Х.Алтай: 70-100 ам.доллараар зарагдаж байсан нүүрс бирж ажиллаж эхэлснээр 140-180 ам.долларын үнэтэй болсон


6-р сарын 2
10 цаг 45 минут

       2023 оны зургадугаар сарын 30-ны өдрөөс эхлэн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Монгол Улсын Засгийн газраас 2023 оны нэгдүгээр сараас “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-иар дамжуулж экспортод гаргах нүүрсний цахим арилжааг зохион байгуулж эхэлсэн. Энэ сэдвийн хүрээнд “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Х.Алтайтай ярилцлаа.

-“Монголын хөрөнгийн бирж” одоогийн байдлаар хэдий хэмжээний нүүрс арилжаалаад байна вэ. Он гарснаас хойш нийт 20 сая тн нүүрс арилжаалснаас ердөө 1.5 сая тн-ыг биржээр худалдаалжээ. Гэхдээ энэ нь биет дүн гэдэг нь эргэлзээтэй гэх юм. Энэ үнэн үү?

-Юуны өмнө уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалж эхэлсэн нь төр засгаас эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх түүхэн шийдвэр болсон гэдгийг онцолмоор байна. Монголын хөрөнгийн бирж 2023 оны нэгдүгээр сараас нүүрсний арилжааг албан ёсоор зохион байгуулж эхэлсэн. Одоогийн байдлаар төрийн өмчийн оролцоотой хоёр, хувийн өмчийн оролцоотой хоёр, нийт нүүрс экспортлогч дөрвөн компани МХБ-ээр дамжуулан нүүрсээ арилжиж байна. МХБ-д бүртгэлтэй худалдан авагчийн тоо 170 -д хүрээд байна. Өнгөрсөн дөрвөн сар гаруй хугацаанд /2023-05-30-ны байдлаар/ нийт 1,5 сая тонн нүүрс арилжсан нь хэдийгээр чамлалттай мэт санагдаж болох ч дөнгөж эхэлж буй биржийн арилжааг зөв голдирлоор нь явуулахын тулд хилийн нэвтрүүлэх хүчин чадалтай уялдуулсан хэмжээгээр нүүрсийг арилжаалж байж худалдан авагчдад амласан хугацаанд, зохих чанар, стандартыг хангасан нүүрсийг хүргэж өгч байгаагаараа онцлогтой юм. Түүнчлэн, зарим нүүрс экспортлогч компаниуд урт хугацааны гэрээтэй худалдан авагчдад нүүрсээ гэрээний дагуу үргэлжлүүлэн нийлүүлэх үүрэгтэй тул тухайн нүүрсийг биржээр арилжаалахгүйгээр шууд нийлүүлж байгаа. Биржийн арилжааны дараа худалдагч, худалдан авагч талууд ажлын долоо хоногийн дотор экспортын гэрээгээ байгуулж, биржид хувийг нь хүргүүлдэг. Тухайн экспортын гэрээгээр хил гаалиар гардаг тул биржээр арилжаалагдсан нүүрс биетээр экспортлогдож байгаа гэж ойлгож болно.

-Биржээр нүүрсээ үнэхээр үнэтэй арилжаалж чадаж байна уу. Өнгөрсөн хугацаанд хэдэн удаа биржээр, ямар үнээр зарав?

- 2023 оны тавдугаар сарын 30-ны өдрийн байдлаар 33 удаагийн арилжаагаар 800 орчим тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаад байна.

Өмнө нь уурхайн аман дээр тонн тутам нь 70-100 ам.долларт арилжаалагддаг байсан хатуу коксжих нүүрсийг 140-180 ам.доллараар арилжаалж байгаа төдийгүй нүүрсний цахим арилжаа эхэлснээс хойшхи статистик мэдээгээр МХБ-ээр арилжигдсан нүүрсний үнэ дуудах доод үнээсээ 15 хүртэл хувиар өсч, худалдагч компаниудад 20 гаруй тэрбум төгрөгийн нэмэлт орлогыг төвлөрүүлэх боломж бий болгосон байна. Энэ нь улсын эдийн засагт бодитой хувь нэмрийг оруулсан гэж үзэж байна.

-Манай нүүрсний гол худалдан авагч БНХАУ. Гэтэл ойрын үед худалдан авалт багаслаа гэж дуулдах боллоо. Энэ нь нүүрсний үнэд нөлөөлж байна уу?

-БНХАУ-ын зах зээлд гангийн үйлдвэрлэлийн идэвхжил буурсантай холбоотойгоор сүүлийн саруудад нүүрсний үнэ буурсан үзүүлэлттэй байна. Тухайлбал, Монгол Улстай хил залгаа БНХАУ-ын Ганцмод боомтод нэг тонн коксжих нүүрсний үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд 30 гаруй хувиар буурсан байна. . Нүүрсний үнэ буурч байгаагаас худалдан авагчид харзнах хандлагатай байгаа хэдий ч МХБ-ээр долоо хоног тутамд арилжаа тасралтгүй явагдаж байна.

-Монгол Улс коксжих нүүрсний зах зээлд тоглодог. Манай цорын ганц худалдан авагч урд хөрш нүүрсээ Канад, Австрали, Орос, Индонез гээд олон сувгаас авдаг. Тэгвэл бид энэ зах зээлийн гол тоглогч болохын тулд нүүрснийхээ өрсөлдөх чадварыг хэрхэн дээшлүүлэх ёстой вэ?

-Гол нь экспортын гарцаа нэмэх шаардлагатай. Ингэснээр худалдан авагчид тохирсон хугацаандаа, тохирсон чанарын нүүрсийг хүргэж өгөх үүргээ тухай бүрд нь тогтмол биелүүлвэл манай өрсөлдөх чадвар нэмэгдэнэ.

-Оффтэйк гэрээний төлбөрийг биржээр барагдуулж байгаа гэл үү?

-Үгүй ээ. Оффтэйк гэрээний төлбөр биржээр дамждаггүй. Өөрөөр хэлбэл бирж төлбөр тооцоо барагдуулах аливаа үүрэг хүлээдэггүй. Оффтэйк гэрээ гэдэг худалдагч, худалдан авагч тал хоорондоо бараа, үйлчилгээг урьдчилан борлуулах гэрээ хэлцэл хийсний үндсэн дээр баталгаажсан баримт бичгийг хэлдэг.

-Удахгүй Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Тэгэхээр уул уурхайн бүтээгдэхүүнүүд танайхаас салж тусдаа биржээр арилжаалагдана гэсэн үг үү?

-Үгүй ээ. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны хоёрдугаар сарын 08-ны өдрийн 59 тоот тогтоолоор уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагааг "Монголын хөрөнгийн бирж" ХК-иар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн. 2023 оны зургадугаар сарын 30-ны өдрөөс эхлэн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Тус хуульд “Биржээр арилжаалах бүтээгдэхүүний нэр төрөл, ангиллыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас санал болгосны дагуу Засгийн газар батална”, “Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн борлуулах энэ хуулийн 10.1-д заасан уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр заавал арилжина” гэж тус тус заасан. Манай хамт олон холбогдох талуудтай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэж байна. Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2023 оны 172 дугаар тушаалаар “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хэсэг” гарсан. Мөн манайхаас ажлын хэсэг байгуулж, уул уурхайн бүтээгдэхүүн, түүнд суурилсан үүсмэл санхүүгийн хэрэгслийг бүртгэн арилжих, тээвэр, агуулах, лабораторийн итгэмжлэлийн тогтолцоог бий болгох, төлбөр тооцоог гүйцэтгэх зэрэг журмуудыг шинээр боловсруулж байна. Хэд хоногийн өмнө /2023.05.13-15/ хөрөнгийн биржийн холбогдох мэргэжилтнүүд Энержи ресурс, Эрдэнэс Таван толгой, Таван толгой компаниуд болон, Гашуун ухайт боомтод ажиллаж нөхцөл байдалтай нь танилцсан. Одоо арилжаа, клирингийн системийн бэлэн байдлыг хангах, чанарын хяналтын тогтолцоо, итгэмжлэлийн зохицуулалт бий болгох чиглэлээр ажиллаж байна.

-Манай эдийн засгийг авч явдаг уул уурхайн салбарын хувьд биржийн арилжаанд шилжсэний дараах ирээдүйг та хэрхэн төсөөлж байна вэ. Он гарснаас хойш нүүрсний борлуулалттай холбоотой эдийн засаг нэлээд өсөлттэй гарсан. Энэ өсөлтөө цаашид тогтвортой хадгалахад биржийн худалдаа том байр суурь эзэлж чадах уу?

-Тэгэлгүй яахав. Он гарснаас хойш төгрөгийн ханш чангарсан.Экспортод гаргах нүүрсний арилжааг хөрөнгийн биржээр арилжаалж эхэлсэн үйл явц үүнд тодорхой нөлөө үзүүлсэн. Цаашид зөвхөн нүүрс биш манай экспортын бусад бүтээгдэхүүн ч биржээр арилжигдсанаар тухайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн жишигт хүрч, тэр хэрээрээ манай улсын эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлээд явна гэж харж байна.

Эх сурвалж: М.МӨНХЦЭЦЭГ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв5 цаг 19 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ5 цаг 39 минутын өмнөӨмгөөлөгч Б машиндаа нас барсан байдалтай олджээ4 сар 26. 19:47Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт шаардлагатай ажил мэргэжлийн стандарт боловсруулж, нэвтрүүлэхийг дэмжихээ илэрхийлэв4 сар 26. 17:10Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна4 сар 26. 17:04Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 16:55БНЭУ-ын Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа4 сар 26. 16:47Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолыг баталлаа4 сар 26. 16:41Д.Амарбаясгалан: 100 толгой малтай бол 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авах боломжтой4 сар 26. 15:05“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:10“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2024” чуулга уулзалт амжилттай өндөрлөлөө4 сар 26. 14:07Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ4 сар 26. 14:03“Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав4 сар 26. 11:04Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна4 сар 26. 11:00Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав4 сар 26. 10:04Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ4 сар 26. 9:58“Цахим ур чадварын нээлттэй хаалганы өдөр"-т хүрэлцэн ирэхийг урьж байна4 сар 26. 9:51Дундговь-Улаанбаатар чиглэлийн авто замын нөхцөл байдал4 сар 26. 9:45Үндэсний аудитын газар 27 нам, 2 эвслийн мөрийн хөтөлбөрт хийсэн дүгнэлтээ СЕХ-нд хүргүүллээ4 сар 26. 9:37“Хүртээмжтэй нийгмийг цогцлооход тэгш, шударга байдлыг бий болгох” сэдэвт нэгдсэн хэлэлцүүлэг боллоо4 сар 26. 9:31800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арилжлаа4 сар 26. 9:26УИХ-ын дарга Г.Занданшатар НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнийг хүлээн авч уулзлаа4 сар 26. 8:36Өнөөдөр цагаан бич өдөр4 сар 26. 8:22Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан4 сар 26. 8:18Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Лежак Шандор тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа4 сар 25. 15:29Г.Занданшатар: Дэлхий нийтийн тогтвортой хөгжлийг хангах, шударга, тэгш ертөнцийг бий болгох нь “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-ний тэмүүлэл юм4 сар 25. 15:17АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь БОИНГ 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа4 сар 25. 14:55Бан Ги Мүн: “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын түншлэлд чухал үүрэгтэй4 сар 25. 14:49“Замын хөдөлгөөний цагаан толгой 2024” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа4 сар 25. 12:42Хоёр дахь удаагийн “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ4 сар 25. 12:35
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.