Уул уурхай

“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн ажилтнууд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдлаа6 сар 16. 16:29

“Эрдэнэс алт ресурс” ХХК Монголын цахим институттэй хамтран нийт ажилтны хамрагдвал зохих ХАБЭА-н онол практик хосолсон нэг өдрийн сургалт зохион байгууллаа. Сургалтаар, ХАБЭА-н үндсэн ойлголт, хууль тогтоомж, дүрэм журам, стандарт, ажлын байрны эрсдлийн үнэлгээ хийх, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоос урьдчилан сэргийлэх, ажлын хувцас, хувийн хамгаалах хэрэгслийн зохист хэрэглээ, ажлын байран дахь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг хүчин зүйлс, ажлын байран дахь осол, өвчлөл үүсгэж болзошгүй хүчин зүйлсийг илрүүлэх, мэдээлэх, эрсдэл бууруулж арилгах, урьдчилан сэргийлэх гэх мэт зайлшгүй мэдэж байх шаардлагатай сэдвүүдээр ерөнхий ойлголт өглөө

“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн удирдах түвшний ажилтнууд Эрсдэлийн удирдлагын тогтолцоо сэдэвт практик сургалтад хамрагдлаа5 сар 23. 12:02

Компанийн удирдах түвшний ажилтнуудад эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх суурь ойлголтыг өгөх, эрсдэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлж сайжруулах зорилгоор “Эрдэнэс Монгол” нэгдлийн Эрсдэлийн удирдлага, хяналтын газар болон “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн Эрсдэл, дотоод хяналтын алба хамтран сургалт зохион байгуулав. Сургалтыг “Эрдэнэс Монгол” нэгдлийн Эрсдэлийн удирдлага, хяналтын газрын дарга Л.Наранчимэг удирдан явуулсан бөгөөд энэ үеэр “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн Эрсдэл, дотоод хяналтын албаны ахлах мэргэжилтэн Б.Лхагвасүрэн компанийн 2026 оны эрсдэлийн удирдлагын хариу арга хэмжээний төлөвлөгөөг танилцуулсан юм. Аливаа компани эрсдэлийн удирдлага, дотоод хяналтыг бэхжүүлж эрсдэлийн менежментийг тогтвортой хэрэгжүүлснээр компанийн сайн засаглалд эерэг нөлөө үзүүлэхээс гадна байгууллагын үнэ цэн, үр ашиг нэмэгдэх, олон улсад нээлттэй компани болох суурь нөхцөл бүрдэх, тооцоолоогүй зардал буурах зэрэг маш олон талын ач холбогдолтой байдаг байна

Sinomach группийн төлөөлөгчид “Эрдэнэс алт ресурс” ХХК-тай танилцан, хамтын ажиллагааны боломжийг сонирхлоо5 сар 22. 21:22

Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн удирдлагууд БНХАУ-ын Sinomach группийн төлөөлөгчидтэй хөрөнгө оруулалт, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов. “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн зүгээс тус группийн төлөөлөгчдөд компанийнхаа хэрэгжүүлж буй болон хэрэгжүүлэхээр зорьж буй төслүүдийг танилцууллаа. “Эрдэнэс алт ресурс” ХХК нь ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийнхээ хүрээнд хэд хэдэн томоохон төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа бөгөөд гадаад дотоодын хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулалтын таатай нөхцөл бүрдүүлэх, хүдрийн шинж чанарт тохирсон технологийг нэвтрүүлж нутагшуулахыг зорьж байгаа юм

“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн долоон жилийн ой тохиож байна5 сар 21. 10:07

“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн долоон жилийн ой тохиож байна “Эрдэнэс алт ресурс” ХХК нь Монгол Улсын төрийн мэдэлд байгаа алт, мөнгөний ордуудыг ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах, нөөцийг нэмэгдүүлэх, олборлох, боловсруулах, баялгийн хуримтлалыг нэмэгдүүлэхэд түлхэц үзүүлэх зорилготойгоор 2019 онд байгуулагдсан Төрийн өмчит компани юм. Салхитын мөнгө-алтны үндсэн ордыг ашиглах Техник эдийн засгийн үндэслэлээр төлөвлөсөн хугацаанд 29.1 мян.тн баяжмал үйлдвэрлэж борлуулах тооцоотой байсан бол “Эрдэнэс алт ресурс” ХХК тус орддоо нэмэлт геологи хайгуул, технологи туршилтуудыг амжилттай гүйцэтгэснээр 50 мян.тн баяжмал үйлдвэрлэж борлуулсан амжилт үзүүлээд байна. Компанийн хамт олон Салхит төслийнхөө ашиглалтын үеийн нөөцийг өсгөж ажилласны үр дүнд ТЭЗҮ-ийн гүйцэтгэл 200 орчим тэрбум төгрөгөөр давсан байна. Хамгийн сүүлийн үеийн амжилтаас дурдвал, 2025 онд улс орон нутагт 75.9 тэрбум төгрөг төвлөрүүлсэн амжилтаараа том сегментийн “Шилдэг татвар төлөгч” компаниар шалгарсан

“Салхит” Уулын баяжуулах үйлдвэрийн уурхайчид сэтгэцийн эрүүл мэндийн сургалт, үзлэгт хамрагдлаа5 сар 18. 13:21

“Эрдэнэс алт ресурс” ХХК Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв (СЭМҮТ)-тэй хамтран “Салхит” Уулын баяжуулах үйлдвэрийн уурхайчид, ажилчдадаа зориулсан сэтгэцийн эрүүл мэнд, стрессээ зөв зохицуулах сэдэвт сургалт болон үзлэг, оношилгооны арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас өрнүүлсэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны хүрээнд энэхүү арга хэмжээг эхлүүлсэн бөгөөд уурхайчдыг бүрэн хамруулах үүднээс ээлж тус бүрд зориулан сэтгэцийн эрүүл мэндийн сэдэвт сургалт, өдөрлөгийг хийж байгаа юм. Бие махбод болон сэтгэлзүйн өндөр ачаалалтайд тооцогддог уул уурхайн салбарынхны хувьд сэтгэлзүйн дархлаагаа бэхжүүлэх, ажлын ачаалал болон урт хугацааны ээлжээс үүдэх стрессийг зөв удирдах арга барилд суралцах зайлшгүй шаардлагатай байдаг. Энэ үүднээс “Эрдэнэс алт ресурс” ХХК ажилтнуудынхаа сэтгэлзүйн эрүүл мэндэд онцгой анхаарч энэ төрлийн сургалт, эрүүл мэндийн үзлэгийг тогтмол зохион байгуулдаг уламжлалтай

"Эрдэнэс алт ресурс" ХХК энэ хаврын мод тарих ажлаа эхлүүлээ5 сар 7. 16:25

Энэ жилийн хаврын Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн хүрээнд "Эрдэнэс алт ресурс" ХХК-ийн хамт олон Салхит төслийн талбайд байгуулсан “Эрдэнэс” төгөлдөө 7000 хайлаас нэмж тарилаа. "Эрдэнэс алт ресурс" ХХК жил бүрийн хавар намрын Бүх нийтээр мод тарих өдрүүдээр “Эрдэнэс” төгөл болон нөхөн сэргээлтийн төлөвлөгөөндөө тусгасан тодорхой бүсэд мод тарих ажлыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил тус компани нийт 50 мянган мод тарихаар төлөвлөөд байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Эрдэнэс алт ресурс” ХХК нийт 3 сая мод тарихаар амласан бөгөөд өнөөдрийн байдлаар 570 мянга гаруй мод тариад байна

Шилдэг татвар төлөгч 50 компани5 сар 6. 16:17

Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Татвар төлөгчдийн өдрүүд” болгон зохион байгуулж байхаар шийдвэрлэсний дагуу өнөөдөр буюу тавдугаар сар 4-нд шилдэг татвар төлөгчдөд шагнал гардууллаа. Монголын татварын алба 2026 онд “Хэрэгцээнд үндэслэсэн зөвлөгч татварын алба" байх зорилт тавьж энэ хүрээнд татвар төлөгчдийг эрсдэлээс нь урьдчилан сэргийлж зөвлөн туслагч байх бүтэц зохион байгуулалтын, цахим системийн шинэчлэлүүдийг эхлүүлэн ажиллаж байна. Монгол Улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан “Татвар төлөлтөөрөө тэргүүлэгч-10”, том, дунд, жижиг, бичил сегмент тус бүрээс 10 буюу нийт 50 аж ахуйн нэгж, байгууллагад шагнал гардууллаа. ТАТВАР ТӨЛӨЛТӨӨРӨӨ ТЭРГҮҮЛЭГЧ-10: 1. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ; 2

“Эрдэнэс алт ресурс” ХХК том сегментийн “Шилдэг татвар төлөгч”-өөр шалгарлаа5 сар 5. 12:47

“Эрдэнэс алт ресурс” ХХК 2025 онд улс, орон нутгийн төсөвт нийт 77.8 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлснээр том сегментийн “Шилдэг татвар төлөгч”-өөр шалгарлаа. Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, улс орныхоо их бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлт, төсвийн орлого бүрдүүлэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж буйг өндөр үнэлсэн уг шагналыг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал гардуулав

Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлнэ4 сар 30. 12:17

 “Эрдэнэс Тавантолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар 2025 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах шийдвэрийг өнгөрсөн хоёрдугаар сард танилцуулсан.   Тус компани 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Үүнээс нэгж хувьцаанд 65.55 төгрөгөөр тооцон нийт 786.6 тэрбум төгрөгийг ногдол ашигт хуваарилахаар болсон байна

1072 хувьцааны ногдол ашгийг энэ сарын 30-ны дотор иргэдэд олгоно4 сар 28. 12:42

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал өнөөдөр болж, компанийн 2025 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайланг танилцууллаа. Хурлын үеэр Төлөөлөн удирдах зөвлөлөөс "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааны ногдол ашгийг дөрөвдүгээр сарын 30-ны дотор иргэдэд олгохыг үүрэг болголоо. Удирдах зөвлөлийн шийдвэрээр 2025 оны цэвэр ашгаас 1072 хувьцаанд ногдох ашгийг иргэдэд олгохоор болсон бөгөөд нэг иргэн татварын дараах дүнгээр 63 242 төгрөг авах урьдчилсан тооцоо гарчээ. Тус компани 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд нэгж хувьцаанд 65.55 төгрөгөөр тооцон нийт 786.6 тэрбум төгрөгийг ногдол ашигт хуваарилахаар шийдвэрлээд буй

“Эрдэнэс алт ресурс” Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аянд нэгдлээ4 сар 28. 9:24

“Эрдэнэс алт ресурс” ХХК Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас өрнүүлж буй “Ажлын байранд нийгэм-сэтгэл зүйн эрүүл орчныг бүрдүүлцгээе” уриатай Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аянд нэгдлээ. Аяны хүрээнд тус компани Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв (СЭМҮТ)-тэй хамтран “Салхит” Уулын баяжуулах үйлдвэрийн уурхайчид, ажилчдадаа зориулсан сэтгэцийн эрүүл мэнд, стрессээ зөв зохицуулах сэдэвт сургалт болон үзлэг, оношилгооны арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Энэ үеэр ажилчдад сэтгэлзүйн дархлаагаа бэхжүүлэх, ажлын ачаалал болон урт хугацааны ээлжээс үүдэх стрессийг зөв удирдах арга барилыг танилцуулж, мэргэжлийн эмч, сэтгэлзүйчид зөвлөгөө өгсөн юм

1072 хувьцааны ногдол ашгийг энэ пүрэв гарагт олгож эхэлнэ4 сар 27. 12:48

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал энэ долоо хоногт буюу дөрөвдүгээр сарын 28-нд болно. Тус хурлаар компанийн 2025 оны үйл ажиллагааны тайлан болон ногдол ашиг хуваарилах асуудлыг танилцуулах юм. Компанийн удирдах зөвлөлөөс 2025 оны цэвэр ашгаас ногдол ашиг олгох шийдвэрийг гаргаад байгаа бөгөөд 1072 хувьцаа эзэмшигч нэг иргэнд татварын дараах байдлаар 63 242 төгрөг олгохоор тооцоолжээ

“Эрдэнэс Алт Ресурс” ХХК 2025 онд уулын ажлын төлөвлөгөөгөө давуулан биелүүлж 33 хувийн ашигтай ажиллалаа4 сар 17. 11:12

“Эрдэнэс Алт Ресурс” ХХК-ийн 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэн батлах хувьцаа эзэмшигчдийн хурал 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр боллоо. “Эрдэнэс Монгол” нэгдлийн Нэгдсэн стратеги бизнес хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мэндбаяр хурлыг даргалж, “Эрдэнэс Монгол” нэгдлийн Мэргэжлийн нэгдсэн зөвлөлийн зохицуулагч Б.Гэрлээ саналын эрхтэй төлөөлөгчөөр оролцлоо. "Эрдэнэс Алт Ресурс" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Ууганбаяр болон тус компанийн удирдлагууд 2025 оны үйл ажиллагааны тайлан, биенес төлөвлөгөөний хэрэгжилтийг танилцуулав. Тус компани 2025 оны батлагдсан бизнес төлөвлөгөөтэй уялдуулан есөн зорилгын хүрээнд 61 зорилт дэвшүүлэн ажилласан бөгөөд 305 арга хэмжээг 95 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжүүлсэн байна

“Эрдэнэc Монгол” нэгдлийн харьяа “Эрдэнэс Алт Ресурс” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо4 сар 17. 10:08

“Эрдэнэc Монгол” нэгдлийн харьяа “Эрдэнэс Алт Ресурс” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал өнөөдөр (2026.04.16) боллоо. Хурлыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Нэгдсэн стратеги, бизнес хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мэндбаяр даргаллаа. 2025 онд “Эрдэнэс Алт Ресурс” ХХК 243,2 тэрбум төгрөгийн орлого олж, улсын төсөвт 75,9 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлсэн байна

“Эрдэнэс алт ресурс” ХХК болон БНСУ-ын “Ханхва” группын удирдлагууд хамтран ажиллах талаар санал солилцлоо4 сар 14. 10:29

“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Ууганбаяр болон кампанийн бусад удирдлагууд өнөөдөр БНСУ-ын “Ханхва” группийн төлөөлөгчидтэй хөрөнгө оруулалт, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцох уулзалт хийлээ. Уулзалтын үеэр “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Ууганбаяр БНСУ-ын “Ханхва” группийн Дэд Ерөнхийлөгч Жон Жэ Хю тэргүүтэй төлөөлөгчдөд компанийнхаа хэрэгжүүлж буй болон хэрэгжүүлэхээр зорьж буй төслүүдийн ерөнхий мэдээллийг өгсөн бөгөөд талууд харилцан ашигтай хамтран ажиллах ямар боломж бийг нарийвчлан судлахаар тохиролцов. “Эрдэнэс алт ресурс” ХХК нь ашиглалтын болон хайгуулын есөн тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд эдийн засгийн үр өгөөж өндөртэй хэд хэдэн томоохон төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа юм

Аж үйлдвэр, эрдэс баялгийн болон эрчим хүчний салбарынхны “Нээлттэй хаалганы өдөр”-т “Эрдэнэс алт ресурс” ХХК амжилттай оролцлоо4 сар 14. 10:21

Нийслэлийн Төв талбайд гурван өдөр үргэлжилсэн эл арга хэмжээнд “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд хэрэгжүүлж буй болон шинээр бэлдэж буй төслүүдийнхээ талаар олон нийтэд нээлттэй мэдээлэл өгч оролцов. “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн хувьд өдөрлөгт оролцогч иргэдэд үйл ажиллагаагаа танилцуулахын зэрэгцээ шинээр хэрэгжүүлэх төслүүдийн явц, хайгуул судалгааны ажлын амжилт үр дүн, мөн нээлттэй ажлын байрны мэдээллээс хуваалцлаа. ”Эрдэнэс алт ресурс” ХХК нь Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт байрлах Салхит төслийн талбайдаа эдийн засгийн хувьд үр өгөөжтэй хоёр томоохон төсөл үргэлжлүүлэн хэрэгжүүлэх эхлэлээ тавиад байгаа юм

“Эрдэнэс алт ресурс” ХХК Уул уурхай эрдэс баялаг, эрчим хүчний салбарынхны нээлттэй хаалганы өдөрлөгт оролцож байна4 сар 10. 16:50

Уул уурхай, геологи, эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт, хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүд, томоохон бүтээн байгуулалтын ажлыг олон нийтэд нээлттэй танилцуулах “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээ Сүхбаатарын талбайд болж байна. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Эрчим хүчний яам хамтран зохион байгуулж буй “Нээлттэй хаалганы өдөр” “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд оролцож үйл ажиллагаагаа танилцуулж байгаа юм

“Эрдэнэс алт ресурс” ХХК “Дусал цус-Амьдрал бэлэглэнэ” уриатай цусны донорын өдөрлөг зохион байгууллаа4 сар 10. 10:14

“Эрдэнэс алт ресурс” ХХК “Дусал цус-Амьдрал бэлэглэнэ” уриатай цусны донорын өдөрлөг зохион байгууллаа “Эрдэнэс алт ресурс” ХХК Сүхбаатар дүүргийн Улаан загалмай хороо, Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран 2026 оны дөрөвдүгээр сарын 09-нд цусны донорын өдөрлөгийг амжилттай зохион байгуулав. Өдөрлөгт оролцогсод 180 хүнд амьдрал бэлэглэх цус хандивласан байна

“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн ажилтнууд авлигын эсрэг сургалтад хамрагдлаа4 сар 3. 15:25

Авлигатай тэмцэх газраас “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн ажилтан, албан хаагчдад Авлигын эсрэг сургалт зохион байгууллаа. Сургалтын хүрээнд нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлига үүсэх шалтгаан нөхцөл, төрийн байгууллагуудын шударга байдлын үнэлгээ, авлигын эсрэг хууль тогтоомж, уул уурхайн салбарт нийтлэг гарч буй зөрчлийн талаар мэдээлэл өглөө

Шинэ мэдээ

Замын хөдөлгөөнд мопед, скүүтертэй оролцсон 18 нас хүрээгүй хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно3 цаг 48 минутын өмнө“Гермес” худалдааны төвийн урд нүхэн гарцын барилгын ажил 50 хувьтай үргэлжилж байна4 цагийн өмнө“Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв4 цаг 3 минутын өмнөМагнус Карлсен, Г.Занданшатар нарын WR CHESS баг эхний өрөгтөө ялалт байгууллаа4 цаг 6 минутын өмнөӨргөн хэрэглээний эмийг чанарын шинжилгээнд хамруулж эхэллээ4 цаг 15 минутын өмнөМонгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв4 цаг 19 минутын өмнөГ.Занданшатар: Би дэлхийн хошой аварга WR CHESS багт тоглож байгаа ч Монголынхоо шатарчидтай нэг танхимд, нэг тэмцээнд мөр зэрэгцэн сууж байгаадаа маш их бахархаж байна4 цаг 48 минутын өмнөХот суурин газрын ногоон байгууламжийн тухай хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүллээ5 цаг 35 минутын өмнөАвлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ5 цаг 45 минутын өмнөCOP17 бага хурлыг зохион байгуулах дэд хороодын ажлыг уялдуулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө5 цаг 55 минутын өмнөИргэдийн санал, санаачилгыг авах "E-ZASAG" платформ хэрэглээнд нэвтэрлээ5 цаг 57 минутын өмнө“Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчилж, төрийн өмчит 14 компанийг татан буулгав6 цагийн өмнөНийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна6 цаг 34 минутын өмнөНаадмаар зургаан хоног амарна6 цаг 38 минутын өмнө“Улаанбаатар нийтийн үйлчилгээний төв” үйл ажиллагаагаа эхлүүллээ7 цаг 45 минутын өмнөБ.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх нь УИХ-д байгаа8 цаг 35 минутын өмнөЭЗБХ: УИХ дахь намын бүлгүүд 5 хоногийн завсарлага хүсэж, Эрчим хүчний сайдын мэдээллийг сонсов8 цаг 50 минутын өмнөСэрэмжлүүлэг: Туул голд гурван иргэн осолдож амиа алджээ8 цаг 55 минутын өмнөОюу толгойн үйл ажиллагаанд саад учруулж, зам хаасан иргэдэд хариуцлага тооцно9 цагийн өмнөТуулын хурдны замын төсөлтэй холбоотой зөрчлүүд6 сар 17. 9:35УИХ-ын дарга С.Бямбацогт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма'у Пиукалаг хүлээн авч уулзлаа6 сар 17. 9:27УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь6 сар 17. 9:18Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан6 сар 17. 9:13Дотоодын зах зээлд зарагдаж буй бүх эмийг нэг сарын хугацаанд шинжлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо6 сар 16. 17:18“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн ажилтнууд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдлаа6 сар 16. 16:29Монгол Улс эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатортой боллоо6 сар 16. 16:22Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох байршилд дулааны шугамын угсралтын ажил хийгдэнэ6 сар 16. 15:28“Дүүжин замын тээвэр” төслийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө6 сар 16. 13:52Сонсгол: Туулын хурдны зам, Сэлбэ дэд төвийн төсвийн зарцуулалтын талаар хэлэлцэж байна6 сар 16. 13:28О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “Хүний эрхийг хамгаалах” үүргээ биелүүлэхгүй байна6 сар 16. 12:22
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.