Шинжлэх ухаан

Наран дээр гурван хүчтэй дэлбэрэлт болжээ2023, 7 сар 17. 15:10

МОСКВА. /RIA Novsoti/. Өчигдөр буюу долоодугаар сарын 16-нд Наран дээр хүчтэйгээс дунд зэрэглэлд хамааруулдаг "М" ангиллын гурван дэлбэрэлт болж, тэдгээрийн нэг нь радио холбоог саатуулсан талаар Е.К.Федоровын нэрэмжит Хэрэглээний геофизикийн хүрээлэн мэдээлжээ.   Тус хүрээлэнгээс мэдээлснээр, “Нарны 3372 (N21E30) бүлэг толбонд “M1.1” зэрэглэлийн дэлбэрэлт болсон нь 14 минутын турш үргэлжилж, улмаар радио холбоонд саатал үүсгэжээ.  Ням гарагт мөн “М1.8” болон “М4.0” зэрэглэлийн хоёр дэлбэрэлт бүртгэгдсэн байна.    “Долоодугаар сарын 16-17-ныг хүртэлх сансар огторгуйн цаг агаарын урьдчилсан мэдээгээр, даваа гарагт Нарны идэвхжилийн хамгийн хүчтэй буюу “Х” ангиллын, тэр дундаа протоны дэлбэрэлт болж магадгүй байгаа бөгөөд богино долгионы радио холбоонд нөлөөлөх төлөвтэй байна” гэж Федоровын нэрэмжит хүрээлэн мэдээлжээ.   Наран дээрх дэлбэрэлт нь дэлхий дээр соронзон шуурга үүсгэж, улмаар эрчим хүчний системийн үйл ажиллагааг доголдуулж, шувууд, амьтдын нүүдлийн замд нөлөөлдөг байна

Япон, Их Британи, Итали хамтран шинэ үеийн сөнөөгч онгоц бүтээнэ2022, 12 сар 11. 15:06

Япон улс Их Британи, Италитай хамтран шинэ үеийн сөнөөгч онгоц бүтээнэ 12 сарын 10. 2:060 Япон улс Их Британи болон Италитай хамтран 2035 он гэхэд шинэ үеийн сөнөөгч онгоц бүтээхээр шийдсэн талаар Reuters, Kyodo News агентлагууд мэдээлэв. 3 тал хамтарсан мэдэгдэл хийх үеэрээ "сөнөөгч онгоц хөгжүүлэх энэхүү хөтөлбөрөөр дамжуулан гурван тал урт хугацаанд харилцаагаа өргөжүүлэх боломж бүрдэнэ" гээд олон улсын түвшинд улс орнуудын аюулгүй байдалд заналхийлэл нэмэгдэж байгаа энэ үед цэрэг армийн чадавхи болон зэвсэг технологийн дэвшлийг хурдасгахад эерэг нөлөө үзүүлэх нь тодорхой хэмээн цохон тэмдэглэжээ. Ингэснээр Япон улс нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш анх удаа батлан ​​хамгаалахын томоохон техник хэрэгслийн чиглэлээр АНУ-аас өөр улстай хамтын ажиллагааны төсөл хэрэгжүүлэхээр болж буй нь энэ болохыг Reuters агентлаг онцлов. Энэхүү төслийн хүрээнд бүтээх шинэ үеийн сөнөөгч онгоц 2035 он гэхэд бэлэн болох төлөвлөгөөтэй байгаа юм

Технологийн компаниудын хувьцааны ханш унаж байна2022, 10 сар 27. 14:59

Инфляц өсөж, зээлийн хүү нэмэгдсэн нь технологийн компаниудын гуравдугаар улирлын тайланг таагүй үзүүлэлтээр дүүргэжээ. Технологийн тэргүүлэгч компаниудын гуравдугаар улирлын тайлан юу өгүүлэв? Өмнөд Солонгосын чип үйлдвэрлэгч SK Hynix Inc санах ойн чипний зах зээл урьд өмнө байгаагүйгээр муудаж байна гэв

Европт үргэлжилж буй ган гачиг түүхийн дурсгалуудыг уснаас ил гаргасаар байна2022, 8 сар 22. 7:54

Европ тив даяар үргэлжилж буй хэт халалт, ган гачгийн улмаас гол мөрнүүдийн усны төвшин доошилж, түүхийн ховор дурсгалуудыг уснаас ил гаргаж байна. Тухайлбал Испанийн археологичид тус улсын томоохон усны далан ширгэсний үр дүнд “Испанийн Стоунхэнж” гэгддэг эртний чулуун хөшөөнүүдийг судлах боломжтой болжээ. Тус улсын Касерес муж дахь Валдеканасын нөөцийн далангийн усны хэмжээ 28 хувиар багассан юм

БНСУ сансарт хөөргөсөн станцын интернэт сүлжээгээ туршихдаа BTS хамтлагийн “Dynamite” хит дууг цацахаар төлөвлөжээ2022, 8 сар 13. 16:17

Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт тус улсын сарны тойрог замд ажиллах сансрын станцыг тээвэрлэсэн SpaceX компанийн пуужин АНУ-ын Флорида мужийн нутаг дэвсгэрээс хөөрсөн байна. Уг станц түлш шатахуунаа хэмнэхийн тулд урт тойруу замаар ниссээр энэ оны арванхоёрдугаар сард сарны ойролцоо хүрэх юм

Хятад улс сансрын станцынхаа лабораторийн модулийг хөөргөлөө2022, 7 сар 25. 11:24

Хятад улс "Вэньтянь" лабораторийн модулийг дэлхий орчмын тойрог замд байгуулж буй сансрын станц руугаа ням гарагт хөөргөлөө.

Элон Маск “Starlink” компаниа Монголд байгуулжээ2022, 5 сар 10. 15:03

Тэрбумтан Элон Маск “Starlink” компаниа Монголд байгуулжээ

Дэлхийд цаг агаарын аюулт үзэгдлээр өдөрт 115 хүн амиа алдаж байна2022, 4 сар 30. 11:20

Уур амьсгалын өөрчлөлт нь 2050 он гэхэд дэлхийн ДНБ-ийг дөрвөн хувиар бууруулж, дэлхийн ядуу буурай олон бүс нутгийг хамарч болзошгүйг 135 орны дунд явуулсан судалгааны дүн харуулжээ. Тус судалгааг “S&P Global” мягмар гарагт нийтэлсэн бөгөөд далайн түвшин нэмэгдэх болон хэт халалт, ган гачиг, шуурганы сөрөг нөлөөг судласан байна

Хятад улс зургаадугаар сард удаах сансрын багаа илгээнэ2022, 4 сар 18. 12:53

Тойрог замд хагас жил орчим ажилласан сансрын багийнхнаа Хятад улс өнгөрөгч бямба гарагт эсэн мэнд угтан авсан бол, дараагийн цоо шинэ сансрын хөлгөө ирэх 6 дугаар сард хөөргөхөөр төлөвлөж байгаа аж. Тус шинэ хөлгөөр дахиад гурван сансрын нисэгчийг хөөргөх юм байна. Тодруулбал, Шэнчжоу-15 хэмээх шинэ хөлгийн багийн бүрэлдэхүүн дэлхий орчмын тойрог замд барьж байгаа хятадын сансрын станц “Тянгон” дээр мөн хагас жил ажиллаж, станцад нэмэлт хоёр модуль суулгах гэнэ

Японы компаниуд харанхуйд өнгө, хэлбэрийг ялгадаг мэдрэгч бүтээж байна2022, 4 сар 5. 17:40

Японы хэд хэдэн компани одоогоор харанхуй үед объектуудын өнгө, хэлбэрийг ялгах чадвартай хамгийн сүүлийн үеийн мэдрэгчүүдийг идэвхтэй хөгжүүлж байгаа талаар “NHK” телевиз мэдээлжээ.   Тухайлбал, “Toshiba” корпорац мэдрэгчүүдээ хөгжүүлэхдээ объектуудаас туссан лазерыг ашиглан харанхуйд тэдгээрийг таних боломжийг олгодог технологийг ашиглаж байна. Тус компанийн бүтээж буй мэдрэгчүүд нь харанхуйд 300 орчим метрийн зайд байгаа объектуудыг таних хүчин чадалтай байх бөгөөд жолоочгүй тээврийн хэрэгсэлд ашиглахаар төлөвлөж байгаа аж

Хүний цуснаас бичил хуванцар илрүүлжээ2022, 3 сар 28. 17:40

Нидерландын эрдэмтэд хүний цуснаас анх удаа бичил хуванцар илрүүлжээ. Амстердамын Чөлөөт их сургуулийн мэргэжилтнүүдийн хийсэн судалгааны талаар “Handelsblatt” сонины цахим хувилбар мэдээлсэн байна.   Мэргэжилтнүүд эрүүл, насанд хүрсэн 22 хүний цусны дээжийг тусгайлан зохион бүтээсэн хэмжих системээр шинжлэхэд 17-гийнх нь цуснаас бичил хуванцар илэрчээ

Сузуки нисдэг машин бүтээнэ2022, 3 сар 27. 10:47

Сузуки болон Японы SkyDrive стартап хамтран нисдэг машиныг хөгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ тухай тус компанийн хэвлэлийн алба мэдээлэв

Сэрүүн орчин нөхцөл нь амьдрах хугацааг уртасгадаг байж магадгүй болохыг тогтоожээ2022, 3 сар 17. 9:05

Хятад, Их Британийн судлаачид сэрүүн орчин нөхцөлд амьдардаг амьтдын амьдрах хугацаа илүү урт байж болохыг тогтоосон нь хүмүүсийн урт амьдрах хүсэл эрмэлзэлд сэжүүр болж магадгүй байна.   Хятадын Шинжлэх ухааны академийн харьяа Шэньжэний технологийн хүрээлэн, “Wenzhou” их сургууль, “Liaocheng” их сургууль, “Aberdeen” их сургуулийн судлаачид хамтран мэрэгч амьтдын биеийн температур нь тэдгээрийн амьдрах хугацаанд хэрхэн нөлөөлж байгааг судалжээ.   Урьд нь судлаачид бодисын солилцоо хурдан явагддаг амьтдын амьдрах хугацаа удаан явагддаг амьтдынхаас бага байдаг байж магадгүй хэмээн таамаглаж байжээ.   Энэхүү судалгаагаар судлаачид үхэр зусгуудыг өндөр буюу ойролцоогоор цельсийн 32.5 хэмд байлгахад биеийн температур нь өсөхийн хэрээр бодисын солилцоо нь удааширч буйг тогтоосон байна.   Ийнхүү өндөр хэмд амьдарсан үхэр зусагнуудын амьдрах хугацааг цельсийн 21 орчим хэмд байлгасантай харьцуулахад эр үхэр зусгуудынх 41 хувиар, эм үхэр зусгуудынх 28 хувиар тус тус буурсан гэж “Nature Metabolism” сэтгүүлд саяхан нийтэлсэн судалгаанд онцлон тэмдэглэжээ.   Судлаачид өндөр хэмд байгаа мэрэгч амьтдын дээгүүр жижиг сэнснүүд ашиглан туршилт хийхэд бодисын солилцооны түвшинд нөлөөлөөгүй ч биеийн температурыг нь бууруулсан байна. Улмаар биеийн температур нь буурснаар амьдрах хугацаа нь 21 хэмд байгаа амьтдынхтай ижил түвшинд эргэн очжээ

“Rolls-Royce” задгай сансарт ус, хүчилтөрөгч үйлдвэрлэх автомат станц байгуулна2022, 3 сар 16. 8:32

Их Британийн “Rolls-Royce” компани задгай сансарт ус, хүчилтөрөгч үйлдвэрлэх автомат станц байгуулах гэж байгаа тухай “Sky News” телевиз мэдээлжээ.

Наран дээр хүчтэй тэсрэлт болж улмаар соронзон шуурга үүсгэжээ2022, 2 сар 3. 16:40

2022.01.29-ний өдөр Наран дээр хүчтэй тэсрэлт болж улмаар соронзон шуурга үүсгэжээ. Ойрын өдрүүдэд энэхүү соронзон шуурга агаар мандлын дээд давхарга болон ионосферт (ionosphere) нөлөөлж байна. Үүний улмаас хойд туйлын орчимд үзэгддэг туйлын туяа илүү их хэмжээний талбайг хамарч байгааг Олон Улсын Цаг уурын судалгааны байгууллагууд болон Сансрын цаг уурын судалгааны байгууллагаас мэдээлж байна.  

Илон Маскийн "Space X" компанийн пуужин сарыг мөргөх магадлалтай2022, 1 сар 27. 11:31

Илон Маскийн "Space X" компанийн сансрын хөлөг сарыг мөргөн дэлбэрч магадгүй байна

ФОТО: Хүнийг саран дээр буулгахад гол үүргийг гүйцэтгэсэн даруухан эрдэмтэн бүсгүйн түүх2022, 1 сар 21. 16:35

Аливаа том төслийг бүтээхийн тулд асар олон хүн нийлж зүтгэх хэрэгтэй болдог. Гэвч тэрхүү том амжилтанд хүрсний дараа ганц нэг хүн л хамаг магтаалыг хүртэх нь олонтаа. Үүний нэг жишээ бол хүнийг анх саран дээр хүргэсэн Apollo төсөл юм

Шинэ мэдээ

Бага тойруугийн авто замыг хааж, шинэчилнэ5 цаг 37 минутын өмнө“Гурван толгодын шим” хоршоо хөрөнгө оруулалтын зээлээ авсан анхны хоршоо боллоо5 цаг 43 минутын өмнөОйрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно5 цаг 51 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав5 цаг 56 минутын өмнөМөнгөний бодлогын хүүг бууруулж, 11 хувь болгов6 цаг 3 минутын өмнөСоёлын биет өвийн эд зүйлсийг хууль бусаар худалдахыг завдсан хэргийг шүүхэд шилжүүллээ6 цаг 13 минутын өмнөХовор тохиодог соронзон шуурганы нөлөөгөөр дэлхий даяар туйлын туяа үзэгдлээ6 цаг 21 минутын өмнө“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 19 дугаарын тойм6 цаг 29 минутын өмнөТөрийн банк “Банкир 2024 ” сагсан бөмбөгийн тэмцээний аваргаар тодорлоо6 цаг 36 минутын өмнөСувилагчдын нийгмийн асуудал, сувилахуйн тусламж, үйлчилгээг сайжруулахын төлөө бүх талын дэмжлэг үзүүлнэ6 цаг 42 минутын өмнөСэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраалаа5 сар 13. 9:26146 суманд 438 албан хаагч Шинэ хоршоо хөдөлгөөний талаар малчин бүрд хүрч ажиллаж байна5 сар 13. 9:16“Дуудлага” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө5 сар 13. 8:50Хавдрын тусламж үйлчилгээнд цогц үнэлгээ хийлээ5 сар 13. 8:44Ерөнхийлөгч хашаандаа мод тарьж, ургуулж буй айлд зочиллоо5 сар 13. 8:37“Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрийн оролцогчид батламжаа гардан авлаа5 сар 13. 8:29УИХ-ын 2024 оны Хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.05.13-05.175 сар 13. 8:24Өнөөдөр улаагчин үхэр өдөр5 сар 13. 8:20Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан5 сар 13. 8:16ЭЭХХЗГ: Эмийн чанар, аюулгүй байдлын хяналтыг сайжруулах сургалт явуулав5 сар 12. 11:38“Өсвөрийн парламент” хөтөлбөрийн нэрэмжит төгөлтэй боллоо5 сар 12. 11:35Ховд аймагт “Малчдад туслах үйлчилгээний цэг" байгууллаа5 сар 12. 11:32Цэвэрлэгээг хэвшил болгоё5 сар 12. 11:26Т.Тулга, Э.Даваанасан нар Олимпын наадамд өрсөлдөх эрхээ авлаа5 сар 12. 11:21УНТЭ: Сувилагчид мэдлэг, ур чадвараараа өрсөлдлөө5 сар 12. 11:15УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар “Бүсчилсэн хөгжил-Хойд бүс” нээлттэй өдөрлөгт оролцлоо5 сар 12. 11:10Монгол Улсын Ерөнхийлөгч “Нөхөрлөлийн ой” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа5 сар 12. 11:05Орхон: Олон улсын сувилагчдын өдрийн баярын хурал боллоо5 сар 10. 18:43“Цахим төр, төрийн хурдан үйлчилгээ” зөвлөгөөн боллоо5 сар 10. 18:39“Өсвөрийн парламент 2023” нэгдсэн чуулган болон Байнгын хороодын хуралдаан боллоо5 сар 10. 18:30
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.