Үндэсний үйлдвэр

“2025 оны ургацын хүнсний ногооны урамшууллын тухай”5 сар 7. 11:51

“Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал олгох, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журам”-ын 1.3-т “Хүнсний ногооны урамшууллыг тухайн бүтээгдэхүүний хүнсний хангамжийн зорилтот түвшинд хүрсэн тохиолдолд үргэлжлүүлэн олгохгүй бөгөөд төрөөс олгож буй дэмжлэг, урамшууллын үр дүн, үр нөлөөнд үнэлэлт дүгнэлт хийсний үндсэн дээр салбарын дунд болон урт хугацааны бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан, урамшуулал олгох зайлшгүй шаардлагатай хүнсний ногооны нэр төрлийг жил бүр тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно” гэж заасантай холбоотойгоор 2025 оны 06 дугаар сарын 01-ээс эхлэн дараах төрлийн хүнсний ногоонд урамшуулал олгохоор шийдвэрлэсэн болно.   Урамшуулалд хамрагдах хүнсний ногооны төрөл: Байцаа Сонгино Саримс Чинжүү Улаан лооль Өргөст хэмх Навчит ногоо Шар лууван (Боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлсэн тохиолдолд ) Хүрэн манжин (Боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлсэн тохиолдолд ) Журамд заасны дагуу мөнгөн урамшуулалд хамрагдах тариалан эрхлэгч дараах шаардлагыг хангасан байна. Тариалан эрхлэгч нь өөрийн өмчлөлийн, эзэмшлийн болон түрээсийн газарт тариалалт эрхэлдэг, тухайн газар нь газрын мэдээллийн нэгдсэн систем (e-gazar.gov.mn)-д бүртгэлтэй байх; Ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийн журмын дагуу тариалалт, талбайн арчилгаа, пестицид болон бордооны зарцуулалт, ургац хураалт, бэлтгэсэн уриншийн мэдээг Тариалангийн үйлдвэрлэлийн мэдээллийн сан (plant.mofa.gov.mn)-д тогтмол оруулан хөтөлж бүртгэсэн, гарал үүслийн цахим гэрчилгээг авсан байх; Татварын цахим төлбөрийн баримтын систем (e-barimt.mn)-д өөрийн нэр, регистрийн дугаараар бүртгэгдсэн байх ба бүтээгдэхүүн худалдах тухай бүрт энэ журмын хүснэгт-1-ийн дагуу урамшуулалд хамрагдах бүтээгдэхүүний кодоор и-баримтыг үүсгэж, худалдан авсан, худалдсан хоёр тал төлбөрийн баримтыг баталгаажуулсан байх; Дээрх журмын шаардлагыг хангаж холбогдох мэдээллийг цаг тухайд нь бүртгүүлж

Мах, сүүн бүтээгдэхүүн, өндөгнөөс эмгэг төөрүүлэгч, нянгийн бохирдол, хөгц зэрэг зөрчил илэрчээ5 сар 6. 14:27

Стандарт, хэмжил зүйн газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Үндэсний итгэмжлэлийн төв,  Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лаборатори хамтарсан ажлын хэсэг Улаанбаатар хотын 6 зах, худалдааны төв, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай аймгуудын томоохон зах худалдааны төв, сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн газар, үр тарианы агуулах, хүнсний лабораториудад хяналт шалгалт хийж байгаа явцаа танилцууллаа. Хяналт шалгалтаар Хүнсний Аюулгүй байдлын лавлагаа лаборатори зах худалдааны төвүүдэд зарагдаж байгаа жимс, хүнсний ногоо болон хавар тариалахаар хадгалсан үр тариа,  хүлэмжийн ногооноос нийт 242 дээж авч шинжилсэн байна.  Жимс, хүнсний ногооноос 79 дээж авч түргэвчилсэн шинжилгээгээр шинжлэхэд  28 дээжид пестицидийн үлдэгдэл илэрсэн бөгөөд хиамны цехээс  22 дээж авч шинжлэхэд 8 дээж шаардлага хангаагүй буюу  нитрит, давс, колиформ илэрлээ

Ашигт малтмалын шинжилгээний лабораторийн дэргэд МҮХАҮТ-ын гарал үүслийн гэрчилгээ олгох цэг байгуулна2022, 11 сар 3. 15:43

МҮХАҮТ нь БНХАУ-ын төрийн өмчит компанийн хөрөнгө оруулалтттай “CCIC MN” ХХК-тай Ашигт малтмалын шинжилгээний лабораторийн дэргэд МҮХАҮТ-ын Гарал үүслийн гэрчилгээ олгох цэг байгуулан, экспортлогчдын цаг хугацааг хэмнэх зорилгоор Хамтын ажиллагааны Санамж бичгийг байгуулж, МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн, “CCIC MN” ХХК-ийн Ерөнхий захирал Бао Юн Ган нар гарын үсэг зурлаа. Монгол Улсад ашигт малтмалын шинжилгээний лаборатори байгуулагдсанаар БНХАУ-руу экспортод гаргаж буй Монгол Улсын гарал үүсэлтэй нүүрс, ашигт малтмалын дээжид лабораторийн шинжилгээ хийх боломж бүрдэх бөгөөд өмнө шаардагддаг байсан олон удаагийн лабораторийн шинжилгээний тоог цөөрүүлэх ач холбогдолтой

Компаниуд “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас санхүүжилтээ авч чадахгүй байна гэв2022, 11 сар 1. 13:18

Компаниуд “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас санхүүжилтээ авч чадахгүй байна гэв   МҮХАҮТ дээр өчигдөр болсон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөл болон Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлгийн үеэр “Тулгуур стандарт” ХХК-ийн захирал Д.Ариунжаргал “Тавантолгой түлш” ХХК-д бараа нийлүүлэх гэрээ байгуулж, гэрээнийхээ үүргийн дагуу ажлаа дуусгасан боловч, санхүүжилтээ авч чадахгүй байна. Санхүүжилтээ авах гэхээр шийдвэрлэж өгөхгүй, сүүлийн 14 хоног “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлага өөрчлөгдсөн учраас санхүүжилт байхгүй гэсэн хариултыг өгч байна

Дотооддоо үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүнийг тэргүүн ээлжинд худалдан авахыг бизнес эрхлэгчид хүсэв2022, 11 сар 1. 13:11

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөл болон Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг МҮХАҮТ-д өчигдөр болсон. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг болон Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яамны холбогдох албаны хүмүүс оролцож, бизнес эрхлэгчдэд хуулийн төслүүдийг танилцуулж, хэлэлцүүлэх өрнүүллээ. Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байгаа аж. УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль батлагдсанаар ТХХТ-ийн оновчтой, зөв бодлогыг тодорхойлж, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх ач холбогдолтой

"СҮҮ" ХХК-д хуурай сүүг шингэн сүү гэж ойлгогдохуйц шошгоныхоо зөрчлийг арилгахыг ШӨХТГ-аас мэдэгджээ2022, 10 сар 30. 10:02

ШӨХТГ-с шингэн сүү үйлдвэрлэгч аж ахуй эрхлэгчдийн зах зээлд нийлүүлж буй шингэн сүүний хаяг шошгололтын байдал нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийсэн.Хяналт шалгалтаар “АПУ дейри” ХХК-ийн Цэвэр сүү, “Сүү” ХК-ийн Шинэ сүү гэх савлагаатай шингэн сүүний оноосон нэр нь орц найрлага агуулгад тохироогүй, нэрнээсээ зөрүүтэй, “АПУ дейри” ХХК, “Сүү” ХК, “Монфрэш” ХХК-ийн үйлдвэрлэж буй зарим сүүний хаяг шошгололтод “А. Үнээний сүү, В

Инфляцын түвшин есдүгээр сард 13.8 хувьд хүрчээ2022, 10 сар 17. 11:58

Инфляцын түвшин энэ оны есдүгээр сард улсын хэмжээнд 13.8 хувьтай гарсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.  Наймдугаар сард инфляц 14.4 хувь байсан юм

Италийн загварын шоунд "Ханбогд кашимер" амжилттай оролцлоо2022, 10 сар 2. 13:15

 Үндэсний үйлдвэрлэгч “Ханбогд кашимер” компани дэлхийн загварын ертөнцийн төв болох Итали улсын Милан хотод зохион байгуулагдсан “Emerging Talents Milan” 2022 загварын томоохон шоу арга хэмжээнд анх удаа Монгол Улсаа төлөөлөн REGINA (Итали хэл дээрх Хатан хаан) нэртэй цоо шинэ коллекцоороо оролцлоо.  REGINA цувралаар Монгол хатдын хувцас эдлэлийн баян тансаг загвар, хээ угалз, ховор нандин чимэг зүүлтийг орчин цагийн контемпорари урсгалтай хоршуулан эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, эрхэмсэг байдлыг феминист хэлбэрээр илэрхийлэхээр зорьжээ

Барилгын салбар 0 зогсолт хийлээ, Ерөнхий сайд аа2022, 9 сар 23. 16:08

Цементийн хомсдол, тасалдал зах зээлд үүссэн учраас бүтээн байгуулалтын ажлуудаа явуулахын тулд импортын цементийн татварыг тэглэх шийдвэр гаргасан хэмээн Засгийн газраас тайлбарлаж буй. Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт ердөө өчигдөр Дарханы замын бүтээн байгуулалтын ажилд цемент үндсэн үнээр нь нийлүүлэх талаар үйлдвэрүүдтэй тохиролцсон гэж байсан

О.Амартүвшин: Монголбанкны шийдвэр бизнесийн салбарыг бүхэлд нь унахад хүргэж байна2022, 9 сар 21. 11:01

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос өчигдөр бодлогын хүүг 2 нэгжээр нэмэгдүүлж, 12 хувьд хүргэсэн тухай мэдэгдсэн. Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн, хил гаалийн үйл ажиллагаа хэвийн байдалд ороогүй энэ үед Монголбанкнаас бодлогын хүүг нэмэгдүүлсэн нь бизнесийн салбарыг жинхэнэ утгаар нь боомилсон шийдвэр гаргалаа хэмээн Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч О.Амартүвшин хэллээ. Тэрбээр цар тахлын үеийн бизнесийн нөхцөл байдлын талаар МҮХАҮТ-аас хийсэн судалгааг танилцуулахдаа энэ тухай онцлон, бодлогын шийдвэр оновчгүй байна гэсэн юм

Цемент тойрсон асуудал ба талуудын байр суурь2022, 9 сар 20. 16:21

Монгол улсад цементийн нийлүүлэлт хомсдосны улмаас томоохон бүтээн байгуулалтууд гацах эрсдэлтэй учирч, цементийн үнэ өсөх эрсдэл бий болсон учраас энэ оныг дуустал импортын цементийн гаалийн албан татварыг тэглэх шийдвэр гаргаснаа Засгийн газраас мэдэгдсэн. Тэгвэл дотоодын цементийн үйлдвэрлэлийн томоохон төлөөлөл болон БХБЯ дараах байр суурийг илэрхийллээ. Н.Мөнхнасан Монполимет группийн Ерөнхийлөгч Аливаа стратегийн ач холбогдолтой чанарын өндөр стандартаа тогтмол барих бүтээгдэхүүнийг бид аль болох өөрсдөө эх орондоо буух эзэнтэй буцах хаягтай үйлдвэрлэхийг, эдийн засагтаа хувь нэмрээ оруулахыг, ямар ч бүтээн байгуулалтыг таслахгүйн төлөө үндэсний үйлдвэрлэгчид бид зогсолтгүй ажилладаг

“Ачит Ихт” ХХК мод үржүүлгийн газар байгуулжээ2022, 6 сар 21. 12:45

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг “Ачит Ихт” ХХК бүрэн дэмжиж байгаа бөгөөд ирэх 10 жилд орон нутагт 3 сая мод тарьж ургуулна.

Хянадаггүй хяналтынханд хариуцлага тооцох ёстой2022, 5 сар 30. 14:03

Монголчуудын хүнсний аюулгүй байдал ямар байгааг тод харуулсан баримт “өмхий” махны дуулианаар дахин нэг удаа батлагдлаа. Уг нь Монголчууд бид тал сайхан нутагтаа тааваараа бэлчиж, таана хөмүүлээс авахуулаад 700 гаруй төрлийн шимт ургамлаар идээшилсэн буянт малынхаа цэвэр мах, шүүсийг өдөр тутамдаа цэврээр нь, ямар нэгэн химийн бодис, бохирдлын нэмэгдэлгүйгээр хүнсэндээ хэрэглэх хувьтай ард түмэн.

ТОП-100 аж ахуйн нэгжийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ тэргүүлжээ2022, 5 сар 23. 12:09

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран 21 дэх жилдээ Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийг эрэмбэлэн өргөмжиллөө.

Н.Энх-Дэлхий: Бид бүтээгдэхүүнээ 100 хувь өөрсдөө үйлдвэрлэдэг2022, 5 сар 23. 7:41

Жижиг, дунд үйлдвэрийн газар, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхим хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, Технологи-2022” олон улсын үзэсгэлэн худалдаа энэ сарын 19-22-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд боллоо. Үзэсгэлэнд 90 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгчид Улаанбаатар хот болон Дархан-Уул, Сэлэнгэ, Өвөрхангай, Хөвсгөл, Төв аймгаас оролцож, өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд танилцууллаа

О.Энхбаяр: Манай компани дахин боловсруулах боломжтой шуудай хийж байна2022, 5 сар 17. 8:30

 “Гранд Лаки” ХХК-ийн охин компани “Мон эко шуудай” ХХК-ийн захирал О.Энхбаярыг “Бизнес, хөгжил” булангийн зочноор урьж ярилцлаа.   -Компанийнхаа талаар товч танилцуулахгүй юу. ЖДҮ-гээс зээл авсан гэж сонссон? -Манай компани Монголдоо жижиг шуудай үйлдвэрлэдэг анхны үйлдвэр

Аюултай хог хаягдал шатаах зуухыг Монголд нутагшуулж байна2022, 4 сар 1. 8:50

 Манай улс жилд 1.4 сая тонн хог хаягдлыг бий болгодог. Үүний 15 хувийг барилгын хог хаягдал, 25 хувийг үнсний хаягдал, 60 хувийг ахуйн хог хаягдал эзэлж байна

Шинэ мэдээ

ХХНББХ: Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв1 цаг 50 минутын өмнөМонгол улсаас БНХАУ руу экспортлох нүүрсний хэмжээг нэмэгдүүлж, 100 сая тоннд хүргэх санал тавилаа5 цаг 42 минутын өмнө"Чингис хаан" ОУНБ руу явдаг ШҮ:4 чиглэлийн цагийн хуваарьт өөрчлөлт орлоо6 цаг 26 минутын өмнө“Тогтоолд нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ6 цаг 33 минутын өмнө“Хүнсний хувьсгал”-ын дүнд 53 үйлдвэр ашиглалтад орж, 1,000 гаруй хүнсний бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэж байна7 цаг 4 минутын өмнөАИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал7 цаг 10 минутын өмнө“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ7 цаг 15 минутын өмнөТ.Санаэгийн мэдэгдлийн талаар хэлэлцээ хийжээ7 цаг 41 минутын өмнө"Монгол бахархлын өдөр" зах худалдааны төвүүд ажиллана7 цаг 45 минутын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд бараалхлаа7 цаг 55 минутын өмнө"Цемент шохой” ХХК-д учирсан 1,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлээд байна8 цагийн өмнөМонгол Улс ШХАБ-ын гишүүн орнуудтай дэд бүтцийн төслүүд болон хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллана8 цаг 11 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн8 цаг 16 минутын өмнөБүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл заах санаачилгыг дэмжинэ11 сар 18. 18:34207 дугаар байрыг буулгах ажил 70 хувьтай үргэлжилж байна11 сар 18. 13:50Их Британид ирж буй хууль бус цагаачдын үнэт эдлэлийг хураан авна11 сар 18. 13:45АҮЭБЯ: Шатахууны үнэ нэмэгдэхгүй11 сар 18. 12:10Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын ЗГ-ын дарга Михаил Владимирович Мишустинтэй уулзлаа11 сар 18. 10:21Улсын хэмжээнд нийт 256 вагон цистерн газрын тосны бүтээгдэхүүн байна11 сар 18. 10:04О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээд орцонд хутга бариад ирсэн11 сар 18. 9:57Өвлийн саруудад нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна11 сар 18. 9:42Монгол харваачийн эрдмийг дэлхийд мандуулсан бахархалт багш, шавь11 сар 18. 9:13Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн11 сар 18. 8:57Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ болон БНХАУ-ын Засгийн газрын тэргүүн нартай Москва хотод уулзана11 сар 17. 23:21Хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар улсын хил нэвтрүүлсэн, хадгалсан хэргийг шүүхэд шилжүүллээ11 сар 17. 16:26“Honda”-гийн машины парад Гиннесийн амжилт тогтоожээ11 сар 17. 16:22Ерөнхий сайд Г.Занданшатар Оюутолгойн менежментийн төлбөрийг бууруулах байр суурь илэрхийллээ11 сар 17. 16:17Улирлын томуу идэвхжлийн түвшинд байгаа ба эмнэлэгт хандсан 281,624 хүний 14,308 нь томуу, томуу төст өвчнөөр оношлогджээ11 сар 17. 12:59Хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт 4 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав11 сар 17. 12:44Алба хаагчид 21 иргэний амь насыг аварч, 36 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа11 сар 17. 12:41
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.