Бүгд Найрамдах Энэтхэг Улс руу шууд нислэгтэй болох талаар санал солилцов


4-р сарын 9
15 цаг 53 минут

       Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар өнөөдөр /2024.04.09/ Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Атул Малхари Готсурветай уулзлаа.

Уулзалтын эхэнд дэд сайд Л.Халтар

Монгол, Энэтхэг улсууд хоорондоо алс хол зайтай оршдог ч олон жилийн түүхэн харилцаатай.

Одоогоор монголын хувийн агаарын тээврийн компаниуд 10 гаруй удаагийн захиалгат нислэг хоёр улсын хооронд үйлдсэн.

Монгол, Энэтхэгийн хооронд аялж байгаа зорчигчид Энэтхэгийн талаас газрын тос, мэдээлэл технологи зэрэг салбарт ажиллах мэргэжилтнүүд олноор ирж байгаа бол Монголоос Энэтхэг улс руу эрүүл мэндийн үйлчилгээ авах, шашны зан үйлийн арга хэмжээнд оролцох зэрэг зорилгоор аялдаг.

Тиймээс цаашид шууд нислэг эхлүүлэх тал дээр хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа  илэрхийллээ.

Мөн Монгол, Энэтхэгийн хооронд уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх тохиромжтой хувилбаруудыг судлах, туршилтын тээвэр хийх хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тохирсон.

Монгол Улсад шинээр төмөр зам барих ажил эрчимтэй явагдаж, ойрын хугацаанд зүүн болон баруун босоо тэнхлэгийн төмөр замын коридорыг барьж байгуулахаар ажиллаж байна. Төмөр замаар уул уурхайн бүтээгдэхүүнүүдийг хөрш орнууд болон Бүгд Найрамдах Энэтхэг Улс зэрэг гуравдагч зах зээл руу экспортлох саналтай байна гэдгийг онцоллоо.

Ингэснээр Тавантолгойн коксжих нүүрсийг Бүгд Найрамдах Энэтхэг Улс руу экспортлох боломж нэмэгдэх юм. 

Элчин сайд Атул Малхари Готсурвегийн зүгээс хоёр улсын зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллаж, шууд нислэгтэй болж, зэс, нүүрс зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн Монгол Улсаас импортлох сонирхолтой байгаагаа хэллээ.

Ташрамд дурдахад, 2010 онд Монгол Улсын Энержи Ресурс компани коксжих нүүрсийг Алс Дорнодоор дамжуулан Энэтхэг улс руу тээвэрлэх туршилтын тээвэрлэлтийг хийж байсан. Тээврийн зардал өндөр байсан тул цааш үргэлжлэлгүй зогссон байгаа юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ1 цаг 2 минутын өмнөНэгдүгээр ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ1 цаг 5 минутын өмнөАхмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв1 цаг 14 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Ахмад настны үндэсний төвд ажиллалаа1 цаг 20 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Засгийн газар “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрхзүйн цогц реформыг УИХ-д өргөн барьж байна1 цаг 26 минутын өмнөАхмадын аварга шалгаруулах “Граунд гольф”-ын тэмцээн боллоо3 цаг 35 минутын өмнөНББХ: Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ3 цаг 38 минутын өмнө“Шинэ хоршоо” хөдөлгөөний Зүүн бүсийн нээлт Дорнод аймагт эхэллээ3 цаг 42 минутын өмнөБэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна6 цаг 17 минутын өмнөТөсвийн байнгын хороо таван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ6 цаг 23 минутын өмнөЗасаг дарга Н.Батсүмбэрэл Бэтүб хийдийн үйл ажиллагаатай танилцлаа6 цаг 26 минутын өмнө“Учиртай гурван толгой” дуурийг Д.Сүхбаатарын талбайд тоглоно6 цаг 36 минутын өмнөЭлчин сайд Зоан Хань Дамд талархал илэрхийллээ6 цаг 42 минутын өмнөУИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв6 цаг 47 минутын өмнөӨнөөдөр дөрвөн ногоон улаагчин туулай өдөр6 цаг 53 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан6 цаг 56 минутын өмнөGlobal Talk нэвтрүүлэгт оролцож, Олон улсын харилцаа, геополитикийн онол, практикийн талаар ярилцлаа5 сар 2. 16:41Гудамж, талбай цэвэрлэх шинэ төхөөрөмжтэй боллоо5 сар 2. 16:36Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 2. 16:32Вьетнамын Далайн их сургуульд тэтгэлгээр суралцахыг урьж байна5 сар 2. 16:28Чингэлтэй дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо5 сар 2. 16:21Тавдугаар сарын халамжийн мөнгөний хуваарь5 сар 2. 16:16“Шинэ хоршоо” хөдөлгөөний Хангайн бүсийн нээлт Арвайхээрт боллоо5 сар 2. 16:08Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлж, Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав5 сар 2. 15:58“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж ургуулж, 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ5 сар 2. 15:54Төрийн байгуулалтын байнгын хороо долоон асуудлыг хэлэлцлээ5 сар 2. 11:44“Хөдөлмөр эрхлэлт 2024” арга хэмжээ амжилттай боллоо5 сар 2. 11:41Монголбанк 4 дүгээр сард 850.7 кг үнэт металл худалдан авлаа5 сар 2. 11:37Шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө5 сар 2. 11:32Төрийн банкны Гялсбанк урамшуулалт аяны эхний “iPhone15 Pro Max” утасны эзэн тодорлоо5 сар 2. 11:26
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.