Баруун бүсэд төмөр арматурын үйлдвэр байгуулах хэлэлцээр байгууллаа


4-р сарын 4
12 цаг 47 минут

      Монгол Улс, БНХАУ-ын талууд “Ховд-Шинжаан” бизнес форум зохион байгуулллаа. Форумын үр дүнд Монгол Улсын баруун бүсийн анхны төмөр арматурын үйлдвэр байгуулах хэлэлцээрийг "Булган Түшиг" компани БНХАУ-ын Шинжаан Уйгарын өөртөө засах орны “Хуангчэнг Энержи” компани хооронд байгууллаа.

Мөн Ховдын Аж үйлдвэрийн парк болон БНХАУ-ын Шинжааны “Үй Тиан” ХХК-тай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж гэрээ хийсэн талаар МҮХАҮТ-аас мэдээллээ.

Арматурын үйлдвэр нь 50 мянган тонны, баруун бүсгийг төмөр, арматураар бүрэн хангах хүчин чадалтай байх аж. Үйлдвэрийн бүтээн байгуулалт эн эоны тавдугаар сард эхэлж, 10 дугаар сард бүрэн ашиглалтад орохоор тооцжээ. Ингэснээр баруун бүс барилгын орцын 70 хувийг бүрдүүлдэг цемент, арматурыг дотоодод үйлдвэрлэх боломжтой аж.

“Ховд-Шинжаан” бизнес форумыг Монгол Улсын талаас ГХЯ, ЗХТЯ, Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, МҮХАҮТ, БНХАУ-ын талаас Шинжаан Цйгарын Өөртөө засах орон (ШУӨЗО)-ны Ардын Засгийн газар, Олон улсын худалдааг дэмжих ороо хамтран зохион байгуулж, УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал нар оролцож үг хэлсэн юм.

Форумд Монгол Улсын баруун бүсийн 60 орчим бизнес эрхлэгч, Шинжааны 100 гаруй ААН оролцож ХАА, мал аж ахуй, аялал жуулчлал, арьс шир хувцас боловсруулах үйлдвэр, барилга, барилгын материал, тээвэр логистик зэрэг салбарын асуудлаар харилцан туршлага солилцов.

Форумын үеэр сүүлийн 15 жил зогсонги байсан Монгол Улсын баруун бүс, БНХАУ-ын Шинжааны эдийн засаг, тээвэр логистикийн харилцааг сэргээх, идэвхжүүлэх ажлын эхлэл тавигдсан талаар мэдээллээ.

 

Эх сурвалж: montsame.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ1 цаг 3 минутын өмнө“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 3.4 сая мод тариад байна1 цаг 7 минутын өмнөМэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв1 цаг 13 минутын өмнө“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 17 дугаарын тойм1 цаг 15 минутын өмнөХот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ8 цаг 12 минутын өмнөНэгдүгээр ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ8 цаг 15 минутын өмнөАхмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв8 цаг 24 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Ахмад настны үндэсний төвд ажиллалаа8 цаг 30 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Засгийн газар “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрхзүйн цогц реформыг УИХ-д өргөн барьж байна8 цаг 36 минутын өмнөАхмадын аварга шалгаруулах “Граунд гольф”-ын тэмцээн боллоо5 сар 3. 11:39НББХ: Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 3. 11:36“Шинэ хоршоо” хөдөлгөөний Зүүн бүсийн нээлт Дорнод аймагт эхэллээ5 сар 3. 11:33Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна5 сар 3. 8:57Төсвийн байнгын хороо таван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ5 сар 3. 8:51Засаг дарга Н.Батсүмбэрэл Бэтүб хийдийн үйл ажиллагаатай танилцлаа5 сар 3. 8:48“Учиртай гурван толгой” дуурийг Д.Сүхбаатарын талбайд тоглоно5 сар 3. 8:38Элчин сайд Зоан Хань Дамд талархал илэрхийллээ5 сар 3. 8:33УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв5 сар 3. 8:27Өнөөдөр дөрвөн ногоон улаагчин туулай өдөр5 сар 3. 8:21Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан5 сар 3. 8:18Global Talk нэвтрүүлэгт оролцож, Олон улсын харилцаа, геополитикийн онол, практикийн талаар ярилцлаа5 сар 2. 16:41Гудамж, талбай цэвэрлэх шинэ төхөөрөмжтэй боллоо5 сар 2. 16:36Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 2. 16:32Вьетнамын Далайн их сургуульд тэтгэлгээр суралцахыг урьж байна5 сар 2. 16:28Чингэлтэй дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо5 сар 2. 16:21Тавдугаар сарын халамжийн мөнгөний хуваарь5 сар 2. 16:16“Шинэ хоршоо” хөдөлгөөний Хангайн бүсийн нээлт Арвайхээрт боллоо5 сар 2. 16:08Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлж, Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав5 сар 2. 15:58“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж ургуулж, 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ5 сар 2. 15:54Төрийн байгуулалтын байнгын хороо долоон асуудлыг хэлэлцлээ5 сар 2. 11:44
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.