Парламент

АБГББХ-ны дарга Б.Энх-Амгалан Элчин сайд Д.Н.Гореликийг хүлээн авч уулзав2023, 9 сар 18. 11:56

Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Беларусийн парламентын бүлгийн дарга Б.Энх-Амгалан өнөөдөр (2023.09.14) Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Дмитрий Николаевич Гореликийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд АБГББХ-ны дарга Б.Энх-Амгалан, Элчин сайд Д.Н.Гореликтэй дахин уулзаж буйдаа таатай байгаагаа илэрхийлээд, хоёр орны хооронд гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэх, салбар бүрийн хамтын ажиллагааг бодит ажил хэрэг болгох санаачилгуудаас дурдлаа.  Тэрбээр үргэлжлүүлэн, парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал ач холбогдолтойг тэмдэглээд, хөдөө аж ахуйн салбарын харилцаанд түшиглэн том оврын ачааны автомашины дистрибьютер, тракторын механикжсан автобааз, мөн ачааны галт тэрэг угсрах үйлдвэр зэргийг зорилтот бүс нутагт байгуулснаар эдийн засгийн үр өгөөж дагуулна гэдгийг онцоллоо.  Мөн соёлын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, оюутан солилцооны хөтөлбөрийг эхлүүлэх зэргээр харилцааг өргөжүүлэх шинэ боломжуудын тухайд талууд санал нэгдэв. АБГББХ-ны дарга Б.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид ирэх 11 дүгээр сард Бүгд Найрамдах Беларусь Улсад албан айлчлал хийх бөгөөд энэ үеэр удаашралтай байгаа зарим төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хурдасгах, экспортын бүтээгдэхүүнүүдийг төрөлжүүлж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх хамтарсан санаачилгуудыг хэлэлцэх аж

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Элчин сайд Патрисия Данци-тай уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо2023, 8 сар 3. 15:17

2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Хууль тогтоомж сурталчлах төвийг Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд байгуулсны дараа Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор Л.Өлзийсайхан Швейцарын Холбооны Улсын Гадаад харилцааны дэд сайд, Швейцарын хөгжлийн агентлагийн Ерөнхий захирал, Элчин сайд Патрисия Данци-тай уулзаж, хамтын ажиллагааны үр дүн, цаашдын төлөвлөгөөний талаар санал солилцох уулзалт хийлээ. Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Эрхэмсэг хатагтай Элчин сайд Патрисия Данци-тай танилцаж байгаадаа баяртай байна гээд Монгол Улсад тавтай зочлохыг хүсэв. Ирэх 2024 онд Монгол Улс, Швейцарын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохионо

Г.Занданшатар: Улс төрийн намууд авлигын үндэс болж байна2023, 4 сар 26. 11:43

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнөөдөр /2023.04.26/ Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.  Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ, 2022 оны сүүл, 2023 оны эхэнд зохион байгуулсан Зөвлөлдөх санал асуулгыг сануулж, иргэд Зөвлөлдөх санал асуулгаар гурван багц чиглэл өгсөн

“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр - Авлигатай тэмцэх үндэсний стратеги”-ийг танилцууллаа2023, 4 сар 11. 15:02

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа өнөөдөр (2023.04.11) “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр - Авлигатай тэмцэх үндэсний стратеги”-ийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт танилцууллаа.   Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа уулзалтын эхэнд, Монгол Улсын Их Хурлын 2016 оны 51 дүгээр тогтоолоор батлагдсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжих хугацаа 2022 онд дууссантай холбогдуулан Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, мөн Авлигын эсрэг хуулийн зарим зүйл, заалтыг үндэслэн “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр - Авлигатай тэмцэх үндэсний стратеги”-ийн төслийг зорилго, зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд боловсруулж, батлуулахаар төслийг танилцуулж байна гэлээ. Тэрбээр, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр - Авлигатай тэмцэх үндэсний стратеги нь нийт 10 зорилго, 45 зорилт, 225 үйл ажиллагааг томьёолон тусгасан бөгөөд 2023-2030 онд хэрэгжих тус хөтөлбөрийг Монгол Улсын дунд хугацааны хөгжлийн зорилтот хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн хугацаатай нийцүүлж, мөн төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийтийн саналыг түлхүү тусгасан болохыг онцлон тэмдэглэв.   Тухайлбал, олон нийтийн итгэлийг хүлээсэн авлигаас ангид нийтийн албыг бэхжүүлэхэд 8 зорилтыг тодорхойлсон

Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын товыг хойшлууллаа2023, 4 сар 4. 10:20

Монгол Улсын Их Хурлын 2022 оны 31 дүгээр тогтоолоор байгуулагдсан “Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох”  Хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд 2023 оны 04 дүгээр сарын 10,11,12-нд Нээлттэй сонсголыг зохион байгуулахаар товлон зарлаад байсантай холбогдуулан өчигдөр (2023.04.03) мэдээлэл хийлээ. Улсын Их Хурлын гишүүн,  Хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд мэдээллийнхээ эхэнд, 2022 оны 6 дугаар сарын 10-нд байгуулагдсан Хянан шалгах түр хороо өнгөрсөн есөн сарын хугацаанд шинжээч, хянан шалгагчдыг томилон ажиллуулж, төрийн болон хууль хүчний байгууллагуудаас 20 гаруй мянган хуудас нотлох баримтыг авч, шинжлэн судалж 2023 оны 4 дүгээр сарын 10,11,12-ны өдрүүдэд Хянан шалгах түр хорооны сонсголыг нээлттэй зохион байгуулахаар товлон зарлаад байсан. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн дагуу сонсгол болохоос долоо хоногийн өмнө сонсголд гэрчээр дуудах хүмүүсийн нэрсийг олон нийтэд мэдээлж, зарлах үүрэгтэй

Геологийн төв лабораторийн даргаар очсон Д.Мөнхбаатар хэлтсийн дарга нараа үндэслэлгүйгээр халжээ2023, 4 сар 4. 6:02

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар үүрэгт ажилдаа томилогдсоны дараа Геологийн төв лабораторийн даргаар Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Мөнхбаатарыг эрх мэдэл албан тушаалаараа түрүү барьж томилсон билээ. Гэвч энэ томилгоо нь хууль бусаар явагдсан бөгөөд Д.Мөнхбаатар ч томилогдсон даруйдаа мэргэжлийн боловсон хүчин, алба, хэлтсийн дарга нарыг ээлж дараалан нэг нэгээр нь шалтгаангүй халсан байдаг. Д.Мөнхбаатар Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь чөлөөлөх тухай үндэслэлүүдийг мартаж, өөрийнхөө дур зоргоор өөрт нь таалагдаагүй  таван хүнийг ажлаас нь чөлөөлжээ.  Энэ хууль бус үйлдэл нь  тухайн салбарыг мэргэжлийн боловсон хүчингүй болгож, өөрийн дураар томилсон мэргэжлийн бус хүмүүсээр дүүргэж байна гэх мэдээллийг халагдсан алба хаагчид хэлсэн юм

Г.Занданшатар: Монгол Улсын хилийн дархан байдлыг алдагдуулах ямарваа нэгэн тогтоол гаргаагүй2022, 12 сар 26. 12:37

УИХ-ын дарга Г.Занданшатар “Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн хуудсаар Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдал алдагдсан мэтээр буруу таүаа мэдээлэл тарааж байгаатай холбогдуулан хэвлэлийн хурлыг зохион байгуулж байна. Монгол Улсын Үндсэн хуулинд “Монгол Улсын нутаг дэвсгэр, хил халдашгүй дархан байна” гэж заасан

УИХ дахь намын бүлгүүд хуралдана2022, 12 сар 26. 9:19

МАН-ын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар”-ын танхимд, Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан”-ы танхимд 10 цагаас тус тус болох юм. Мөн зарим ажлын хэсгүүд хуралдана

Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Үндсэн хуулийн цэцийн 02 тоот дүгнэлтийг хэлэлцлээ2022, 12 сар 23. 16:51

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2022.12.23/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга, төсөл, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн, холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг УИХ-ын нийт гишүүдийн олонхын саналаар эцэслэн баталлаа.

Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 13:43

Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан зөвлөлдөх санал асуулгыг олон нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх бүрэлдэхүүн бүхий Зөвлөлдөх зөвлөл удирдан зохион байгуулна”, мөн зүйлийн 8.2-т “Шийдвэр гаргах эрх бүхий этгээд зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах тухай бүрд уг санал асуулгыг зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийг 5-11 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулна” гэж тус тус заасны дагуу Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэрээ дэвшүүлэхийг урьж байна.

Х.Нямбаатар: Цаашид залуучуудыг бүхэлд нь цэрэгт татаж суурь хүмүүжил олгох чиглэлд ажиллах ёстой2022, 12 сар 23. 7:00

Х.Нямбаатар: Залуучуудыг бүхэлд нь цэрэгт татаж суурь хүмүүжил олгох чиглэлд ажиллах ёстой УИХ-ыг чуулганы нэгдсэн хуралдаанаар Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр ард иргэдийг цэрэгжилтэд бэлтгэх саналыг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн гаргаж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараас хариулт авав. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Хуулийн төслийг дэмжиж байгаа. Ажлын хэсэг энэ санааг оруулаасай гэж хүсэж байна

Г.Занданшатар: Авлига, хулгайн үндсийг тасалж, ардчилсан тогтолцоогоо аврах түүхэн боломжийг бид алдаж болохгүй2022, 12 сар 22. 18:04

Тэрбээр цааш хэлэхдээ, “Буруудсан, уруудсанаа засаж, авлига, хулгайн үндсийг тасалж, хууль засагладаг ардчилсан төрийн тогтолцоогоо аварч, хөгжлийн шинэ ирээдүйг тодорхойлох энэ түүхэн боломжийг бид алдаж болохгүй. Тиймээс энэ зөвлөлдөх санал асуулгыг ард түмнийхээ төлөөлөх чадварыг хангаж, оролцоог хангаж, шинжлэх ухааны үндэслэлтэй, бодит тооцоо арга зүйд түшиглэж, үр дүнтэй, чанартай зохион байгуулах талаар УИХ-ын гишүүд онцгой анхаарч, идэвхтэй оролцож ажиллах нь чухал байна. Зөв мэдлэг, мэдээлэлтэй хүн л зөв шийдвэр гаргаж чадна. Сэтгэлийн хөдөлгөөн, уур бухимдлаар, аль эсвэл үзэн ядалтаар асуудлыг шийдэхгүй. Улам байдлыг хүндрүүлнэ. Иймд УИХ-ын гишүүд ардчиллын талаар, ард иргэд маань тэнцвэртэй, бодитой мэдээллээр хангагдаж байж төрийн үйл хэрэгт оролцох ёстой гэдгийг ойлгож, дэмжиж ажиллах шаардлагатай байна” хэмээн онцлон тэмдэглэв.

Ш.Раднаасэд: Нүүрсний зуучлагчид "Чингис" банкийг худалдаж авах гээд Монголбанкинд мөнгө байршуулж байна гэх юм2022, 12 сар 22. 14:58

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: -Энэ биржээ хурдан байгуулах хэрэгтэй. Тавантолгойн төлөвлөлтийг харахад 2023 онд 32 сая, 2024 онд 45 сая тонн нүүрс олборлоно, борлуулна гэж. Бид дэлхийд нүүрсний экспортоороо дөрөвт ордог юм байна. Монголын нүүрсний экспортын 32 хувийг "Эрдэнэс Тавантолгой" гаргаж байна. Сүүлийн гурван жилд 61 удаа сонгон шалгаруулалт хийж, 108 компанитай гэрээ байгуулсан. Сонгон шалгаруулалтаар нэг хүнийг нь шалгаруулдаг. Гэтэл 61 удаа шалгаруулж, давхар гэрээ хийчихдэг. Энийг цэгцлэхгүй бол худалдан авалтад оролцдог хятад, монгол нийлсэн зуучлагчид 100 сая ам.долларын өртэй "Чингис хаан" банкийг худалдаж авах гээд Монголбанк дээр мөнгө байршуулаад явж байна гэх юм. Үүнд хэн хариулт хэн өгөх вэ.

"ЭТТ" ХК нь БНХАУ-ын 4 худалдан авагчтай гэрээ хийж, 603 сая ам.доллар урьдчилж авсан2022, 12 сар 22. 14:23

УИХ-ын өнөөдрийн чуулганаар Уул уурхайн бирж байгуулах тухай хуулийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: -Уул уурхайн биржийн тухай хуулийг батлах нь зүйтэй. Гэхдээ энэ биржээр хоёрхон төрлийн бүтээгдэхүүн зарна. Нүүрс, төмрийн хүдэр. Өөр юм байгаа юм уу.

Т.Доржханд: БНХАУ-ын 7 иргэн Монголын нүүрснээс ам.долларын тэрбумтан болсон2022, 12 сар 22. 14:14

 УИХ-ын гишүүн Т.Доржханд цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “Эрх баригч намынхан нүүрсний хулгай байхгүй, байвал их жоохон 340 мянган тонн нүүрсний л хулгай байгаа гэж яриад байгаа. Манай тооцооллоор 40 их наяд төгрөг олох мөн үүнд ногдох 10.8 их наяд төгрөгийн татварын орлогоо Монгол Улс алдсан байна

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гэрээ бүр дээр шинжээчийн баг ажиллаж байна2022, 12 сар 21. 17:56

АТГ-ын дарга З.Дашдаваад хандан "өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дунджаар нэг тонн нүүрсэн дээр 60 ам.доллар нэмж, ашгийг нь аваад байна. Үүнийг шалгаж байна уу. ЭТТ ХК-аас квот авахаар тонн тутамд 1 ам.доллар авдаг. Энэ дээр ямар хүмүүсийг шалгаж байна вэ" гэсэн асуултыг ХҮН намын төлөөлөл тавьсан.

Нүүрсний хулгайтай холбоотой УИХ-ын Ерөнхий хяналтын сонсгол эсэргүүцэлтэй тулгарч түр завсарлав2022, 12 сар 21. 10:51

Нүүрсний хулгайтай холбоотой УИХ-ын Ерөнхий хяналтын сонсгол түр завсарлав Нүүрсний хулгайн асуудлаар УИХ-аас нээлттэй сонсгол 10:00 цагт хийхээр товлосон ч зарим оролцогчдын эсэргүүцлийн улмаас түр хойшиллоо. Учир нь уг сонсголд оролцох УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд нар болон хэрэгт холбогдсон хүмүүс, эрх бүхий албан тушаалтнуудыг тусад нь танхимд суулгасныг жагсагчид, улс төрийн нам, ТББ-уудын төлөөлөл эсэргүүцэж Сүхбаатарын талбайд нээлттэй сонсгол хийхийг шаардлаа

Шинэ мэдээ

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ6 цаг 50 минутын өмнө“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 3.4 сая мод тариад байна6 цаг 54 минутын өмнөМэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв7 цагийн өмнө“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 17 дугаарын тойм7 цаг 2 минутын өмнөХот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 3. 14:13Нэгдүгээр ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ5 сар 3. 14:09Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв5 сар 3. 14:00Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ахмад настны үндэсний төвд ажиллалаа5 сар 3. 13:54Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрхзүйн цогц реформыг УИХ-д өргөн барьж байна5 сар 3. 13:48Ахмадын аварга шалгаруулах “Граунд гольф”-ын тэмцээн боллоо5 сар 3. 11:39НББХ: Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 3. 11:36“Шинэ хоршоо” хөдөлгөөний Зүүн бүсийн нээлт Дорнод аймагт эхэллээ5 сар 3. 11:33Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна5 сар 3. 8:57Төсвийн байнгын хороо таван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ5 сар 3. 8:51Засаг дарга Н.Батсүмбэрэл Бэтүб хийдийн үйл ажиллагаатай танилцлаа5 сар 3. 8:48“Учиртай гурван толгой” дуурийг Д.Сүхбаатарын талбайд тоглоно5 сар 3. 8:38Элчин сайд Зоан Хань Дамд талархал илэрхийллээ5 сар 3. 8:33УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв5 сар 3. 8:27Өнөөдөр дөрвөн ногоон улаагчин туулай өдөр5 сар 3. 8:21Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан5 сар 3. 8:18Global Talk нэвтрүүлэгт оролцож, Олон улсын харилцаа, геополитикийн онол, практикийн талаар ярилцлаа5 сар 2. 16:41Гудамж, талбай цэвэрлэх шинэ төхөөрөмжтэй боллоо5 сар 2. 16:36Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 2. 16:32Вьетнамын Далайн их сургуульд тэтгэлгээр суралцахыг урьж байна5 сар 2. 16:28Чингэлтэй дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо5 сар 2. 16:21Тавдугаар сарын халамжийн мөнгөний хуваарь5 сар 2. 16:16“Шинэ хоршоо” хөдөлгөөний Хангайн бүсийн нээлт Арвайхээрт боллоо5 сар 2. 16:08Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлж, Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав5 сар 2. 15:58“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж ургуулж, 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ5 сар 2. 15:54Төрийн байгуулалтын байнгын хороо долоон асуудлыг хэлэлцлээ5 сар 2. 11:44
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.