Үнийн өсөлт VS Солонгосын виз


5-р сарын 10
10 цаг 58 минут

      Энэ хэцүү нийгэмд залуусын сэтгэлд итгэлийн гал асаадаг нэг зүйл нь Солонгосын виз болжээ. Манай улсад Солонгосын визний хүсэлт авдаг 12 газар байдаг. Үүний дөрвөөр нь ороход хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Виз мэдүүлж байгаа иргэдийн яриаг сонсвол “Цалин бага байна. Амьдрал улам доройтож байна. Үнийн өсөлтийг дийлэхгүй байна. Виз гарчихвал амьдралаа дээш татах минь” гэх зэргээр ярьцгааж байв.

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн сар бүр нэгээс дээш хувиар өсөж байгааг Үндэсний статистикийн газраас мэдээлсэн. Хүн авч буй цалингийнхаа 45-аас дээш хувийг хүнсэндээ зарцуулвал тэр айлын амьдрал доройтож буйг илтгэдэг гэж үздэг. Монгол Улсын иргэдийн дундаж цалин 1750 мянган төгрөг гэж статистикийн нэгдсэн санд байршуулжээ.

Гэвч бодит байдал дээр дээрх хэмжээний цалин авдаг нь цөөхөн. Харин 800-1.0  сая төгрөгийн цалин авдаг хэсэг нь олон. Нэг сая төгрөгийн цалинтай иргэн сард 500 мянган төгрөгийг хүнсэндээ зарцуулж, үлдсэн хэдээ аппликейшн зээл, лизингд өгдөг. Ингээд дараагийн цалингаа буух хүртэл дахиад зээл хийж өдөр хоногийг өнгөрөөдөг. Энэ бол өнөөгийн нийгмийн нийтлэг дүр төрх. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт энхийн цагт эх орноосоо дүрвэх шалтгаан нь болж байна гэхэд нэг их  хатуудахгүй болов уу. Энгийн хэрэгцээнээсээ илүү гарч чадахгүй залуус Солонгосын визэнд дугаарлаж байна. Тодруулбал, визний хүсэлт авдаг газруудын цаг ирэх есдүгээр сар хүртэл дууссан байлаа.

Визний цаг авахаар дугаарлаж буй энэ эмэгтэйг Г.Халиун гэдэг. Нөхөр, хоёр хүүхдийн ийн хамт амьдардаг. Тэрбээр хятад хэлний орчуулагч, хүний нөөцийн мэргэжилтэй. Түүний нөхөр хувийн компанид орчуулагч хийдэг.  Г.Халиун сургуулиа төгссөнөөсөө хойш гурван газар ажиллажээ. Цалин, мөнгө нь амьдралд нь хүрэлцэхгүй өрнөөс өрний хооронд амьдарч байгаа учраас ийнхүү визний цаг авахаар дугаарлаж байгаа нь энэ. Энэ тухайгаа “Монголд сайхан амьдрах боломж алга. Би мэргэжлээрээ ажиллаад гар дээрээ нэг сая төгрөгийн цалин авдаг. Нөхөр маань 1.8 сая төгрөгийн цалинтай. Бидний сарын дундаж орлого 2.8 сая. Үүнээсээ бид байрны зээлд 900 мянга, хоёр хүүхдийн эм тарианд 400 мянга, гар утас, тог ус, кабельд 200 мянга хүнсэндээ сард 700 орчим мянган төгрөг буюу сард нийт 2.2 сая төгрөгийг хэрэглээндээ зарцуулж байна. Хоёулаа ажиллаад ч энгийн хэрэгцээгээ хангаж чадахгүй байна. Одоо манайх таван аппликейшнд зээлтэй. Урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж амьдарсаар туйлдаж байна. Тиймээс Солонгос явж ажил хийхээр визний цаг авч байна. Гэтэл визний цаг нь ирэх есдүгээр сарын 3-ны өдрийнх л байна. Хүүхдэдээ хүссэн тоглоом, хувцас, цүнхийг нь авч өгөхийг хүсэж байна” гэсэн юм. Энэ монголын залуу гэр бүлүүдийн нийтлэг төрх. Тэгвэл өргөн хэрэглээний барааны үнэ сүүлийн таван жилд өсжээ.

Тухайлбал, Сүүлийн таван жилд наран цэцгийн тос 200 хувиар өссөн. Харин сүү 71 хувиар, гурил 89 хувиар, талх 100 хувиар  хувиар өсжээ. Энэ тухай Үндэсний статистикийн газрын дарга Б.Батдаваа “Сар бүр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэг хувиар өсөж байна. Сүүлийн сар хагаст махны үнэ 15 хувиар өссөн” гэв.

Харин Баянзүрх захын гурилын худалдаачин О.Оюунномин “Сар бүр гурилын үнэ нэмэгддэг. Нэг өдөр ирэхдээ л үнэ нь нэмэгдээд ирдэг. Борлуулж буй бид нар 100-200 төгрөг л нэмдэг. Харин иргэд биднийг дураараа нэмсэн гэж боддог. Гэвч гурил үйлдвэрлэгч компаниуд нь үнээ нэмдэг” гэв. Харин түүнээс гурил худалдан авч буй ахмад настан С.Лхагва “Өргөн хэрэглээний барааны үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байна.

Би сард 620 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Гэвч мах, гурил будаа аваад л дуусдаг боллоо. Эм тариандаа ч хүрэхээ байлаа. Үнийн өсөлт ахмадууд бидэнд хамгийн ихээр нөлөөлж байна. Тэтгэврийн мөнгө маань хаанаа нь ч хүрэхгүй байна” гэв.

Харин төрөөс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудыг 2027 он хүртэл зарим татвараас нь чөлөөлжээ. Үүнд мах, гурил, нефт болон сүү үйлдвэрлэгч компаниуд багтсан. Тодруулбал, Алтан тариа ХХК, Өгөөж чихэр боов ХХК, Сүү ХК-ийн, Талх чихэр ХК болон махны компаниуд багтаж байгаа юм. Дээрх компаниудыг төрөөс хуулийн бодлогоор дэмжсэн ч бараа бүтээгдэхүүнийх нь үнэ өссөөр байна.

 

Эх сурвалж: Б. БАЯРЖАВХЛАН “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна1 цаг 39 минутын өмнөЭверестэд Монголын хоёр уулчин авирч байна1 цаг 44 минутын өмнөСанхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг судалж танилцуулахыг Эдийн засгийн байнгын хороонд даалгав1 цаг 48 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав4 цаг 2 минутын өмнөНийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их, гал түймрийн эрсдэл өндөр байна4 цаг 6 минутын өмнө“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ4 цаг 10 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ4 цаг 38 минутын өмнөУИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 09-ны өдрийн ирцийн мэдээ5 цаг 53 минутын өмнөНийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд төлөвлөгөөт шалгалт хийж эхэллээ7 цаг 20 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь7 цаг 23 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан7 цаг 30 минутын өмнөМонгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилов5 сар 8. 17:32Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна5 сар 8. 12:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна5 сар 8. 12:32Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 12:29“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ5 сар 8. 11:01УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 8. 10:54“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ5 сар 8. 9:54"Найрамдал" зуслангийн нэг ээлж 396,000 - 806,000 төгрөгийн төлбөртэй5 сар 8. 9:51Дулааны үнийг ирэх өвлөөс хоёр дахин нэмж, цэвэр, бохир усны төлбөрийг есдүгээр сараас нэмнэ5 сар 8. 9:41"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмчид буцаан авав5 сар 8. 9:02УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 8. 8:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ5 сар 8. 8:51Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан5 сар 8. 8:48Энэ бямба гарагт “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг болон “Баянзүрх марафон – 2025” арга хэмжээ болно5 сар 7. 16:24ТБХ:Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилохыг дэмжлээ5 сар 7. 15:52Марафонд гүйхдээ бие болон сэтгэлзүйгээ бэлдээрэй5 сар 7. 14:46Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа5 сар 7. 14:44Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсголыг зохион байгуулав5 сар 7. 14:40Солонготын даваанд цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байна5 сар 7. 12:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.