. 9:09Хүүхдийн эрхийн талаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцлаа5 сар 10. 9:01
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.